13/01/2025
Цаг хугацаа гэж хүний хэлж ярихаас хурдан юм.
Сайн байцгаана уу.
Бүх зүйл цаанаасаа ирдэг давтамж дохио бас хэллэг, дүрстэй байдаг.
Хүмүүс цаанаасаа гэдэг үгийг хир олон удаа хэрэглэдэг бол?
Миний хувьд бараг амны уншлага болжээ.
Тохиолдож болох үзэгдэл, бодит байдал, сайн ч муу ч өнгөрсөн, одоо цагийн болж өрнөж байгаа бүх үйл явдалд миний байх ёстой шалтгаан нуугддаж байдаг байлаа. Тэгэх ёстой ч гэж орж ирнэ. Тэгээч ч гэж орж ирнэ. Тэгчихье гэж санаагаараа зориуд би өөрөө гол дүрд нь үүрэг гүйцэтгэнэ.
Хүн бүр энэ дэлхий дээр өөр өөрийн үүрэг даалгавараа сонсож мэдрэх, харах, ухаарах шалтгаантай төрдөг.
Харин тэр нандин үүрэг цаг хугацаандаа багтаж эзэндээ хэрхэн мэдэгддэг бол?
Бидний оюун ухаан маш хүчтэй санагддаг.
Бидний биеэ, хэл, сэтгэл ч гэсэн бодонгуут, хэлэнгүүт, санангуут биелж явааг нь бид хардаг шүү дээ.
Хүн бүр энэ нандин дохиог мэдрээсэй. Ингэх нь бас чухал ...