Tsegts Mind psychology center - Цэгц Маинд сэтгэл зүйн төв

  • Home
  • Mongolia
  • Darkhan
  • Tsegts Mind psychology center - Цэгц Маинд сэтгэл зүйн төв

Tsegts Mind psychology center - Цэгц Маинд сэтгэл зүйн төв Шинжлэх ухаанд суурилсан, ёс зүйг дээдэлсэн мэргэжлийн сэтгэл зүйн үйлчилгээг хүргэнэ.

Эрүүл Мэндийн Сайд Т.Мөнхсайхан өнөөдөр УИХ-д “Эрт илрүүлэг” урьдчилан сэргийлэх үзлэгийн талаарх тоо дүнг танилцуулахда...
22/01/2025

Эрүүл Мэндийн Сайд Т.Мөнхсайхан өнөөдөр УИХ-д “Эрт илрүүлэг” урьдчилан сэргийлэх үзлэгийн талаарх тоо дүнг танилцуулахдаа:

- Улсын хэмжээнд 1’593’838 хүн эрт илрүүлэгт хамрагдсан бөгөөд 21 насны 50 хүн тутмын 1-д солиорлын, 45 ба 60 насны 10 хүн тутмын 1-д сэтгэцийн өөрчлөлт илэрсэн тухай мэдээлжээ!

Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалъя! Энэ бол бидний амьдралын чанарыг тодорхойлох хамгийн чухал хүчин зүйл юм.

2025.01.22

Өсвөр насанд гарч буй олон өөрчлөлт биднийг өөртөө итгэх-үл итгэх, бусдыг ойлгох- эс ойлгох, бусдад өөрийгөө илэрхийлэх-...
13/08/2024

Өсвөр насанд гарч буй олон өөрчлөлт биднийг өөртөө итгэх-үл итгэх, бусдыг ойлгох- эс ойлгох, бусдад өөрийгөө илэрхийлэх- эсвэл хаах гэсэн замуудаас сонголт хийх олон салаа уулзварын цэг байдаг.

Өөрийгөө өөрөөр нь ойлгож, хайрлаж, илэрхийлдэг хүн л "аз жаргал" гэдэг зүйлийг дотроосоо мэдэрч чаддаг. Бид охиддоо энэ мэдрэмжийг мэдэрч сурахад нь "суурь" болж тусалдаг.

"Нандин" сургалт 2024 оны 8 дугаар сарын 19-23 -ны хооронд зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/photo/?fbid=1051859576947396&set=pb.100063700893862.-2207520000 холбоосоор аваарай 😉

📌 ӨСВӨР НАСНЫ ОХИДОД ЗОРИУЛСАН "НАНДИН" СЭТГЭЛ ЗҮЙН СУРГАЛТЫН ЭНЭ ЗУНЫ СҮҮЛИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.🧐 Би өсвөр наст...
04/08/2024

📌 ӨСВӨР НАСНЫ ОХИДОД ЗОРИУЛСАН "НАНДИН" СЭТГЭЛ ЗҮЙН СУРГАЛТЫН ЭНЭ ЗУНЫ СҮҮЛИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.

🧐 Би өсвөр настан
🧐 Надад маш олон асуудлууд тулгарч, шийдэж чадахгүй зүйлс, учраа олохгүй байдлаасаа болоод би сэтгэл зүйн хувьд дэндүү тогтворгүй байна.
🧐 Гэр бүлийнхэнтэйгээ, найзуудтайгаа, найз хөвгүүнтэйгээ, бусадтай, тэр байтугай өөртэйгөө ч яаж ойлголцохоо мэдэхгүй үе надад тохиолддог.
🧐 Би хэн юм бэ?...

"Энэ бол өсвөр насны охидод түгээмэл тохиолддог асуудал... Тэгвэл замбараагүй хөвсөн утасны үзүүрээс атган өөрийгөө таньж мэдье"

Сургалтанд хамрагдсанаар таны "НАНДИН" охин:
🌸 Өсвөр насанд бий болдог бие, сэтгэл зүйн өөрчлөлтүүдээ мэдэж, энэхүү өөрчлөлтийг хэрхэн амжилттай даван туулахад суралцана.
🌸 Сэтгэл зүйн тестүүд бөглөж, бусдаас ялгаатай цор ганц, дахин давтагдашгүй гэдгээ мэдэрч, өөрийгөө болон бусдыг хүлээн зөвшөөрөх чадварт суралцана.
🌸 Гэр бүл, найз нөхөд, бусад хүмүүстэй хэрхэн зөв харилцах, тэднийг ойлгох, үзэл бодлоо тэдэнд зөв илэрхийлж ойлголцох, хайраа илэрхийлж мэдрүүлэх чадварт суралцана.
🌸 Сэтгэл хөдлөлөө таньж мэдэж, өөрийгөө хэрхэн зөв удирдах арга барилд суралцана.
🌸 Яг л байгаагаараа ямар нандин, ямар гайхалтай хүч дотор нь байгаа болох, өөрийгөө хэрхэн хайрлаж амьдрах талаар суралцана.

💝 Тэр өөртөө хамгийн "НАНДИН", түүнийгээ ч маш сайн мэддэг, бусдыг ч бас хүлээн зөвшөөрдөг байхад суралцана.

ХИЧЭЭЛЛЭХ ХУВААРЬ:
2024 оны 08 дугаар сарын 19-нөөс 8 дугаар сарын 23 -ны хооронд 5 өдрийн турш насны ангиллын дагуу 11:00-12:30 , 14:00-15:30 цагийн хооронд явагдана.

🎁🎁🎁 Бид сургалтын үр дүндээ тулгуурлан эцэг эхчүүдэд хандсан сургалтыг хөтөлбөртөө заавал оруулах хэрэгцээтэй болохыг тодорхойлсон тул хүүхдийн сургалт явагдаж дууссаны дараа эцэг эхчүүдэд зориулсан 2 цагийн "асуудалд суурилсан тусгай сургалт, ганцаарчилсан уулзалт" -ыг зохион байгуулах болно.

💵 Сургалтын ТӨЛБӨР: 99'000 төгрөг (Сургалтын гарын авлага, эцэг эхэд зориулсан сургалтын цаг багтсан)
Анги дүүргэлт ердөө 10 НАНДИН. Төлбөр төлснөөр суудал баталгаажна. Та яараарай 💃

🏦 Төлбөр төлөх данс: 5005688866 (ХАС БАНК)
Эзэмшигч: САРНАЙ М.
Гүйлгээний утга: Хүүхдийн нэр, асран хамгаалагчийн утасны дугаар

📍ХАЯГ: Дархан хот, 13 дугаар баг, HD MED эмнэлэг 7 давхарт MOOD coffee shop -т сургалт явагдана.
☎️ Холбоо барих: 9909-6256

Бямба гараг бүрийн өглөө бид Vinpearl Coffee Bar-Darkhan -д тодорхой сэдвүүдийн хүрээнд уулзаж ярилцдаг шүү ;) Хүрээд ир...
26/01/2024

Бямба гараг бүрийн өглөө бид Vinpearl Coffee Bar-Darkhan -д тодорхой сэдвүүдийн хүрээнд уулзаж ярилцдаг шүү ;) Хүрээд ирээрэй...

"MORNING FOR FAMILY" ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ЭВЕНТИЙН СЭДВЭЭ ЗАРЛАЖ БАЙНА 🥳🥳

Уламжлал ёсоор бид Бямба гараг бүрийн өглөө хайртай бүхнийхээ төлөө сэтгэл зүйн мэдлэгээ тэлсээр байгаа. Энэ удаад бид эвентдээ хүрэлцэн ирснээр СОНСОХ УРЛАГ -т суралцах нь ээ... 🙂

Та бусдыг "жинхэнээсээ" сонсож чаддаг уу? Хайртай хүмүүсээ, хамт ажилладаг хамтрагчаа хэр сайн "сонсдог" вэ? Бас яагаад бид "сайн сонсох" ёстой вэ?

Та бүхнийг зүрх сэтгэлийн гүнээс хайртай бүхнийхээ төлөө суралцахаар, ярилцахаар, хуваалцахаар зорин ирдэг эвентдээ хүрэлцэн ирэхийг урьж байна.

Өглөөний үйл ажиллагаа маань ямар нэгэн ТАКСГҮЙ явагддаг бөгөөд таны авсан цай, кофе таны такс болох болно☺️Бид яг цагтаа эхлэх тул та үйл ажиллагаа эхлэхээс 30 -40 минутын өмнө ирж цай, кофегоо захиалан тухлаарай.

Амралтын өдрийнхөө өглөөг сайхан ярилцаж өнгөрүүлцгээе... Хамтдаа ирэх хүнээ хийж уриарай. Бямба гаргийн өглөөг хүлээн хүлээн зорьж ирдэг эрхэм үйлчлүүлэгчиддээ баярлалаа. Удахгүй уулзацгаая...

03/01/2024
10 дугаар сарын 11 бол "Олон улсын охидын өдөр"... Хорвоо дэлхий дээрх бүх охид аюулгүй орчинд айх айдасгүй амьдраасай.....
11/10/2023

10 дугаар сарын 11 бол "Олон улсын охидын өдөр"... Хорвоо дэлхий дээрх бүх охид аюулгүй орчинд айх айдасгүй амьдраасай...

Охидоо ойлгоё, хайрлая, хамгаалъя... Тэд бол хайр 🧡

Өнөөдөр "Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр" тохиож байна. Нүдэнд харагдаж, гарт баригдахгүй ч амьдрах цаг мөч бүрт та...
10/10/2023

Өнөөдөр "Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр" тохиож байна. Нүдэнд харагдаж, гарт баригдахгүй ч амьдрах цаг мөч бүрт тань "мэдрэмж" төрүүлж, амьдралыг тань өнгө будгаар сүлж байдаг сэтгэцийн эрүүл мэндээ хайрлаарай 🥰

Хэн нэгнээс тусламж гуйх нь "зүгээр"...

АЛДААТАЙ БОДОЛ  #2. ХЭТ ӨӨР ДЭЭРЭЭ ХҮЛЭЭЖ АВАХ🤯 Хэн нэгэн рүү залгаад утсаа авахгүй байх үед "Надад уурлачихсан юм байх ...
13/08/2023

АЛДААТАЙ БОДОЛ #2. ХЭТ ӨӨР ДЭЭРЭЭ ХҮЛЭЭЖ АВАХ

🤯 Хэн нэгэн рүү залгаад утсаа авахгүй байх үед "Надад уурлачихсан юм байх даа, би юу буруу хийсэн билээ?" гэж шанална. Гэтэл нөгөө хүн нь зүгээр л утсаа авах боломжгүй байж...
🤯 Ажлынхаа хүний хажуугаар өнгөрөхдөө "Над руу муухай харчихлаа, би юу буруу хийсэн билээ, надад дургүй болчихсон юм байх даа" гэж гайхна. Гэтэл хамт ажилладаг хүн нь ажлаасаа болоод стресстэй явж байж...

Ямар нэгэн үйл явдлыг зөвхөн өөр дээрээ тусгаж авч, "Би юу буруу хийсэн юм бол? Намайг яагаад ингээд байгаа юм бол? Надад яагаад ингэж ханддаг юм бол? Энэ үгээ надад л хэлж байна" гэх мэтчилэнгээр хэт өөр дээрээ хүлээж авах нь биднийг тайван бус, түгшүүртэй, тааламжгүй байдалд хүргээд зогсохгүй, удаандаа өөрийгөө буруутгах, өөртөө итгэх итгэлгүй болох, нийгмийн харилцаанаас зайлсхийх, ганцаардах, сэтгэл гутралд орох гэх мэт зан үйл болон сэтгэл зүйн шинж чанартай олон асуудалд оруулдаг.

Хүмүүсийн үйлдэл болгон танд чиглэх боломжгүй. Хэрвээ танд үнэхээр эргэлзээ төрүүлж байвал түүнтэй ярилцаарай. Хэт өөр дээрээ бүхнийг мэдрэг хүлээж авах нь бусад хүмүүс тантай харилцахад ч бэрхшээл үүсгэдэг тул та бодол дээрээ ажиллаарай.

Хэрвээ энэ бодол удаан хугацааны турш тантай хамт байсан бол сэтгэл зүйн шалтгаантай байх боломжтой тул та мэргэжлийн туслалцаа авахаас бүү цааргалаарай... 💛

АЛДААТАЙ БОДОЛ  #1. Заримдаа бид өөрөө ч ойлгохгүйгээр айдас, түгшүүр, сэтгэл ханамжгүй байдал, өөрийгөө болон бусдыг го...
13/08/2023

АЛДААТАЙ БОДОЛ #1. Заримдаа бид өөрөө ч ойлгохгүйгээр айдас, түгшүүр, сэтгэл ханамжгүй байдал, өөрийгөө болон бусдыг голох мэдрэмж, уур уцаар гэх мэт сөрөг мэдрэмжүүдэд хүлэгдсэн мэт таагүй байдалд ордог. Нөхцөл байдал тийм ч хүнд биш байхад биднийг нэмж зовоогоод байдаг "алдаатай бодлууд" -ыг та бүхэндээ цувралаар хүргэж байна.

