Сувд сувилал /Suvd suvilal/

Сувд сувилал /Suvd suvilal/ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг Булган уул? Бүх насныханд зориулсан сувиллын газар

03/12/2025

https://МОНГОЛ ХҮН ИДЭШ УУШАА ЦЭГЦЭЛЖ БУЙ ЦАГ ҮЕ.

“Сувд” сувилал нь Үйлчлүүлэгч нэг бүрд хүрсэн, бие махбодийн онцлогт нь тохирсон эмчилгээ сувилгааны сонголтоор үйлчилгээ үзүүлж байна.

Хүний идэж буй хоол хүнсний онцлог, амьдралын хэв маяг буруу хэвшил зэрэг олон зүйлээс шалтгаалж хүний биеийн цус өтгөрөл болдог.

Коронавирусийн цар тахлын дараахь цус өтгөрөх, эрүүл мэндийн таагүй хүндрэл үүсэх, амь насанд нөлөөлөх тохиолдол цөөнгүй гарсаар байна.

Цус өтгөн байх нь зүрх, судасны өвчлөлүүдэд хүргэж, нас барах эрсдэлийг нэмдэг.
Эм хэрэглэлгүйгээр цусыг шингэлэх талаар зөвлөж байна.

Цус өтгөрсний улмаас хүнд олон төрлийн өвчин үүсэх нөхцөл нь бүрдэнэ.
#Цусны зуурамтгай чанар ихэсэх нь бүх өвчний үүдэл болдог, тухайлбал:
Цусны даралт ихсэх, Атеросклероз, Венийн судасны бүдүүрэл, цус харвалт, зүрхний шигдээс, венийн бүлэнт үрэвсэл, үе мөч үрэвсэх хөдөлгөөн хязгаарлагдах, элэгний өөрчлөлт, бодисын солилцооны өөрчлөлт, таргалах, шамбарам зэрэг.

#Судасны цусны үндсэн гол үүрэг бол: Хоол хүнсний задралаас үүсдэг эрдэс бодис амин нэгдлүүдийг, агаараас хүчилтөрөгч болон азот эрдсийн нэгдлүүд зэрэг тэжээлийн бодисуудыг эд эрхтний эсэд зөөвөрлөдөг.
Цус өтгөрснөөр цусны урсгал удааширч эд эрхтнүүд хүчилтөрөгч болон тэжээлийн бодсын дутагдалд орж даамжираад эрхтэн системийн зохицуулалт алдагдаж, өөрчлөлт орж өвчлөл үүсдэг.

Цус өтгөрч, судас нарийсах нь хүнс тэжээлийн зохисгүй хэрэглээ, амьдралын стрессээс /агаар мандлын утаа дийлэнхи/ шууд шалтгаална.

#Хүний биед цус өтгөрсөн, цусны урсах хурд зууралдсан шинж тэмдэг:
 Зүрх дэлсэх, Хэмнэл алдагдаж хатгаж өвдөх
 Толгой тархи эргэж, дүүрэнгэтэж өвдөх
 Судасны нарийсал - Гар хөл бадайрах
 Нүдний хараа муудах - Хүзүү мөр хөшиж хөөрөөч өвөх
 Хөл гарын судас бүдүүрэн зангирч бадайрах даарах янгинах
 Нойр хүрэхгүй амархан ядрах сульдах
 Ам цангах, чихрийн шижний шинж тэмдэг, ахмад настанд зөнөх шинж тэмдэг эрт илрэх.

