Жигжидсүрэнгийн Чинбүрэнг дэмжигчид

Жигжидсүрэнгийн Чинбүрэнг дэмжигчид Монгол улсын хүний гавьяат эмч, доктор, профессор, Францийн мэс заслын академийн хүндэт гишүүн, зөвлөх зэргийн эмч Ж.Чинбүрэн.

24/09/2025

1-р хэв шинжийн чихрийн шижинтэй хүүхдүүд хурууны өндгөө өдөр бүр 10 удаа хатгуулахгүйгээр сахарын үзүүлэлтээ тогтмол хэмжигч сенсор төхөөрөмжтэй болно. Сенсор ашигладаг болсноор амь насны гэнэтийн эрсдэлээс сэргийлж чадах юм.
Хүүхэд бүхэн эрүүл энх байх болтугай.
2025.09.20

20/09/2025

1-р хэв шинжийн чихрийн шижинтэй бүх хүүхдийг сахараа тогтмол хэмждэг сенсор (CGM) төхөөрөмжөөр 2025 ондоо багтаж бүрэн хангана.
Сенсорыг хэрэглэж хэвшсэнээр 1-р хэв шинжийн чихрийн шижинтэй хүүхдүүдийг амь насны гэнэтийн эрсдэлээс сэргийлэх бөгөөд эцэг эхчүүд хүүхдийнхээ сахарын мэдээллийг утсандаа цаг, минут тутамд авч чадах юм.

Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Др.Проф Кемал Мешимоглу Архангай аймгийн Хашаат сумын нутаг дахь Билгэ хаан...
06/09/2025

Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Др.Проф Кемал Мешимоглу Архангай аймгийн Хашаат сумын нутаг дахь Билгэ хааны гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

“Хөшөө цайдам музей”-г үзэж танилцаж хүндэтгэлийн дэвтэрт “Туркийн түүхийг чулуун дээр сийлсэн Орхон бичээсийг зорин ирж үзлээ. Өвөг дээдсийнхээ соёл иргэншил, хөгжлийг бишрэн мэдэж авлаа. Энэхүү бичээсийг нээн илрүүлэхэд гар бие оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлье” гэж сэтгэгдэл үлдээлээ”

Энэ үеэр Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Др.Проф Кемал Мешимоглуд сартай хонгор морь бэлэглэж найрсаг урт хугацааны хамтын ажиллагааныхаа сэтгэлийн илэрхийлэл болгов. Др.Проф Кемал Мешимоглу бэлэгний мориндоо Достлүк буюу Нөхөрлөл гэх нэр өгч, баярлаж буйгаа илэрхийлэв.

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ДР.ПРОФ КЕМАЛ МЕМИШОГЛУ МОНГОЛ УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНААлбан айлчлал ...
06/09/2025

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ДР.ПРОФ КЕМАЛ МЕМИШОГЛУ МОНГОЛ УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

Албан айлчлал 2025 оны 9 дүгээр сарын 6-7 хооронд үргэлжилнэ.

Айчлалын үеэр Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Др.Проф Кемал Мешимоглу Архангай аймгийн Хашаат сумын нутаг дахь Билгэ хааны музейд зочлох ба Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар-ын ивээл дор зохион байгуулагдах “Мөрөөдлийн Гоол-2025” Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дундах хөлбөмбөгийн тэмцээний нээлтэд оролцох юм.

Хоёр улсын Эрүүл мэндийн сайд нар албаны уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагаа, айлчлалын үр дүнгийн талаар хэвлэл мэдээлэлд нээлттэй ярилцлага өгснөөр албан айлчлал өндөрлөнө.

2025.09.06

🎒📚 Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!Эрхэм багш, сурагч, эцэг эхчүүддээ шинэ хичээлийн жилийн баярын халуун мэндийг дэвш...
31/08/2025

🎒📚 Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!

