Дөрвөн Билэг Эмэгтэйчүүдийн Эмнэлэг

Дөрвөн Билэг Эмэгтэйчүүдийн Эмнэлэг Women's Health Clinic
Эмэгтэйчүүдийн эндокринологи, урогинекологи, косметик мэс заслын эмнэлэг
☎️7️⃣7️⃣6️⃣6️⃣6️⃣6️⃣6️⃣2️⃣
(1)

17/07/2025

1. Огцом уурлаад байвал ходоод, зүрх өвдөнө.
2. Юм бүхнийг болж бүтэхгүй талаас хараад гутраад байвал уушиг гэмтэнэ.
3. Нэг зүйлд удаан шаналаад стрессдээд байвал элэг гэмтэнэ.
4. Байнга мөнгө бодоод байвал нуруу өвдөнө.
5. Айдастай амьдраад байвал бөөр өвдөнө.
6. Эргэн тойрноо шүүмжлээд байвал үе мөч өвдөнө.
7. Бодол хэтэрвэл дэлүү гэмтээнэ.
8. Хүнтэй муудалцаж хэрэлдэх, аливаад уурлаж бухимдах нь элэг болон бамбай булчирхайг гэмтээнэ.
9. Нэр төрөө хэтэрхий хамгаалах гэж улайран тэмцэх нь бөөр болоод булчирхайд нөлөөлнө.
10. Хардах, нь сэтгэл зүйн өвчин боловч бөөрийг илүү гэмтээж, атаа жөтөө нь улаан хоолойн өвчин болно.
11. Хүчтэй уй гашуу нь бодисын солилцоог алдагдуулдаг гэрлэн биеийг гэмтээдэг.
12. Буруу бодол санаа нь тархины хэвийн жигд био гүйдлийг алдагдуулдаг.
13. Гомдол нь хоолой зүрхний үйл ажиллагааг гэмтээдэг, ирээдүйд сайн сайхан явах замаа хаадаг.
14. Заль мэх гаргах нь ходоодны шарх үүсгэх зэрэг өвчины шалтгаанууд болдог гэнээ.

“Бие эрүүл бол сэтгэл тайван, сэтгэл эрүүл бол бие амгалан” гэдэг. Эрүүл биед саруул ухаан оршинo.

   %                      %
01/07/2025

% %

20/06/2025
Кортизол-бидний биеийн стрессийн үед ялгардаг гол даавар.Богино хугацаанд хэрэгтэй ч удаан хугацаанд ихэсвэл:❌ Нойрны хя...
30/05/2025

Кортизол-бидний биеийн стрессийн үед ялгардаг гол даавар.Богино хугацаанд хэрэгтэй ч удаан хугацаанд ихэсвэл:
❌ Нойрны хямрал
❌ Жин нэмэх
❌ Дархлаа сулрах
❌ Анхаарал төвлөрөл муудах
❌ Тэвчээр алдах, сэтгэл санааны савлагаа үүсэх зэрэг эрсдэлтэй! 😓

Кортизол бууруулаарай.

Биохимич, үүдэл эс судлаач Н.АРИУН: Хөгшрөлт гэдгийг эд эс нь хөгшрөөд л өтөлж байгаа гэж ойлгодог. Гэтэл бид үүдэл эс б...
19/05/2025

Биохимич, үүдэл эс судлаач Н.АРИУН: Хөгшрөлт гэдгийг эд эс нь хөгшрөөд л өтөлж байгаа гэж ойлгодог. Гэтэл бид үүдэл эс байдаг гэдгийг мэдчихсэн. Үүдэл эс бол маш олон төрлийн эсийг импортолдог эс. Манай багш үүдэл эс өөрөө хөгширч байгаа учраас хүн хөгшрөөд байгаа юм биш биз гэсэн санаа дэвшүүлсэн. Хэрвээ үүдэл эс хөгширдөггүй байсан бол мах, булчингаа байнга боловсруулаад хүн хөгшрөхгүй. Хөгширнө гэдэг бол эс хурдан үхэж байгаагийн шинж. Хорт хавдар ч эстэй холбоотой. Тухайн эс үхдэг программаа мартаад үхэхгүй үржээд байгааг хорт хавдар гэдэг. Үхэх кодоо танихгүй алгасаж давхиад үржиж томроод, өөр эрхтэнд очиж үсэрхийлээд байдаг. Гэтэл эмч нар ингэж тайлбарлаж өгдөггүй. Тэгэхээр хөгшрөлт, хорт хавдар гэдэг нэг юмны хоёр тал болж таарч байгаа юм.

