Battsetseg Iderbat

Battsetseg Iderbat I want to help those who are trying to grow their business.
我想帮助那些试图发展我的业

19/10/2025

Надаас яаж ийм сайхан үр төрчхөв өө гэж дуу алддаг ээжүүд шууд зүрх дараарай..
🙋‍♀️👶🧡

Таны амьдралд шинэ үе шат эхлэх боломж ойртож байна. Энэ боломжийг алдалгүй атгах нь ээ. Юуг өөрчлөхийг хүсэж байгаагаа ...
14/10/2025

Таны амьдралд шинэ үе шат эхлэх боломж ойртож байна. Энэ боломжийг алдалгүй атгах нь ээ. Юуг өөрчлөхийг хүсэж байгаагаа бодож, тодорхой төлөвлөгөө гарга. Биелүүлэх хугацаагаа бодитоор тогтоо. Өөртөө шударга байж, чадвартаа итгээрэй 🌼

✅ Эерэг зөвлөгөө: Цаасан дээр 3 өөрчлөлт бичиж аваад, тэдгээрийг хийх тодорхой хугацаа болон жижиг алхмуудаар төлөвлө. Ингэснээр мөрөөдөл чинь бодит үйлдэл болж хувирна ✋️

10/10/2025

Таны амьдралд ямар нэг байдлаар нөлөөлж байгаа, байсан хамгийн том хүчин зүйл нь юу байна 😇

09/10/2025

Автобусанд хүүхэд уйлж эхлэхэд хүмүүсийн харцнаас санаа зовсон ээж буух гэж оролдлоо.
Тэр үед жолооч “Таны очих газар энд мөн үү?” гэж асуув.
Ээж нь “Үгүй ээ, гэхдээ хүүхэд..” гэж хариулахад, жолооч микрофоноор ингэж хэлэв:
“Хүндэт зорчигчид оо, хүүхэд уйлах нь өсөж хөгжихөд зайлшгүй хэрэгтэй зүйл. Очих газар хүртэл, та бүхэн дэмжиж өгнө үү.”
Тэр мөчид автобус дотор өөрийн эрхгүй алга ташилт өрнөв.. ⤵️
Уур амьсгалыг нэгхэн үгээр өөрчилсөн жолоочийн гярхай байдал, энэрэнгүй үгс нь олны сэтгэлийг хөдөлгөж, ээжийн сэтгэлийг дулаацуулав. Гэнэ ээ
Ийм хөөрхөн бичвэр уншлаа. 🌱💞

ХҮҮХДИЙН ХЭЛ ЯРИАГ ДЭМЖИХ ТОГЛООМ, ДАСГАЛУУД1–2 нас• Нэрлэж тоглох: Өрөөний доторх эд зүйлсийг зааж нэрлэж өгнө (“Энэ бо...
07/10/2025

ХҮҮХДИЙН ХЭЛ ЯРИАГ ДЭМЖИХ ТОГЛООМ, ДАСГАЛУУД

1–2 нас

• Нэрлэж тоглох: Өрөөний доторх эд зүйлсийг зааж нэрлэж өгнө (“Энэ бол бөмбөг, энэ бол ном”).

• Дуу авианы тоглоом: Амьтдын дуу авиаг дуурайж хэлүүлэх (“муур – мяу”, “нохой – гав гав”).

• Дуу аялж өгөх: Богинохон шүлэг, дууг давтан дуулах.

2–3 нас

• Асуулт–хариулт: Зурагтай ном харуулж “Энэ юу вэ?”, “Энэ ямар өнгөтэй вэ?” гэж асуух.

• Дуурайлгах тоглоом: “Ээжийн дуугаар дуулаад үзье”, “Миний хэлсэн үгийг давтаарай”.

• Хоёр–гурван алхамтай даалгавар: “Номоо аваад надад өг” гэх мэт энгийн даалгавар.

3–4 нас

• Өгүүлбэр холбох: Энгийн зураг харуулж “Энэ юу хийж байна?” гэж асууж өгүүлбэр хэлүүлэх.

• Өнгө, тоо нэрлэх: “Улаан бөмбөгийг аваад ширээн дээр тавиарай”.

• Өгүүллэг зохиох: Богино зурагт ном үзүүлж өөрөөр ярьж өгөх.

4–5 нас

• Үлгэр ярих, дуусгах: Эхлүүлээд “Нэг удаа туулай явж байжээ...” гээд хүүхдээрээ үргэлжлүүлүүлж яриулах.

• Үгийн тоглоом: “А” үсгээр эхэлсэн бүх үгийг нэрлэе гэх мэт.

• Найруулга тоглоом: “Муур сандал дээр суулаа” гэдэг өгүүлбэрийг өөрчилж ярих (“Сандал дээр муур суулаа”).

