IMC-Солонгос улсын эмнэлгүүдийн зөвлөгөө, мэдээлэл

  • Home
  • Mongolia
  • Hovd
  • IMC-Солонгос улсын эмнэлгүүдийн зөвлөгөө, мэдээлэл

IMC-Солонгос улсын эмнэлгүүдийн зөвлөгөө, мэдээлэл IMC Солонгос улсын эмнэлгүүдийн зөвлөгөө мэдээлэлийн төв IMC WORLD LLC.

"IMC World" компани БНСУ-ын Эрүүл мэндийн яамны албан ёсны зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.
Манай компани “Үйлчлүүлэгчээ өөрийн гэр бүлийн адил хайрлан халамжлах болно” гэсэн уриатай 10 гаруй жилийн турш элэг нэгт Монголчууд та бүхэндээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байна.
Бид БНСУ-ын олон жилийн туршлагтай, шилдэг эрүүл мэндийн байгууллагууд болох:
 Гёнхи Их сургуулий

н эмнэлэг,
 Инчон Сонму Их сургуулийн эмнэлэг,
 Чү нэгдсэн эмнэлэг,
 Бару Олон улсын нэгдсэн эмнэлэг,
 Бүфён Ст Марри нүдний төрөлжсөн эмнэлэг,
 Риэнай эмэгтэйчүүдийн төрөлжсөн эмнэлэг ,
 Юуружин эрэгтэйчүүдийн төрөлжсөн эмнэлэг,
 Ёнсэ каннам эрэгтэйчүүдийн эмнэлэг,
 MONE гоо сайхан, арьс арчилгааны эмнэлэг
 У-Кимс гоо сайхан, арьс арчилгааны эмнэлэг зэрэг эмнэлгүүдтэй хамтран ажилладаг бөгөөд Танд шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж чадах бүх эмнэлгүүдтэй холбож өгөх болно.

Манайд хандсан та бүхнээс зуучлалын болон орчуулгын төлбөр авдаггүйгээр бусад байгууллагуудаас ялгаатай.

Мөн хамтран ажилладаг эмнэлгүүд маань та бүхний авсан эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийг гадаад иргэдэд үйлчлэх тарифаар бус солонгос улсын иргэдийн адил төлбөрөөр үйлчилдэг давуу талтай. Таны төлбөрийн тодорхой хувь Монгол улсад нийгмийн хариуцлага, сайн үйлсийн ажилд зарцуулагдах болно. CОЛОНГОС УЛС ДАХЬ ЭМНЭЛЭГ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Цахим хуудас: http://www.imckr.com/

29/01/2026

2026.01.27

НИПАХ ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

✅Ерөнхий мэдээлэл:

Нипах вирусийн халдвар нь жимсний сарьсан багваахай (Pteropus spp.)-гаас гаралтай, амьтнаас хүнд дамжих эрсдэлтэй, шинээр сэргэж буй зоонозын халдварт өвчин юм.
Уг халдвар нь халдварласан амьтантай шууд хавьтлаар, сарьсан багваахайн шүлс, шээсээр бохирдсон хоол хүнс (ялангуяа түүхий дал модны шүүс, жимс) хэрэглэх замаар, мөн өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байх үед хавьтлын замаар хүнээс хүнд дамжих боломжтой гэж үзэж байна.

Нипах вирусийн халдвар нь эмнэлзүйн хувьд шинж тэмдэггүй хэлбэрээс эхлэн амьсгалын замын хүнд өвчлөл, тархины үрэвсэл (энцефалит) үүсгэж, улмаар үхэлд хүргэх эрсдэлтэй бөгөөд нас баралтын түвшин 40–75 хувьтай байна.

Одоогоор нипах вирусийн халдварын эсрэг вакцин, вирусийн эсрэг эмчилгээ байхгүй байна.

