Дүгнэн сувилал-Жаргалан сум

Дүгнэн сувилал-Жаргалан сум Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дүгнэн сувилал-Жаргалан сум, Medical and health, Жаргалан сум, Altay.

01/09/2023

Маргааш буюу 9 сарын 2 нд 14 цагийн үед аймаг явна зорчигч авна 86861105

31/08/2023
13/04/2020
Дүгнэн сувилал дээр үйлчлүүлэгчдээ хүлээн авч байрлуулаад амбулаторийн карт, шинжилгээ, илгээх бичигтэй танилцаж богино ...
13/04/2020

Дүгнэн сувилал дээр үйлчлүүлэгчдээ хүлээн авч байрлуулаад амбулаторийн карт, шинжилгээ, илгээх бичигтэй танилцаж богино долгионы оношлогооны аппаратаар биед байгаа эрдэс бодисуудыг тодорхойлж сэргээн засах эмчилгээ хийгддэг.
1. Тулгуур эрхтний эмгэгтэй хүмүүст уламжлалт бариа засал, халуун шавар эмчилгээ, суваг судал нээж мэдрэл, цусны болон хийн урсгалыг чөлөөлж эрхтнүүдийн үйл ажиллагааг нөхөн сэргээдэг. Мөн халуун элсэн шарлага хийгддэг.
2. Арьс харшлын эмгэгтэй хүмүүсийг нуурын ханасан уусмалд оруулж тосон эмчилгээ, эмчилгээний усан эмчилгээ хийнэ.
3. Бөөр шээсний замын эмгэгтэй хүмүүст ингэний ундаа, үзэмний шүүс уулгаж халуун элсэнд хучиж хөлөргөснөөр арьсны нүх сүвийг нээж эрдэс бодисын нөхөн хангалтыг сайжруулж хоёрдогч бөөр болох арьсны мэдрэлжүүлэлт, хорт бодисыг шүүж биеэс зайлуулснаар бөөрний үйл ажиллагааг дэмжих эмчилгээ хийгддэг.
Дээрх эмчмилгээнүүдийг 10 хоног хийлгэсний дараа хяналтын оношлогоо хийж үр дүнгээ тооцдог бөгөөд эрдэс бодисын нөхөлт, шээсээр уураг алдах явц арилж гайхалтай үр дүн өгсөн байдаг.
Мөн эмчилгээнд орсон хүмүүсийн цус шингэрч, цуллаг эрхтнүүдийн цусан хангамж эрс сайжирсан үр дүн гардаг юм. Иймээс нутгийн ард иргэд минь хол байгаа, зардал ихээр шаарддаг рашаан сувилалд эмчлүүлэхээр орон нутагтаа байгаа шавар нь байгалаар байдаг, нуурын ус нь содын агууламж өндөртэйгээс харшилд сайн үр дүн өгдөг, нуурын усанд олон хүн орж найрлага нь өөрчлөгдөөгүй, элс нь эрдэс бодисын агууламж ихтэй энэ сайхан байгалийн хишгийг өөртөө шингээж архаг хууч өвчнөө эмчлүүлж байгаарай.
Манай сувилал 6 сараас үйл ажиллагаагаа эхлэнэ.

Дүгнэн сувилалд амарч эмчлүүлсэн сумдын хүмүүсийн төлөөлөл
13/04/2020

Дүгнэн сувилалд амарч эмчлүүлсэн сумдын хүмүүсийн төлөөлөл

18/03/2020

Сайн байцгаана уу. Бидэнтэй холбоотой байдаг бүх хүмүүстээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Манай сувилал 6 сараас ажиллаж эхлэнэ. Манай сувиллаар үйлчлүүлж байсан болон шинээр үйлчлүүлэх бүх хүмүүсийг бид урьж байна.

09/05/2019

“Дүгнэн” сувилалд эмчлүүлэх, сувилуулах заалтууд
1.Шавар эмчилгээний заалт:
- Яс, булчин, холбогч эдийн үрэвсэл, гэмтэл
- Захын мэдрэлийн өвчин
- Хүүхдийн тархины саажилт
- Хагалгааны дараах наалдац
- Арьсны өвчин, харшил
- Бөөр, шээсний зам, аарцгийн хөндийн архаг үрэвсэл

2. Нуур болон ханасан уусмал бүхий усан эмчилгээний заалт
- Зүрхний дутагдалгүй цус хомсрох эмгэг
- Артерийн даралт ихдэх өвчний 1-2 дугаар шат
- Амьсгалын эрхтний архаг үрэвслийн сэдрэлийн бус үе
- Архаг ядаргаа
- Мэдрэл сульдал
- Арьсны халдварын бус гаралтай эмгэгүүд
- Намарс, хайрст үлд, архагшсан экземүүд
- Нойргүйдэл
- Сэдрэлийн бус үедээ байгаа багтраа

3. Элсэн эмчилгээний заалт
- Үе мөч, холбогч эдийн архаг үрэвсэл
- Бөөрний дутагдлын шинжгүй, артерийн даралт хэт ихсээгүй хэлбэрийн бөөрний архаг үрэвсэл
- Архаг гломерулонефрит
- Бөөрний түүдгэнцэрийн болон тэвшинцэрийн архаг үрэвсэл зэрэг өвчнүүдэд эмчилээ, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлнэ.

