Eruul irgen

Eruul irgen Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Eruul irgen, Doctor, Орхон аймаг, Erdenet.

29/03/2023
29/03/2023
29/03/2023
29/03/2023

ЭКО ШИМТ витаминаа хаяад гаднаас БИОЛОГИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН УУРАГ ДААВАР авсаар байх уу?

Малаар баян манай орон өөрсдийн шимт хүнс дотор мах хэмээх эрдэнэт хүнсийг хаяж байсан цаг саяхан. Ийм шимт хүнсээ хаяад гаднаас доллараар баахан биологийн нэмэлт бүтээгдэхүүн витамин уураг даавар авч байсан цаг цэглэгдэх мөч ирлээ. Хаана ч царай алдахгүй амьдрах, хамгийн эко хүнс хэрэглэх боломж Монголд бий!

ГҮЗЭЭ САРХИНАГ бол ХАМГИЙН САЙН ХООЛ.

Гүзээ, сархинаг- хамгийн сайн мах

Дотор махнаас хамгийн онцгой нь гүзээ юм. Түүнд уураг 14-15 хувь, өөх тос 4,2 хувь агуулагддаг байна. Бидний гүзээний үс гэж нэрлэдэг хөхлөгүүдэд олон төрлийн аминдэм, эрдэс бодисууд байдаг. Үстэй гүзээ, цоохор сархинаг, салбант сархинаг идвэл дархлаа сайжирч, цус төлжин, яс бэхжиж, арьс үс, хумс уян хатан болдог байна.
Хөхүүл эх гүзээ, сархинаг идэхэд сүү нь эрс нэмэгддэг. Чихрийн шижинтэй бол гүзээ, сархинаг хамгийн тохиромжтой хоол юм.

Хонины салбант сархинагаар нойр булчирхайн өвчнийг эмчилдэг гэнэ. 7 ширхэг салбант сархинагийг сайн угааж цэвэрлэнэ (зумлахгүй). Нэг сархинагийг уртааш нь тэнцүү гурав хуваана. Гурав хуваасныхаа нэгийг 250гр усанд хийж 200гр болтол буцалгаж болгоно. Орой орондоо орж байгаад сархинагаа шөлтэй нь хамт халуунаар нь хүртээд унтана. Долоо хоног ингэж хэрэглэнэ. Дараа нь 7 хоног завсарлаад, 2 долоо хоног үлдсэн сархинагаа дээрхи аргаар 14 хоног алгасахгүй хэрэглэнэ.

Гам: Эмчилгээний хугацаанд усанд орж болохгүй. Норж даарч болохгүй. Эмчилгээ дууссанаас хойш 2 долоо хоног энэ гамыг үргэлжлүүлнэ.

Салбант сархинаг эмчилгээний эх сурвалж: http://www.assa.mn/, Худалдааны техникумын багш агсан өндөр настан М.Норов

29/03/2023
03/01/2023

Мэдрэлийн судас дарагдах нь ийм аюултай

Нурууны нугалам хооронд нугаснаас дагалдан гардаг гучин нэгэн хос мэдрэл байдаг. Эдгээр мэдрэлүүд дарагдсанаас болж дараах шинж тэмдэг илэрнэ.

1. Хүзүүний нэгдүгээр үе хоорондох мэдрэл дарагдахад: Толгой байнга өвдөх зовиур илэрнэ.

2. Хүзүүний хоёрдугаар үе хоорондох мэдрэл дарагдахад нүдний төвд өөрчлөлт орж улмаар хараа муудна.

3. Хүзүүний гуравдугаар үеийн хоорондох мэдрэл дарагдахад шилэн хүзүү хөших, халах зовиур байнга илэрнэ.

4. Хүзүүний дөрөвдүгээр үеийн хоорондох мэдрэл дарагдахад дал, мөр үү хөшиж өвдөх зовиуртай болно

5. Хүзүүний тавдугаар үеийн хоорондох мэдрэл дарагдахад гар бадайрах, чинэрэх зовиур илэрдэг.