5–6 нас

• Өдөр тутмын яриа: Хүүхдээс өдөртөө юу болсон тухайгаа ярьж өгөхийг хүсэх.

• Сэтгэхүй хөгжүүлэх асуулт: “Хэрэв чи шувуу байсан бол хаашаа нисэх байсан бэ?” гэх мэт төсөөллийн асуулт.

• Үг нэмэх тоглоом: Эхний хүн нэг өгүүлбэр хэлээд дараагийн хүн шинэ үг нэмж өгүүлбэрийг уртасгана.

Эдгээр тоглоомыг тоглоом байдлаар, дарамтгүй, хөгжилтэй тоглох хэрэгтэй. Ингэж байж хүүхдийн хэл яриаг сайн хөгжүүлж чадна.

Сурвалж:

Ганцаараа орондоо хэвтэх нь ганцаардал бишХарин чамд хүрэхээ больсон хүний хажууд унтах л жинхэнэ хоосрол..Одоо мянга мя...
05/10/2025

Ганцаараа орондоо хэвтэх нь ганцаардал биш
Харин чамд хүрэхээ больсон хүний хажууд унтах л жинхэнэ хоосрол..

Одоо мянга мянган хүн урьд нь хайрлаж байсан, одоо танихгүй мэт болсон хүний хажууд унтаж байгаа.

😣 Ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

- Орондоо:

Хоёулаа “өөр өөрийн талдаа” унтана, яг л хил тогтоосон мэт.
Сүүлийн хэдэн сар биед хүрэх нь санамсаргүй тохиолдол болсон.

Өглөө босоход ганцаардал нь ганцаараа унтаж байснаас илүү мэдрэгдэнэ.
Хэн нэгэн тэврээсэй гэж дотроо хүснэ.
Гэхдээ тэр хүн нь хань чинь биш, өөр хэн нэгэн сэтгэлд чинь бууна.

- Өдөр тутамд:

Үнсэлт нь хацар дээр, механик, зүгээр л “баяртай” гэсэн дохио.
Сүүлд хэн ч шалтгаангүйгээр гараас чинь атгасан мөчийг санахгүй.

Иллэг нь гүйцэтгэх ёстой ажил мэт, хурдан, хүйтэн, сэтгэлгүй.

Гудамжинд танихгүй хүмүүс чамайг илүү анзаарч байгаа мэт санагдана. Харин хамт амьдардаг хүн чинь чамайг анзаарахгүй.

- Дотоод сэтгэлд:

Хайр халамж хүсэж байгаа ч яаж гуйхаа мэдэхгүй.
Биедээ хүрэхийг үгүйлэхдээ гэмшдэг.
“Би л буруутай юу?”, “Би сэтгэл татам байдлаа алдсан уу?”, “Энэ хэвийн зүйл үү?” гэж өөрийгөө зэмлэнэ.
Хамт байхад ганцаардал нь ганцаараа байх үеэс илүү хүндээр тусна.

🤔 Яаж ийм байдалд хүрсэн бэ?

Үйл явц нь удаан, чимээгүй өрнөдөг:
Эхлээд дотно харилцаа багасдаг - “Бид ядарч байна”
Дараа нь үнсэлт цөөрдөг - “Бид өсвөр насны хүүхдүүд биш”
Тэгээд тэврэлт багасдаг - “Цаг зав алга”
Эцэст нь хүрэх нь багасдаг - “Насанд хүрсэн харилцаа ийм л байдаг”

😌 Нэг л өдөр ухаарна:

Чи хамт амьдардаг, зардал, хариуцлагаа хуваалцдаг нэгэнтэй хамт байна - гэхдээ тэр чамайг хүсэхээ больсон.
Чамайг хайхаа больсон..
Чамд хүрэхээ больсон..

Хамгийн түгээмэл шалтаг?

“Бид их завгүй”
“Тэр үе өнгөрсөн”
“Насанд хүрсэн хайр ийм л байдаг”
“Хамгийн чухал нь бид бие биеэ хайрладаг”
“Бүх зүйл бие махбодын холбоо биш”..

Эргүүлэн авч болох уу?

Тийм, гэхдээ хоёр тал хоёулаа сэргээхийг хүсэх ёстой.
Хэрвээ зөвхөн нэг тал нь өөрчлөгдөхийг хүсвэл - ганцаардал үргэлжилнэ..

😇 Тэгээд чи шийдэх болно:

Биеийн дотно байдал бол өнгөц зүйл биш
Энэ бол үггүй хайрлах хэл - тэр нь алга болбол маш чухал зүйл хагарч унадаг..

