Генийн түлхүүр Монгол - Gene Keys Mongolia

Генийн түлхүүр Монгол - Gene Keys Mongolia Генийн түлхүүр нь он цагийн эрхээр нэрэгдсэн мэргэн ухаанаас эхтэй өөрийгөө нээж өөрчлөх орчин цагийн нээлттэй систем билээ.

Уулзалтын линк орууллаа:
22/03/2026

Уулзалтын линк орууллаа:

Zoom is the leader in modern enterprise cloud communications.

2026 оны Идэвхжилийн эрэмбэ аяллаа эхлүүлэхээр 2 цагийн дараа уулзацгаая! Сургалтад бүртгүүлээд уулзалтдаа яаж орохоо мэ...
22/03/2026

2026 оны Идэвхжилийн эрэмбэ аяллаа эхлүүлэхээр 2 цагийн дараа уулзацгаая! Сургалтад бүртгүүлээд уулзалтдаа яаж орохоо мэдэхгүй байвал чат бичээрэй. Сургалт сонирхож байгаа ч эргэлзэж байвал эхний хичээлд сууж үзэхийг урьж байна. Хаалттай нетворкт байдаг гишүүддээ зориулаад www.genekeysmongolia.com (Mighty Network) Нийтийн уулзалт хэсэгт уулзалтын линкийг давхар орууллаа. Сүүлийн Call шүү :)

Генийн түлхүүр - Суу билгээ нээх аялал маргааш эхэлнэ. Хувийн хологенетик профайлынхаа эхний аялал болох Суу билгээ нээх...
21/03/2026

Генийн түлхүүр - Суу билгээ нээх аялал маргааш эхэлнэ. Хувийн хологенетик профайлынхаа эхний аялал болох Суу билгээ нээх аяллыг хамтдаа эхлүүлэхийг хүсвэл амжиж бүртгүүлээрэй. Ирэх 8 долоо хоногт Бид юу хийх гэж ирсэн бэ, Ямар асуудлыг даван туулж хувиргах гэж ирсэн бэ, Юу намайг эрүүл цацарсан байлгадаг вэ, Би хэн байх гэж ирсэн бэ хэмээх асуулттай холбоотой 4 үндсэн тойрог, гурван замаар хамтдаа аялах юм.
Сургалтыг Генийн түлхүүрийн албан ёсны хөтөч, номын орчуулагч Ч.Сараа удирдан явуулах ба энэ жилдээ нэг л удаа лайваар явагдана. Өөрийгөө өөрөө нээж, суу билгээ нээхэд урьж байна. Бүх хариулт таны дотор бий. 4 гэж бичээд бүртгүүлээрэй.
Үнэгүй сургалт уулзалтуудын бичлэгүүдтэй танилцахыг хүсвэл www.genekeysmongolia.com хаягаар нэгдэж болно.

ХАЙРЫГ ХҮЛЭЭН АВАХ25 дахь Билэг дотор хүн төрөлхтний бүх Билгүүд дотроос хамгийн агуу нь болох Хүлээн зөвшөөрлийн Билэг ...
20/03/2026

ХАЙРЫГ ХҮЛЭЭН АВАХ
25 дахь Билэг дотор хүн төрөлхтний бүх Билгүүд дотроос хамгийн агуу нь болох Хүлээн зөвшөөрлийн Билэг оршдог. Энэхүү 25 дахь Билэг орчлон ертөнцийн үнэмлэхүй мөн чанар болох хайрт нэвтрэх үүд хаалга нь болдог тул бүх л хүн төрөлхтөнд хамааралтай. Хүлээн зөвшөөрлийн дараа хайр дэлгэрдэг. Хүлээн зөвшөөрөл гэдэг амьдралд хандах зөөлөн хандлага. Үүнийг 25 дахь түлхүүрийн хослох түлхүүр Ханамжийн 46 дахь Билэг гэрчилнэ. Хайрын зам бол хүлээн зөвшөөрлийн зам. Энэ бол ямар нэгэн арга техник биш, харин олж харах үйл явц. Та өөрийнхөө ямар нэгэн хэсгийг, ялангуяа таагүй зүйлийг хүлээн зөвшөөрөхийн тулд эхлээд түүнийгээ ялган таних хэрэгтэй. Сүүдэр лүүгээ өнгийх эр зоригийг бүтээснээр энэ төрлийн хүлээн зөвшөөрлийн суурь тавигддаг.