✅Өвчлөлийн нөхцөл байдал:

Нипах вирусийн халдвар нь 1998 оноос хойш Бангладеш, Энэтхэг, Малайз, Филиппин, Сингапур зэрэг улсад бүртгэгддэг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын албан мэдээллээр Энэтхэг Улсын Баруун Бенгал мужид 2001, 2007 онд, 2018 оноос хойш Керала мужид өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд тус улс нь нипах вирусийн халдварын нутагшмал голомттой юм. Хамгийн сүүлд 2025 оны 08 дугаар сард Энэтхэг Улсын Керала мужид 4 хүн өвчилж, 2 хүн нас барсан талаар мэдээлсэн байна.
Үүний зэрэгцээ Бангладеш Улсад нипах вирусийн халдвар 2001 оноос хойш жил бүр бүртгэгддэг нутагшмал халдвар бөгөөд 2025 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарын хооронд Бангладеш Улсад газарзүйн байршлын хувьд хоорондоо холбоогүй дөрвөн дүүрэгт лабораториор батлагдсан дөрвөн нас баралт бүртгэгдсэн. Эдгээр тохиолдлууд хоорондоо эпидемиологийн холбоогүй бөгөөд ихэнх нь түүхий дал модны шүүс хэрэглэсэнтэй холбоотой байсан.
Бангладеш Улсад 2001 оноос хойш 347 батлагдсан нипах вирусийн халдварын тохиолдол бүртгэсэн бөгөөд нас баралтын дундаж түвшин 71.7 хувьтай байна.

✅Олон улсад тархах эрсдэл:

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын эрсдэлийн үнэлгээгээр нипах вирусийн халдвар олон улсад тархах эрсдэл бага, дээрх улсын хувьд эрсдэл дунд зэрэг гэж үнэлсэн байна.

Одоогийн байдлаар нипах вирусийн халдвар олон улсад хүнээс хүнд дамжин тархсан мэдээлэл байхгүй байна. 2025 онд Энэтхэг болон Бангладеш Улсад бүртгэгдсэн бүх тохиолдлууд дотоодын халдвар хэлбэрээр бүртгэгдэж, хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж эрсдэлийг бууруулсан байна.

✅Үйл явдалд суурилсан тандалтын мэдээлэл:

Одоогийн байдлаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр Энэтхэг Улсын Баруун Бенгал мужид 5 тохиолдол бүртгэгдэж, 100 орчим хүнийг тусгаарлан ажиглаж байгаа ба Барасат хотын нэгэн хувийн эмнэлэгт өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлж байсан 3 эрүүл мэндийн ажилтан өвчилсөн байж болзошгүй гэж мэдээлж байна.
Гэхдээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас албан ёсоор мэдээлээгүй байна.

Албан эх сурвалж: https://www.who.int/news-room/fact-sheets/detail/nipah-virus
https://www.who.int/emergencies/disease-outbreak-news/item/2025-DON577

23/01/2026
16/09/2025

🦵 Өвдөгний үе солих робот мэс засал – Солонгос улсад
Таны хөдөлгөөн хязгаарлагдаж, өвдөлт нэмэгдсэн үү?
Солонгос улсад өвдөгний хиймэл үе суулгах робот мэс засал хийлгэхийн давуу талууд:
✅ Нарийвчлалтай мэс засал: Роботын тусламжтайгаар яс зүсэх, имплант суулгах үйлдлүүд илүү нарийвчлалтай хийгддэг.
✅ Богино хугацаанд эдгэрэлт: Мэс заслын дараах сэргээх хугацаа уламжлалт аргаар хийгдсэн хагалгаанаас богино байдаг.
✅ Удаан хугацааны үр дүн: Роботын тусламжтайгаар хиймэл үеийн ашиглалтын хугацаа уртасдаг.
✅ Солонгосын орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж: Шинэ технологиудыг ашиглан өвчтөний тав тухтай байдлыг хангадаг.
Хэрэв та өвдөгний өвчинд шаналж байгаа бол, Солонгос улсад хиймэл өвдөгний робот мэс засал хийлгэхийг санал болгож байна.
📞 Холбогдох утас: 8008 0084, 8859 1223

Address

Korea
Hovd

Alerts

Be the first to know and let us send you an email when IMC-Солонгос улсын эмнэлгүүдийн зөвлөгөө, мэдээлэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share