Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар

Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар Эрүүл мэндийн мэдээ мэдээлэл

22/01/2024
Аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Үндэсний дээл хувцсаа өмсөж хэвших уриалга гаргах тухай” А/0...
17/01/2024

Аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Үндэсний дээл хувцсаа өмсөж хэвших уриалга гаргах тухай” А/02 дугаар захирамжийн дагуу Эрүүл мэндийн газрын хамт олон 2024 оны 01 сарын 17-ны өдөр Монгол үндэсний өв соёл, бахархал болсон дээл хувцасаа өмсөж ажиллав.
Мөн энэ өдрөөс байгууллагын Монгол хэл, бичгийн зөвлөлөөс 2024 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Эрүүл мэндийн газрын даргаар батлуулсны дагуу "ДУРАЙТАЛ БИЧЬЕ-ДУРЖИГНАТАЛ УНШЪЯ" сэдэвт аяныг эхлүүлээ.
Тус аяны хүрээнд байгууллагын албан хаагчдын дунд цэвэр, сайхан бичигтэн, түргэн уншлагын аварга зэргийг тодруулах юм.

Мандал сургууль нь "Шингэн эмч" хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд  7-12 дугаар ангийн сурагчдад ...
12/12/2023

Мандал сургууль нь "Шингэн эмч" хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд 7-12 дугаар ангийн сурагчдад ус уух дадлыг хэвшүүлэх зорилгоор уухын ач холбогдол, өдөрт уух усны хэмжээ мөн хуванцар савны тэмдэг, тэмдэглэгээний талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ ЭХЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ КОРОНАВИРУСТ ХАЛДВАР БОЛОН БУСАД ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ ...
30/08/2022

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ ЭХЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ КОРОНАВИРУСТ ХАЛДВАР БОЛОН БУСАД ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2022-2023 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газраас 2022 оны 8 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Эрүүл мэндийн хөгжлийн төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран “Коронавируст халдвар болон бусад халдварт өвчнөөс сэргийлэх бэлэн байдлыг хангах” сэдэвт цахим сургалтыг аймгийн төв болон сумдын нийт Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эмч нарыг хамруулан зохион байгуулж байна.

Address

Эрүүл мэндийн газар
Mandalgovi
48090

Alerts

Be the first to know and let us send you an email when Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар:

Share