Gangnam Grand Eye Clinic Mongolia

Gangnam Grand Eye Clinic Mongolia Official Page✅ Gangnam Grand Eye Clinic - Кангнам Гранд нүдний эмнэлэгийн албан ёсны хуудас -☎️010 8682 8108☎️
(1)

21/04/2026

Аль болох л хурдан хариулаад явахыг боддог шүү 😇

Шинжилгээ хагалгааны цагаа авсаар байгаа шүү.

Эмнэлэг маань Лхагва болон Ням гаригт амрана.
Даваа~ Баасан 9:30~ 18:30
Бямба -9:30~15:30

📢Манай хаяг : 2р шугам Кангнам ёг ( Gangnam & 강남역) 5р гарцаар гараад
Баруун гар талын 363 Gangnam tower гэсэн нэртэй барилгын 4р давхарт
🚗машинаар ирэх бол : 서초구 강남대로 363 강남타워 4층

18/04/2026

Манай эмнэлэгт болор солих хагалгаа хийлгэсэн гэр бүлийнхээ сэтгэгдлээс хуваалцаж байна. ❤️

👁✨ Болрын линз: “Odyssey” олон фокуст (multifocal) линз

🇺🇸Улс: Америкийн Нэгдсэн Улс (АНУ)
🏩Үйлдвэрлэгч компани: Johnson & Johnson (дэлхийн томоохон эм, эмнэлгийн технологийн компани)

🔍 Гол онцлог:
✔ Ойр, дунд, хол зайд тод харна
✔ Гар утас, компьютер, холын зүйлсийг төвөггүй харна
✔ Нүдний шилний хамааралгүй болно
✔ Гэрэл дамжуулалт, контраст сайн

👤 Хэнд тохиромжтой вэ?
• Нүдний шилнээс аль болох салмаар байгаа
• Идэвхтэй амьдралтай
• Олон зайд хараа шаардлагатай хүмүүс

⚠️ Гэхдээ хүн бүрт адилхан тохирохгүй тул мэргэжлийн эмчийн үзлэг, нарийн хэмжилт маш чухал.

📩 Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой!

🌸 Холбогдох дугаар- 010-8682-8108
🌸 📢Манай хаяг : 2р шугам Кангнам ёг ( Gangnam & 강남역) 5р гарцаар гараад
Баруун гар талын 363 Gangnam tower гэсэн нэртэй барилгын 4р давхарт
🚗машинаар ирэх бол : 서초구 강남대로 363 강남타워 4층

11/04/2026

Нүдний торлог бүрхүүл нимгэрэлт гэдэг нь нүдний дотор талд байрлах, харааг хариуцдаг торлог бүрхүүл (retina) нимгэрч, сулрахыг хэлдэг.

📌 Яагаад үүсдэг вэ?
• Холын хараа өндөр хүмүүс илүү эрсдэлтэй
• Насжилт – нас ахих тусам торлог сулардаг
• Гэмтэл – нүд, толгойн цохилт
• Удамшил
• Нүдний дотор шингэний өөрчлөлт

⚠️ Ямар аюултай вэ?

Торлог нимгэрэх нь өөрөө эхэндээ шинж тэмдэггүй байж болно. Гэхдээ:
• Торлог урагдах
• Торлог хууларч салж унах (маш ноцтой)

гэдэг хүндрэлүүд үүсэх эрсдэлтэй.

👀 Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
• Нүдэнд гялбаа, цахилгаан шиг гэрэл харагдах
• Хөвдөг хар зүйлс (floaters) нэмэгдэх
• Харааны талбайд сүүдэр, хөшиг татах мэт болох

👉 Ийм шинж илэрвэл яаралтай нүдний эмчид үзүүлэх хэрэгтэй.

💉 Яаж эмчилдэг вэ?
• Хөнгөн үед → ажиглалт, тогтмол хяналт
• Урагдах эрсдэлтэй бол → лазер эмчилгээ (торлогийг “нааж” тогтооно)
• Хэрвээ салсан бол → мэс засал

Тиймээс Жилдээ 1 удаа нүдний дэлгэрэнгүй үзлэг хийлгэж байхыг зөвлөе.

07/04/2026

Болор солих хагалгаа нь харьцангуй аюулгүй, эдгэрэлт хурдан байдаг ч хагалгааны дараах арчилгаа нь үр дүнд ихээхэн нөлөөлдөг.