#Сувд сувилал нь уламжлалт болон европ эмчилгээний хосолмол эмчилгээг 15 жилийн хугацаанд 50,000 гаруй үйлчлүүлэгчдэд үзүүлж, “Сувд” сувиллын нэрийн эмчилгээний хэд хэдэн хувилбарыг гаргаад байна.
Хийгдсэн судалгааны дүгнэлтээр: Ус шингэний хэрэглээ бага, агаар мандлын бохирдол хуурайшлаас үүдэлтэй эрдэс бодисын зохицуулалт алдагдалтай, хоол хүнсний дэглэмгүйгээс цөсний өтгөрөл ихтэй, хоол боловсруулах замын эмгэгтэй, эрдэсийн өөрчлөлт болон хөдөлгөөний дутагдлаас үе мөчний өөрчлөлттэй, үрэвсэлтэй, сэдрэлт нь хүйтэн сэрүүнд ойр ойрхон болох зэрэг өвчлөлийн өөрчлөлтүүдийг 50,000 үйлчлүүлэгчдэд хийхэд 67 хувьд шингэний дутагдлаас өвчлөлийн шинж илэрч байна.

#“Сувд” сувиллын энэхүү олон жилийн хугацаанд хийгдсэн дүгнэлтээр Монгол хүний өвчлөлийн нийтлэг шинж нь цусны өтгөрөлтэй байдлаас үүдэлтэй бие махибодийн өөрчлөлт өвчлөл үүсэх шалтгааны үндэс болж байна гэсэн дүгнэлт гарч байгаа.

#Энэхүү судалгаандаа үндэслэн Сувд сувилал нь судасны бөглөрөл, цусны өтгөрөл, судасны хатууралтай Монгол хүнийг эмчилж сувилахдаа:
Хужир шилмүүсний усан эмчилгээнүүд, бариа засал, цэгэн зүү засал, хөдөлгөөн заслын эмчилгээ, байгалийн шавар эмчилгээ, хануур төөнүүр зэрэг голчлон байгалын гаралтай бүтээгдэхүүн бүхий уламжлалт эмчилгээний хослолыг өвчлөлийн хурц шинж тэмдгийг дарах европ эмчилгээтэй хослуулан биеийн шингэнийг нөхөх, хоол тэжээлийн сувилгаа, эрдэс бодисын дутагдлыг нөхөх байдлаар өвчлөлийн шатлалаас хамаарсан хувилбаруудтайгаар “Сувд” сувиллын нэрийн хэд хэдэн багц сувилгааны сонголттойгоор үйлчилгээ үзүүлж байна.

#“Сувд” сувилал нь Үйлчлүүлэгч нэг бүрд хүрсэн, бие махбодийн онцлогт нь тохирсон эмчилгээ сувилгааны сонголтоор үйлчилгээ үзүүлж байна.
#Өтгөн цусыг шингэлэх хэрэгтэй
Хоол хүнсэндээ анхаарч цусны өтгөрлийг шийдвэрлэх боломжтой, харамсалтай нь эрүүл мэндийн ойлголт багаас болж үнэтэй эм бэлдмэл хэрэглэж, нэг эрхтнээ эмчилж нөгөө эрхтэндээ хэрэггүй хэт ачааллыг өгсөөр өвчлөлийн тасралтгүй гинжинд автах нь ихсэж байна.

#Цусаа чөлөөтэй эргэлдүүлэхийн тулд:
Бүлэн үүсэхээс урьчилан сэргийлж бүлээн ус сайн уу, Монгол орны агаар мандал жилийн 80 хувьд нь харьцангуй хуурайшилт ихтэй байна.
Монголчуудын 90 хувь нь ус бага уудаг гэсэн судалгааг гаргасан байдаг.
Монголчууд Бидний хэрэглэж хэвшисэн байхуу цай, сүүтэй цай, ундаа нь бие организмд хэрэгцээтэй УСыг орлохгүй. Цусаа шингэлэх, цусаа шингэн байлгах зорилготой бол зөвхөн УСыг дангаар нь хэрэглэж сайн чанарын цай, эрдэс бодисоор нийлэгжүүлсэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна.

