Гэр бүл /Ger bul/

Гэр бүл /Ger bul/ Гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах үйлчилгээнд сэтгэл зүйн үйлчилгээг хамтатган үзүүлнэ.

✍️Ганцаардал бол таны эргэн тойронд хүн байхгүйгаас үүдэлтэй биш. Харин үзэл бодол, итгэл үнэмшил төстэй хүнтэйгээ ярилц...
11/09/2023

✍️Ганцаардал бол таны эргэн тойронд хүн байхгүйгаас үүдэлтэй биш. Харин үзэл бодол, итгэл үнэмшил төстэй хүнтэйгээ ярилцах боломжгүй байна гэсэн үг юм. 😇🤔
Карл Юнг

Залуучуудад зориулсан бүлгийн зөвлөгөө №05

Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас санаачлан зохион байгуулж буй ГЭР төслийн хүрээнд 7 хоног бүрийн Лхагва гарагт залуучуудад зориулсан сэтгэл зүйн бүлгийн зөвлөгөөг зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаагийн бүлгийн зөвлөгөөг сэтгэл зүйч Б. Отгонжаргал хамтран зохион байгууллаа. Сэтгэл зүйн боловсролыг иргэд олон нийтэд түгээх ажилд идэвх санаачлагатай оролцдог танд Орхон аймгийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.
Орхон Аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар, Сэтгэл зүйч Д.Мөнхмаа
2023.09.06

Залуучуудад зориулсан сэтгэл зүйн бүлгийн зөвлөгөө №042023.08.30 Тун удахгүй хосын бүлгийн зөвлөгөөг зохион байгуулахаар...
01/09/2023

Залуучуудад зориулсан сэтгэл зүйн бүлгийн зөвлөгөө №04
2023.08.30
Тун удахгүй хосын бүлгийн зөвлөгөөг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Орхон Аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар, Сэтгэл зүйч Д.Мөнхмаа

😍
17/08/2023

😍

    👩‍👩‍👧‍👦Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан сэтгэл зүйн бүлгийн зөвлөгөөг төслийн хугацаанд тогтмол зохион байгуулж эх...
17/08/2023


👩‍👩‍👧‍👦Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан сэтгэл зүйн бүлгийн зөвлөгөөг төслийн хугацаанд тогтмол зохион байгуулж эхэллээ🤗

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 7-30 хоногийн баривчилгаанд байгаа иргэдийн дунд сэтгэл зүйн бүлгийн зөвлөгөөг долоо хоног бүр тогтмол зохион байгуулж байна.

Бүлгийн зөвлөгөөнд хамрагдаж буй иргэд өөрийн бодол мэдрэмжээ бусадтай хуваалцаж сэтгэл зүйн асуудал бэрхшээлүүдийн талаарх анхны ойлголтуудыг авч байна.
Орхон Аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар, Сэтгэл зүйч Д.Мөнхмаа

17/08/2023
Орхон аймгийн Шүүхийн тамгын газарт хэрэгжиж буй "ГЭР" төслийн хүрээнд 7-30 хоногийн баривчилгаанд байгаа иргэдэд бүлгий...
11/08/2023

Орхон аймгийн Шүүхийн тамгын газарт хэрэгжиж буй "ГЭР" төслийн хүрээнд 7-30 хоногийн баривчилгаанд байгаа иргэдэд бүлгийн сэтгэл зүйн ярилцлага зохион байгуулж байна.

Бүлгийн ярилцлага сэтгэл зүйн нөлөөллийн үйл ажиллагаа төсөл хэрэгжих хугацаанд 7 хоног бүрийн Лхагва гаригийн 15:00 цагаас тогтмол зохион байгуулагдах юм.

