Мандал эмнэлэг

Мандал эмнэлэг Мэдрэлийн нөхөн сэргээх эмчилгээний өдөр өнжүүлэх төв

Манай төв нь цус харвалт, тархины саажилт, нугасны гэмтэл болон бусад өвчний улмаас хөдөлгөөн нь саажсан хүмүүсийн хөдөлгөөнийг сэргээх, нийгмийн идэвхтэй харилцаанд эргэн оролцоход туслах чиглэл бүхий анагаах ухааны орчин үеийн сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:
- Цус харвалтын дараах сэргээн засал
-Тархины саажилттай хүүхдүүдийн сэргээн засал
- Бүх төрлийн өвчний улмаас үүссэн саажилтыг засах хөдөлгөөнт дасгал
- Тархины гэмтлийн дараах сэргээн засал
- Чангарсан булчинг суллах массаж
- Алхааны гажгийг засах дасгал хөдөлгөөн
- Үйлчлүүлэгчийн өдөр тутмын амьдралын бие даасан байдлыг дээшлүүлэх, дасгалжуулах
- Онцгой халамж шаардлагатай буюу хөдөлгөөний өргөн цар хүрээний дутмагшилтай хүнийг дасгалжуулах
Мөн
-Бүтэн бие болон хэсэгчилсэн бариа
-Аарцаг нурууны бариа

20/02/2017

12 хос мэдрэлийн үйл ажилагааг шалгах түгээмэл аргууд
1. үнэрлэхүйн мэдрэл : үнэрлүүлэх
2. харааны мэдрэл: хараа, харах талбай, хүүхэн харааны рефлексийг шалгана
3. нүд хөдөлгөгч мэдрэл: нүдний хөдөлгөөнөөр шалгана
4. буланцар мэдрэл: нүдний хөдөлгөөнөөр шалгана
5. гурвалсан мэдрэл: нүүрний мэдрэхүй, зажлуурын булчинг шалгана
6. гадагшлуулагч мэдрэл: нүдийг 2 хажуу тийш нь харуулан шалгана
7. нүүрний мэдрэл: нүүрний илрэлээр шалгана(
8. сонсгол тэнцвэрийн мэдрэл: сонсгох ( чихний дунгийн үйл ажиллагааг шалгана)
9. хэл залгиурын мэдрэл: залгих рефлекс болон тагнайг дээшлүүлж шалгана
10. тэнэгч мэдрэл: залгих рефлекс, тагнайг дээшлүүлэх, хүүхэн хэлний байрлалыг шалгана
11. Нэмэгдэл мэдрэл: Мөрийг дээшлүүлж хөдөлгөх, толгойг хөдөлгүүлж шалгана.
12. Хэлэн доорх мэдрэл: Зажлуулж шалгана

ТЭД ЖИРИЙН Л УХААНТАЙ. МАГАДГҮЙ ИЛҮҮ Ч УХААНТАЙ.Нэг япон сэтгэл судлаач ингэж хэлж байсан. “Саажилттай хүүхдийн сэтгэл...
30/01/2017

ТЭД ЖИРИЙН Л УХААНТАЙ. МАГАДГҮЙ ИЛҮҮ Ч УХААНТАЙ.
Нэг япон сэтгэл судлаач ингэж хэлж байсан. “Саажилттай хүүхдийн сэтгэл зүй мааш онцгой. Тэд бол гайхамшигтай өвөрмөц сэтгэлгээтэй, ийм хүмүүс нь гэр бүлийнхээ бүх гишүүдийн зовлонг ганцаараа үүрэх гэж төрсөн.Тиймээс тэд өөрсдөө хэзээ ч ЯАГААД БИ ИЙМ ТӨРВӨӨ гэж гутардаггүй юмаа.” гэж ярьж байсан. Тэгэхээр хажууд нь уйлах юмуу, өрөвдөж хэзээ ч болохгүй ээ, тэгвэл сул дорой хэвээр байх болно. Тэднийг чадалтай гэдгээ мэдрэх тусам бие организм нь сайжирч байдиймаа. гэсэн шүү.
(С.Батхишиг. Biznetwork.mn)

30/01/2017

Булчингууд хэрхэн ажилладаг вэ

СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭНИЙ ҮНДСЭН ЗАРЧИМ:"СУРАХ, СУРАЛЦАХ"Сэргээн засах эмчилгээний мэргэжилтнүүд багш, чиглүүлэгчийн үүр...
30/01/2017

СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭНИЙ ҮНДСЭН ЗАРЧИМ:
"СУРАХ, СУРАЛЦАХ"
Сэргээн засах эмчилгээний мэргэжилтнүүд багш, чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг. Дасан зохицох болон болон хөдөлгөөний чадвар сэргэхэд сэргээн засах эмчилгээ зайлшгүй шаардлагатай.

Эмч, мэргэжилтнүүд дасан зохицох явц, эргэн сэргэх зарчмыг сайтар мэдэж, түүнд сургах, заах зарчмын тухай онолын суурь мэдлэг дээр тулгуурлаж эмчилгээ хийдэг.

Түүнчлэн эмчилгээний үр дүнг сайжруулах төлөвлөгөө, загварыг бий болгодог нь дасан зохицолт буруу явагдахаас сэргийлдэг. Хөдөлгөөний үйл ажиллагааг сэргээх түүнд сургах орчин үеийн арга нь үйлчлүүлэгчийн өдөр тутмын амьдралд тулгуурлан чадвар эзэмшүүлэх замаар хийгддэг. Аливаа үйлдлийг хийж сурахдаа "яаж хийх", "яаж зорилгодоо хүрэх вэ" гэсэн зарчмаар хийгдэнэ. Гэхдээ хэдийгээр зааж өгөөгүй ч гэсэн аливаа юмыг хүн яаж, хэрхэн хялбар аргаар хийх ойлголттой байдаг.

Аливаа юмыг сохроор эсвэл зориудаар сурах арга зам нь мэдрэлийн өөр өөр замаар хийгддэг. Мэдрэлийн эрхтний хүнд гэмтлийн үед буюу санах ой гэмтсэн үед сохроор сурах нь илүү үр дүнтэй байдаг. Гэхдээ дээрх 2 аргын аль алиныг сэргээн засах эмчилгээнд өргөн ашигладаг.

30/01/2017

Сэргээн засах эмчилгээний ЗОРИЛГО юу вэ?

ҮНДСЭН ЗОРИЛГО: Хүний нийгмийн хэвийн харилцааг бий болгох, амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино. Ингэснээр тухайн хүн бусдын хараат бус, бие даах түвшинд хүрч, нийгмийн харилцаанд орох, ажил хөдөлмөр эрхлэх, соёл олон нийтийн арга хэмжээнд оролцох боломжтой болдог.

Сэргээн засах эмчилгээ нь 5 үе шатаар явагдана. Үүнд:
1. Үндсэн өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх
2. Гэмтэл, чадвар алдагдлыг оношлох, эмчлэх
3. Хүндрэлээс сэргийлэх, эмчлэх
4. Үйл ажиллагааны ба зорилгот хөдөлгөөний чадварыг сайжруулах
5. Нийгмийн харилцаа, оролцоог бий болгох

Хүний өвдсөн цаг мөчөөс сэргээн засах эмчилгээ эхлэн үйлчлүүлэгчийн нийгэмд эзлэх байр суурь сэргэж, юу хүсч байгаад хүртэл хийгддэг тасралтгүй, зохицуулалт бүхий урт хугацааны эмчилгээ юм.

Сэргээн засах эмчилгээ хийлгээгүйн улмаас гарах үр дагавар юу вэ?Сэргээн засах эмчилгээг хэдий чинээ эрт эхэлнэ, төдий ч...
30/01/2017

Сэргээн засах эмчилгээ хийлгээгүйн улмаас гарах үр дагавар юу вэ?
Сэргээн засах эмчилгээг хэдий чинээ эрт эхэлнэ, төдий чинээ үр дүн гарах бөгөөд олон тооны хүндрэлээс сэргийлж, үйл ажиллагааны түвшин сайжирч, эмнэлэгт хэвтэх хоногийн тоо цөөрдөг. Иймд эмнэлэгийн байгууллага бүр өвчтөний хэрэгцээнд нийцүүлэн сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх нь эдийн засгийн ач холбогдолтой.

Аливаа өвчин, гэмтлийн дараа сэргээн засах эмчилгээ хийлгээгүйн улмаас олонтаа тохиолдох өөрчлөлт, эмгэгүүд байдаг. Үүнд:
1. Хөдөлгөөн хязгаарлагдсанаас булчингийн хүч сулрах, зүрх судас, амьсгалын үйл ажиллагааны өөрчлөлт, цооролт, булчингийн тонус /чангарал/ ихсэх, контрактур /үений далайц хязгаарлагдах/ үүсэх, яс сийрэгжих гэх мэт үл ашиглах хам шинж
2. Хөдөлгөөний болон хөдөлмөрийн чадвар алдагдах
3. Өдөр тутмын үйл ажиллагааны чадвар алдагдах
4. Өвдөлт
5. Хоол тэжээлийн дутагдал
6. Залгих үйл ажиллагааны алдагдал
7. Давсаг, гэдэсний үйл ажиллагааны алдагдал
8. Харилцах чадварын алдагдал
9. Танин мэдэхүйн алдагдал
10. Төрх үйлийн өөрчлөлт
11. Шээс ялгаруулах зам, амьсгал, зүрх судасны тогтолцооны алдагдал, чихрийн шижин
12. Үндсэн өвчин, эмгэгийн хүндрэлүүд

Сэргээн засах эмчилгээ өвчтөнг эмнэлгээс гарсаны дараа ч гэсэн үргэлжлэн хийгдэх хэрэгтэй. Ингэснээр хоёрдогчоор дахиж өвдөх, нийгмээс тусгаарлагдах, гэр бүлийнхэнд нь дарамт учруулах, гэр бүлийн харилцаа доголдох, эмнэлэгт яаралтайгаар дахин хэвтэх, өөрт нь тохироогүй туслах хэрэгсэл авах, өндөр түвшний туслах хэрэгслийг хэрэглэж чадахгүй байх зэргээс сэргийлэх ач холбогдолтой. Дүгнэж хэлэхэд сэргээн засах эмчилгээ хийлгээгүйн улмаас өвчтөний үйл ажиллагааны чадвар хамгийн доод түвшинд байж, амьдралын чанар сайжирдаггүй.

ҮЕНИЙ ДАЛАЙЦЫН ДАСГАЛ ГЭЖ ЮУ ВЭ? ХЭРХЭН ХИЙХ ВЭ?Аливаа нэгэн хөдөлгөөн ямар нэгэн зорилготой байх ба булчингийн агшилтын...
30/01/2017

ҮЕНИЙ ДАЛАЙЦЫН ДАСГАЛ ГЭЖ ЮУ ВЭ? ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

Аливаа нэгэн хөдөлгөөн ямар нэгэн зорилготой байх ба булчингийн агшилтын дүнд олон янзын чиглэл, тэнхлэгээр хөдөлдөг. Төв мэдрэлийн тогтолцооны хяналтын нөлөөгөөр булчин агшиж, хөдөлгөөнийг хүн тодорхой дэс дараалалтай хийдэг. Үений бүрэн бүтэн байдал, зөөлөн эдийн уян хатан чанар хөдөлгөөнд нөлөөлнө. Булчин, үений гадаргуу, бүрхүүл, холбоос, хальс, судас, мэдрэл бүгд бүрэн бүтэн байж үе далайцаараа бүрэн хөдөлнө. Үений хөдөлгөөний далайцыг үений далайц, булчингийн далайц гэж ангилдаг. Үений далайцыг нугалах, тэнийлгэх, холдуулах, ойртуулах, эргүүлэх хөдөлгөөнөөр тодорхойлдог ба Булчингийн далайцыг булчингийн уртсаж, богиносох чадвараар үнэлдэг. Үений хөдөлгөөний далайцыг хэвийн хэмжээнд байлгахын тулд бүх тэнхлэгээр тогтмол хөдөлгөж байх ёстой. Маш олон хүчин зүйл үений хөдөлгөөний далайц хязгаарлагдахад нөлөөлдөг. Эрхтэн тогтолцооны, үений, мэдрэлийн, булчингийн эмгэгүүд, мэс засал, гэмтэл, хөдөлгөөний хомсдол гэх мэт үений далайц хязгаарлагдах олон шалтгаан бий.