Үлдсэн амьдралаа ийм байдлаар өнгөрөөх үү?
Биед хүрэхийг хүсэх нь өнгөц хэрэг биш..
Дотно байдал үгүйлэх нь хэт мэдрэмтгий байдал биш..
Хүсэгдэж, анзаарагдаж байхыг хүсэх нь шаардлага өндөртэй байдал биш..
Бид бол хүн - холбогдох, мэдрэгдэх гэсэн жинхэнэ хэрэгцээтэй оршихуй..

⁉️ Энэ хүртэл уншихдаа өөрийгөө болон хосынхоо харилцааг эргэцүүлэхэд дээрх 4 үе шатын хаана нь явж байна?
1. Шинж тэмдгүүд гарсаар байна уу? 😣
2. Учир шалтгааныг эрж хайж байна уу? 🤔
3. Гэнэт л нүд нээгдэж нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч байна уу? 😌
4. Зөв зам руу чиглүүлэх алхмуудыг хийж эхэлсэн үү? 😇

Сэтгэгдэлд бичиж үлдээгээрэй, хостойгоо нээлттэй ярилцах санаачлагыг гаргаарай, амжилт 👍

Сэтгэл зүйн төст 😇Та энэхүү байшинг дотор тал гэж харж байна уу?, гадна тал гэж харж байна уу?Хариултаа сэтгэгдэлд үлдээ...
29/09/2025

Сэтгэл зүйн төст 😇

Та энэхүү байшинг дотор тал гэж харж байна уу?, гадна тал гэж харж байна уу?
Хариултаа сэтгэгдэлд үлдээгээрэй 😅

- Хэн тогны мөнгө төлөх,- Хэн уг асуудалд буруу байх,- Хэн хэнийг орхих,- Хэн илүү мөнгө олох,- Хэний мэдрэмж илүү байх ...
23/09/2025

- Хэн тогны мөнгө төлөх,
- Хэн уг асуудалд буруу байх,
- Хэн хэнийг орхих,
- Хэн илүү мөнгө олох,
- Хэний мэдрэмж илүү байх зэрэг нь хүүхдүүдэд ямар ч хамаагүй.

Энэ бол томчуудын хэрэг.

- Хичээлийн дараа хэн тэднийг авах,
- Хэн тэдэнд унтахын өмнө үлгэр унших,
- Тэд ядарсан ч хэн тэдэнтэй тоглох,
- Айх үед хэн гарнаас нь атгах,
- Хэн тэдний жижигхэн баярыг тэмдэглэж байгаа нь л хүүхдүүдэд маш чухал.

Яг ингэж хүүхдэдээ зориулсан хайр харагддаг. Ямар ч үггүй. Ямар ч мөнгөгүй. Гэхдээ хажууд нь байж, анхаарч, халуун дулаан мэдрэмж өгөх.

Яагаад гэвэл тэдний хувьд хайр гэдэг хамтдаа байсан цаг хугацаагаар хэмжигддэг. ❤️

Боломж л олдвол бяцхан үрсдээ өсвөр насанд хүрэхээс нь өмнө илүү их цаг гаргаарай.

Өсвөр нас хүртэл нь хамт байж чадахгүй бол хүүхдүүд тань танд нууцаа ярьж, дотно байж чадахгүй гэдгийг батлах байна.

Ээж байна гэдэг бол зүгээр л “хөөрхөн” биш ээ..🤰 Эхлээд жирэмсэн үед - алхах бүрт өвдөж, нуруугаа барин амьсгаадан алхда...
23/09/2025

Ээж байна гэдэг бол зүгээр л “хөөрхөн” биш ээ..
🤰 Эхлээд жирэмсэн үед - алхах бүрт өвдөж, нуруугаа барин амьсгаадан алхдаг..
👶 Дараа нь төрөлт - яг л кино шиг! Хашхирч, уйлж, бас.. амьдрал төрүүлж байна.
🍼 Хөхүүл эх - хүүхэд хөхөж байхдаа таны үсийг татаж, харц чинь "би сайн байна аа" гэж хэлдэг ч сэтгэл чинь: “надад сэргэлт өгөөч!” гэж хашхирч байгаа..
🌙 Харин шөнө - хүүхэд уйлж, та нойргүй, үс чинь сэгсийж, толгойд тань нэг л бодол эргэлдэнэ: “Хэзээ би унтах юм бол оо..”
🫶 Гэхдээ энэ бүхэн - хамгийн хайртай, хамгийн бодит түүх юм шүү..