7-30 хоногийн баривчилгаанд байгаа иргэдтэй бүлгийн ярилцлага хийх замаар өөрийн сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлэх боломж олгох, гэр бүлийн харилцааны асуудал, зөрчил үүсэх нөхцөл байдлыг тодорхойлох, хувь хүний сэтгэл зүйн эрүүл мэнд сэдвийн хүрээнд тодорхой ойлголтыг өгөх зорилготой ажиллаж байна. 🫂

Бүлгийн ярилцлаганд хамрагдсан иргэдийн дунд гэр бүлийн харилцааны зөрчил, асуудал бэрхшээлтэй гэр бүл хосын сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдах боломжтой юм.
🥰
Орхон Аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар, Сэтгэл зүйч Д.Мөнхмаа, @дагагч

Гэр бүлийнхээ төлөө бүх хайраа харамгүй зориулдаг сайхан аавууддаа аавуудын өдрийн мэнд хүргэе! 🥰Аавууд гэртээ байхад ай...
08/08/2023

Гэр бүлийнхээ төлөө бүх хайраа харамгүй зориулдаг сайхан аавууддаа аавуудын өдрийн мэнд хүргэе! 🥰

Аавууд гэртээ байхад айх айдасгүй тайван байдаг
Аав хажууд инээж байхад аз жаргал ээжийн царайнд гэрэлтдэг
Аав хамт тоглоход хүүхдийн дуу инээдээр цангинадаг
Аав та аз жаргалын түлхүүр, аав та аадар бороог халхлах шүхэр билээ. 🙏
Гэр бүлийн харилцаа, сэтгэл зүйн боловсрол олгох чиглэлийн мэдээ мэдээллийг тогтмол авч байхыг хүсвэл бидэнтэй нэгдээрэй. 🥰
Орхон Аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Гэр бүл гэдэг зүгээр нэг чухал зүйл биш энэ бол танд байгаа бүх зүйл 🥰ООрхон Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Орхон айм...
03/08/2023

Гэр бүл гэдэг зүгээр нэг чухал зүйл биш энэ бол танд байгаа бүх зүйл 🥰
ООрхон Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Гэр бүлийн гишүүдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцдаг байгаарай.  Ганцхан өөрөө ярих бус харилцагчаа сонсож сурах нь хамгийн ...
19/07/2023

Гэр бүлийн гишүүдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцдаг байгаарай. Ганцхан өөрөө ярих бус харилцагчаа сонсож сурах нь хамгийн чухал нь байдаг шүү.
Өөрийг нь сонсож байгаагаа мэдрүүлэх нь түүнд намайг ойлгож байна гэсэн мэдрэмжийг давхар өгч байдаг. Хамгийн сайн харилцагч гэж хамгийн сайн сонсогчийг хэлдэг 😉

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар, Орхон Аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Өнөөдөр байгаа ч маргааш байхгүй байхыг хэн ч мэдэхгүй 😇😇 Хайртай бүхнээ амжиж хайрлаарай  🫂
07/07/2023

Өнөөдөр байгаа ч маргааш байхгүй байхыг хэн ч мэдэхгүй 😇😇 Хайртай бүхнээ амжиж хайрлаарай 🫂

ААВ ТАНД ТАНЫ ӨӨРӨӨ Ч МЭДЭХГҮЙ СУПЕР ХҮЧ НУУГДАЖ БАЙДГЫГ  МЭДЭХ ҮҮ? 🦸‍♂️🦸‍♂️🦸‍♂️ 👧Охид ааваасаа хэрхэн хайрлагдахыг сура...
06/07/2023

ААВ ТАНД ТАНЫ ӨӨРӨӨ Ч МЭДЭХГҮЙ СУПЕР ХҮЧ НУУГДАЖ БАЙДГЫГ МЭДЭХ ҮҮ? 🦸‍♂️🦸‍♂️🦸‍♂️
👧Охид ааваасаа хэрхэн хайрлагдахыг суралцдаг бол 👦хөвгүүд ааваасаа хэрхэн хайрлахыг хэрхэн хамгаалахыг суралцаж байдаг. Эрдэмтдийн судалгаагаар эмэгтэй хүн ирээдүйн нөхрөө сонгохдоо аав шигээ хүнийг сонгох магадлал өндөр байдгыг судалгаагаар нотолжээ.
ХҮҮХДЭЭ ЭЕРЭГ ХАНДЛАГА, ХАРИЛЦААТАЙ ХҮН БОЛГОХЫГ ХҮСВЭЛ ХҮҮХДИЙНХЭЭ ДЭРГЭД ӨӨРСДӨӨ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй.
Бүх зүйлд сөргөөр хандах, шүүмжлэх, уурлаж бухимдах нь гэр бүлийн орчны уур амьсгалыг сөрөг болгож хүүхдүүдэд тухгүй таагүй мэдрэмжийг төрүүлдэг.
🤗Аавууд маань хүүхэдтэйгээ харилцахдаа өөртөө жаахан л өөрчлөлт гаргахад танд ямар их хүч нуугдаж байсныг мэдрэх болноо.
1. Ээжийг хайрлаж байгаагаа харуулах /хажууд нь тэврэх, үнсэх, халамжлах, биенээ хүлээцтэй сонсож, ярилцаж байх/
2. Хүүхдүүддээ чанартай цаг гаргах /хөөцөлдөх, дүрд орж тоглох, насыг нь харгалзахгүйгээр тэврэх, үнсэх, хамтдаа бүтээл хийх гэх мэт.../
3. Урмын үгийг харамгүй хэлж байх /Ааваасаа сонссон урмын үг бүхэн хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх шидтэй/ 💥🔥⚡️