09/05/2019

“ДӨРӨӨН” НУУРЫН ШАВРЫН НАЙРЛАГА,
ЭМЧИЛГЭЭНИЙ ҮЙЛЧЛЭЛ

Нэг. Халуун шавар эмчилгээ
“Дөрөөн” нуурын шавар нь хүхэрт устөрөгчит лаг шаврын бүлэгт багтдаг, эмчилгээний микро элементүүдээр баялаг шавар юм.
Уг шавар нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй шавар эмилгээний MNS 5848:2008 стандартыг хангасан болох нь Оргил рашаан сувиллын лабораториор батлагдсан байна.
Шавар эмчилгээг архаг өвчний намжмал үед нь бариа засалтай хослуулан үе мөч, тулгуур эрхтний эмгэгүүд, захын мэдрэлийн саа саажилт, хэвлийн хөндийн хагалгааны дараах наалдац, эмэгтэйчүүдийн өвчинд хэрэглэхээс гадна арьсны харшлын үед ханасан уусмалтай хавсруулан хэрэглэж болно.

Хоёр. Нуур эмчилгээ
“Дөрөөн” нуурын давсны ханасан уусмал нь карбонат-гидрокарбонатын найрлагатай, натри агуулсан шүлтлэг орчинтой, шавар эмчилгээний MNS 5367-04, MNS 6341-12 стандарт шаардлагуудыг хангасан байдаг.
Нуурын усанд агуулагдах эрдэс бодис, бичил элемент, ионууд нь арьсны мэдрэхүйн цэгийг цочроож бие махбодид дотоод шүүрлийн үйл ажиллагааг дэмжих байдлаар үйлчилдэг.
Нуурын дэргэд давсны ханасан уусмал бүхий халуун усан бассейн байгуулж арьсны бүх төрлийн харшил, нойргүйдэл болон мэдрэлийн ядаргаатай хүмүүст үйлчилнэ.

Гурав. Халуун элс эмчилгээ
“Дөрөөн” нуур орчмын элс нь 30-38 хэмийн халуун байдаг ба найрлаганд нь байх карбонат кали, кальци, магни зэрэг нь арьсны мэдрэлийн ширхэгийн төгсгөлийг цочроож дулааныг дамжуулан хөлс ялгаруулалтыг нэмэгдүүлдэг шинж чанарыг нь ашиглаж бөөрний архаг үрэвслийн намжмал үе, зүрхний цусан хангамжийн дутмагшилгүй цус хомсрох өвчин, уушигны архаг үрэвсэл зэрэгт хэрэглэнэ.

09/05/2019

“ДҮГНЭН” СУВИЛЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

“Дүгнэн“ сувилал нь Жаргалан сумын Бүрэн багийн нутагт орших “Дөрөөн” нуурын дэргэд байршиж үйл ажиллагаагаа явуулж байна.
2013 оноос эхлэн “Дөрөөн” нуурын эмчилгээний шаврыг Улаанбаатар хотод “Оргил” рашаан сувилал, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Үндэсний төв лабораториудад судалгаа шинжилгээ хийлгэж эмчилгээнд хэрэглэж болох, мөн ямар өвчинд тохирох талаар Монголын “Рашаан сувилалын нийгэмлэг”-ээс эмчилгээний зөвлөмжийг гаргуулан авч баталгаажуулсан байна.
Тус сувилал нь шат шатны төрийн эрх бүхий байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагуудын хууль, дүрэм, журмын дагуу олгогдсон зөвшөөрөлтэйгээр эмчилгээний амралт сувиллын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр 2015 онд байгуулагдсан бөгөөд Говь-Алтай аймгийн “Жаргалан” сумын “Бүрэн” багийн нутагт орших “Дөрөөн” нуурын дэргэд үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус сувилал нь нутгийн иргэдийн олон жилийн туршлага, эрэлт хэрэгцээнд тулгуурласан санал, санаачлагыг үндэслэн байгалийн эрдэст бодис бүхий “Дөрөөн” нуурын шавар, усыг Монгол Улсын холбогдох мэргэжлийн байгууллагуудаар шалгуулж, судлуулан эмчилгээнд тохирох үзүүлэлт, стандартуудыг бүрэн хангасан болохыг тогтоолгосон бөгөөд харъяа нутаг дэвсгэрийнхээ өндөр настан, эмзэг бүлгийн болон тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд, үе мөчний өвчтэй, арьсны харшил, эмгэгтэй хүмүүст эмчилгээ, үйлчилгээ үзүүлээд 2 жил болж байна.

Address

Жаргалан сум
Altay

Telephone

+97686861105

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дүгнэн сувилал-Жаргалан сум posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram