Сэтгэлзүйч Түмэнжаргалын Юмжирдулам

Сэтгэлзүйч Түмэнжаргалын  Юмжирдулам Гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө, оношилгоо

   😍😍😍😍😍Бие биедээ итгэл, хүндлэлтэй. Тэвчээр, уучлалаар хайраа хадгалаж, урт удаанаар хамтдаа аз жаргалаа бүтээгээрэй. ...
14/02/2021



😍😍😍😍😍
Бие биедээ итгэл, хүндлэлтэй. Тэвчээр, уучлалаар хайраа хадгалаж, урт удаанаар хамтдаа аз жаргалаа бүтээгээрэй. 👪 Бүх хосууддаа аз жаргал хүсье.

🥰🧑  Хүүхдийнхээ амьдралаар өөрийн мөрөөдлийг нөхөх гэж бүү оролд. Мэдээж хүн болгон хүүхэддээ хамгийн сайхныг хүсдэг маг...
06/02/2021

🥰🧑

Хүүхдийнхээ амьдралаар өөрийн мөрөөдлийг нөхөх гэж бүү оролд. Мэдээж хүн болгон хүүхэддээ хамгийн сайхныг хүсдэг магадгүй энэ нь бид тэдний ирээдүйд илүү их санаа зовоход хүргэдэг. Гэхдээ мэргэжил сонгох сонголтын хувьд та зөвлөж болхоос шийдвэр гаргаж болохгүй

🧔👩‍🦰 🥰🧑  Өөрийн амьдралаар үлгэрлэ. Өсвөр нас бол өөрийгөө үнэлэх нь өөрийгөө удирдахтай нийлэх тэр нэгдэл юм. Тиймээс э...
02/02/2021

🧔👩‍🦰

🥰🧑

Өөрийн амьдралаар үлгэрлэ. Өсвөр нас бол өөрийгөө үнэлэх нь өөрийгөө удирдахтай нийлэх тэр нэгдэл юм. Тиймээс энэ цаг хугацаанд амьдралын аливаа сөрөг нөхцөл байдалд хүн ямар хариу үйлдэл гарган өөрийгөө хэн гэж үнэлэж, хэн байх вэ гэдгийг аав, ээж хүний хувьд үлгэрлэн харуулаарай.

Гэр бүл гэдэг зүгээр нэг чухал зүйл биш.Энэ бол чамд байгаа бүх зүйл юм.Ж.Фокс
30/01/2021

Гэр бүл гэдэг зүгээр нэг чухал зүйл биш.
Энэ бол чамд байгаа бүх зүйл юм.

Ж.Фокс

 :1. Түүний хэрхэн төрсөн тухай2. Жаахан байхад нь хэрхэн арчилж, өсгөж байснаа3. Хэрхэн нэр сонгож өгсөнөө4. Өөрсдөө хү...
26/01/2021

:

1. Түүний хэрхэн төрсөн тухай
2. Жаахан байхад нь хэрхэн арчилж, өсгөж байснаа
3. Хэрхэн нэр сонгож өгсөнөө
4. Өөрсдөө хүүхэд байхдаа хэрхэн амьдарч байснаа
5. Өвөө эмээ нарынх нь тухай
6. Дуртай зүйлийнхээ тухай
7. Санаан чинь зовоодог зарим зүйлийн тухай
8. Гарыг нь бариад 3 удаа атгах нь “хайртай шүү” гэсэн нууц үг гэх мэтээр тохиролцох
9. Ойрын төлөвлөгөө
10. Хийдэг ажлынхаа тухай

🥰🧑 Мэдрэмжийг нь ойлгох хүсэлтэй байгаарай. Мэдрэмжийг нь ойлгоно гэдэг нь өөрийгөө түүний оронд тавихыг хэлдэг. Шууд үг...
26/01/2021

🥰🧑

Мэдрэмжийг нь ойлгох хүсэлтэй байгаарай. Мэдрэмжийг нь ойлгоно гэдэг нь өөрийгөө түүний оронд тавихыг хэлдэг. Шууд үгүйсгэх, уурлаж бухимдахаас илүү миний хүү, охин яагаад ийм үг хэлэх болов, яагаад ийм үйлдэл гаргах болов гэж бодож үзээрэй🥰🧑

20/01/2021

Хүүхэд 👶👯 юу буруу хийгээд зодуулсан бэ гэдгээ хэзээ ч бодохгүй. 👶Зодуулсан гэдгээ л үүрд санана😥

👨👩👩‍👩‍👧‍👧👨‍👨‍👦 Гэр бүлдээ  илүү хөгжилтэй зугаа авчрахын тулд таны зүгээс юу хийж болох вэ?. Сайн  сайхан бөгөөд “дурсам...
15/01/2021

👨👩👩‍👩‍👧‍👧👨‍👨‍👦

Гэр бүлдээ илүү хөгжилтэй зугаа авчрахын тулд таны зүгээс юу хийж болох вэ?. Сайн сайхан бөгөөд “дурсамжтай мөчүүд биднийг амьдралын аливаа сорилт нугачаан дундуур гарах үед сэтгэлийн дэм, тайтгарал хайрладаг. Үүний тулд эхлээд танай гэр бүлдээ дараах асуултаар хоорондоо ярилцаарай.