👁️ Болор солиулах хагалгааны дараах анхаарах зүйлс

1️⃣ Нүдээ огт нухаж болохгүй ❗
Хамгийн чухал ❗

2️⃣ Нүдний дусаалгаа тогтмол хэрэглэх
Антибиотик болон үрэвслийн эсрэг дусаалгыг эмчийн зааврын дагуу тогтмол хэрэглэх
Дундаас нь өөрөө зогсоох ❌

3️⃣ Нүдэндээ ус оруулахаас болгоомжлох (эхний 1–2 долоо хоног)
Нүүр угаах, шүршүүрт орох үед нүдэнд ус оруулахгүй байх
Усанд сэлэх, саунд орох ❌

4️⃣ Хөдөлгөөний хязгаарлалт

Эхний 1–2 долоо хоногт:
Хүнд зүйл өргөх ❌
Хүчтэй дасгал хийх ❌
Толгойгоо доош бөхийлгөхийг аль болох багасгах

Хөнгөн өдөр тутмын хөдөлгөөн бол боломжтой 👍

5️⃣ Хамгаалалт
Гадагш гарахдаа нарны шил зүүхийг зөвлөж байна (гялбах болон хамгаалах).
Унтахдаа хамгаалалтын нүдний хаалт хэрэглэх (эмнэлэгээс өгнө).

#нүднийэмнэлэг
#болорсолихсайнэмнэлэг
#хараатэглэхнүднийэмнэлэг

31/03/2026

Эвэрлэг бүрхүүлийн хэлбэр засах Contoura (контура) ажилбар нь илүү нарийвчлалтай, хувь хүний нүдний онцлогт тохируулсан лазер хагалгаа юм.

👉 Яагаад Contoura хийлгэх ёстой вэ?

1. Илүү тод, чанартай хараа
– Зөвхөн харааны хугарлыг засах биш, эвэрлэгийн гадаргуугийн жигд бус байдлыг засдаг
– Шөнийн гялбаа, гэрлийн сарнил багасна

2. Хувь хүнд тохирсон эмчилгээ
– Нүд бүрийн хэлбэр өөр учраас Contoura нь “custom” буюу хувьчилсан лазер хийдэг

3. Астигматизм (цилиндр) харааг илүү сайн засна
– Ялангуяа цилиндр ихтэй хүмүүст илүү үр дүнтэй

4. Илүү аюулгүй, нарийвчлал өндөр
– Технологи өндөр тул алдаа багатай, тогтвортой үр дүн өгдөг

– Эвэрлэгийн гадаргуу жигд биш хүмүүст хамгийн зөв сонголт болдог
#нүднийэмнэлэг
#хараатэглэххагалгаа

26/03/2026

Хараа тэглэх хагалгаа 👁✨

Зөвхөн линз, шилнээс салах төдий биш…
Амьдралын чанараа шинэ түвшинд хүргэх шийдвэр юм.

✔ Өглөө босоод шууд тод харах мэдрэмж
✔ Спорт, аялалд илүү эрх чөлөөтэй байх мэдрэмж
✔ Өөртөө итгэх итгэл илүү нэмэгдэх
✔ Өдөр тутмын жижиг төвөгтэй зүйлүүдээс ангижрах

Илүү тод хараа = Илүү тод амьдрал ❤️

❤️ Цаг авах- 010-8682-8108
❤️ Манай хаяг : 2р шугам Кангнам ёг ( Gangnam & 강남역) 5р гарцаар гараад
Баруун гар талын 363 Gangnam tower гэсэн нэртэй барилгын 4р давхарт
🚗машинаар ирэх бол : 서초구 강남대로 363 강남타워 4층

👁️✨ PERSONAL LASIK · LASEKТанд тохирсон хараа засах шийдэл – Хиймэл оюун ухаанд суурилсан хамгийн сүүлийн үеийн хагалгаа...
23/03/2026

👁️✨ PERSONAL LASIK · LASEK
Танд тохирсон хараа засах шийдэл – Хиймэл оюун ухаанд суурилсан хамгийн сүүлийн үеийн хагалгаа

🔍 LASIK vs LASEK – ялгаа нь юу вэ?
🔹 LASIK: Эдгэрэлт хурдан, өвдөлт багатай, өдөр тутмын амьдралдаа хурдан орно
🔹 LASEK: Эвэрлэгийн зүсэлтгүй, илүү аюулгүй, нимгэн эвэрлэгтэй хүмүүст тохиромжтой