Долоо хоногийн түлхүүр - 3-р сарын 13-с 18-ны өдрүүдэд Генийн түлхүүр 36 буюу Хүмүүс сэтгэлээр дамжуулан Хуйлрааны Сүүдр...
16/03/2026

Долоо хоногийн түлхүүр - 3-р сарын 13-с 18-ны өдрүүдэд Генийн түлхүүр 36 буюу Хүмүүс сэтгэлээр дамжуулан Хуйлрааны Сүүдрийг Бодь сэтгэл болгон хувиргахад урьж байна. Энэ долоо хоногт амьдралд тулгарч буй хичээл сорилтуудад зүрхээ хаахын оронд улам бүр зүрх сэтгэлээ нээж, аливаа сэтгэл хөдлөлийн хуйлраанд нээлттэй байхыг урьж байна. Бусдыг болон өөрийгөө энэрэн ойлгох хүмүүн сэтгэлээр сая бид сэтгэлийг хуйлрааныг даван туулснаар бодь сэтгэл дотроос илчлэгдэнэ.
Есүс загалмай дээр цовдлогдон зовж цөхрөхдөө Бурханы нэрийг дуудан шаналж байсны нэгэн адилаар бүх л зөгнөлийн аялалд итгэл найдвар үгүй, тусламж үгүй цөхрөлөөр дүүрэн эцсийн сорил гэж байдаг. Гэрэл хүртэл харанхуйлах ийм өдрүүд биднийг шалгаж тандах гэж биш хүмүүн сэтгэлээр биднийг гүн зүсэж хүн төрөлхтнийг
гэсэн агуу бодь сэтгэл, энэрлийг маань дахин сануулах зорилготой байдаг. Ийм сорилтууд бидэнд Сүүдрийн төлөвүүдээсээ илүү дээд
давтамжууд руу агуу үсрэлт хийх боломжийг олгодог. Үнэхээрийн хорон муу хүмүүс нэгэнтээ аймшигтай цаг үед бүрэн буулт хийснээр Сүүдрийн төлөвөөс шууд Сидди төлөв рүү үсрэлт хийсэн тухай гайхамшигт өөрчлөлтийн түүхүүд олон соёл иргэншилд бий.
Ухамсрын хувь ийм гайхамшигт үсрэлт хийх боломжийг ойлгодог маш цөөхөн Генийн түлхүүрүүдийн нэг нь энэ билээ.

За Идэвхжилийн эрэмбэ сургалт маань ирэх Ням гарагт нээлтийн уулзалтаа хийнэ ээ. Генийн түлхүүрийг амьдралдаа буулгах, ө...
14/03/2026

За Идэвхжилийн эрэмбэ сургалт маань ирэх Ням гарагт нээлтийн уулзалтаа хийнэ ээ. Генийн түлхүүрийг амьдралдаа буулгах, өөртэйгөө профайл, номоороо дамжуулаад гүнзгий ажиллаж сурахыг хүсвэл амжаад бүртгүүлээрэй. Ирэх жилээс нааш энэ сургалтыг дахин лайваар хийж амжихгүй байх шүү☺️
4 гэж коммент бичээд мэдээллээ аваарай.

Долоо хоногийн түлхүүр - 3-р сарын 7-с 13-ны өдрүүдэд бид Генийн түлхүүр 22 буюу Нигүүлсэнгүй байдлын Билгээр Гутамшгийн...
11/03/2026

Долоо хоногийн түлхүүр - 3-р сарын 7-с 13-ны өдрүүдэд бид Генийн түлхүүр 22 буюу Нигүүлсэнгүй байдлын Билгээр Гутамшгийн Сүүдрийг Нигүүлсэл болгон хувиргах аялалд хөл тавиад байна.
Бусад хүмүүс бидний л нэгэн хэсэг гэдгийг умартсан үедээ бид өөрсдийгөө гутамшигт унагааж байдаг.
Гэвч гутамшиг бүхэн бидэнд нигүүлсэлд суралцах урилга байдаг.
Хүний мөн чанар ямар ч гутамшгийг тэсэн гарч нигүүлсэлд суралцах чадвартай.
Маш олон хар бараан, найдваргүй мэдээ мэдээлэл түймэр мэт түгэн дэлгэрч байгаа энэ үед өөрсдийн хүн хэмээх супер ухамсрын нэгэн хэсгийг бид хэдий болтол үгүйсгэж өөрөөсөө ангид мэт хандсаар байх вэ? Энэ бүх хүмүүс бидний л ухамсрын нэгэн хэсэг шүү дээ. Нэгнийгээ шүүн доромжилж өөрсдийгөө гутаахаа больцгооё. Харин нигүүлсэнгүй сэтгэлээр услая. Хамгийн найдваргүй үед гэрэл хамгаас тод гэрэлтдэг.
Өнөөдөр та ямар гутамшигт чанарыг нигүүлсэл болгон хувиргах вэ?