Эрхэм багш, сурагч, эцэг эхчүүддээ шинэ хичээлийн жилийн баярын халуун мэндийг дэвшүүлж байна.
Шинэ мэдлэгийн үүд нээгдэж, хүүхэд бүр эрүүл саруул, инээд баяслаар дүүрэн хичээл сургуульдаа явах болтугай. 🌟

👩‍👩‍👧 Эцэг эхчүүддээ:
Хүүхдээ өдөр бүр тогтмол унтуулж амраах, шим тэжээлтэй өглөөний цай уулгах, амны хөндийн болон гарын ариун цэвэр сахиулахад онцгойлон анхаараарай. Ханиад, томууны улирал эхэлж буй тул олон хүн цуглардаг газарт маск зүүх, гэртээ агаарын солилцоог хангах нь хүүхдийг өвчнөөс хамгаалах чухал алхам юм.

👩‍🏫 Багш нарт:
Сурагч бүрийн эрүүл мэндийг хамгаалахын тулд гарын ариун цэвэрт байнга уриалж, ангийг тогтмол агааржуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулахад анхаарч ажиллахыг хүсье.

📌 Хамгийн гол нь, бид хүүхэд бүрийн эрүүл мэндийг хамгаалах нь Монголын ирээдүйг хамгаалж буй үйл хэрэг гэдгийг санаж байгаарай.

🎓 Эрүүл саруул, мэдлэгийн хурдтай, амжилтаар дүүрэн шинэ хичээлийн жилийг хамтдаа угтан авцгаая!

2025.09.01

Ерөнхий сайд Гомбожавын Занданшатараас өгсөн чиглэлийн дагуу ЭМДҮЗ-ийн хэлэлцэх асуудалд хүүхдийн эрүүл мэндийн тусламж ...
15/08/2025

Ерөнхий сайд Гомбожавын Занданшатараас өгсөн чиглэлийн дагуу ЭМДҮЗ-ийн хэлэлцэх асуудалд хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй санхүүжилтийн нөхцөлийг танилцуулан оруулж, зөвлөлийн гишүүд 100 хувь дэмжсэнээр дараах шийдвэр гарлаа.

ЭМДҮЗ-ийн шийдвэрлэсэн 8 тэрбум төгрөгөөр ЭХЭМҮТ-д 8-р сараас 2025 оныг дуустал хугацаанд архаг ангиллын улмаас тусламж авахаар хүлээгдэж буй 1250 орчим хүүхдийн мэс заслын тусламж, 1100 орчим хүүхдийн дотрын эмчилгээг үзүүлэх санхүүжилтийг бүрэн шийдвэрлэлээ. ЭХЭМҮТ-д жилдээ 40 гаран оношийн хамааралтай бүлгээр архаг ангиллаар 4,400 орчим мэс засал хийгдэж, 4,100 орчим хүүхэд эмэн эмчилгээнд эмчлүүлдэг юм.

Монгол Улсын Засгийн газар
Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

Бид 69702 – уулаа. Та нартаа “Эрүүл мэндийн салбарын ажилтны өдрийн мэнд хүргэе 🎉🎉🎉2024 оны байдлаар,✔️Төрөлжсөн нарийн ...
08/08/2025

Бид 69702 – уулаа. Та нартаа “Эрүүл мэндийн салбарын ажилтны өдрийн мэнд хүргэе 🎉🎉🎉

2024 оны байдлаар,
✔️Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, бүсийн оношилгоо эмчилгээний төв 22
✔️Дүүргийн нэгдсэн эмнэлэг 4
✔️Аймгийн нэгдсэн эмнэлэг 16
✔️Сумын нэгдсэн эмнэлэг 6
✔️Сумын эрүүл мэндийн төв 307
✔️Өрхийн эрүүл мэндийн төв 227
✔️Ортой хувийн эмнэлэг 268
✔️Хувийн клиник 1842
✔️Эм ханган нийлүүлэх байгууллага 142
✔️Эмийн сан 2117 байна. Бусад эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг оролцуулаад манай салбарт нийт 4914 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

👩‍⚕️👨‍⚕️Эрүүл мэндийн салбарт 69,702 хүн ажиллаж байгаагийн дотор их эмч 15,973, сувилагч 15,152, эм зүйч 4467, бага эмч 1635, эх баригч 1169, эм найруулагч 2307, бусад ажилчид 28,999 тус тус байна.

