Тоторо Хүүхдийн эмнэлэг

Тоторо Хүүхдийн эмнэлэг Тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор хүүхдийн болон хүүхдийн мэдрэлийн эмч Д.Мөнхзул

Улаан бурхны эсрэг вакциндаа идэвхтэй хамрагдаж халдвараас хамтдаа сэргийлцгээе.
02/07/2025

Улаан бурхны эсрэг вакциндаа идэвхтэй хамрагдаж халдвараас хамтдаа сэргийлцгээе.

Энэ ёстой зөв шүү
23/04/2025

Энэ ёстой зөв шүү

20/04/2025
18/04/2025
05/04/2025
Маскаа сайн зүүгээд, гараа тогтмол ариутгаад,ам хамраа сайн угааж зайлаад ,олон нийтийн газраар бага явахыг хичээгээрэй.
02/02/2025

Маскаа сайн зүүгээд, гараа тогтмол ариутгаад,ам хамраа сайн угааж зайлаад ,олон нийтийн газраар бага явахыг хичээгээрэй.

15/12/2024
07/11/2024

Судсан багцын уйланхайтай үед...

03/11/2024
03/11/2024

ГАР УТАС ба ТАРХИ

Швед эрдэмтний ном Японд бэстселлер болсныг олж уншлаа.

Нөгөө өрөөнд байгаа гар утас хүртэл хүний тархинд муугаар нөлөөлдөг. Нэг сонин туршилт Шведүүд хэдэн сарын турш хийжээ, лекцэнд суух гэж байгаа хэсэг оюутнуудыг гар утсыг нь өөр өрөөнд орхиулаад оруулахад, огт гар утсаа авчраагүй оюутнуудаас анхаарал төвлөрөл нь муу байсан (юм уншуулаад эргээд хэр тогтоосныг шалгах, олон оронтой тоо цээжлүүлэх гэх мэтээр янз бүрийн шалгалт авсан). Мэдээж гар утастайгаа орсон оюутнууд хамгийн муу дүн авсан байна.

Хүний тархи аль болох юм тогтоохгүй, амар замыг сонгохдоо дуртай байдаг. Учир нь тархи өөрөө энерги буюу калори шатаадаг бөгөөд дөнгөж төрсөн хүүхэд 50% хүртэл калорио тархиндаа зарцуулдаг бол нас биед хүрсэн хүн 10% хүртэл зарцуулна.

Саяхныг хүртэл хүн төрөлхтөн хоол хүнсний асуудалтай, биедээ шаардлагатай калори авч чаддаггүй байсан учраас тархи бас аль болох хэмнэлтийн горимд бага ажиллахыг хүсдэг гэнэ. Тиймээс тархи залхуурах маш дуртай, Гүүглээр хайлтад олдсон зүйл, референс маягаар SNS-д харсан зүйлээ хүн дараа эргээд харчихнаа гээд бараг тогтоодоггүй байна.

Яагаад хүн бусдын хов живэнд дуртай байдаг вэ гэхээр хүй нэгдлийн үед бие биедээ нууцаар дамжуулсан яриа болгон аминд нь ордог, хэрэгтэй байснаас үүдэлтэй гэнэ. Жишээ нь: хойд агуйд бар байгаа, тэр ой, голын ус хордсон, тэнд нэг сайхан хүүхэн байна хулгайлъя, өөр омгийнхон биднийг алахаар ирж явна гэх мэт. Хүн амын 15-20% нь өөр хүнд алуулж байсан цаг үед хэн хэнийг занаж байна, хэнээс болгоомжилсон нь дээр вэ? гэдэг мэдээлэл хоол хүнс хаана байгаатай адилхан чухал байсан байна. Тиймээс бид SNS-д бусдын тухай цуу мэдээг сонсох дуртай бөгөөд донтдог.

Тархи хэзээ ч мулти-таскинг буюу олон зүйл нэг зэрэг хийж чаддаггүй. Зүгээр олон ажил зэрэг хийж байгаа гэж өөрийгөө хуурдаг, цаанаа asynchronous ээлжлэх маягаар тархи нь ажиллаж байдаг бөгөөд анхаарал төвлөрдөггүй учраас тархинд бараг юу ч үлддэггүй бас ажлын бүтээмж бараг 3 дахин унадаг байна. Тиймээс гар утсаараа SNS үзэнгээ эсвэл фэйсбүүк нээчихээд оюуны ажил хийнэ гэж байдаггүй юм байна.

Мөн тархины мэдээлэл хадгалах газар өөр, өөр хэсэгт учраас (жишээ нь: зурагт үзэхэд тархины дээд орой хэсэгт хадгалдаг бол, хоол идэхэд амт, үнэр хойд хэсэгт мэдээлэл очдог гэх мэт) мулти-таскинг(гар утас харангаа) ажилласан тохиолдолд switch буюу сольж амжихгүй, хаягаа андуурч хадгалаад сүүлд хайлтадолддоггүй гэнэ.

Нойрыг хүмүүс маш дутуу үнэлдэг. Хүн унтаж байхдаа богино хугацааны санах ойг урт хугацааны санах ой болгох процесс хийдэг. Мэдээллээ тархиндаа индекслэж, хэрэггүй мэдээллээ устгах процессийг унтахдаа хийж байдаг. Зөвхөн унтахынхаа өмнө биш өдөр гар утас үзэж байхад ч байнга тархийг өдөөж, хүний биенээс ялгардаг допамин, бусад хэрэгтэй гормонуудыг хааж байдаг учраас гар утас бол нойрны дайсан юм.

Унтахаасаа өмнө гар утас үзвэл blue light( цэнхэр туяа) ялгаруулж хүний тархинд байнга өдөр гэсэн дохио өгснөөр мелитанин ялгаруулахыг багасгаж нойр хүрэлт 1-3 цагаар хойшлохоос гадна нойрны чанар хүртэл муудаж, гүн нойроо авч чадахгүйгээс өдөр үүрэглэх, ядрах бөгөөд ажлын бүтээмж эрс буурна.

Өсч буй хүүхэд наснаасаа хамааран 10 цаг хүртэл заавал унтах ёстой, ингэснээр тархи нь хөгждөг, түүнд SNS, гар утас яаж саад болдгийг тархины бүтэц, зургийг тавьж байгаад шинжлэх ухааны үндэстэй, судалгаатай тайлбарлажээ.

Address

Сүхбаатар аймаг Баруун Урт сум
Baruun-Urt

Telephone

+97699128804

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Тоторо Хүүхдийн эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category