Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Mental Health Service, Shar khad 34 th khoroo, Bayandzürh.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь 96 жилийн түүхтэй бөгөөд Монгол Улсын Сэтгэцийн Эрүүл Мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл Мэндийн Сайдын 331 тоот тушаалаар 2006 оны 10 сарын 16-нд шинээр зохион байгуулагдсан билээ

🔰ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ДИПЛОМ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА📌Монгол Улсын сэтгэцийн эрүүл...
21/05/2026

🔰ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ДИПЛОМ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
📌Монгол Улсын сэтгэцийн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх үйл ажиллагааны нэг хэсэг нь төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалт байдаг. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь 2025-2026 оны хичээлийн жилийн төгсөлтийн дараах төрөлжсөн мэргэшлийн “Сэтгэл засал судлал” , “Хүүхэд, өсвөр үеийн сэтгэц судлал”, “Донтолт судлал”, "Шүүхийн сэтгэц судлал", "Эмнэл зүйн сэтгэл зүй" судлал чиглэлээр нийт 42 эмч амжилттай төгсөн диплом оо гардан авлаа.

15/05/2026
Гал түймэр унтраах, аврах 63-р ангийн алба хаагчид "Сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголт, Донтох эмгэг” сэдвээр 2026.05...
15/05/2026

Гал түймэр унтраах, аврах 63-р ангийн алба хаагчид "Сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголт, Донтох эмгэг” сэдвээр 2026.05.11-ний өдөр тус төвийн Сэтгэц, нийгмийн эрүүл мэнд, гадаад харилцаа, сургалтын албаны Архины асуудал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, эмч Б.Хүсэлтүвшин мэдээлэл, зөвлөгөө өглөө.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 21 алба хаагчид "Сэтгэцийн эрүүл мэндийн тухай ерөнхий ойлголт”, "Стресс менежмент" сэд...
15/05/2026

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 21 алба хаагчид "Сэтгэцийн эрүүл мэндийн тухай ерөнхий ойлголт”, "Стресс менежмент" сэдвээр 2026.05.12-ны өдөр тус төвийн Сэтгэц, нийгмийн эрүүл мэнд, гадаад харилцаа, сургалтын албаны Мансуурлын асуудал хариуцсан мэргэжилтэн, эмч С.Байгальмаа мэдээлэл, зөвлөгөө өглөө.

ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТАД ХҮРГЭДЭГ 10 ӨВЧНИЙ 5 НЬ СЭТГЭЦИЙН ЭМГЭГ БАЙНАГэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөд...
15/05/2026

ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТАД ХҮРГЭДЭГ 10 ӨВЧНИЙ 5 НЬ СЭТГЭЦИЙН ЭМГЭГ БАЙНА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Ажил олгогчийн манлайлалд суурилсан нийгэм-сэтгэлзүйн эрүүл ажлын орчныг бүрдүүлцгээе” сэдэвт өдөрлөгийг 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Уг өдөрлөгт СЭМҮТ-н эмч мэргэжилтнүүд оролцож, мэргэжил аргазүйн зөвлөгөөг хуралд оролцогчдод олголоо.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас 2026 оны Дэлхийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан “Ажлын байранд нийгэм-сэтгэлзүйн эрүүл орчин бүрдүүлцгээе” уриалгыг дэвшүүлж, энэхүү эрсдэлийг байгууллагын бодлого, удирдлагын түвшинд цогцоор нь авч үзэх шаардлагатайг онцолж байна.
Арга хэмжээнд ажил олгогчид салбарын мэргэжилтэн, судлаачид, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, ажлын байрны нийгэм-сэтгэлзүйн эрсдэлийн үнэлгээ стандарт, олон улсын туршлага, ажилтны сэтгэл ханамж, бүтээмжийг нэмэгдүүлэх шийдлүүдийн талаар хэлэлцэв.
Дэлгэрэнгүйг: https://www.osh.gov.mn/news/qao9fvyggz84yyeei99gyzoh

"ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ" УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ШТАБЫН ДАДЛАГААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
14/05/2026

"ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ" УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ШТАБЫН ДАДЛАГААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

13/05/2026
https://moh.gov.mn/news/7544
12/05/2026

https://moh.gov.mn/news/7544

© 2026. ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ - Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан болно.

12/05/2026

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН “ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ” УЛСЫН ХЭМЖЭЭНД ТАВДУГААР САРЫН 13-15-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО

✅Эрүүл мэндийн салбарын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадавхыг нэмэгдүүлэх, байгууллагуудын харилцан ажиллагааг сайжруулах зорилготой “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг улсын хэмжээнд 5 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

👉Тус сургуулийг Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургууль зохион байгуулах хуваарь”, Эрүүл мэндийн сайдын 2026 оны А/151 дүгээр тушаалын хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, олон улсын байгууллагууд хамтран оролцоно.

👉Команд штабын сургуулилтын хүрээнд:

• Гамшгийн үеийн хариу арга хэмжээний төлөвлөлт
, зохион байгуулалтыг сайжруулах;
• Шуурхай штабын үйл ажиллагааг жигдрүүлэх;
• Гамшгийн үед байгууллагуудын нэгдсэн удирдлагын тогтолцоог тодорхойлох;
• Бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангах;
• Эрүүл мэндийн салбарын тогтвортой ажиллагааг хангах чадавхыг нэмэгдүүлэх;
• Гоц халдварт өвчин, газар хөдлөлт, химийн осол, ой хээрийн түймэр, уул уурхайн осол зэрэг болзошгүй эрсдэлийн үед ажиллах дадлага сургуулилтыг зохион байгуулах юм.

✅Команд штабын сургууль нь зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, удирдах бүрэлдэхүүн штабын дадлага, дууриалган үзүүлэх тактикийн сургуулилт гэсэн үндсэн үе шаттай явагдана.

✅Дуурайлган үзүүлэх тактикийн дадлага сургуулилтыг Говь-Алтай, Сүхбаатар, Өмнөговь, Орхон, Төв аймаг, ХӨСҮТ, УНТЭ болон Нийслэлийн эрүүл мэндийн газарт зохион байгуулж, хээрийн эмнэлэг дэлгэх, хөдөлгөөнт баг ажиллуулах, гоц халдварт өвчний хариу арга хэмжээ авах зэрэг нөхцөлд ажиллах дадлага хийж гүйцэтгэнэ.

✅Сургуулилтын үйл ажиллагаанд нийт 40 гаруй эрүүл мэндийн байгууллагын 3000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн, алба хаагчид оролцож, эрүүл мэндийн байгууллагуудын гамшгийн үеийн бэлэн байдал, хүч хэрэгсэл, нөөц хангамж, удирдлага зохион байгуулалт, хамтын ажиллагааны чадавхыг үнэлэх юм.

✅Энэхүү арга хэмжээ нь гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед эрүүл мэндийн салбарын шуурхай хариу арга хэмжээний тогтолцоог бэхжүүлэх, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.

12/05/2026

Сувилагч та бүхэндээ Олон улсын сувилагчдын баярын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах хариуцлагатай бөгөөд эрхэм үйлсийг нэр төртэйгөөр гүйцэтгэж буй Та бүхэнд гүн талархал илэрхийлье. Та бүхний энэрэнгүй сэтгэл, мэргэжлийн ур чадвар, чин сэтгэлийн халамж нь олон хүний амьдралд итгэл найдвар, амьдрах урам зоригийг бэлэглэж байдаг билээ.

Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Address

Shar Khad 34 Th Khoroo
Bayandzürh
ULANBAATAR13320

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share