
08/12/2024
ХҮЗҮҮ, НУРУУНЫ ӨВДӨЛТ
Дэлхий дээр ойролцоогоор 10 хүн тутмын 8 нь амьдралдаа дор хаяж нэг удаа нуруу, хүзүүгээр өвдөж байсан гэсэн асуужтай байдаг [1] бөгөөд хүзүү, нурууны өвдөлт нь олон хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн АРХАГ явцтай эмгэг юм.
2018-2020 оны Монгол улсын эрүүл мэндийн статистик судалгаанаас харахад хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэж буй өвчлөлүүдийн тоонд үений үрэвсэл болон хүзүү нурууны өвдөлт, булчин ясны эмгэг зэрэг багтаж байна. [2]
Хүзүү, нурууны өвдөлтөд нөлөөлөх үндсэн хүчин зүйл нь биеийн байрлал бөгөөд 1966 онд Шведийн эмч Нахемсон / Dr Nachemson A/ хүмүүсийн нуруунд тусгай мэдрэгч байрлуулан, багана нуруунд ирэх ачааллыг судлах зорилгоор өвөрмөц нэгэн судалгаа хийж үзсэн байна. Тэрээр зогсож байгаа үед нуруунд учрах ачааллыг 100% гэж тооцон бусад байрлалд учрах ачаалалтай харьцуулж үзжээ. Судалгааны үр дүнд хүний нуруунд ирэх ачаалал хэвтэж байх үед хамгийн бага буюу 20-25%, харин бөхийж суух үед хамгийн их буюу 275% байгаа нь тодорхойлогджээ. [3]
Тиймээс оффист суугаа ажил эрхлэгчид болон тогтмол тонгойж ажилладаг хүмүүсийн нурууны хэвийн хотойлт тэгширч, бүсэлхийн доод үеүдэд суулт үүсдэг байна.
Эх сурвалж:
[1] Rubin Dl. Epidemiology and Risk Factors for Spine Pain. Neurol Clin. 2007; May;25(2):353-71
[2] Монгол улсын Эрүүл мэндийн сайдын А/749 дугаар тушаал 1-р хавсралт "Сэргээн засах тусламж, үйлчилгээг хөгжүүлэх чиглэл (2021-2026)"
[3] Н.Алтанхундага "ТАНЫ НУРУУ ЯАГААД ӨВДДӨГ ВЭ?"