Хүн бүрт адилхан биш ирдэг жирэмслэлтийн үйл явц.. Харин энэ үеийг эерэг хүчтэй давчихвал та эрүүл хүүхэд бойжуулна гэсэн үг ээ ❤️

Нэгэн их сургуулийн профессор багш үргэлж ''Гайхалтай" гэж хэлдэг хүн байв. Оюутан нь хоцроод ороод ирэхэд "Ирсэн чинь г...
19/09/2025

Нэгэн их сургуулийн профессор багш үргэлж ''Гайхалтай" гэж хэлдэг хүн байв. Оюутан нь хоцроод ороод ирэхэд "Ирсэн чинь гайхалтай" гэж гэнэ. Самбарт гараад тоо бодож чадаагүй оюутанг "Зүгээр ээ, самбарт гарсан чинь л гайхалтай" гэх мэт хэлдэг байж гэнэ. Нэгэн өглөө профессор шүхрээ мартсанаас бороонд цохиулан хамаг хувцас нь норсон, ажилдаа хоцорсон орж иржээ. Оюутнууд "одоо гайхалтай гэж хэлэх зүйл үлдээгүй байлгүй дээ" гэж ихэд егөөдөн харж суутал "Өдөр бүр ийм байдаггүй нь үнэхээр гайхалтай шүү" гэж инээмсэглэн хэлээд хичээлээ эхэлжээ.

Бурхан эерэг бөгөөд итгэл найдварын талд зогсдог хүнийг үргэлж дэмждэг..

Үргэлж эерэг байгаарай 😍

Үнэхээр бууж өгмөөр санагдсан үедээ уншаарай:1. Бүх юм түр зуурынх байдаг. Давалгаа шиг, мөчлөгтэй. Эхэлсэн бол дуусдаг....
09/09/2025

Үнэхээр бууж өгмөөр санагдсан үедээ уншаарай:

1. Бүх юм түр зуурынх байдаг. Давалгаа шиг, мөчлөгтэй. Эхэлсэн бол дуусдаг. Энэ хэцүү үе ч бас заавал дуусна.

2. Хүн туйлдаа хүртэл ядрах үед хүний тамир тэнхээний 40 хувьд ч хүрээгүй байдаг гэж байгаа. Танд асар их дотоод хүч байгаа. Зүгээр л нүдээ аниад өөрийнхөө хүчинд итгэх хэрэгтэй.

3. Та урагшаа явж л байгаа бол ялж яваа. Жижигхэн алхам бүрээ, сөөмөөр ахих бүрээ дотроо таашаан хүлээж аваарай.

4. Амьдралынхаа утга учрыг мартаагүй хүнд амьдралын бүх мөчүүд зовлон бэрхшээлтэйгээ хамт амттай байх болно. Та юуны төлөө яваа билээ, таны үр хүүхдүүдэд ямар түүх яригдан үлдэх билээ. Тэрийгээ санаарай.

5. Хойшоо нэг алхах өдөр байхад урагшаа гурав алхах өдөр бас байна. Алдаа гаргана гэдэг бол залуу хүн ч гэлтгүй юм хийж яваа хүнд заавал байдаг зүйл юм шүү. Юу ч хийхгүй суугаа хүн л алдаагүй амьдардаг.

6. Юу ч бүтэхгүй, гацалттай байгаа бол анхаарлаа өөртөө хандуулаарай. Морьдoo тарга авахаар дайн хийнэ гэдэг шиг өөрийгөө тамир тэнхээтэй болгохдоо анхаараарай. Энэ бол гацалт биш юм шүү.

7. Хэцүү цаг мөчүүд бол нөхрийн чанарыг таних завшаант үе юм. Найзуудаасаа тусламж хүс. Ойр дотныхондоо сэтгэлээ хөнгөлж ярьж чадах хэмжээндээ асуудлаа ойлгуулж, тус асуу. Зориг шаарддаг, эгогоо дарах хэрэгтэй болдог үе. Эгогоо дараад суръя л даа ядаж.

8. Амьтны доог болж, ад үзэгдэх үе гарч болно оо. Өөртөө итгэлгүй, гэрээсээ цухуймааргүй үе ч бас байдаг. Яг эцсийн дүндээ таны нэг их бодоод байдаггүй юм шүү. Бодсон ч өдрийн 24 цагийн 5 минутад нь л амны зугаа болгоод өнгөрөөж байгаа.

9. Таныг шүүмжилж, доош хийх хүн бишгүй гарч ирнээ. Тэдний ихэнхи нь өөрсдөө мөрөөдлөөсөө няцаж, цаанаа сэтгэл дундуур явдаг нөхөд байхыг та анзаарах болно. Та хүндээр хүлээж авах огт хэрэггүй.

10. Өөрийнхөө ертөнцийг та өөрөө л бүтээх ёстой. Юм бүхнээс хойш сууж өөрийнхөө тухтай бүсээс гарахгүй, айдсаа даван туулж, залхуурлаа ялж чадахгүй бол та өөрчлөлтийг хийж чадахгүй хойш ухарсаар л байх болно..

Address

Bulgan

Alerts

Be the first to know and let us send you an email when Battsetseg Iderbat posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Battsetseg Iderbat:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category