Sejong hospital - Сэжон Эмнэлэг

Sejong hospital - Сэжон Эмнэлэг Healthier and Happier Tomorrow.
Солонгосын цорын ганц Зүрх судасны эмнэлэг болох Сэжун эмнэлэг

📢 Монголын Улсын 1, 3-р эмнэлгийн эмч нар Инчон Сэжун эмнэлэгт туршлага солилцох сургалтад амжилттай хамрагдлааИнчон Сэж...
27/04/2026

📢 Монголын Улсын 1, 3-р эмнэлгийн эмч нар Инчон Сэжун эмнэлэгт туршлага солилцох сургалтад амжилттай хамрагдлаа

Инчон Сэжун эмнэлэгт 2026 оны 4-р сарын 1-нээс 4-р сарын 26-ны хооронд Монгол Улсын 1-р төв эмнэлэг болон 3-р төв эмнэлгийн эмч нарыг хамруулсан эмнэлзүйн сургалт, туршлага солилцох хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү хөтөлбөрт Монгол Улсын томоохон улсын эмнэлгүүдийн эмч нар оролцож, зүрх судасны чиглэлээр төвлөрсөн орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга барил, дэвшилтэт технологи, эмнэлзүйн практик туршлага-тай газар дээр нь танилцан, мэдлэг туршлагаа хуваалцсан юм.

Сургалтын хугацаанд оролцогч эмч нар:
✔ Бодит үзлэг, оношилгооны үйл явцтай танилцах
✔ Мэс засал, интервеншн эмчилгээний ажиглалт хийх
✔ Кейс дээр суурилсан мэргэжлийн хэлэлцүүлэгт оролцох
✔ Эмнэлгийн дижитал систем, AI-д суурилсан оношилгооны орчинтой танилцах
зэрэг практик ач холбогдол бүхий үйл ажиллагаанд оролцож, мэргэжлийн ур чадвараа ахиуллаа.

Түүнчлэн Инчон Сэжун эмнэлгийн зүрхний нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж, дижитал эрүүл мэндийн шийдлүүд нь оролцогчдын зүгээс өндөр үнэлгээ авсан байна.

Энэхүү сургалт нь БНСУ болон Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх чухал алхам болсон бөгөөд цаашид тогтвортой хамтын ажиллагаа, мэдлэг солилцоог өргөжүүлэх суурь болж байна.

Инчон Сэжун эмнэлэг нь цаашид олон улсын эмнэлгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаадын эмч мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, солилцооны хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлэх болно.

💙 Зүрхний өвчингүй дэлхийн төлөө
Инчон Сэжун эмнэлгийн Олон улсын төв

Бүтэн биеийн шинжилгээний өмнө анхаарах мэдээллийг орууллаа.
17/03/2026

Бүтэн биеийн шинжилгээний өмнө анхаарах мэдээллийг орууллаа.

❤️ ЗҮРХНИЙ НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ – МОНГОЛД 🇲🇳🇰🇷📅 2026.03.30📍 Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг (УГТЭ)БНСУ-ын Инчон Сэжон э...
27/02/2026

❤️ ЗҮРХНИЙ НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ – МОНГОЛД 🇲🇳🇰🇷

📅 2026.03.30
📍 Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг (УГТЭ)

БНСУ-ын Инчон Сэжон эмнэлгийн
Зүрх судасны тасгийн эрхлэгч, Зүрх судасны төвийн дарга
Чой Рак Гён эмч
Монгол Улсад албан томилолтоор ажиллаж, зүрхний нарийн мэргэжлийн үзлэг, зөвлөгөө хийнэ.

👨‍⚕️ Мэргэшсэн чиглэл:
• Зүрхний бах (стенокарди)
• Хурц болон архаг зүрхний шигдээс
• Аортын өвчин (аневризм, хана хууралт)
• Хавхлагын эмгэг
• Насанд хүрэгчдийн төрөлхийн зүрхний гажиг
• Өндөр эрсдэлтэй, нарийн төвөгтэй судсан дотуурх эмчилгээ

⚠️ Хэрэв танд дараах шинж тэмдэг илэрч байвал заавал үзүүлээрэй:

Цээжээр өвдөх, шахах

Амьсгаадах

Зүрх дэлсэх

Даралт тогтворгүй байх

Зүрхний хагалгаанд орж байсан түүхтэй

📌 Зүрх судасны өвчтэй, онош тодруулах шаардлагатай, гадаадад эмчлүүлэх талаар зөвлөгөө авах хүсэлтэй иргэд ирж үзүүлэх боломжтой.