6. Сээр нурууны 1, 2 дугаар үе хоорондох мэдрэл дарагдахад бамбай булчирхай, зүрхэнд өөрчлөлт орно, зүрхээр хатгуулах, зүрх дэлсэж тайван бус байдал зонхилно.

7. Сээр нурууны 3, 4 дүгээр үе хоорондох мэдрэл дарагдахад цөс өтгөрөх, цөсний хана зузаарна.

8. Сээр нурууны тавдугаар үеийн мэдрэл дарагдахад элэгний үйл ажиллагаанд саатал учирч элэг нянг ихээр хурааж өгдөг.

9. Сээр нурууны зургадугаар үеийн мэдрэл дарагдахад ходоодны үйл ажиллагаа хэвийн бус болж, ходоод өвдөх,өвчүүний ард зовиурлана.

10. Сээр нурууны 7, 8 дугаар үеийн мэдрэл дарагдахад нойр булчирхай, дэлүүний үйл ажиллагаа мууддаг.

11. Сээр нурууны 9, 10, 11 дүгээр үеийн мэдрэл дарагдахад бөөр, бөөрний дээд булчирхай, бөөрний цоргоны үйл ажиллагаа мууддаг байна.

12. Бүсэлхийн нэгдүгээр үеийн мэдрэл дарагдахад бүдүүн гэдэсний өгсөх, уруудах хөндлөн хэсэг саатаж өтгөн ялгарахад саад учирч болно.

13. Бүсэлхийн 2, 3 дугаар үе хоорондын мэдрэл дарагдахад тухар олгой үрэвсэх, эмэгтэйчүүдийн, сав, өндгөвчийн үйл ажиллагаанд өөрчлөлт орно.

14. Бүсэлхийн 4, 5 дугаар үеийн мэдрэл дарагдахад бүдүүн гуя дагаж өвдөх, эрээн булчин чинэрэх, хөлийн ул, өсгий өвдөх зовиур илэрнэ.
Эх сурвалж: @Үе мөчний өвчнөөс салцгаая.

03/01/2023

ААРЦНЫ АЧ ТУС

Өвлийн улиралд хүний биеийн дархлаа суларч вирус, нянгийн халдвараар үүсэх томуу томуу төст өвчлөл нэмэгддэг. Иймд дархлаагаа сайжруулах тэжээллэг хоол хүнс хэрэглэх шаардлагатай.

Бидний уламжлалт хүнс болох аарц нь дархлаа сайжруулж ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд онцгой ач холбогдолтой хүнс юм.

Аарц нь махнаас ч илүү уураг агуулдаг. Аарцны хуурай бодисын 50 хувь нь уураг байдаг. Ялангуяа Казейн хэмээх үл орлогдох амин хүчлээр баялаг уураг агуулдаг / нянгаас хамгаалах Т-эс бий болоход оролцдог/ бөгөөд цус төлжүүлэх, биеийн эсэргүүцэл сайжруулах, зарим хорт бодисыг саармагжуулах үйлчилгээтэй.

Мөн С, А, В1, В2, Е, РР аминдэм, Са, Р зэрэг эрдэс бодисыг агуулж байдаг.

Халуун аарц ууснаар биеийн дулаан нэмэгддэг. Ингэснээр дархлааны эсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Халуун аарцанд шар тос нэмснээр А, Д, Е,аминдэмээр баяжуулах боломжтой.

Аарцыг сүрьеэ, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, хөхүүл, бага насны хүүхэд түлхүү хэрэглэх хэрэгтэй.

100 гр аарцанд 23.9 гр уураг, 17 гр тос, 2 гр нүүрс ус, 150 мг кальци агуулдаг.

Сүү цагаан идээг хэрэглэхдээ махан хоолноос 2-3 цагийн өмнө, эсвэл дараа нь хэрэглэх нь тохиромжтой.

Address

Орхон аймаг
Erdenet
99404342

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Eruul irgen posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category