Л.Энхзул

Л.Энхзул Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Л.Энхзул, Health & Wellness Website, London.
(1)

📯Эрүүл амьдралын суурь "Сахар" бестселлер 39000т Интерномд/Цахимаар Mbook-т
📯Эрүүл амттангийн 50 жор “Сахаргүй амттан” 69900т Интерномд/Цахимаар Mbook-т
📯Эрүүл дадал хэвшүүлэх “Эрүүл дадал” тэмдэглэл 49900т хүргэлт 📞86882615

Сурч байгаа тул ажлын ширээн дээрээ нилээн цагийг өнгөрүүлнэ. Ажлын ширээнийхээ орчинг гоё байлгахад өөрийн эрхгүй ширээ...
15/04/2026

Сурч байгаа тул ажлын ширээн дээрээ нилээн цагийг өнгөрүүлнэ. Ажлын ширээнийхээ орчинг гоё байлгахад өөрийн эрхгүй ширээ рүүгээ татагдаад…Keyboard-аа цэнэглэх зуур ширээн дээрх хөөрхөнүүдийн зураг дарлаа.
Гоё үнэртэй цэцэгс сэтгэл сэргээнэ ээ.Ялангуяа хавар нартай, гадаа сайхан байхад шалгалт шүүлэгт бэлдэх үед цэцгээ хараад баясна шүү дээ 😄.
Ikeaгийн энэ утасны тавиур: бөгтийлгөхгүй, цэх суугаад утсан дээрээ юм хийхэд боломжийн байдаг юм.Ардаа бас бяцхан өлгүүртэй, чихэвчээ тохчихно.
Хөөрхөн бүрхүүлт гэрэл ❤️
Тэр өдрийнхөө ааш аягаас хамааруулж аягаа сонгоно, их маягтайшдэ 😄Өнөөдөр энэ нимбэгтэй аягандаа минт цай ууж байна.
Тэр шилний улаан тавган тавиур гоё байгаа биз?
Та нар ширээгээ яаж тав тухтай болгож, юугаар хүрээлүүлдэг вэ?

14/04/2026

Өглөөний цайнд сахар өндөр ийм бүтээгдэхүүн хэрэглэснээс чанасан өндөг идсэн нь хамаагүй дээр дээ. Илүү дэлгэрэнгүйг “Сахар” номоосоо уншаарай.

12/04/2026

Эрүүл амттан-50 жор 💐

11/04/2026

Зарим шоколад самрын түрхлэгийн орцыг шалгавал шоколад гэхээсээ шил дүүрэн сахар байдаг даа. Бүтээгдэхүүнд агуулагдах нэмэлт чихрийн хэмжээг хэрхэн шалгах талаар “Сахар” номд бий.

11/04/2026

Какаоны нунтагтай маффин хийв. Дэлгүүр, кафеных шиг ганган биш ч шим тэжээлээр арвин, амт гэж янзын. Гэртээ амттан хийх , гаднаас худалдаж авах ялгаатай юу? Мэдээж! Жишээ нь энэ маффинг хийхдээ
1. уургаар баяжуулах үүднээс уургийн нунтаг нэмсэн.
2. органик бүхэл үрийн гурил сонгосон.
3. бэлчээрийн малын цөцгийн тос ашигласан.
4. ихэнх жорны сахарын хэмжээ маш өндөр байдаг бол гэртээ багыг хийх боломжтой.
5. эслэг нэмэхийн тулд маалингын үр нэмсэн.
6. хэн ч тоож идэхгүй байсан самраа жижиглэж нэмээд гоё зажлууртай болгочихно.

10/04/2026
09/04/2026

Сүүлд найзуудтайгаа цуг хэзээ нийлж маазарч, инээлдсэн бэ? Хэзээ хамгийн сүүлд найзуудтайгаа гэдсээ өвдтөл, хацраа чилтэл, нулимсаа гартал хөгжилдсөн бэ? “Social Laughter Triggers Endogenous Opioid Release in Humans” гэдэг туршилтаар найзууд хамтдаа суугаад инээдмийн бичлэг үзэх, ганцаараа үзэж инээх үеийн тархины үйл ажиллагааг тусгай аппаратаар (PET scan гэдэг) хэмжиж л дээ. Тэгэхэд найзуудтайгаа хамт инээлдэх үед тархинд эндорфин ихээр ялгардаг нь харагджээ. Хүний бие дотроо өөрөө ялгаруулж чаддаг эндорфин нь аз жаргалтай, тайван, дотно мэдрэмжийг нэмэгдүүлдэг бодис. Өөрөөр хэлбэл бид дотроосоо өөрийгөө тэтгэх сантай, тэрхүү эрдэнэсийг уудалж гаргах нэг арга нь найз нөхөдтэйгээ хамт хөгжилдөх, инээлдэх ажээ. Хамтдаа цагийг өнгөрүүлж сайхан инээлддэг найзуудынхаа нэрийг коммент хэсэгт бичиж энэ постыг хуваалцаарай. Тэд чиний амьдралд ингэж гоё эерэг нөлөө үзүүлдэг ♥️
Л.Энхзул
Судалгаа: PMID: 28536272

Өглөөний цайнд уураг өндөр сонголт хийх нь цусны сахарыг өдөржин тогтвортой байлгахад тусалдаг. •Уургийн талаар мэдээлли...
07/04/2026

Өглөөний цайнд уураг өндөр сонголт хийх нь цусны сахарыг өдөржин тогтвортой байлгахад тусалдаг.
•Уургийн талаар мэдээллийг “Эрүүл дадал” тэмдэглэлээс
•цусны сахарын тухай “Сахар” номоос уншаарай.

Сүүлийн үеийн судалгаануудын үр дүнгээс харахад хүнсний нэмэлт өтгөрүүлэгч, бэхжүүлэгч эмульгаторууд нь:_гэдэсний бичил ...
07/04/2026

Сүүлийн үеийн судалгаануудын үр дүнгээс харахад хүнсний нэмэлт өтгөрүүлэгч, бэхжүүлэгч эмульгаторууд нь:
_гэдэсний бичил биетний тэнцвэрийг алдагдуулж
_ашигтай бактерийг бууруулж
_гэдэсний хамгаалах давхаргыг сулруулж
_гэдэсний нэвчимхий чанарыг нэмэгдүүлж
_үрэвслийг өдөөх боломжтой гэж гарч байна. Гэдсээ хамгаалахыг хүсвэл гэртээ өөрөө хоол ундаа түлхүү хийх. “Сахаргүй амттан” номд нэмэлтүүд ороогүй, эслэгтэй эрүүл амттаны 50 жор бий. Гаднаас бэлэн хэт боловсруулсан бүтээгдэхүүн авахаа багасгаж, эрүүл мэндийг дэмжих сонголт хийгээрэй.

Цай, кофе уудаг хүмүүст гоё мэдээ бүхий шинэ судалгаа JAMA сэтгүүлд нийтлэгджээ. Өдөрт:2–3 аяга кофе эсвэл 1–2 аяга цай ...
05/04/2026

Цай, кофе уудаг хүмүүст гоё мэдээ бүхий шинэ судалгаа JAMA сэтгүүлд нийтлэгджээ.
Өдөрт:
2–3 аяга кофе эсвэл 1–2 аяга цай уухад:
👉 Ой санамж муудах эрсдлийг бууруулж
👉 Тархины үйл ажиллагааг хамгаалж
👉 Нас ахих үед сэтгэн бодох чадварыг хадгалахад тусалдаг гэжээ.
Яагаад гэвэл кофе, цайнд
• Кафейн болон
• Полифенол буюу ургамлын шим агуулагддаг ба эдгээр нь тархийг үрэвсэл, гэмтлээс хамгаалдаг байж мэдэх юм гэж энэ судалгаанд өгүүлжээ.
Кофены тухай илүү дэлгэрэнгүйг эндээс сонсоорой.
https://youtu.be/EV0sQERzlnE?si=7vbM15IvW-sXyEdb

Судалгаа: Zhang Y, Liu Y, Li Y, et al. Coffee and Tea Intake, Dementia Risk, and Cognitive Function. JAMA. 2026;335(11):961–974. doi:10.1001/jama.2025.27259

Address

London

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Л.Энхзул posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Featured

Share