1. Түрүү жил танайх гэр бүлээрээ хийсэн хамгийн хөгжилтэй зүйл юу байсан байсан бэ?. үүний үр дүнд гэрийнхэнтэйгээ улам дотносож чадсан гэж бодож байна уу ?. Яагаад тийм, яагаад үгүй гэж?
2. Таны өссөн гэр бүлд инээд хөөр авчирдаг зүйл юу байсан бэ? Үүнийг та өөрийнхөө гэр бүлд давмтаар байна уу? Тийм бол яагаад? Үгүй бол яагаад?
3. Таны хүүхэд хэр наргианч, алиа хошин зантай вэ? Хэрвээ гэр бүлийн гишүүд өөр өөр зүйлд баясан хөгждөг бол, бүгдээрээ хамтдаа хэрхэн хөгжиж инээлдэх вэ?
4. Танай гэрээс ямар “үнэр” ханхалж байна байна вэ? Цэцэгнийх үү, машины түлш, гэрийн хоол, эсвэл үхсэн загас шиг үнэр үү? Түрүү жил зочилсон ямар айлаас хамгийн “сайхан үнэр” ханхалж байсан бэ? Яагаад

Эдгээр асуултын гэр бүлээрээ ярилцаж амралтын өдрүүдийг хөгжилтэй зугаатай өнгөрүүлээрээ.

Гэр бүлдээ хөгжилдөх үйл явцыг эцэг эхийн хувьд бид санаачлах хэрэгтэй. Энэ нь та өөртөө, ханьдаа ба хүүхдэдээ зориулан хийж чадах хамгийн сайн хөрөнгө оруулалт юм.

Сэтгэл зүйч Т.Юмжирдулам

👩‍👨‍👩‍👧‍👨‍👩‍👦‍ ?Айл гэрт асуудал бэрхшээл тулгарах нь байдаг  зүйл боловч гол асуудлаа гэр бүлийн уур амьсгал байх нь би...
09/01/2021

👩‍👨‍👩‍👧‍👨‍👩‍👦‍ ?

Айл гэрт асуудал бэрхшээл тулгарах нь байдаг зүйл боловч гол асуудлаа гэр бүлийн уур амьсгал байх нь бий. Бид бага насныхаа өдөр тутмын үйл явдлыг нэгд нэгэнгүй санахгүй байж болох юм. Гэхдээ бид гэр бүлийнхээ “уур амьсгал” буюу “үнэр” ямар байсныг санадаг. Хэрвээ уур амьсгал хүйтэн хөндий байвал, бид дуугаа хурааж зайгаа барьдаг. Харин уур амьсгал таатай буюу эерэг байж, баяр хөөр, зугаатай үйл явдал үе үе тохиолддог бол гэр бүлийн гишүүд хамт байснаараа дотно сайхан харилцаа, үнэтэй дурсамжуудыг бий болгож байдаг. Эдгээр “сайн сайхан” бөгөөд “дурсамжтай” цаг мөчүүд биднийг амьдралын аливаа сорилт нугачаан дундуур гарах үед сэтгэлийн дэм, тайтгарал хайрладаг.

Тиймээс, гэр бүлийн “уур амьсгалд” эрүүл наргиан ба хөгжилдөөн зайлшгүй шаардлагатай гэж боддог. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ төлөө эсвэл тэдэнтэй хамт олон зөв зүйтэй зүйлсийг хийж болох юм. Гэхдээ уур амьсгал хүйтэн хөндий юм уу хоосон байх юм бол үр хүүхдүүд маань бүрэн дүүрэн бие хүн болон хөгжиж чадахгүй. Бид гэр орондоо инээд хөө, хөгжилтэй зугаатай уур амьсгалыг бүрдүүлэхээс гадна, үр хүүхдийнхээ хувийн онцлог, билиг авъяасыг байгаагаар нь хүлээн авч, харин үр хүүхдээ өөрсдийнхөө хүссэнээр байлгах гэж албадахгүй байвал зохино.

Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ өсөн торниж буй он жилүүдэд тэдэнд таатай уур амьсгалыг бий болгохыг тулд гэр бүлээрээ хөгжил зугаатай цагийг өнгөрүүлж сургах хэрэгтэй.