Нийт ажиллагсадын 22.6 хувийг эмч, 21.9 хувийг сувилагч, 20 орчим хувийг бусад эрүүл мэндийн тусгай мэргэжилтнүүд эзэлдэг бол гуравны нэг нь эрүүл мэндийн бус мэргэжлийн ажилтнууд байна.

💰Эмч, эмнэлгийн ажилтны цалин 2022 онтой харьцуулахад 2 дахин өсчээ. 2022 онд ерөнхий мэргэжлийн сувилагчийн цалин 653,181 байсан бол 2024 оны тогтоолоор 1,347,000 болсон. Ерөнхий мэргэжлийн эмчийн цалин 2022 онд 731,369 байсан бол 2024 оны тогтоолоор 1,484,000 болсон. Үүн дээр чанар, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтээр олсон орлогоосоо эрүүл мэндийн байгууллагын удирдлагын шийдвэрээр урамшуулал олгож байна. Судалгаагаар эмч нарын гартаа авч буй цалин хөлс 1.7-2.4 сая төгрөг, сувилагч нарынх 1.4-2.1 сая төгрөг, эрүүл мэндийн бусад ажилчдын цалин 1.2-1.7 сая байна.

Мөн 2024 оноос эхлэн орон нутгийн нэмэгдлийг сумын эрүүл мэндийн төвд 40%, аймаг дахь эрүүл мэндийн төвд 20 %-иар тооцон зэрэглэл харгалзахгүй олгож байгаа бол Засгийн газрын 2024 оны 12 дугаар тогтоолын хүрээнд Зоонозын өвчин судлалын зарим эмч, эмнэлгийн мэргэжилтэнд онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30%-иар тооцон олгож байна. Салбарынхаа хүний нөөцийн стиатистикийг маш товчхон дурдахад ийм байна.

🫶Та бүхний цаг наргүй, хичээнгүй, тууштай, нинжин сэтгэл өвөртлөн зүтгэж хөдөлмөрлөсөн үр шимээр “монгол хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, санхүүгийн дарамтгүй авах” нөхцөл жил жилээр сайжран урагшилж байгааг онцолж хэлэхийг хүсэж байна. Эзэмшсэн мэргэжил, өргөсөн тангарагтаа ямагт үнэнч байдаг та бүхнээрээ бахархан бахдаж явдгийн учир эмч хүн, Эрүүл мэндийн сайдын хувиар гүнээ хүндэтгэж баярын тань өдөр ТАЛАРХАЛ илгээж буйг минь хүлээн авна уу.

Эрүүл монгол хүн, элэг бүтэн амьдралын төлөө эрдэм мэдлэг сэтгэл зүрхээ зориулж, хүчирхэг эрүүл мэндийн салбарыг бүтээх их үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан, оруулж буй салбарынхаа үе үеийнхэн та бүхэндээ баярлалаа, тэмдэглэлт энэ өдрөө дурсамж дүүрэн сайхан өнгөрөөхийг хүсье💐

Бид 69702 – уулаа. Та нартаа “Эрүүл мэндийн салбарын ажилтны өдрийн мэнд хүргэе 🎉🎉🎉

2024 оны байдлаар,
✔️Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, бүсийн оношилгоо эмчилгээний төв 22
✔️Дүүргийн эрүүл мэндийн төв 9
✔️Дүүргийн нэгдсэн эмнэлэг 4
✔️Аймгийн нэгдсэн эмнэлэг 16
✔️Сумын нэгдсэн эмнэлэг 6
✔️Сумын эрүүл мэндийн төв 307
✔️Өрхийн эрүүл мэндийн төв 227
✔️Ортой хувийн эмнэлэг 268
✔️Хувийн клиник 1842
✔️Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх байгууллага 454
✔️Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр 33
✔️Эмийн сан 2800 байна. Бусад эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг оролцуулаад манай салбарт нийт 4914 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

👩‍⚕️👨‍⚕️Эрүүл мэндийн салбарт 69,702 хүн ажиллаж байгаагийн дотор их эмч 15,973, сувилагч 15,152, эм зүйч 4467, бага эмч 1635, эх баригч 1169, эм найруулагч 2307, бусад ажилчид 28,999 тус тус байна.

