17/07/2021
‼️ Нийгмээс зай барих 4-р шатлалд шилжсэнтэй холбогдуулан хууль ёсоор оршин суух визний хугацаа нь 21.07.19~21.09.30 хооронд дуусч байгаа гадаад иргэдийн визийг 3 сарын хугацаатай автоматаар сунгах болжээ. ‼️
ㅇ Хамрагдах хүрээ : 21. 07. 19 ~ 21. 09. 30 хооронд оршин суух виз нь дуусч байгаа, хууль ёсны оршин суугч бүх гадаадын иргэн
• Энэ нөхцөлд хамрагдахгүй хүмүүсийн мэдээлэл хүснэгтэнд байгаа тул сайтар шалгаж үзнэ үү. (E8, E9, E10, G1, H2 болон журам гарахаас өмнө виз сунгуулах хүсэлт гаргасан иргэд, эрүүл мэндийн даатгал, татварын өртэй иргэд, гэмт хэрэгт холбогдсон иргэд, буцах хуудас авсан иргэд гэх мэт)
ㅇ Сунгагдах хугацаа: Виз дуусах өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай сунгагдана.
ㅇ Бичиг баримт, шимтгэл шаардахгүй.
ㅇ Анхаарах зүйл: Виз сунгагдсан эсэхээ ww.hikorea.go.kr сайтаас 07. 20 (Мяг) өдрөөс эхлэн шалгах боломжтой.