Үйлст-Мед

  • Home
  • Үйлст-Мед

Үйлст-Мед ҮЙЛСТ-МЕД
Өвархангай аймагт байрладаг Зүрх судасны нарийн мэргэжлийн эмнэлэг юм.�����

27/09/2023

Артерийн даралт хэмжих аппарат сонгоход юуг анхаарах вэ?
---------- Нарийвчлал баталгаажсан эсэхийг шалгах ----------

Худалдаалагддаг АД хэмжих 10 аппарат бүрийн 8 нь олон улсын баталгаажилт, нарийвчлал хэмжилтэт хамрагдаагүй байдаг байна.

Эх сурвалж: Артерийн гипертензийн олон улсын нийгэмлэг https://ish-world.com/8-out-of-10-blood-pressure-monitors-for-sale-online-not-tested-for-accuracy/

Тиймээс та байнга хэрэглэдэг эсвэл худалдан авах гэж байгаа АД хэмжих автомат аппаратын нарийвчлал баталгаажсан эсэхийг шалгах нь зүйтэй.

https://stridebp.org/bp-monitors нь нарийвчлал баталгаажсан, шалгагдсан АД хэмжих аппаратуудын жагсаалт бүхий веб хуудас юм.

Веб хуудас руу нэвтэрч ороод АД хэмжих аппаратын үйлвэрлэгчийн нэр, модель-г зөв/алдаагүй бичихэд хайлтын үр дүнд, эсвэл жагсаалтад илэрц гарч ирвэл таны хэрэглэдэг эсвэл сонгож гэж байгаа аппарат баталгаажсан, нарийвчлал сайтай гэсэн үг юм.

Уг веб хуудасны хайлтын хэсэг маш мэдрэг тул нэг үсэг, тоог буруу бичихэд хайлтын үр дүн гарч ирэхгүй байх эрсдэлтэйг анхаараарай.

27/09/2023
27/09/2023
24/02/2023

Дархлаа

Япон улсын РИКЕН хүрээлэнгийн дархлаа судлаач эрдэмтэн, АШУҮИС-ийн зөвлөх, профессор Д.Нямбаяр:

Одоогоор дархлааг гаднаас дэмжих боломжгүй. Ихэнх тохиолдолд дархлаа дэмжинэ гэсэн бэлдмэлүүд нь шинжлэх ухааны нотолгоогүй бизнесийн шинж чанартай байдаг.

Дэлхий нийтэд ч ийм бүтээгдэхүүнийг хэрэглэдэггүй. Хүн өөрийнхөө дархлааг зүгээр машинаа засаж байгаа юм шиг хүчээр сэргээж засах боломжгүй. Тэрийг хүмүүс ойлгодоггүй юм. Тариа хийгээд л эдгэчихнэ гэж эндүүрнэ.

Одоогийн байгаа мэдлэг дээр тулгуурлаад бодвол гурав, дөрөвхөн зүйлд л анхаарна.
#Тархи мэдрэлийн систем бүгдийг удирдана. Тэгэхээр #инээх нь дархлаанд хамгийн их тустай. Стресс дархлаанд муу байдгийг шинжлэх ухаанаар тогтоочихсон.
Бухимдахад дархлааны эсүүд ихээр үхдэг гэнэ. Стресстэхэд ялгарч байгаа стеройд гормонуудын хэмжээ ихэссэнээр дархлааны эсүүд үхдэг гэсэн судалгаа бий. Боломж л гарвал #инээж байгаарай. Ялангуяа 10-20 минут инээх нь бүр сайн.
#Хоёр дахь нь цэвэр агаар, байгаль. Ойд модонд 1-2 цаг алхахад дархлааны эсүүд улам сэргэдэг. Шинжлэх ухаанаар нотлогдсон судалгаа хүртэл бий.
#Чанарлаг хоол идэх. Чанартай гээд дан ногоо идэх бус шим тэжээл гэх мэт тэнцвэрийг нь тохируулж хооллох нь чухал.
#Амьдралын хэв маяг. Оройн 10.00-аас өглөөний 08.00 цаг бол нойроо авч тархиа амраах хамгийн сайн цаг. Хүний амьдралын цаг бүртгэгч ген гэж бий. Хүн зөв амьдарвал тэр нь зөв ажиллагаатай байна. Би зөвхөн шинжлэх ухаанаар батлагдсан зүйлийг л ярьж байна. Энэ бол зүгээр л хүний амьдралдаа баримталж байх ёстой энгийн мөрдлөгүүд. Энэ бүхэн нь дархлааг сайн байлгах суурь болдог.

Зөвхөн инээж амьдарья хүмүүсээ.

18/01/2022

Өвөрхангай аймаг дахь зүрх судас, дотрын
Үйлст-Мед эмнэлэг нь
Чинмэнд эмнэлэгийн 1-р давхарт ажиллаж байна.
Утас: 99023706

19/04/2021

Сайн байцгаана уу?
Эрхэм хүндэт үйлчлүүлэгч та бүхний амар амгаланг эрье.
КОВИД-19 нөхцөл байдалтай холбоотойгоор манай эмнэлэг нь 2021-05 сарын 1 -ны өдөр хүртэл үйл ажиллагаагаа түр зогсоосныг албан ёсоор мэдэгдье.

Хайртай бүхнээ хамгаалж, гэртээ байж, гараа угаахыг уриалж байна.

Address

Uvurkhangai Arvaikheer

976

Telephone

+976-99023706

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Үйлст-Мед posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Үйлст-Мед:

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram