24/11/2025
🩺❗️INFLUENZA A: ШАЛТГААН, ШИНЖ ТЭМДЭГ, ЭМЧИЛГЭЭ❗️🩺
📌INFLUENZA A НЬ МАШ ӨНДӨР ХАЛДВАРЛАХ ЧАДВАРТАЙ БӨГӨӨД ХҮНЭЭС ХҮНД МАШ ХУРДАН ДАМЖДАГ. Ялангуяа өвлийн улиралд халдварын тархалт эрс нэмэгддэг. Influenza A вирус нь өөрчлөлтөд (мутацид) хурдан ордог тул Influenza B–ээс илүү хурдан тархаж, илүү хүнд шинж тэмдэг үүсгэдэг. Иймд БИД дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
📌Influenza A нь амьсгалын замын вирусын огцом халдвар (ARI) бөгөөд H1N1 дэд хэвшлийн вирусээр халдварласнаар үүсдэг. Энэ нь ихэвчлэн гэнэт өндөр халуурах, даарах, ханиах, нус гоожих, хоолой өвдөх, толгой өвдөх, булчин өвдөх зэрэг шинж тэмдгээр эхэлдэг.
Ихэнх тохиолдолд Influenza A–ийн шинж тэмдгүүд хөнгөн хэлбэртэй байдаг ба 5–7 хоногийн дотор дарагдан эдгэрдэг. Гэвч хүндэрсэн тохиолдолд 38°C болон түүнээс дээш халууралт 7–10 хоног буюу түүнээс удаан үргэлжлэх, мөн дараах хүндрэлүүд үүсч болно:
💊Хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа
💊Амьсгалахад хүндрэлтэй болох
💊Амьсгал түргэсэх
💊Амьсгалын дутагдал
💊Таталт зэрэг
📌INFLUENZA A ХЭРХЭН ҮҮСДЭГ ВЭ?
Influenza A нь H1N1 дэд хэвшлийн вирусээр халдварласнаар үүсдэг. Вирус дараах байдлаар хүнээс хүнд дамжина:
💊Нус, шүлс, цэр зэрэг биологийн шингэнд хүрэлцэх
💊Ханиах, найтаах үед үүсэх агаарын дуслаар
💊Халдварлагдсан эд зүйлс (бариул, хаалганы товчлуур, хувийн эд зүйлс)–тэй шууд хүрэлцэх
Бохирлогдсон гараараа хамар, амандаа хүрэхэд хамар, дайвар хөндий, хоолой руу нэвтэрч, улмаар амьсгалын замын доод хэсэг—багалзуур, гуурсан хоолой, уушгинд хурдан тархаж үржинэ.
❗️Халдвар авсан хүн шинж тэмдэг илрэхгүй байсан ч 1–3 хоногийн дотор бусдад халдвар тараах боломжтой.❗️
📌ШИНЖ ТЭМДГҮҮД
Influenza A–ийн шинж тэмдэг, өвчний үргэлжлэх хугацаа болон хүндийн зэрэг нь нас, суурь өвчний байдал, дархлаанаас хамааран хүн бүрт өөр байдаг. Шинж тэмдгүүд нь огт илрэхгүй (асимптоматик) байхаас эхлээд хөнгөн, хүнд хэлбэр хүртэл янз бүр илэрч болно. Хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрвэл яаралтай тусламж шаардсан эмнэлгийн нөхцөлд тооцогдоно.
💊Гэнэт өндөр халуурах, даарах
💊Ханиалгах, хуурай ханиалга
💊Хоолой өвдөх
💊Найтаах, хамар битүүрэх, нус гоожих
💊Ядрах, сульдах
💊Толгой өвдөх
💊Хоолны дуршил буурах
💊Дотор муухайрах, бөөлжих
💊Гүйлгэх, шингэн алдалттай баах
💊Бие, булчин, үе мөч өвдөх
Influenza A–ийн хүнд хэлбэрийн шинж тэмдгүүд
💊38°C–аас дээш халууралт 1 долоо хоногоос удаан үргэлжлэх
💊Уушгины хатгалгаа, хүнд хэлбэрийн хатгалгаа
💊Амьсгалахад хүндрэлтэй болох, амьсгал түргэсэх
💊Зүрх дэлсэх, зүрхний цохилт хурдсах
💊Цусны даралт унах (гипотензи)
💊Амьсгалын дутагдал
💊Халуурлын таталт (ялангуяа бага насныханд)
💊Нас баралт
📌INFLUENZA A ХАЛДВАРЛАХ ЧАДВАР
Influenza A бие организмд нэвтэрсний дараа 2 үе шаттайгаар тархдаг:
1. Influenza A–ийн нууц үе (Incubation Period)
💊Халдвар авснаас хойш 1–3 хоног (ховор тохиолдолд 5 хоног хүртэл).
💊Энэ үед шинж тэмдэг илрээгүй байсан ч халдвар тараах чадвартай.
2. Influenza A–ийн шинж тэмдгийн үе (Symptomatic Period)
💊Халдвар авснаас хойш 1–7 дахь өдөр.
💊Халдвар авсан хүн 1–7 дахь өдрүүдэд бусдад халдвар тараадаг бөгөөд 3 дахь өдөр бүх шинж тэмдэг илэрдэг.
Ихэнх хүмүүс 4–7 хоногийн дотор аажмаар сайжирч эдгэрдэг. Харин шинж тэмдэг сайжрахгүй үргэлжлэх, эсвэл дордвол амьсгалын замын хүндрэл, хатгалгаа, гуурсан хоолойн үрэвсэл, чихний үрэвсэл, багтраа сэдрэх зэрэг хүндрэл үүсч болзошгүй тул яаралтай эмнэлэгт үзүүлэх шаардлагатай.
📌INFLUENZA A–ИЙГ ХЭРХЭН ОНОШИЛДОГ ВЭ?
Эмч дараах байдлаар өвчтөний шинж тэмдэг, эхэлсэн хугацаа, үргэлжлэх хугацаа, суурь өвчний талаар асууж, чих хамар хоолой, цээж чангах зэрэг биеийн үзлэг хийж Influenza A–г ханиад болон бусад амьсгалын замын вирусаас ялган оношилно.
1. Асуумж авч, ханиад ба томууг ялган оношлох
💊Шинж тэмдгийн эхлэл:
Энгийн ханиад ихэвчлэн аажим эхэлдэг бол томуу (Influenza) гэнэт өндөр халууралт болон бусад шинж тэмдгээр эхэлдэг.
💊Шинж тэмдгийн хүндийн зэрэг:
Энгийн ханиад нь ихэвчлэн хөнгөн байдаг бол томуу илүү хүнд илэрдэг.
💊Үргэлжлэх хугацаа:
Энгийн ханиад 7 хоногийн дотор аяндаа эдгэрдэг. Харин томуу 7–10 хоног буюу түүнээс удаан өндөр халууралттай үргэлжилж болно.
💊Хавсарсан шинж тэмдэг:
Томуу нь ханиаднаас ялгаатай нь дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх зэрэг шинж тэмдгийг, ялангуяа хүүхдүүдэд үүсгэж болно.
2.PCR шинжилгээ
💊Хамрын хөндий, хоолой, эсвэл салстаас дээж авч, клиникийн лабораторид илгээж вирусийн RNA-г олшруулан илрүүлэх арга. Энэ шинжилгээ нь энгийн ханиад үүсгэгч олон төрлийн вирус, эсвэл Influenza A, B, C вирусийн аль нь болохыг яг таг тодорхойлж чаддаг.
💊Энгийн ханиад 200 гаруй төрлийн вирусээс (жишээлбэл Rhinovirus) үүсдэг бол томуу нь A, B, C төрлийн томуугийн вирусээр халдварласнаар үүсдэг. Influenza A вирусийг цааш нь H1N1 (хамгийн өргөн тархсан цар тахлын омог) болон H3N2 гэсэн хоёр дэд хэвшилд хуваадаг.
3.Цээжний рентген шинжилгээ (Chest X-ray)
Уушги, уушгины хальс (pleura), гуурсан хоолой (bronchi), диафрагм зэрэгт хатгалгаа, гуурсан хоолойн үрэвсэл, халдвар зэрэг эмгэг өөрчлөлт байгаа эсэхийг шалгана.
📌INFLUENZA A–ИЙН ЭМЧИЛГЭЭ
Хэрэв оношилгооны хариу Influenza A гэж гарвал эмч вирусийн эсрэг уудаг эмийг аль болох эрт эхлүүлэхийг зөвлөдөг.
Эдгээр эмүүд нь вирусийн фермент болох Neuraminidase–ийг дарангуйлдаг тул H1N1 вирусийн тархалтыг зогсоож, халдварласан эсээс эрүүл эс рүү дамжихаас сэргийлж, биеэс вирусийг хурдан гадагшлахад тусална.
❗️Эмчилгээ нь халдвар авснаас хойш 48 цагийн дотор эхэлсэн үед хамгийн үр дүнтэй.❗️
📌INFLUENZA A–Д ХАЛДВАРЛАСАН ҮЕД ЮУ ХИЙХ ВЭ?
💊Халууныг бууруулах:
Парацетамол эсвэл ибупрофен ууж халууралт, дааралт, толгой өвдөлт, булчин өвдөхийг намдаана. *Aspirin хэрэглэхгүй.
💊Бусадтай ойр харилцахаас зайлсхийх:
Олон нийтийн газар явахаас татгалзаж вирусийн тархалтыг бууруулна.
💊Амны хаалт зүүх:
Халдвар авсан хүмүүстэй зайлшгүй ойртох шаардлагатай хүмүүс, дархлаа султай болон өндөр эрсдэлтэй бүлэгт багтдаг хүмүүс олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх хэрэгтэй.
💊Хангалттай амрах:
Халдварласан хүн сайн унтаж амрах, дулаан байх, шингэн сайн ууж биеийнхээ дархлааг вирустэй тэмцэх боломжийг олгох нь чухал.
💊Гараа тогтмол угаах:
Савандаж сайтар гараа угаах эсвэл спиртэн суурьтай гар ариутгагч тогтмол хэрэглэх.
💊Шинж тэмдгээ анхааралтай ажиглах:
Хүнд шинж тэмдэг илэрвэл хүндрэлээс сэргийлэхийн тулд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.
📌Influenza A: Аюултай ч урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой вирус
Influenza A–ийн H1N1 болон H3N2 омгууд нь жил бүр дэлхий даяар өргөн тархсан томуу дэгдэлтийг үүсгэж, нас баралтад хүргэдэг. Учир нь Influenza A вирус нь хурдан мутацид ордог, хоруу чанар өндөр, давтан халдварлах боломжтой.
Иймээс эмч нар нийт хүн ам болон өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг жил бүр томуугийн вакцин хийлгэхийг зөвлөдөг. Энэ нь халдвараас сэргийлэхээс гадна өвчлөлийн хүндрэлийг бууруулдаг.
📌Дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмнэлэгт очих хэрэгтэй:
💊Эм уугаад ч халуун буухгүй, тасралтгүй өндөр халуурах
💊Маш их ядрах, сульдах
💊Толгой хүчтэй өвдөх
💊Хэвлийн хүчтэй өвдөх
💊Давтамжтай бөөлжих
💊Тасралтгүй ханиалгах
💊Амьсгалахад мэдэгдэхүйц хүндрэлтэй болох
Эдгээр тохиолдолд яаралтай эмнэлэгт хандаж Influenza A–ийн оношилгоо болон вирусийн эсрэг эмчилгээ эхлүүлэх шаардлагатай. Зөв цагт эмчилгээ хийлгэснээр вирусийн тархалт буурч, ноцтой хүндрэлээс сэргийлж, эмч нар илүү үр дүнтэй тусламж үзүүлэх боломжтой болно.
#Дархан #БИДэмнэлэг #томуу #томуутөст #эмчилгээ #зөвлөгөө #мэдээлэл