Сэтгэл зүйч Т.Юмжирдулам 📲📲Утас: 86257373

👪👪 👌💝Хамтдаа хөгжилтэй цагийг өнгөрүүлэх үедээ бид нэг нэгнээ шоглох юм уу тухайн нөхцөл байдлыг утгагүй дэггүйтэл болго...
06/01/2021

👪👪 👌

💝Хамтдаа хөгжилтэй цагийг өнгөрүүлэх үедээ бид нэг нэгнээ шоглох юм уу тухайн нөхцөл байдлыг утгагүй дэггүйтэл болгохыг хүсэхгүй. Тиймээс бидэнд туслах дараах удирдамжуудыг танилцуулж байна:

1. Таны хийсэн ажил бүтэлгүйтсэн ч инээж сур. Ингэх нь бүх зүйлийг барайж, хүндээр хүлээж авахгүй байж болно гэдгийг хүүхдэд сургадаг. Түүнчлэн энэ нь тэдэнд хүн бүр алдаа гаргадаг ч бидэнд ахиад боломж байгаа гэдгийг харуулдаг.
2. Тухайн нөхцөл байдлын хөгжилтэй талыг олж харж чадаагүй хүнийг хүчээр инээлгэх гэж хэрэггүй. Харин олж харж чадаж байгаа бол хамтдаа инээ. Хэн нэгний ёжилж, гомдоох явдлыг орон гэрээсээ хол байлга.
3. Хөгжөөн наргианд бас хил хязгаар байх хэрэгтэй. Хөгжилтэй биш байхад хэн нэгнийг үргэлжлүүлэн даажигнахгүй байх, түүнчлэн таны хүүхдүүдийн дээрх удирдах албан тушаалтан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шоолж элэглэхгүй байх.

👪👪Гэр бүлдээ хөгжилдөх үйл явцыг эцэг эхийн хувьд бид санаачлах хэрэгтэй. Энэ нь та өөртөө, ханьдаа ба хүүхдэдээ зориулан хийж чадах хамгийн сайн хөрөнгө оруулалт юм. Хэдийгээр энэ нь нүдэнд үл үзэгдэх боловч ирээдүйдээ авч болох хамгийн үнэ цэнэтэй шагнал болно. Баяр баясал ба инээд хөөрийг бид яг л унтаж идэхтэй адилхан тоотой болгох шаардлагатай.
Зугаатай, инээд хөөр цалгисан орчныг бүрдүүлж үр хүүхдүүддээ цэцэглэн хөгжих эрх чөлөөг олгож, эцэг эхчүүдийн зүгээс үгээр илэрхийлж чадамгүй зүйлсийг үйлсээрээ харуулж чадна.

Сэтгэл зүйч Т.Юмжирдулам
📱📲Утас:86257373

Цэцгийг туслах тусам сайхан ургадаг шиг. Бие биенээ сайхан үг, эерэг хандлагаар цэнэглье🤗😘🤗😘
16/12/2020

Цэцгийг туслах тусам сайхан ургадаг шиг. Бие биенээ сайхан үг, эерэг хандлагаар цэнэглье🤗😘🤗😘

✍️🥰📲“СЭТГЭЛ ЗҮЙН ДАРХЛАА” ЦАХИМ ОНЛАЙН СУРГАЛТКовид-19 цар тахлын үед “Онч Оюунлаг Оньс” клубын 72 гишүүдийг “сэтгэл дар...
07/12/2020

✍️🥰📲“СЭТГЭЛ ЗҮЙН ДАРХЛАА” ЦАХИМ ОНЛАЙН СУРГАЛТ

Ковид-19 цар тахлын үед “Онч Оюунлаг Оньс” клубын 72 гишүүдийг “сэтгэл дархлаа” сургалтанд хамруулан, сэтгэл зүйн оношилгоо, цахим ганцаарчилсан зөвлөгөөнд хамрууллаа. Энэхүү сургалт нь 3-7 удаа хамруулж хувь хүний өөрийгөө болон амьдралаа харах өнцгийг тодорхойлж, сэтгэл зүйн таагүй мэдрэмжээ хэрхэн гадагшлуулах арга техникт суралцуулан, сэтгэл зүйн дархлааг хэрхэн бүрдүүлдэг хүн бүрт оршдог сэтгэлийн холбоосыг танилцуулан, нээлттэй ярилцлагууд хийж ажиллаж байна.

Сэтгэл зүйч Т.Юмжирдулам
📲📲🎧⁉️86257373

Address

Arvayheer
97689257373

Telephone

+97686257373

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэлзүйч Түмэнжаргалын Юмжирдулам posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category