Аавууд гэрт байхад айх айдасгүй тайван байдаг
Аав хажууд инээж байхад аз жаргал ээжийн царайнд гэрэлтдэг
Аав хамт тоглоход хүүхдийн дуу инээдээр цангинадаг
Аав та аз жаргалын түлхүүр, аав та аадар бороог халхлах шүхэр билээ. 🙏
Гэр бүлийн харилцаа, сэтгэл зүйн боловсрол олгох чиглэлийн мэдээ мэдээллийг тогтмол авч байхыг хүсвэл бидэнтэй нэгдээрэй. 🥰
Орхон Аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар, MIND CARE- Сэтгэл зүйн төв Эрдэнэт

Та үгийн хүчний талаар та хэр сайн мэдэх вэ? Бид хамгийн дотны, хамгийн ойрын хүндээ хамгийн хатуу, хамгийн гомдмоор үгү...
05/07/2023

Та үгийн хүчний талаар та хэр сайн мэдэх вэ?
Бид хамгийн дотны, хамгийн ойрын хүндээ хамгийн хатуу, хамгийн гомдмоор үгүүдийг уур бухимдалтай үедээ зүгээр л юу ч бодохгүй хэлж орхидог.
Гэтэл таны юу ч бодолгүй хэлсэн тэр үг хэн нэгний амьдарлын тухай үнэлэмж, бодол төсөөллийг тэр чигт нь өөрчлөх их хүчтэй байдгыг та мэдэх үү?
Эхнэр, нөхрийн харилцаанд жижиг асуудлаас болж маргах тохиолдол байдаг ч асуудлыг хүндрүүлдэг зүйлсэд үгийг оновчгүй байдлаар ашигласнаас үүдэлтэйгээр тухайн маргаан нь шийдвэрлэгдэх бус харин улам ч хүндэрсэн тохиолдол цөөнгүй байдаг.
Жишээ нь: Чамаас залхаж байна, чи зүгээр л яваад өг, би чамгүйгээр жаргалтай, тайван байдаг, чи угаасаа л ......... хүн, гэх мэт үг, өгүүлбэрийг ашигладаг.
Гэтэл эдгээр үгс нь тухайн маргалдсан сэдэвтэй огт хамааралгүй харилцагчийг тань хамгийн ихээр гомдоох, эмзэглүүлэх утга агуулгыг илэрхийлсэн байдаг.
Түүний оронд маргалдсан асуудлынхаа талаар бие биенийхээ гаргасан үйлдлүүдийн талаар харилцан ярилцах нь асуудлыг оновчтой шийдвэрлэх гарц гаргалгааг хурдан олоход танд туслах болно.
Та хосын харилцааны талаар илүү их мэдээллийг авахыг хүсвэл биднийг дагаарай 🤗
https://www.facebook.com/profile.php?id=100094193385191
Орхон Аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар, Орхон аймгийн Залуучуудын хөгжлийн төв, Залуучуудын ордон, MIND CARE- Сэтгэл зүйн төв Эрдэнэт

Address

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар 302 тоот
Erdenet

Telephone

+97699346016

Alerts

Be the first to know and let us send you an email when Гэр бүл /Ger bul/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Гэр бүл /Ger bul/:

Share