Нийт ажиллагсадын 22.6 хувийг эмч, 21.9 хувийг сувилагч, 20 орчим хувийг бусад эрүүл мэндийн тусгай мэргэжилтнүүд эзэлдэг бол гуравны нэг нь эрүүл мэндийн бус мэргэжлийн ажилтнууд байна.

💰Эмч, эмнэлгийн ажилтны цалин 2022 онтой харьцуулахад 2 дахин өсчээ. 2022 онд ерөнхий мэргэжлийн сувилагчийн цалин 653,181 байсан бол 2024 оны тогтоолоор 1,347,000 болсон. Ерөнхий мэргэжлийн эмчийн цалин 2022 онд 731,369 байсан бол 2024 оны тогтоолоор 1,484,000 болсон. Үүн дээр чанар, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтээр олсон орлогоосоо эрүүл мэндийн байгууллагын удирдлагын шийдвэрээр урамшуулал олгож байна. Судалгаагаар эмч нарын гартаа авч буй цалин хөлс 1.7-2.4 сая төгрөг, сувилагч нарынх 1.4-2.1 сая төгрөг, эрүүл мэндийн бусад ажилчдын цалин 1.2-1.7 сая байна.

Мөн 2024 оноос эхлэн орон нутгийн нэмэгдлийг сумын эрүүл мэндийн төвд 40%, аймаг дахь эрүүл мэндийн төвд 20 %-иар тооцон зэрэглэл харгалзахгүй олгож байгаа бол Засгийн газрын 2024 оны 12 дугаар тогтоолын хүрээнд Зоонозын өвчин судлалын зарим эмч, эмнэлгийн мэргэжилтэнд онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30%-иар тооцон олгож байна. Салбарынхаа хүний нөөцийн стиатистикийг маш товчхон дурдахад ийм байна.

🫶Та бүхний цаг наргүй, хичээнгүй, тууштай, нинжин сэтгэл өвөртлөн зүтгэж хөдөлмөрлөсөн үр шимээр “монгол хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, санхүүгийн дарамтгүй авах” нөхцөл жил жилээр сайжран урагшилж байгааг онцолж хэлэхийг хүсэж байна. Эзэмшсэн мэргэжил, өргөсөн тангарагтаа ямагт үнэнч байдаг та бүхнээрээ бахархан бахдаж явдгийн учир эмч хүн, Эрүүл мэндийн сайдын хувиар гүнээ хүндэтгэж баярын тань өдөр ТАЛАРХАЛ илгээж буйг минь хүлээн авна уу.

Эрүүл монгол хүн, элэг бүтэн амьдралын төлөө эрдэм мэдлэг сэтгэл зүрхээ зориулж, хүчирхэг эрүүл мэндийн салбарыг бүтээх их үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан, оруулж буй салбарынхаа үе үеийнхэн та бүхэндээ баярлалаа, тэмдэглэлт энэ өдрөө дурсамж дүүрэн сайхан өнгөрөөхийг хүсье💐

🦠 ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧИН БА ХООЛНЫ ХОРДЛОГО📌 Зуны улиралд хамгийн их бүртгэгддэг халдварт өвчнүүдийн нэг бол гэдэсний х...
23/07/2025

🦠 ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧИН БА ХООЛНЫ ХОРДЛОГО

📌 Зуны улиралд хамгийн их бүртгэгддэг халдварт өвчнүүдийн нэг бол гэдэсний халдвар, хоолны хордлого юм.