Байгалын урсгал ус нь нар салхиар дамжуулж хэрэгтэй амин тэжээлээр баяжигдсан цусны бүлэгнэлтээс сэргийлэх хамгийн хүчтэй БЭЛДМЭЛ.
Өвлийн идэш: Мах болон махны шүүс нь уургаар баялаг тул цус өтгөрүүлдэг гол хүчин зүйлсийн нэг тул махны боловсруулалт хэрэглээг хувь хүн өөрийн онцлог ажил мэргэжлээс хамаарч тохируулж хэрэглэх нь зүйтэй
#Эрүүл хүний цус бүх биеэр тархан эд эс бүрт хүчилтөрөгч тэжээлийг ялгаж өгдөг чухал үүрэгтэй.
Цус шингэн бол биеийн хэсэг бүрт чөлөөтэй хүрч, тэр хирээрээ хүн эрүүл байна.

#ЭРҮҮЛ БИЕИЙН ҮНДЭС НЬ ЦУС ШИНГЭН БАЙХ:
Цусаа шингэн болгож эрүүл амьдрах зөвлөмж:
1. Инээх. Биеийн эд эсийг мэдрэлийн импульс дамжуулалтын мэдээллээр тайтгаруулж тайвшруулахад тусалдаг.

2. Бүлээн хужиртай усанд орох. Халуун усанд ороход тархины эсийг тайвшруулж биед сайхан мэдрэмж төрүүлдэг

3. Гүн нойрсох. Гүн унталтын үед биеийн дулаан хамгийн бага түвшинд, гүн унталын үед хүний оюун санаанаас үл хамаарсан эд эсүүд мэдээллээ солилцож дутагдсан илүүдсэн бүхнээ биеийн дотоод вегетатив мэдрэлжүүлэлт зохицуулах тул гүн нойрсолтын дараа биеийн эд эрхтний ажиллагаа бүрэн сэргэж, ташаалтайгаар ажл амьдрал эхлэх боломжтой болно. Унтахаасаа 30минут - 1 цагийн өмнө усанд орсон байх.

4. 4. Хөдөлгөөнт байрлал буюу дасгал. Биеийн хөдөлгөөнт байрлалд дагаад цусны эргэлтийн хэмнэл эрчимждэг, энэ нь биед хоол боловсруулах замын гүрвэлзэх хөдөлгөөн даган идэвхижэнэ. Судасан дахь өөх тосны илчлэг шатна, судас цэвэрлэгдэнэ.

5. Унтахын өмнө ус уух. Унтах үед биеийн чийгшил хөлс болдог учир цусанд чийгшил дутагдаж судас бага багаар нарийсдаг. Иймд унтахын өмнө 300мл ус ууж өгвөл цусны чийгшилийг хангана, энэ нь унтаа үед бөөрөнд ачаалал багавтар өгнө. Хоол хүнсэндээ сармис тогтмол хэрэглэснээр цусны бүлэн үүсэх магадлал эрс багасдаг.

6. Өтгөн хатахаас сэргийл. Өтгөн хатдаг бол биед бохир хуримтлагдаж цус өтгөн болно, 7 хоног бүр хужиртай бүлээн устай ваннд 15 – 20 минут орох нь биеийн хүчилжилт, хуурайшилтаас сэргийлнэ. Ер ньхоол тэжээлийн хэвийн боловсруулалттай үед хоол идсний дараа өтгөн гарч байх, энэ нь биеийн шингэний зохицуулалтаас ихэвчлэн хамаарна. Цөс өтгөрсөн үед жимс ногооны хэрэглээгээ ихэсгэх хэрэгтэй.

#Өдөр тутам хүнс тэжээл хэрэглэхдээ ус шингэний харьцаа, өөх тос, уургын харицааг бага ч гэсэн мэдэж байх нь биеэ эрүүл авч явахад нэнэ тустай.
 Цус шингэн байснаар судас дотор бүлэн үүсэх, судасны уян чанар алдагдахаас сэргийлнэ
 Хоол ундны зохистой мэдлэгтэй байснаархХолестрин болон өөх тос, уурагын харицааг алдагдуулахгүы байх боломжтой болно.
 Эрүүл хүнсний хэрэглээг мөрдснөөр, судасны ханад наалдсан өөхөн товрууг цэвэрлэх, судас нарийсалт, хатууралт, зангиралтаас сэргийлэх ач холбогдолтой.
 Цус шингэн болсноор биеийн хүчилтөрөгчийн хэрэглээ хэвийн зөөгдөнө.

