12/03/2026
‼️Хүүхэд дээрэлхэлтэд өртөж байвал ямар шинжүүд илрэх вэ?
1. Сургуульд явах дургүй болох
Өглөө толгой, гэдэс өвдөж байна гэж хэлэх нь нэмэгдэнэ.
2. Сэтгэл санаа гэнэт өөрчлөгдөх
Гунигтай, ууртай, эсвэл дуугүй гэх мэт тогтворгүй болно.
3. Найз нөхдийн тухай ярихгүй болох
Өмнө нь ярьдаг байсан найзуудынхаа талаар дурдахаа болих.
4. Хичээлийн амжилт буурна.
5. Бие дээрээ тайлбарлахад хэцүү шалбархай, хөхрөлттэй ирнэ.
6. Хувцас, эд зүйлс алга болох эсвэл эвдэрсэн байж магад.
7. Ганцаараа байхыг илүүд үзнэ.
8. Өөртөө итгэлгүй болох
“Би муу”, “Надад хэн ч дургүй” гэх мэт үг хэлнэ.
9. Унтах асуудал гарах
Хар дарсан зүүд зүүдлэх, нойргүйдэнэ.
10. Утас, сошиал ашигласны дараа гуниглах
Энэ нь цахим дээрэлхэлт байж болно.
Хэрэв хүүхэд дээрэлхэлтэд өртөж байгаа нь мэдэгдвэл ТА юу хийх вэ!
Юуны өмнө тайван сонс. Яриаг нь таслахгүй сонс. “Чиний буруу биш” гэдгийг хэл.
Жишээ: “Чи надад хэлсэнд баярлалаа. Би чамайг хамгаалахад тусална.”
Нотолгоо, мэдээлэл цуглуул. Гэхдээ нухацтай ханд! Хэзээ болсон, хэн хийсэн, хаана болсон гэх мэт
❗️Хэрэв цахим дээрэлхэлт бол зураг (screenshot) хадгалаарай!
Хамгийн гол нь хүүхдээ буруутгахгүй сонс.
“Чи өөрийгөө хамгаалах ёстой байсан”, “Тоохгүй бай л даа” гэх мэт үгсийг бүү хэлээрэй. Энэ нь хүүхдийг дахиад хэлэхээс айдаг болгодог.
Дээрэлхэлт удаан үргэлжилбэл хүүхдийн сэтгэлзүй, өөртөө итгэх итгэл, сурлагад ноцтой нөлөөлдөг. Тиймээс ангийн багш, нийгмийн ажилтан, сургуулийн удирдлагатай заавал уулзаарай!
Эх сурвалж: А.Найгалмаа