GiveLove

GiveLove Нараа иогийн хуудаст тавтай морил😊

ХОВ ЖИВЭЭС ХОЛ БАЙХ НУУЦЭрт цагт нэг шавь их багшдаа очиж- Багшаа би энэ сүмд амьдарч чадахгүй нь. Сүмийн бусад шавь хов...
12/12/2024

ХОВ ЖИВЭЭС ХОЛ БАЙХ НУУЦ

Эрт цагт нэг шавь их багшдаа очиж
- Багшаа би энэ сүмд амьдарч чадахгүй нь. Сүмийн бусад шавь хов жив ихтэйгээс гадна улс төрийн тухай маргалдаж, заримдаа бүр таныг хүртэл муулах юм. Номын дуу сонсож, эрдмийн оройд хүрэх хүсэлтэй надад тэд их саад болж байна. Тиймээс намайг эндээс явуулаач, би тайван амар амьдрах өөр сүмд очмоор байна гэв.

Тэгтэл багш хариуд нь
- Бололгүй яахав. Чи хүссэн газраа сурч болно. Харин явахаасаа өмнө нэг даалгавар биелүүлээч гэв.

Үүнийг сонссон шавь
- Тэгье багшаа, ямар даалгавар билээ? гэв

- Халбага ус аваад гартаа барьж энэ сүмийн бүх хэсгээр яваад ирээрэй. Нэг дуслыг ч асгаж болохгүй шүү гэв.

Ийм амархан даалгавар гүйцэтгээд сүмээсээ явна гэж баярласан шавь хэлсэн ёсоор нь дуртай нь аргагүй хийлээ. Нэг ч дусал ус асгалгүй сүмээр бүтэн тойроод, инээмсэглэн ирсний дараа багш нь
- Ёстой сайн байна. Чи одоо хүссэн газраа одож болно. Харин явахынхаа өмнө нэг асуултад хариулаач гэв.
- Сая халбагатай ус аваад алхаж байхдаа хэн нэг хүн хов ярихыг сонсов уу? Намайг бас чамайг хүн муулж байна уу? Хэн нэг шавь чамд төвөгтэй санагдав уу? гэхэд
- Би халбагатай усаа асгахгүйн тулд юунд ч анхаарсангүй. Тийм зав ч байсангүй. Гагцхүү халбага руугаа л бүрэн анхаарч усаа дүүрэн чигээр нь авчирлаа гэв.

Үүнийг сонссон багш
- Энэ орчлонгийн хаана ч очсон сөрөг бодолтой хүнтэй таарч л таарна. Харин чи тэднийг анхааралгүй зөвхөн өөрийнхөө хийх ёстой зүйлдээ анхаарч чадвал бусдын хэлэх хов яриа огтоос сонин биш болдог. Өөртөө анхаарна гэдэг хувиа хичээсэн мэт сонсогдох ч өрөөлийн хэрэггүй үгэнд анхаарахаас хавьгүй дээр зүйл. Хүний үгэнд дурлаж, хүний амьдралд хошуу дүрж, бусдын хийж буй үйлд анхаарч, атаархаж явбал өөрийн үнэн зорилгыг хэзээ ч биелүүлж чадахгүй. Өөртөө бүрэн анхаарсан цагт бусдын муу үг чимээ шуугиан төдий зүйл. Тэгэхээр өөртөө анхаарахаас бүү залхуур, өөрийнхөө амьдралд эзэн бол. Манай сүмээс явсан ч дараагийн очих сүмд хов жив байж л таарна. Чи нэг газраа аз жаргалтай байгаад сурчихвал орчлонгийн бүх сүмд аз жаргалтай байж чадна гэсэн гэнэ.

Орчуулсан Enkhsaikhan Nyamsuren

Мэдрэлийн системийг бэхжүүлж, оюун санаагаа удирдаж бие махбодио эрүүл байлгахыг хүссэн хэн бүхэн иогаар хичээллэх нь зү...
08/05/2024

Мэдрэлийн системийг бэхжүүлж, оюун санаагаа удирдаж бие махбодио эрүүл байлгахыг хүссэн хэн бүхэн иогаар хичээллэх нь зүйтэй🌸🙏🏻

Эрүүл урт наслая гэж бодож байвал дасгал хөдөлгөөн хийж хэвшээрэй 😊
24/04/2024

Эрүүл урт наслая гэж бодож байвал дасгал хөдөлгөөн хийж хэвшээрэй 😊

Address

Ulaanbaatar

Telephone

+97680028947

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when GiveLove posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to GiveLove:

Share

Category