Дундговь Зоонозын Өвчин Судлалын Төв

Дундговь Зоонозын Өвчин Судлалын Төв Зоонозын халдвар Эрүүл мэнд ЗӨСТ Дундговь

👨‍🚒 ДАРХЛААЖУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.👨‍🚒  Дундговь аймгийн ОБГ-ын 34, Эрдэнэдалай сумын эрэн хайх аврах салбарын 6 нийт ...
30/04/2026

👨‍🚒 ДАРХЛААЖУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
👨‍🚒 Дундговь аймгийн ОБГ-ын 34, Эрдэнэдалай сумын эрэн хайх аврах салбарын 6 нийт 40 алба хаагчдыг тархвар судлалын заалтаар хачигт энцефалитын эсрэг дархлаажуулалтад хамрууллаа.
👍Хамтран ажилласан Дундговь аймгийн Онцгой байдлын газрын хамт олондоо баярлалаа✌

👉Ихэнх нутгаар дулаарч, хуримтлагдсан цас, нуур, гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас хайлж, хөрсний ус булаг гарч,...
30/04/2026

👉Ихэнх нутгаар дулаарч, хуримтлагдсан цас, нуур, гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас хайлж, хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэх, ШАР УСНЫ ҮЕР үүсэх эрсдэлтэй байгаа тул дараах зөвлөмжийг заавал хэрэгжүүлээрэй‼

❄️ШАР УСНЫ ҮЕРЭЭС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖХаврын улиралд цас ихээр хайлж, гол горхи, жалга сувагт ус ихсэх үед шар усны үер үүс...
30/04/2026

❄️ШАР УСНЫ ҮЕРЭЭС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ
Хаврын улиралд цас ихээр хайлж, гол горхи, жалга сувагт ус ихсэх үед шар усны үер үүсэх эрсдэл нэмэгддэг.⚠️⚠️⚠️
Иймд иргэд та бүхэн дараах зөвлөмжийг анхаарна уу.
❌ Гол, горхи, жалга суваг орчимд буух, машинтай явахгүй байх
❌Хүүхдийг үерийн ус, мөс цөмрөх аюултай газраас хол байлгах
❌Гэр, хашааны ойр орчмын цас, мөсийг цэвэрлэж ус урсах гарц гаргах
❌Ус зайлуулах суваг, хоолойг бөглөрөхөөс сэргийлж цэвэрлэх
❌Үерийн аюултай бүсэд гэр, хашаа барихгүй байх
❌ Малчид мал, төлөө үерийн уснаас хол, өндөрлөг газар бэлчээх
❌Шөнө болон үзэгдэх орчин муу үед гол, жалга гатлахгүй байх

30/04/2026
Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс ур...
30/04/2026

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.‼️
#шарусныүерээсурьдчилансэргийлцгээе
#ОЭМНҮА

✅🌊Шар усны үер нь хот суурин газар гэлтгүй уул нурууд ихтэй хөдөө орон нутагт элбэг тохиолддог. Иймд гуу жалганд хаягдса...
30/04/2026

✅🌊Шар усны үер нь хот суурин газар гэлтгүй уул нурууд ихтэй хөдөө орон нутагт элбэг тохиолддог. Иймд гуу жалганд хаягдсан малын сэг зэм болон гэр хороолол, нүхэн жорлонгуудын халдваргүйжүүлэлт хийхгүй бол агаар, дуслын замаар дамжин хүнд ямар хор нөлөө үзүүлж болзошгүй эрсдэл үүсдэг байна.
Шар усны үерийн ус нь ойр орчмынхоо бохирыг тээвэрлэн урсдаг тул түүгээр олон төрлийн халдварт өвчин үүсгэгч нян зөөгдөх магадлал маш өндөр. Мөн шар усны бохир ус агаарт тодорхой хэмжээгээр уурших эсвэл хөрсөнд шингэснээр орчны бохирдлыг бий болгодог.

28/04/2026

🔬ЛАБОРАТОРИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.
📌ЗӨСҮТ-өөс 2026 оны "Эрүүл мэндийн лабораторийн мэргэжилтний 7 хоног" аяны хүрээнд Дундговь аймгийн ЗӨСТ-ийн хамт олон ''Халдвараас хамтдаа сэргийлье'' 3 өртөө хөгжөөнт тэмцээнийг зохион байгууллаа.
📌Идэвхтэй оролцсон та бүхэндээ баярлалаа.☺️😊😊

🌍 Хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр – 4 дүгээр сарын 25🦟 Хумхаа өвчин нь “Anopheles” төрлийн шумуулаар дамжин халдварл...
25/04/2026

🌍 Хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр – 4 дүгээр сарын 25

🦟 Хумхаа өвчин нь “Anopheles” төрлийн шумуулаар дамжин халдварладаг, эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, дахилттай халууралт өгдөг, цус багадалт, элэг дэлүү томрох, арьс салст шарлах шинж тэмдгээр голчлон илэрдэг хурц халдварт өвчин юм.

🌐 Дэлхийн нийт хүн амын тал хувь нь хумхаа өвчний дамжуулагч шумуул тархсан, эрсдэлт бүс нутагт амьдарч байгаа ба уг өвчний улмаас минут тутамд 1 нас баралт бүртгэгддэг байна.

✅ Хумхаа нь урьдчилан сэргийлэх боломжтой өвчин юм. Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахын тулд:

✔️ Гэрийн хаалга, цонхонд тор хийх, орондоо шумуулын тор татах
✔️ Шумуул үргээх тос, цацлага хэрэглэх
✔️ Гэр орчны ойр орчимд тогтсон ус, ил задгай усан сан байлгахгүй байх.

🌏 Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) шийдвэрээр 2007 оноос эхлэн жил бүрийн 4 дүгээр сарын 25-ны өдрийг Хумхаа өв...
25/04/2026

🌏 Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) шийдвэрээр 2007 оноос эхлэн жил бүрийн 4 дүгээр сарын 25-ны өдрийг Хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн.

🦟Энэ өдөр Хумхаа өвчнийг хяналтад авах, урьдчилан сэргийлэх,сурталчлан таниулдаг олон улсын өдөр юм.

✅2026 оны хувьд энэхүү өдрийг "Хумхаа өвчнийг устгах хүч: Одоо бид чадна. Одоо бид хийх ёстой" гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Address

Дундговь Сайнцагаан 7-р баг С. Буяннэмэхийн өргөн чөлөө-3 327
Saïntsagaan
48090

Opening Hours

Monday 09:00 - 16:00
Tuesday 09:00 - 16:00
Wednesday 09:00 - 16:00
Thursday 09:00 - 16:00
Friday 09:00 - 16:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Дундговь Зоонозын Өвчин Судлалын Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Дундговь Зоонозын Өвчин Судлалын Төв:

Share

Category