
09/01/2024
"ДАРХАН КОМФОРТ ЦОГЦОЛБОР" ХХК хамт олон "ИД ШИДТЭЙ АХ, ЭГЧ " нар боллоо...
"Ид шидийн орон Дархан" төслийг ард иргэдэд сурталчлах, таниулах, хандив босгох ажлын хүрээнд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-д дээр хандивын "ШИДЭТ ХАЙРЦАГ" аялуулж байгаа билээ.
Хандивын "ШИДЭТ ХАЙРЦАГ" санаачилгыг Н.Ариунсэлэнгэ захиралтай "Дархан комфорт цогцолбор" ХХК-ны хамт олон дэмжин өөрийн байгууллагаар үйлчлүүлсэн зочид, ард иргэдээс нийт 95,490₮ хандив цугларсныг Ид шидийн орон Дархан төслийн дансанд шилжүүлжээ.
Мөн тус компаний зүгээс "Ид шидийн орон Дархан" төслийн бүтээн байгуулалт, тохижилтын ажилд хамт олноороо гар бие оролцон 3,000,000₮ үнэ бүхий мод тарьж өгөхөөр боллоо. Та бүхэнд талархлаа. Комфорт Цогцолбор Comfort Complex
#ИдШидҮргэлжилсээр
#ХүүхэдБүхэнИнээнэ