#Цус өтгөрөх гол шалтгаан бол амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй, буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол, бодисын солилцооны эмгэгүүдтэй холбоотой.
Энэ бүхнийг ойлгож мэдснээр, хэрэв Таньд дээрхи асуудал гарч эхэлсэн бол нэн түрүүнд амьдралын хэв маягаа өөрчлөөрэй.

Жич: “Сувд” сувиллаар Үйлчлүүлсэн нийт Иргэд тус сувиллын эмчилгээ сувилгаанд таатай ханддаг нь манай сувиллын хийгдэж буй эмчилгээ сувилгаа нь судалгаанд үндэслэж боловсруулагдсан, үр дүнд чиглэсэн, биеийн онцлог шинжүүдэд тохируулсан сонголттой үйлчилдэгт оршино.

Монгол Хүн Та Эрүүл Энх байгаарай


youtu.be/uxOgiA5wPB8?t=98

ЦУСНЫ ӨТГӨРӨЛ НАС ХАРГАЛЗАХГҮЙ ИХ БАЙНА.Манайхаар, үйлчлүүлсэн хүмүүст сувилгааны хувилбарт эмчилгээнүүд хурдан үр дүн г...
25/11/2025

ЦУСНЫ ӨТГӨРӨЛ НАС ХАРГАЛЗАХГҮЙ ИХ БАЙНА.
Манайхаар, үйлчлүүлсэн хүмүүст сувилгааны хувилбарт эмчилгээнүүд хурдан үр дүн гарч, үйлчлүүлэгчдийн зүгээс хандлага сайтай байдаг.

2020 оны ковидоос хойш олон ч иргэн идэш уушны зохицуулалтгүйгээсээ, эрүүл мэндийн хайхрамжгүй байдлаасаа болоод цаг бусаар яваад байна.

Ковидын короновирус нь судлагдсан, короновирусын нийт массын 60 хувь нь төмөр гэж тодорхойлогдсон, Бид шинжлэх ухаанаа орхисон улс учраас Засаг Төр, холбогдох яамд дотооддоо энэ талын судалгаа бага, энэ талаар өнөөдрийг хүртэл хэн нэг судлаач шинжээч нараас нийтэд хүрсэн зөвлөмжгүй, ажил амьдралын хүрээнд болж буй бүхнээс дүгнэж зөвлөж буй нэгнээ судалгаагүй шинжлэх ухаанчаар үгүйсгэж л яваа харагддаг.

Бодит байдал дээр, ковидоос хойш иргэдийн зүрх судасанд асуудал гэнэтийн байдлаар үүсээд байгаа нь цус өтгөрлөөс болоод байгаа юм.

Энэ талаар Бид судлаад, ковидын дараа цус өтгөрсөн үeд нь хийгдэх эмчилгээний өргөн сонголттой болсон.

Манай эмчилгээний хувилбарууд үр дүн илт сайн байгаа тул бусаддаа хэлвэл зүгээр л болов уу

Холбоо барих утас: 99337313

🪷 Сувд сувилал 2025 оны 10 сарын 28-наас эхлэн 11 сарын 28-нийг дуустал  “Ахмадаа дэмжье” аяныг хэрэгжүүлж байна.⌛️ Эрүү...
27/10/2025