Үүдэл эс ид шидтэй гэмээр эс. Гэхдээ шинжлэх ухаанд ид шидтэй гэдэг үг хэрэглэдэггүй. Яагаад гэдэг нууцыг нь заавал тайлж явдаг. Ганцхан төрлийн эсээс хүнийг бүрдүүлдэг бүх л юм яагаад үүсээд байгаа юм бол гэдэг том асуулт гарч ирж байна л даа. Үүдэл эс дотроо хоёр хуваагддаг. Эр эм бэлгийн эс нийлээд үр тогтсон өндгөн эс үүсдэг. Үүдэл эсийн нэг төрөл нь энэ. Үр хөврөлийн үүдэл эс гэж нэрлэдэг. Нөгөө төрлийн үүдэл эс нь бидний биенд насан туршид хадгалагдаж байдаг. Тэр үүдэл эс ихэвчлэн чөмгөнд байдаг. Цус чөмөгнөөс үүсдэг юм. Дунд чөмөг болон шилбэний чөмгөнд үүдэл эс хамгийн их агуулагддаг. Хүүхэд төрөхдөө ээжтэйгээ хүйгээрээ холбогдсон байдаг шүү дээ. Хүй дотроо хоёр судастай. Тэр хүйн судсаар гүйж яваа цусанд үүдэл эс их хэмжээгээр байдаг. Гэтэл манайд хүүхдийг төрөнгүүт нь хүйг нь аваад хаячихдаг. Хүйн дотор байгаа үүдэл эсийг хаяж байна гэсэн үг. Өмнө нь шинжлэх ухаан үүнийг мэддэггүй байсан. Харин одоо тэр хүйнээс цусыг нь ялгаж аваад насан туршид нь хадгалдаг болсон. Гүн хөлдөөлтийн аргаар 200-300 жил хадгалаад гэсгээхэд үүдэл эс амьд хэвээр байж байна гэсэн үг.

Үүдэл эсээс янз бүрийн эсийг ургуулж болдог. Жишээ нь хүүхэд чинь том болоод элэг нь муудахад зөвхөн танай хүүхдэд таарах элгийг төрөхөд нь хүйнээс нь авч хадгалсан үүдэл эсээс ургуулж болно. Зүрх нь муудлаа гэхэд үүдэл эсээс нь зүрх ургуулах боломжтой болж байна. Үүдэл эс бол цохилж буй эс. Энэ эсийн судалгаа эхэлчихсэн, мэдлэг нь зузаараад маш хурдтай явж байна. Хүүхдийн цусны өвчнийг эдгэдэггүй гэдэг шүү дээ. Шинэ иргэнээ төрөнгүүт хүйнээс нь үүдэл эсийг нь аваад хадгалчихсан оронд бол өөр. Хадгалсан эсийг цусны өвчтэй хүүхдэд шууд хийж болно. Өөрийнх нь цусыг л өөрт нь хийж байгаа хэрэг. Ийм аргаар цусны хорт хавдар нь эдгэсэн, цусны янз бүрийн өвчин нь илааршсан тохиолдлын хувь маш өндөр байгаа.

Хүүхдийг төрөнгүүт нь хүйн цусыг нь авч хадгалдаг улсууд хэд хэд бий. Хүйн цусны банк Америк, Канад, Европын орнуудад байна. Хятадад байгуулагдсан. Шанхайд лав нэг байдаг. Хоёр төрлийн үйлчилгээгээр хадгалдаг. Нэг нь хувийн байгууллагаар, нөгөөх нь улсын байгууллагаар дамждаг юм. Улсынх нь болохоор улсын эмнэлэгт төрөнгүүт нь хүйг нь аваад улсын зардлаар насан туршид нь хадгалж өгдөг. Хувийнх ньболохоор төлбөр авч хадгалдаг гэсэн үг.