👍Бүртгүүлэх линк: https://forms.gle/RDpixU6MMejAGwGK7
/Линкээр бүртгүүсэний дараа материал шаардлага хангасан хүн баталгаажуулна/

🌸 САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ 🌸Эрхэм хүндэт үйлчлүүлэгч, харилцагч Та бүхэндээXVII жарны сар шинийн баярын мэндийг өргөн дэвшү...
13/02/2026

🌸 САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ 🌸

Эрхэм хүндэт үйлчлүүлэгч, харилцагч Та бүхэндээ
XVII жарны сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Айсуй шинэ онд:
✨ Эрүүл энх байж
✨ Аз хийморь дүүрэн
✨ Сэтгэл амгалан
✨ Ажил үйлс тань өөдрөг бүтэмжтэй байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Манай эмнэлгийг сонгон үйлчлүүлдэг Та бүхэндээ талархал илэрхийлье.
Бид шинэ онд ч мөн чанартай, найдвартай, сэтгэлтэй эмнэлгийн үйлчилгээг хүргэхийн төлөө хичээн ажиллах болно.

🌿 Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Эмнэлгийн асуулга хуудас.
13/02/2026

Эмнэлгийн асуулга хуудас.

Эрүүл мэндийн шинжилгэээний багц шинжилгээний мэдээллийг хүргэж байна.
05/02/2026

Эрүүл мэндийн шинжилгэээний багц шинжилгээний мэдээллийг хүргэж байна.

💙 Инчон Сэжун Эмнэлэгт Зүрхний Титэм судасны Нээлттэй Хагалгаанд Амжилттай Орсон Түүх! 🌟Өнөөдөр Инчон Сэжун Эмнэлэгт амж...
04/02/2026

💙 Инчон Сэжун Эмнэлэгт Зүрхний Титэм судасны Нээлттэй Хагалгаанд Амжилттай Орсон Түүх! 🌟

Өнөөдөр Инчон Сэжун Эмнэлэгт амжилттай хийгдсэн Зүрхний Титэм Артерийн Судасны Нээлттэй Хагалгааны (CABG) 3 сарын дараах амбулаторийн үзлэгтээ орж, эрүүл мэндийн сайжруулалтаа баталгаажууллаа! 🩺

Энэхүү хагалгааг Солонгос улсын топ зүрх судасны эмнэлэг болох Инчон Сэжун эмнэлэгт хийсэн бөгөөд энэ эмнэлэг нь зүрхний хагалгааны амжилтаараа Солонгос улсад 1-р байр эзэлдэг. 💪

Эмч, сувилагчид, мэргэжилтнүүдийнхээ ачаар мэргэжлийн хичээл зүтгэлд талархал илэрхийлье! 🙏💙
Тэдний үзүүлсэн өндөр чанартай эмчилгээ, халамжийн ачаар эрүүл мэндийнхээ төлөөх амжилттай алхамуудаа үргэлжлүүлсээр байна! гэлээ.

Дараагийн үзлэгт ч амжилттай үр дүн хүлээж байна! 🚶‍♂️🚶‍♀️

#ЗүрхнийЭрүүлМэнд #ЗүрхнийХагалгаа #ЭрүүлМэнд #АмжилттайХагалгаа #ИнчонСэжунЭмнэлэг #ЭрүүлМэндЭмчилгээ

Инчон Сэжун эмнэлэг (эмнэлгийн захирал О Бёнхи) нь Монгол ба БНСУ-ын хоорондын эрүүл мэндийн хамтын ажиллагаа, мэдлэг со...
19/11/2025

Инчон Сэжун эмнэлэг (эмнэлгийн захирал О Бёнхи) нь Монгол ба БНСУ-ын хоорондын эрүүл мэндийн хамтын ажиллагаа, мэдлэг солилцооны төв цэг, гүүр болж, хоёр улсын эмнэлгийн салбарын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсээр байна.

Саяхан Монгол Улсаас ирсэн 5 эмч, мэргэжилтэн манай эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмжтэй танилцаж, зүрх судасны өвчний эмчилгээний шинэ чиг хандлага, мэдлэг туршлагаа харилцан солилцлоо.