💡 Хувь хүнд тохирсон хараа засал
✔️ Эвэрлэг болон харааны нарийвчилсан шинжилгээ
✔️ 1:1 зөвхөн таны нүдэнд тохирсон хагалгааны төлөвлөгөө
✔️ Орчин үеийн лазер технологиор, өндөр нарийвчлалтйгаар

🌟 Хэнд тохиромжтой вэ?
✔️ Нүдний шил, линз зүүхэд тавгүй байдаг хүмүүс
✔️ Идэвхтэй амьдралын хэв маягтай хүмүүс
✔️ Илүү тод хараатай болохыг хүссэн хүн бүрт

❤️ Цаг авах- 010-8682-8108
❤️ Манай хаяг : 2р шугам Кангнам ёг ( Gangnam & 강남역) 5р гарцаар гараад Баруун гар талын 363 Gangnam tower гэсэн нэртэй барилгын 4р давхарт
🚗машинаар ирэх бол : 서초구 강남대로 363 강남타워 4층

Pentacam HR нь эвэрлэг бүрхүүлийн маш нарийвчилсан шинжилгээ хийдэг орчин үеийн төхөөрөмж юм. Энэ шинжилгээгээр дараах ү...
21/03/2026

Pentacam HR нь эвэрлэг бүрхүүлийн маш нарийвчилсан шинжилгээ хийдэг орчин үеийн төхөөрөмж юм.

Энэ шинжилгээгээр дараах үзүүлэлтүүдийг тодорхойлдог:

🔹 Эвэрлэгийн хэлбэр, муруйлт (curvature) – Хол, ойрын харааны гажгийг үнэлэхэд чухал
🔹 Эвэрлэгийн зузаан (pachymetry) – ямар мэс засалд тохирох эсэхийг тодорхойлно
🔹 Эвэрлэгийн урд ба хойд гадаргуу – Далд өөрчлөлт, эмгэгийг илрүүлнэ
🔹 Кератоконус зэрэг өвчний эрт үеийн шинж – Маш эрт үед нь оношлох боломжтой
🔹 Нүдний урд тасалгааны гүн, хэмжээ
🔹 Нүдний болрын байдалд тодорхой хэмжээнд үнэлгээ өгнө

Энэхүү шинжилгээ нь өвдөлтгүй, хурдан хийгддэг бөгөөд нүдний лазер хагалгаа болон болор солиулах мэс заслын өмнөх хамгийн чухал оношилгоонуудын нэг юм.

❤️ Цаг авах утас-010-8682-8108
❤️ Хаяг- 📢Манай хаяг : 2р шугам Кангнам ёг ( Gangnam & 강남역) 5р гарцаар гараад
Баруун гар талын 363 Gangnam tower гэсэн нэртэй барилгын 4р давхарт
🚗машинаар ирэх бол : 서초구 강남대로 363 강남타워 4층

20/03/2026

Нүдний эвэрлэг бүрхүүл гэдэг нь нүдний хамгийн гадна байрлах, тунгалаг, бөмбөлөг хэлбэртэй давхарга юм. Энэ нь нүдний “шил” мэт ажилладаг бөгөөд гаднаас харахад хар нүдний (солонгон бүрхүүл) дээрх тунгалаг хэсэг юм.

👁️ Эвэрлэг бүрхүүлийн үүрэг

1. Гэрлийг нэвтрүүлэх
Эвэрлэг бүрхүүл нь гэрлийг нүд рүү саадгүй оруулж, дотор тал руу чиглүүлнэ.

2. Гэрлийг хугалах (фокуслах)
Нүдний хамгийн хүчтэй “линз” гэж хэлж болно. Нийт хугарлын чадварын ~70%-ийг дангаараа гүйцэтгэдэг.

3. Хамгаалах үүрэг
Тоос, нян, гадны биетээс нүдийг хамгаалдаг.

🔬 Хараа тэглэхэд (лазер мэс засалд) яагаад зузаан чухал вэ?

‼️ Хараа тэглэх (жишээ нь LASIK, PRK зэрэг) үед эвэрлэг бүрхүүлийг лазераар нимгэлж, хэлбэрийг нь өөрчилдөг. Энэ үед зузаан маш чухал:

1. Аюулгүй байдлын шалтгаан

Хэт нимгэн эвэрлэгтэй хүнд лазер хийхэд
→ эвэрлэг хэт сулрах
→ хэлбэр алдагдах (эктази) эрсдэлтэй

2. Хэдий хэмжээний засвар хийх боломжтойг шийднэ

Ойрын хараа их муу байх тусам илүү их эдийг “авах” шаардлагатай

Хэрэв эхний зузаан бага бол → бүх диоптрийг засах боломжгүй

3. Мэс заслын дараах тогтвортой байдал

Үлдэх эвэрлэг хангалттай зузаан байх ёстой

‼️ Ингэснээр хараа тогтвортой, дахин муудах эрсдэл багасна

📏 Хэвийн зузаан

Дундаж: 500–550 микрон (µm) орчим байдаг.