Бид бусдыг уурлаж, хашхирч, хаалгаа савж байхыг харж байсан. Гэхдээ энэ нь зөвхөн гадна харагдаж буй хэсэг буюу энэхүү г...
13/05/2025

Бид бусдыг уурлаж, хашхирч, хаалгаа савж байхыг харж байсан. Гэхдээ энэ нь зөвхөн гадна харагдаж буй хэсэг буюу энэхүү галт уулын орой юм. Үнэн хэрэгтээ уур бухимдлын цаана шударга бус байдал, гомдол, айдас зэрэг таагүй мэдрэмж, сэтгэл хөдлөл, стресс, ядрал нуугдаж байдаг.
Та уур бухимдлыг “хоёрдогч сэтгэл хөдлөл” гэж сонсож байсан уу? Анхдагч сэтгэл хөдлөлүүдэд баяр, гуниг, айдас, жигшил, гайхширал зэрэг ордог бөгөөд эдгээр нь хурдан илэрдэг, автомат, биологийн үндэстэй. Харин хоёрдогч сэтгэл хөдлөл нь анхдагч сэтгэл хөдлөлд тулгуурлаж, урьд өмнөх туршлага, сэтгэл зүйн хамгаалах механизм болон тухайн хүн нөхцөл байдлыг хэрхэн ойлгосон зэргээс шалтгаалж үүсдэг.
🌋 Уур бол зүгээр нэг тэсрэлт биш харин бидний дотроо илэрхийлэлгүй тээж явсан мэдрэмжийн хариу үйлдэл нь юм.

Эх сурвалж: Тархины халаас контент /Brain pockets content/

10/05/2025

14-21 НАСНЫХНЫ ДУНД БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАРТ ӨВЧИН БУУРАХГҮЙ БАЙНА

                            %
05/05/2025


%

Nature Medicine сэтгүүлд нийтэлсэн судалгаагаар тархины духны хэсгийн 1гр эдэд ~4,917мкгр хуванцар илэрсэн нь 2016 онд б...
04/05/2025

Nature Medicine сэтгүүлд нийтэлсэн судалгаагаар тархины духны хэсгийн 1гр эдэд ~4,917мкгр хуванцар илэрсэн нь 2016 онд бүртгэгдсэн 3,345мкгр.с энгийн хуванцар ууттай дүйцэхүйц ихэссэн гэнэ.
Иймд:
-Шил, зэвэрдэггүй ган сав ашиглах
-Шилэн саванд хүнсээ хадгалах
-Даавуун тор хэрэглэх

Эх сурвалж:

Таны анхаарал төвлөрөх чадвар суларч, ой тогтоолт муудаж, нойрны хэмнэл алдагдаж, хоолны дуршил алдагддагуу?Бид сэтгэл г...
25/04/2025

Таны анхаарал төвлөрөх чадвар суларч, ой тогтоолт муудаж, нойрны хэмнэл алдагдаж, хоолны дуршил алдагддагуу?
Бид сэтгэл гутрал гэдгийг мэдэлгүй ходоодны эмч, дотрын эмч, мэдрэлийн эмчид хандаж шинжилгээ өгдөг.Үүнээс болж сэтгэл гутралаа оношилж чадалгүй хүндрүүлж сүүлийн шатанд хүрдэг.

Хүнийг эдгээж чаддаг хамгийн хүчирхэг зүйл бол "сонсох" хандлага юм.Дэргэд байгаа ханиа, үр хүүхдээ, найз нөхдөө, гэр бү...
18/04/2025

Хүнийг эдгээж чаддаг хамгийн хүчирхэг зүйл бол "сонсох" хандлага юм.
Дэргэд байгаа ханиа, үр хүүхдээ, найз нөхдөө, гэр бүлийнхнийгээ, хамт олон, эргэн тойрны хэн нэгнийг зүгээр л анхааралтай сонсож өгөх нь энгийн атлаа хамгийн чухал зүйлүүдийн нэг…

Сэтгэлийг нь сонсож ГЭРЭЛ АСААЦГААЯ!!!

                                  %
05/03/2025


%

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дөрвөн Билэг Эмэгтэйчүүдийн Эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Дөрвөн Билэг Эмэгтэйчүүдийн Эмнэлэг:

Share