🔍 Үндсэн шалтгаан:
• Бохир гар, угаагаагүй хүнс
• Буруу хадгалсан хоол, муудсан бүтээгдэхүүн
• Бактери (Salmonella, Shigella, E. coli), вирус (Ротавирус), шимэгч

⚠️ Илрэх шинж тэмдгүүд:
• Суулгалт, цустай өтгөн гарах
• Бөөлжих, халуурах
• Гэдэс базалж өвдөх
• Шингэн алдалт

🎯 Эрсдэлтэй бүлэг:
👶 Бага насны хүүхэд
👵 Ахмад настан
🤰 Жирэмсэн эмэгтэй
🧬 Дархлаа султай хүн

✅ Урьдчилан сэргийлэх нь хялбар:
1. Гараа тогтмол савандаж угаах
2. Усыг буцалгаж хэрэглэх
3. Хоол хүнсийг бүрэн болгож, халуунд хадгалах
4. Жимс, ногоог сайтар угаах
5. Хүүхдээ ротавируст вакцинд хамруулах

🩺 Суулгалт 2 хоногоос илүү үргэлжилсэн, цустай өтгөн гарсан, шингэнээ тогтоохгүй байгаа бол яаралтай эмчид хандана уу.

📣 Эрүүл мэнд бол бидний хамтын хариуцлага!

2025.07.23

10/07/2025

АЮУЛ ОСЛООС АНГИД АНХААРАЛ БОЛГООМЖТОЙ САЙХАН НААДААРАЙ🇲🇳

⚠️ 2024 оны зургаа, долоодугаар саруудад 171 хүн осол гэмтлийн улмаас амь насаа алдсан;
⚠️ 2024 онд зам тээврийн ослын улмаас нийт 528 хүн нас барсны 141 нь нийслэлд, 387 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 207 иргэнээ бид зам дээр алдсан ба Улаанбаатарт 53, хөдөөгийн замд 154 нь бүртгэгджээ;
⚠️ 2024 оны ганцхан долоодугаар сарын осол гэмтлийн тоон мэдээнээс харахад 7706 хүн унаж, 4220 хүн зам тээврийн осолд өртөж, 3755 хүн амьгүй механик хүчинд өртөж, 1852 хүн амьтанд хазуулж, хатгуулах гэх мэт гэмтэлд өртөж, 1541 хүн хүчирхийлүүлж, 635 хүн түлэгдсэн ба санамсаргүйгээр 297 хүн хордсон байна;
⚠️ Осол гэмтэлд өртсөн хүмүүсийн 13 орчим хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан;

“Хайртай гэр бүл, халуун аминыхаа төлөө хариуцлагатай байхыг дахин сануулъя, хүсье, уриалъя

Аль ч цаг үед өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард иргэдийнхээ эрүүл мэнд амь насны манаанд зогсож эрвийх дэрвийхээрээ хө...
09/07/2025

Аль ч цаг үед өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард иргэдийнхээ эрүүл мэнд амь насны манаанд зогсож эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөн зүтгэдэг салбарынхандаа маш их баярлалаа 👨‍⚕️🚑
Улаанбурханы халдварын тоо аажимдаа хумигдаж, вакцинжуулалтын хувь чамлахааргүй өссөн үр дүнг богино хугацаанд гаргаж чадлаа 📉
Эрүүл мэндийн салбарынхныхаа хичээл зүтгэл, идэвх санаачлагыг дэмжиж элдэв худал цуурхалд итгэхгүйгээр үр хүүхэд, ач зээгээ вакцинд нь хамруулсан ард иргэддээ мөн маш их баярлалаа 👨‍👩‍👧‍👦
Үүнээс гадна манай салбарынхтай гайхалтай гар нийлэн ажиллаж чаддаг, дадсан Онцгой байдлын албан хаагчид та бүхэндээ талархлаа 👩‍🚒🚒
Баяр наадмын өдрүүдэд баярлах завгүй ажилладаг эмч, төрийн албан хаагчдынхаа ажлыг хүндлэн өөрсдөө аюул ослоос ангид байж сайхан наадахыг ард иргэддээ уриалж байна 🇲🇳

