16/11/2025
Траума бол таны биеийн "Архаг үрэвсэл" юм. Та өнгөрсөнд гомдоосон хүмүүсийг өршөөгөөгүй цагт, тэднийг таны доторх "хорт бодис" мэтээр үргэлжлүүлэн байлгасаар байна.
1. Архагшилт
Сэтгэлийн зовлон, уур хилэн, өсөрхөл нь биеийн аль нэг эрхтэнд бачуурал, чангарал үүсгэж, үүгээр дамжуулан хавдар зэрэг насан туршын эдгэшгүй өвчин үүсгэх хүртэл эрсдэлтэй. Таны сэтгэлийн зовлон бол зүгээр нэг бодол биш. Энэ нь таныг өдөр бүр сүйтгэж буй үйлдэл юм.
2. Траумаг тавьж явуулах
Тиймээс, зовлонгоос ангижрах ГАНЦХАН арга зам бий: Траума гэгчийг нэг мөр тавьж явуулах.
Үүнийг зөвхөн хоёр хүчээр хийж чадна:
УХААРАЛ: Таныг шархлуулсан хүн таны ТЭЭЖ ЯВАА ӨСӨӨ мэдрэхгүй. Зөвхөн та л түүний үр дагаврыг үүрч байна гэдгийг ухаарах нь шархыг эдгээх эхний алхам юм.
УУЖРАЛ: Гомдол, уур хилэнгээр зууралдахын оронд, уужралаар зөөллөж, сэтгэлийн хурц ирмэгийг мохоох. Энэ бол "Би чамайг тавьж явуулъя" гэж сэтгэлдээ хэлж буй эрх чөлөө юм.
Хэрэв шархалсан бол тэр даруйд ужигруулалгүй эдгээх зөв аргатай болох нь бидний амьдралын хамгийн чухал дадал мөн.
Траума бол таныг өнгөрсөнд уяж буй хүнд гинж юм. Өнөөдөр, энэ тайван цагт, өөртөө энэ эрх чөлөөг бэлэглэ.
👇 Та өөрийнхөө сэтгэлээс тавьж явуулахыг хамгийн их хүсэж буй НЭГ зүйлээ нэрлэж коммент бичээд, түүнийгээ уужуу сэтгэлээр орхиж байгаагаа илэрхийлнэ үү.
# MDAday25 #МөнхийнОюун #Траума #СэтгэлийнШарх #ТавьжЯвуулах #УхааралУужрал #БиеийнҮнэ