19/03/2026

📍 Хүүхдийн нүдийг ч мөн тогтмол шалгуулж байх хэрэгтэй

Хүүхдүүд “харахгүй байна” гэж өөрсдөө хэлж чаддаггүй учраас
эцэг эхийн анхаарал хамгийн чухал 👀

Хэрвээ эрт илрүүлбэл
✔️ Харааны гажиг
✔️ Залхуу хараа
✔️ Хялар хараа
зэрэг асуудлыг бүрэн засах боломжтой

⚠️ Дараах шинж илэрвэл заавал үзүүлээрэй:
– Юмд хэт ойртох
– Нүдээ байнга нухах
– Толгой гилжийлгөж харах
– Нэг нүд хялартах

💡 Хүүхдийн нүд бол ирээдүйнх нь хараа
Эрт анзаарч, тогтмол шалгуулж хэвшээрэй 🤍
Манай эмнэлэгт хүүхдийн
📍Дрийм Линз
📍Смарт шилийг тогтмол хийж байгаа шүү.

❤️Цаг авах- 010-8682-8108

📢Манай хаяг : 2р шугам Кангнам ёг ( Gangnam & 강남역) 5р гарцаар гараад
Баруун гар талын 363 Gangnam tower гэсэн нэртэй барилгын 4р давхарт
🚗машинаар ирэх бол : 서초구 강남대로 363 강남타워 4층

Нүдний эмнэлэгт хэрэглэдэг PRP (Platelet-Rich Plasma) дусаалга нь хүний өөрийн цусаас гаргаж авсан, ялтас ихтэй плазмыг ...
17/03/2026

Нүдний эмнэлэгт хэрэглэдэг PRP (Platelet-Rich Plasma) дусаалга нь хүний өөрийн цусаас гаргаж авсан, ялтас ихтэй плазмыг нүдэнд дусаах эмчилгээ юм. Энэ нь нүдний гадаргууг нөхөн сэргээх, эдгэрэлтийг хурдасгах зорилготой.

PRP дусаалганы гол давуу талууд

1️⃣ Өөрийн цусаар хийгддэг тул аюул багатай

PRP нь өвчтөний өөрийн цусаар хийгддэг учир харшил, татгалзлын урвал үүсэх магадлал маш бага.

2️⃣ Эд эсийн нөхөн төлжилтийг идэвхжүүлдэг

Ялтас дотор байдаг өсөлтийн хүчин зүйлс (growth factors) нь нүдний эвэрлэг болон салстын эдийг хурдан нөхөн төлжүүлэхэд тусалдаг.

3️⃣ Хуурайшилттай нүдийг үр дүнтэй эмчилдэг.

Ялангуяа архаг хэлбэрийн нүдний хуурайшилттай нүд болон компьютер их хэрэглэдэг хүмүүст, лазер хагалгааны дараа сайн нөлөөтэй.

4️⃣ Эвэрлэгийн гэмтэл, шархыг хурдан эдгээдэг.

Нүдний эвэрлэгийн шарх, гэмтэл, мэс заслын дараах эдгэрэлтийг түргэсгэнэ.

5️⃣ Урт хугацааны үр дүнтэй

Зарим хүмүүст энгийн хиймэл нулимснаас илүү удаан хугацаанд нүдийг чийгшүүлж, хамгаалдаг.

6️⃣ Химийн нэмэлт бодис бага

Ихэнх PRP дусаалга нь хадгалах бодис (preservative) агуулаагүй байдаг тул нүдэнд зөөлөн нөлөөлдөг.

Address

서초동 1328-10 강남타워 4층, 5층
Seoul

Opening Hours

Monday 09:30 - 18:00
Tuesday 09:30 - 18:00
Thursday 09:30 - 18:00
Friday 09:30 - 18:00
Saturday 09:30 - 15:00

Telephone

+821084057582

Alerts

Be the first to know and let us send you an email when Gangnam Grand Eye Clinic Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Gangnam Grand Eye Clinic Mongolia:

Share