Өөртэйгөө гүн гүнзгий ажиллах хүсэлтэй хэн бүхэнд зориулан "Идэвхжилийн эрэмбэ - Суу билгээ нээ" лайв сургалтаа зарлаж б...
08/03/2026

Өөртэйгөө гүн гүнзгий ажиллах хүсэлтэй хэн бүхэнд зориулан "Идэвхжилийн эрэмбэ - Суу билгээ нээ" лайв сургалтаа зарлаж байна.
Идэвхжилийн эрэмбэ бол Генийн түлхүүрийн Хологенетик профайлын эхний дөрвөн тойргоор аялах, суурь билгүүдээ нээх аялал бөгөөд ямар нэгэн угтвар мэдлэг шаардахгүй.
Сургалт 2026 онд ганцхан удаа лайв явагдах ба 3-р сарын 22-нд нээлтээ хийгээд 9 долоо хоногийн турш үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 4 гэж коммент үлдээх, эсхүл пэйж рүү шууд бичээрэй. 💚
🧬Генийн түлхүүрийн үнэгүй профайл Монгол хэлээр татах холбоос: https://genekeys.com/free-profile/
📺Генийн түлхүүрийн танилцуулга бичлэг: https://youtu.be/flvhqTAdJpQ?si=WpZ9cYx21dDcA7Wg
🫶Мөн www.genekeysmongolia.com хаягаар бүртгүүлж, үнэгүй сургалтын агуулга, нийтийн уулзалтын бичлэгүүдтэй танилцах боломжтой.

Долоо хоногийн түлхүүр хэсэг завсарлалаа. Өнөөдрөөс эхлээд эргэн ирж байна. Учир нь энэ түлхүүр магадгүй алгасаад өнгөрө...
02/03/2026

Долоо хоногийн түлхүүр хэсэг завсарлалаа. Өнөөдрөөс эхлээд эргэн ирж байна. Учир нь энэ түлхүүр магадгүй алгасаад өнгөрөөхийн аргагүй чухал хэрэгтэй байгаа байх.
Долоо хоногийн түлхүүр 63 - Энэ долоо хоногт 63 дахь Генийн түлхүүр буюу Үнэний түлхүүртэй учирч байна. Энэ долоо хоногт үнэнийг өчиж, үнэнийг илчлэхэд таатай завсар нээгдэж байна. Аливаа зүйлд эргэлзэж байгаа бол түүнээс гарах арга зам нь Эрэл хайгуул буюу энгийн асуулт асуухаас эхэлнэ. Тэнэг ч хамаагүй асуулт асууж эрэл сурал хийснээр үнэндээ нэг төө ч болохнээ ойртох нь ээ. Бид бүх зүйлийг мэдэхгүй ч өөртөө үнэн зүйлийг таньж чаддаг.
Амьдралдаа яг одоо тулгарч буй сорилтуудын цаад гүн рүү өнгийгөөд үүсгэгч учир шалтгааныг нь ялгаарай. Магад энэ нөхцөл байдлыг үүсгэгч нь өөрөө байсныг, яагаад үүсэх болсныг нь таньснаар цаана нь байгаа далд бэлгийг та нээж магад.
Иймд эргэлзээ гарч ирвэл түүнийг суралцах, эрэл хайгуул хийх боломж гэж хараад дотогшоо өнгийх нь ээ.

17/02/2026

Генийн түлхүүрийн үнэгүй профайл Монгол хэл дээр үүсгэх заавар орууллаа. Хэрэгтэй хүнд нь шэйрлээд хүргээрэй 😊

🧬Генийн түлхүүрийн үнэгүй профайл Монгол хэлээр татах холбоос: https://genekeys.com/free-profile/
📺Генийн түлхүүрийн танилцуулга бичлэг: https://youtu.be/flvhqTAdJpQ?si=WpZ9cYx21dDcA7Wg
🫶Мөн www.genekeysmongolia.com хаягаар бүртгүүлж, үнэгүй сургалтын агуулга, нийтийн уулзалтын бичлэгүүдтэй танилцах боломжтой.

Address

Sydney, NSW

Opening Hours

Monday 10am - 5pm
Tuesday 10am - 5pm
Wednesday 10am - 5pm
Thursday 10am - 5pm
Friday 10am - 5pm

Alerts

Be the first to know and let us send you an email when Генийн түлхүүр Монгол - Gene Keys Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Генийн түлхүүр Монгол - Gene Keys Mongolia:

Share