#1. ХЭТ ТУЙЛШИРСАН СЭТГЭЛГЭЭ БУЮУ ХАР ЦАГААНААР СЭТГЭХ. Бүх зүйл гайхамшигтай, эсвэл аймшигтай. Амжилттай эсвэл бүтэлгүй. Маш сайн, эсвэл маш муу. Хайрлана эсвэл үзэн ядна. Энэ бодол биднийг туйлшралд хүргэдэг. Бүх зүйл хар, эсвэл цагаан. Саарал, эсвэл бусад өнгө гэж үгүй. Энэ бодлыг өөрөөр All or Nothing гэж нэрлэх нь ч бий.

💭 Хосуудын амьдрал аз жаргалтай л байх ёстой. Бага зэрэг асуудал гараад ирэх үед л харилцааг дуусгана.
💭 Би хичээлдээ 100% үнэлгээ авах ёстой. Хэрэв 95% авбал би бүтэлгүйтлээ л гэсэн үг.
💭 Хүн ямар ч алдаа дутагдалгүй байх ёстой. Жижигхэн алдаа, сул тал хэн нэгнээс харах л юм бол тэр хүнийг муу гэж бодож эхэлнэ.
💭 Би ажил дээр заавал амжилт гаргах ёстой, амжилт гарахгүй л бол энэ бүтэлгүйтэлтэй ялгаагүй.
💭 Би, миний эргэн тойрон, миний амьдрал төгс байх ёстой. Тийм биш бол би арчаагүй, сул дорой, хэн ч биш.

Төгс рүү тэмүүлсэн энэхүү бодол нь биднийг дотроос байнга зовоож, удаан хугацаандаа түгшүүр, стресс, цаашлаад сэтгэл гутралд хүртэл аваачих эрсдэлтэй.

Хэрэв та ямар нэгэн зүйлийг яг энэ өнцгөөр хараад байвал, "Амьдрал бол зөвхөн хар эсвэл цагаан өнгө биш. Амьдрал бол олон өнгийн цогцолбор... Бидний амьдралд алдаа оноо, жаргал зовлон, эвлэрэл эвдрэл, тэдний дундах хэвийн байдал гээд олон мөчлөг үеүд зэрэгцэж, холилдон амьдарч байдаг" гэдгийг энэ бодол толгойд тань орж ирэх бүрт өөртөө эсрэгцүүлэн сануулж байгаарай 💙

Удаандаа таныг энэ мэдрэмж илүү зовоогоод байвал мэргэжлийн туслалцаа авах нь хамгийн зөв гарц юм.

2023.03.10Улаанбаатар хотыг дулаанаар хангах эрхэм үүргийг үүрэлцэн ажилладаг "Эрчим сервис" ХХК -ийн элгэмсэг хамт олон...
10/03/2023

2023.03.10

Улаанбаатар хотыг дулаанаар хангах эрхэм үүргийг үүрэлцэн ажилладаг "Эрчим сервис" ХХК -ийн элгэмсэг хамт олонд "Хамт олны уур амьсгал ба стресс менежмент" сэдвээр сургалт зохион байгуулж, цаашид сургалтын чиглэлээр хамтран ажиллах анхны гараагаа амжилттай эхлүүллээ.

Манай сургалтыг сонгон хамтран ажилласан Эрчим сервис ХХК -ийн хамт олондоо талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье...

Эргэх хорвоог инээмсэглэлээр өнгөлжЭрхэм сайхныг өөртөө цогцлоосонҮзэмж гоо, үлэмж тансаг бүсгүйчүүддээ "Олон улсын эмэг...
08/03/2023

Эргэх хорвоог инээмсэглэлээр өнгөлж
Эрхэм сайхныг өөртөө цогцлоосон

Үзэмж гоо, үлэмж тансаг бүсгүйчүүддээ "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр" -ийн мэнд хүргэе 💜

Tsegts Mind psychology center - Цэгц Маинд сэтгэл зүйн төв

Та бүхэндээ оройн мэнд хүргэе.Хэдхэн хором зарцуулаад судалгаанд хамрагдаж ажилд маань туслалцаа үзүүлээрэй 🙏
08/02/2023

Та бүхэндээ оройн мэнд хүргэе.

Хэдхэн хором зарцуулаад судалгаанд хамрагдаж ажилд маань туслалцаа үзүүлээрэй 🙏

Сайн байна уу! Танд энэ өдрийн мэнд хүргэе. "Цэгц Маинд" сэтгэл зүйн төв нь Дархан хотод үйл сэтгэл зүйн сургалт, зөвлөгөөний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа б....

Address

#103, Khiimori Apartment
Darkhan
45057

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97699907262

Alerts

Be the first to know and let us send you an email when Tsegts Mind psychology center - Цэгц Маинд сэтгэл зүйн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Tsegts Mind psychology center - Цэгц Маинд сэтгэл зүйн төв:

Share

Category