20/08/2025
🌞Хүүхдийн цацдаг нарны тос 🌤
Хүүхдийн арьс нь насанд хүрэгчдээс нэлээн нимгэн, мэдрэмтгий, хамгаалалт сул байдаг тул нарны тос хэрэглэх нь маш чухал. Нарны хэт ягаан туяа (UVA/UVB) нь хүүхдийн арьсыг хурдан гэмтээж, урт хугацаанд сөрөг үр дагаварт хүргэдэг.
🧒☀️ Хүүхдэд нарны тос хэрэглэх 7 ач тусын талаар мэдээлэл хүргэе.
✅Нарны түлэгдэлтээс сэргийлнэ.
Хүүхдийн арьс нарнаас илүү хурдан түлэгддэг. Нарны тос нь хамгаалалт үүсгэж, арьс улайх, хорсохоос хамгаална.
✅ Нөсөө толбо, сэвхнээс урьдчилан сэргийлнэ
Нарны туяа нь хүүхдийн арьсан дээр пигментацын өөрчлөлт үүсгэж болдог.
✅ Хуурайшилт, арьсны эмзэгшлээс хамгаална.
Хэт ягаан туяа нь арьсны чийгийг алдагдуулж, хуурай, хагарсан арьс үүсгэдэг.
✅ Амьдралын зөв дадал суулгаж өгнө
Багаасаа арьсаа хамгаалах дадалтай болох нь насанд хүрээд арьсны эрүүл мэндийг хадгалах үндэс болно.
✅ Хэт халалтын үед арьсны гэмтлээс сэргийлнэ
Нарны туяа нь арьсны гүнд хүрч, үрэвсэл, улайлт үүсгэх аюултай.
✅ Арьсны хамгаалалтын давхаргыг дэмжинэ
Хүүхдийн арьс байгаль орчноос өөрийгөө бүрэн хамгаалж чаддаггүй тул тос дэмжлэг үзүүлдэг.
👼Хүүхдэд зориулагдсан нарны тосны онцлог:
SPF 30–50+ – өндөр хамгаалалттай
UVA + UVB хамгаалалттай (broad spectrum)
Үнэргүй, спиртгүй, харшил өгөхгүй найрлагатай
Ус, хөлс тэсвэртэй
Физик хамгаалалттай (Titanium dioxide, Zinc oxide) нь хүүхдэд илүү тохиромжтой
🕒 Хэзээ хэрэглэх вэ?
Нар гарсан бүх улиралд (зөвхөн зун биш!)
Гадаа тоглох, аялал хийх, цасанд тоглох үед
Нарны тосыг гарах 15–20 минутын өмнө түрхэж, 2–3 цаг тутамд дахин сэргээнэ
📍Монгол Эм Импекс Концернын эмийн сангуудаар
#эмийнсан #ХҮҮХЭД #хүүхдийнтос