Instructional video on proper exercises for range of motion

Булчингийн хүч хөгжүүлэх эсэргүүцэлтэй дасгал гэж юу вэ? Түүний ач холбогдолБулчингийн гүйцэтгэл нь булчингийн ажиллах ч...
30/01/2017

Булчингийн хүч хөгжүүлэх эсэргүүцэлтэй дасгал гэж юу вэ? Түүний ач холбогдол

Булчингийн гүйцэтгэл нь булчингийн ажиллах чадвар юм. Нөгөө талаас тодорхой зорилго бүхий хөдөлгөөнийг хэлнэ. Энэ нь бие махбодын бүх л эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг ба булчин, мэдрэл, биохими, биомеханик, түүнчлэн бодисын солилцоо, зүрх судас, амьсгал, танин мэдэхүй, сэтгэл хөдлөлийн хүчин зүйлүүд нөлөөлдөг.

Булчингийн гүйцэтгэл хүч, чадал, тэсвэр гэсэн үзүүлэлтээр тодорхойлогдоно. Аль нэг нь хэвийн биш болоход үйл ажиллагааны чадвар алдагдах, хязгаарлагдах эрсдэл нэмэгдэнэ. Маш олон хүчин зүйл тухайлбал өвчин, эмгэг, хөдөлгөөн хязгаарлагдах, хөдөлгөөний хомсдол нь булчингийн гүйцэтгэлд нөлөөлж, булчингийн хүч суларч, хатангиршдаг. Булчингийн гүйцэтгэл муудахад хүн өвчлөх, гэмтэх, эрсдэл нэмэгдэнэ. Иймд эсэргүүцэлтэй дасгалаар булчингийн хүч, чадал, тэсвэрийг сайжруулсанаар гэмтэх эрсдэлийг бууруулж, үйл ажиллагааны чадварыг нэмэгдүүлнэ.

Эсэргүүцэлтэй дасгалыг тухайн хүнд тохирсон, үр дүнтэй, аюулгүй байдлаар хийхэд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Үүнд: өвчин эмгэгийн байдал, булчингийн гүйцэтгэлийн байдал, гэмтэл эсвэл мэс заслын дараах эдгэрэлтийн үе шат, өвчтөний нас, дасгалжилтын түвшин, сурах чадвар гэх мэт.
Эсэргүүцэлтэй дасгалын хөтөлбөр тодорхой зорилготой, үр дүнд хүрэхээр байх ёстой.

Эсэргүүцэлтэй дасгалын ач холбогдол
* Булчингийн гүйцэтгэл нэмэгдэнэ: хүч, чадал, тэсвэр сэргэнэ, сайжирна.
* Холбогч эдийн хүч нэмэгдэнэ: шөрмөс, холбоос, булчин доторх холбогч эд
* Ясны нягтшил нэмэгдэнэ.
* Ачааллын үед үенд ирэх ачаалал буурна.
* Дасгалын үед зөөлөн эд гэмтэх эрсдэл буурна.
* Зөөлөн эдийн эдгэрэлт түргэсэнэ.
* Тэнцвэр сайжирна.
* Өдөр тутмын үйл ажиллагаа, ажил хөдөлмөр, чөлөөт цагаа өнгөрүүлэх чадвар сайжирна.
* Биеийн бүтэц эерэгээр өөрчлөгдөнө: булчингийн эзлэх хувь ихэснэ, өөхний хэмжээ буурна.
* Сэтгэл санаа өөдрөг болно.
* Амьдралын чанар сайжирна.

06/01/2017

Address

14-р баг 380 айл
Darkhan

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

99370218

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Мандал эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category