НӨХӨН ДАРХЛААЖУУЛАЛТ орон даяар үргэлжилж байна, вакциндаа огт хамрагдаагүй эсвэл хоёр тун вакцинаа бүрэн хийлгээгүй бол...
03/07/2025

НӨХӨН ДАРХЛААЖУУЛАЛТ орон даяар үргэлжилж байна, вакциндаа огт хамрагдаагүй эсвэл хоёр тун вакцинаа бүрэн хийлгээгүй бол өөрт ойрхон сум, өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж үнэ төлбөргүй, харьяалал харгалзахгүй Улаанбурханы эсрэг вакцинаа хийлгээрэй 🙌🙌🙌

Вакцинд эргэлзэх хэрэггүй💉💉💉

Та, таны хайртай хүүхэд халдвар авахад таны гэр бүл л туулан гарах учраас бусдын түгээж буй худал мэдээлэлд автаж, хохирохгүй байхыг хүсье!

Вакцинаа хийлгээд амар тайван наадацгаая🇲🇳

Өнөөдөр Цусны донорын дэлхийн өдөр 🩸❤️Монгол улсын хэмжээнд нийт 170 мянга гаруй цусны донор бүртгэгджээ. Эдгээр 170 мян...
14/06/2025

Өнөөдөр Цусны донорын дэлхийн өдөр 🩸❤️

Монгол улсын хэмжээнд нийт 170 мянга гаруй цусны донор бүртгэгджээ. Эдгээр 170 мянган хүн нэг удаа цусаа өгөхөд өвдөж зовсон 500 гаруй мянган хүнд эрүүл мэнд, амь нас бэлэглэж байдаг юм.

Манай салбарыг эмч, сувилагчгүйгээр төсөөлшгүйн адил байнгын болон шинэхэн цусны доноруудгүйгээр төсөөлөх боломжгүй. Өвдсөн, амь насны дэнчинд буй хүмүүст таны цус ид шид мэт чухал байдаг юм шүү.

Цусны донор гэдэг гайхалтай гавьяатай, талархаад баршгүй хүмүүнлэг сэтгэлтэн байхыг хэлнэ. Өнгөрсөн хугацаанд цусаа хандивлаж бусдыг амийг 100 100 удаа аварч байсан хүндэт донорууддаа маш их баярлалаа.

Донор болохоор төлөвлөж, санаанд тань яваа бол цаг алдахгүй зориглон эхлүүлэхийг уриалъя! Бусдын эрүүл мэнд, амь насыг аврахаас гадна таны амьдралын хэв маягт маш их эрүүл, эерэг нөлөө авч ирдэг юм шүү!

Цусны донорууддаа дахин дахин баярлалаа, Элэг солих хагалгааг жишээлбэл таны өгсөн цусаар тэтгэн амьдруулж байдаг билээ❤️🩸

Мөн төмрийн илүүдэл буюу hemochromatosis гэдэг өвчин нь эрэгтэйчүүдэд илүү элбэг тохиолддог бөгөөд ноцтой эрүүл мэндийн асуудал үүсгэх эрсдэлтэй байдаг. Эрчүүд бид цусны донор болсноор энэхүү асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой юм.

Донор болохоор төлөвлөж, санаанд тань яваа бол цаг алдахгүй зориглон эхлүүлэхийг уриалъя! Бусдын эрүүл мэнд, амь насыг аврахаас гадна таны амьдралын хэв маягт маш их эрүүл, эерэг нөлөө авч ирдэг юм шүү!

Цусны донорууддаа дахин дахин баярлалаа, Элэг солих хагалгааг жишээлбэл таны өгсөн цусаар тэтгэн амьдруулж байдаг билээ❤️🩸

Address

Ulaanhuaran
Bayandzürh
337

Alerts

Be the first to know and let us send you an email when Жигжидсүрэнгийн Чинбүрэнг дэмжигчид posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Жигжидсүрэнгийн Чинбүрэнг дэмжигчид:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category