🪷 Сувд сувилал 2025 оны 10 сарын 28-наас эхлэн 11 сарын 28-нийг дуустал “Ахмадаа дэмжье” аяныг хэрэгжүүлж байна.
⌛️ Эрүүл мэндийн даатгалын сангаас 10 сарын 1-нээс эхлэн архаг өвчлөлийг санхүүжүүлэх боломжгүй болсныг мэдэгдсэн.
🛎️ Сувилалд хэвтэн эмчлүүлэх уламжлалт, сэргээн засах, сувилахуй гэсэн оношийн 3 бүлэг бүгд архаг өвчлөлийн ангилалд орсон учир ахмадуудад сувилалд эмчлүүлэх нэг боломж үлдэж байна.
⚖️ “Ахмад настны тухай хуулийн 10.1.2” заалтын дагуу тэтгэвэрт гарсан 55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэй ахмад настан магадлан итгэмжлэгдсэн, Эрүүл мэндийн даатгалтай гэрээ бүхий магадлан итгэмжлэгдсэн сувилалд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд нийт зардлын 50 хувийг Халамжийн сангаас буцаан олгох зохицуулалттай.
🎯Ахмад настан Та, энэхүү эрхийг жилд 1 удаа эдлэх бөгөөд он дуусах гэж байгаа болон нэг дор сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийг 100% төлөх нь зарим тэтгэвэр авагчид хүндрэлтэй байгааг асуумж судалгаагаар илэрхийлсэн.
❤️ Цаг үеийн байдалтай холбогдуулан, Ахмад настангууд санхүүгийн боломж сул байгаад "Сувд" сувилал нь ухамсарлан нийгмийн хариуцлагын хүрээнд, "Ахмад настан" -уудад нэг дор санхүүгийн ачаалал үүрүүлэхээс хуваалцаж 50%-ын хөнгөлттэй үнэ, урамшуулалтай "Ахмадаа дэмжие" аяныг санаачилан зохион байгуулж байна.

Ахмад настануудын дархлааг дэмжих, эмчилгээ сувилгаанд Ахмад Таныг хамрагдах боломжтой болгож байна♡

♤""Ахмад настан" Та, манай аянд хамрагдаж тухтай үйлчлүүлнэ үү хэмээн урьж байна

~Аяны үргэлжлэх хугацаа: 2025 оны 10 сарын 28-аас 11 сарын 28 хүртэл

#СУВД♡ #СУВИЛАЛ

15/10/2025

Ахмад настангуудад нөхөн сэргээх сувиллын үйлчилгээ 50 хувийн хөнгөлттэй үзүүлж байна.

07/10/2025

Хүйтэн сэрүүний улирал эхэлж буйтай холбогдуулан ДЭМЖИХ ЭМЧИЛГЭЭНИЙ_БАГЦУУД-АА ГАРГАЛАА.

Холбогдох утас: 85119893, 99337313

🎖️Эрдэнэт хүмүүний эрүүл мэндийн төлөөхи эрхэм үйлстэнгүүд үe үeийн Эмч, Сувилагч Ахмадууд, Эмнэлгийн ажилчид Залуус нэг...
01/09/2025

🎖️Эрдэнэт хүмүүний эрүүл мэндийн төлөөхи эрхэм үйлстэнгүүд үe үeийн Эмч, Сувилагч Ахмадууд, Эмнэлгийн ажилчид Залуус нэгэн дор цугларч Эрүүл мэндийн салбарын 100 жилийн ойгоо угтлаа.
🏵️ Архангайн ЭМ-ийн салбарын 100 жилийн түүхийг бүтээлцсэн үе, үеийн төлөөлөл эмч, сувилагч, ажилтан мэргэжил нэгт та бүхэндээ баярын мэндийг хүргэe.
💯 Хичээл зүтгэл гарган зохион байгуулсан Р.Гандиймаа даргатай ЭМГ-ын хамт олонд талархал дэвшүүлье.
❤️ Сувд сувилалд маань зочлон ирсэн ахмад эмч Дорж эмч, хүний гавьяат эмч Цэрэндорж, ахмад эмч Доржсүрэн, болон нийт хүрэлцэн ирж тус сувилалд байрлан баяртаа оролцсон зочиддоо, хамт олондоо, эмч, сувилагч нартаа баярлалаа,
💝Манай сувиллын баярын дайллаганд хүндэтгэн ирсэн Архангайгаараа овоглосон гавьяат эмч нартаа, ахмад эмч нартаа баярлалаа, та бүхэн урт наслаж удаан жаргаарай.
💖Алтан үеийнхэн маань цог жавхаатай үнэхээр nice байсан шүү.
🔥Ахмад эмч нарын маань үг нь амьдралтай, гал цогтой хэвээрээ, ая дуу нь утгатай байлаа, Залуус маань хөгжилтэй, хүндлэл ёсыг эрхэмлэсэн, үe үeийн эмч ажилчдын бие биенээ гэсэн хайр, хүндэтгэлийг хошигнол, зугаатай хослуулан чадаж, үлгэр дууриалыг үзүүлж гайхуулж байлаа.
Тангарагтаа үнэнч, мэргэжилдээ ур чадвартаа Та бүхэндээ дахин дахин талархал дэвшүүлье.
❤️‍🔥 Гала концерт үзсэн, 🎬ганган кино харсан, 📚түүх, тоо, зурган намтартай, 🗂️хөтөлбөр эргүүлж, 🍷хүлээн авалт, хүндэтгэсэн цайллаганд дайлуулсан баяр байлаа.
🌷🌷🌷Хөтөлбөр бүрэн, хүний сэтгэлд нийцсэн ой болоход гар бие оролцсон та бүхэндээ гүнээ талархья✨