Энэ удаагийн айлчлалд Монгол Улсын П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Улаанбаатарын Бундан клиникийн зүрх, цээжний мэс заслын эмч нар оролцож,
эрчимт эмчилгээний тасаг, ангиографийн лаборатори, мэс заслын өрөө зэрэг гол нэгжүүдийг танилцуулав.
Мөн зүрх шилжүүлэн суулгах эмчилгээ болон хоёр улсын эрүүл мэндийн тогтолцооны талаар гүнзгий хэлэлцүүлэг өрнүүллээ.

Зочид Сэжун эмнэлэгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан
“2025 Ази, Номхон далайн Зүрх судасны Хөндлөнгийн болон Мэс заслын Симпозиум (APCIS)”–д оролцож, олон улсын мэдлэг, туршлагаа хуваалцсан юм.

Эмнэлгийн захирал О Бёнхи хэлэхдээ:
“Монголын эмч нартай тогтвортой хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, хоёр орны зүрх судасны эмчилгээний түвшинг хамтдаа ахиулж, олон улсын эрүүл мэндийн хамтын ажиллагааны суурийг бэхжүүлнэ” хэмээн онцоллоо.

#СэжунЭмнэлэг #БНСУЭмнэлэг #Монгол3рТөвЭмнэлэг)

02/10/2025

🩺💙 Тархи, зүрх судасны чиглэлээр төрөлжсөн нэгдсэн эмнэлэг🏥
ЭРҮҮЛ МЭНД
ЭРХЭМ БАЯН
🇲🇳Орчуулагчтай эмнэлэг.
Монгол ажилтан: 010-8414-9541 💙
#전자비자신청
#인천 #ИНЧОН
#ЗҮРХНИЙЭМНЭЛЭГ #Хүүхдийнзүрхнийэмнэлэг

🩺💙 Бучон Сэжун эмнэлгийг зорин төрөлхийн зүрхний гажигийн хагалгаанд амжилттай орж эх нутгаа зорьлоо.  БНСУ-д Хүүхдийн з...
12/09/2025

🩺💙 Бучон Сэжун эмнэлгийг зорин төрөлхийн зүрхний гажигийн хагалгаанд амжилттай орж эх нутгаа зорьлоо.
БНСУ-д Хүүхдийн зүрхний хагалгааг 40 жилийн турш тасралтгүй амжилттай гүйцэтгэж ирсэн зүрхний цорын ганц эмнэлэг юм.
ЭРҮҮЛ МЭНД
ЭРХЭМ БАЯН
🇲🇳Орчуулагчтай эмнэлэг.
Монгол ажилтан: 010-8414-9541 💙
#전자비자신청
#인천 #ИНЧОН
#ЗҮРХНИЙЭМНЭЛЭГ #Хүүхдийнзүрхнийэмнэлэг

🩺💙 Бучон Сэжун эмнэлэг төрөлхийн зүрхний ховдол хоорондын зүрхний цоорхой болон тосгуур хоорондын цоорхой оноштой хүүхдү...
24/01/2025

🩺💙 Бучон Сэжун эмнэлэг төрөлхийн зүрхний ховдол хоорондын зүрхний цоорхой болон тосгуур хоорондын цоорхой оноштой хүүхдүүдэд хагалгаа хийж амьдрал бэлэглэн эх орон руу явууллаа.
БНСУ-д Хүүхдийн зүрхний хагалгааг 40 жилийн турш тасралтгүй амжилттай гүйцэтгэж ирсэн зүрхний цорын ганц эмнэлэг юм.
ЭРҮҮЛ МЭНД
ЭРХЭМ БАЯН
🇲🇳Орчуулагчтай эмнэлэг.
Монгол ажилтан: 010-8414-9541 💙
#전자비자신청
#인천 #ИНЧОН
#ЗҮРХНИЙЭМНЭЛЭГ #Хүүхдийнзүрхнийэмнэлэг

Address

20, Gyeyangmunhwa-ro, Gyeyang-gu
Incheon
21080

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+82322408000

Alerts

Be the first to know and let us send you an email when Sejong hospital - Сэжон Эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Sejong hospital - Сэжон Эмнэлэг:

Share