❤️Өнөөдөр, бас нэг сайхан таатай мэдээ:
Албан ёсны хаяг: (Архангай аймаг дахь анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сувилахуйн сургууль)

Хангайн бүсийн АШУҮИС-ийн Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүрэн цогцолбор сургууль Архангай аймагт шинээр байгуулагдан өнөөдөр 2025 оны 9 сарын 1нд үйл ажиллагаагаа эхэлж
нээлтээ хийж байна, сувилахуйн сургуулийн анхны элсэгчид ирээдүйн энэрэлт үйлстэнгүүд хонхны дуунаар шинэ хичээлийн жилд элсэн суралцаж эхэллээ. Оюутан Залуустаа🇲🇳 мэдээж амжилт🫶💯, 👨‍⚕️👩‍⚕️👏👏

20/06/2025

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын хойд хэсэгт Булган уулын өвөр хормойд байрлах Сувд сувилал нь захиалгаа авч эхлээд байна.
🌸1 - 3 хүний багтаамжтай байр, гэрт 60 хүртэл аялагч, амрагч хүлээн авах боломжтой
🥗Сувиллын хоолны мeнютэй
🌻Модлог, жимсний ургамлаар бүрдсэн байгальтай
🌼Аймгийн төвийн хойморт байрлалтай
💐Үзэсгэлэнт Булган уулын рашаанаар ундаалах боломжтой
Захиалгын утас: 99337313

Төрийн Дархан цаазат Булган хайрхан уулын адислал дор Сувд сувилал сувилахуйн үйл ажиллагаа эрхэлдэг.
20/06/2025

Төрийн Дархан цаазат Булган хайрхан уулын адислал дор Сувд сувилал сувилахуйн үйл ажиллагаа эрхэлдэг.

20/06/2025

Эмчилгээний багцад цус шингэлэх эмчилгээг цогцоор нь шийдлээ.
Таньд эрч хүчээ сэлбэхэд Бид туслана.
Холбоо барих утас☆99337313

Address

Монгол улс Архангай аймаг Эрдэнэбулган сум
Tsetserlik

Alerts

Be the first to know and let us send you an email when Сувд сувилал /Suvd suvilal/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Сувд сувилал /Suvd suvilal/:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Бидний тухай

“СУВД” сувилал нь нэг ээлжиндээ 50 сувилуулагч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд 972м2 талбайтай 36 үйлчилгээний өрөө тасалгаа бүхий 2 давхар байртай. Жилийн 4 улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг.


  • Нэгдүгээр давхарт уламжлалт сэргээн засах кабинетууд бүхий амбулаторын хэсэг

  • Хосрдугаар давхарт хэвтэн эмчүүлэгчдийн өрөө, Хоолын заал, чийрэгжүүлэлтийн өрөөтэй.