Yerbolat.M - Spinal Surgeon

Yerbolat.M - Spinal Surgeon "Expert care, precision treatment, and recovery—exclusively for your spine."

03/06/2025

хулгайчууд бялуугаа булаацалдаж бүтэн өдөржин шөнөжин хуралдав.

Сүүлийн үед охид бүсгүйчүүдийн түгээмэл хэрэглээ болсон корсетийг удаан хугацаагаар зүүх нь нурууны булчинг сулруулах эр...
15/05/2025

Сүүлийн үед охид бүсгүйчүүдийн түгээмэл хэрэглээ болсон корсетийг удаан хугацаагаар зүүх нь нурууны булчинг сулруулах эрсдэлтэй байдаг.
Учир нь:
Булчингийн сулрал: Корсет нь нурууг тогтворжуулж, хөдөлгөөнийг хязгаарладаг тул тухайн хэсгийн булчингийн ачаалал буурна. Ингэснээр булчин аажмаар суларч, хүч чадлаа алдах хандлагатай болдог.

Хэт хамаарал үүсэх: Корсетийг байнга зүүвэл нуруу өөрийн хүчээр тэгш байрлалаа хадгалах чадвараа алдаж, корсетгүй үед өвдөлт, тавгүй байдал үүсч болно.

Цусны эргэлт, амьсгалд нөлөөлөх: Зарим төрлийн чанга корсет нь цээжний хөдлөл, хэвлийн даралтыг хязгаарлаж, амьсгал болон дотоод эрхтний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Нурууны мэс заслын дараах наалдац (adhesion) үүсэх шалтгаанууд✅ 1. Мэс заслын улмаас үүссэн үрэвсэл, эдгэрэлтийн процесс...
28/03/2025

Нурууны мэс заслын дараах наалдац (adhesion) үүсэх шалтгаанууд

✅ 1. Мэс заслын улмаас үүссэн үрэвсэл, эдгэрэлтийн процесс
🔹 Мэс заслын явцад эдүүд гэмтэж, үрэвсэл үүссэнээр сорвижилт болон наалдац бий болох нөхцөл бүрддэг.
🔹 Үрэвсэл намдсаны дараа бие махбод шархыг нөхөн төлжүүлэхдээ холбогч эдээр дүүргэж, наалдац үүсгэж болно.

✅ 2. Цус алдалт, бүлэн үүсэх
🔹 Мэс заслын явцад бага хэмжээний цус алдаж, цусны бүлэн (hematoma) үүсвэл эдгэрэх явцад наалдац бий болох магадлал нэмэгдэнэ.

✅ 3. Өтгөн холбогч эдийн үүсэл
🔹 Зарим хүмүүсийн эдийн нөхөн төлжилт хэт идэвхтэй явагдсанаас болж холбогч эдийн хэмжээ ихсэж, наалдац бий болдог.

✅ 4. Мэс заслын техниктэй холбоотой хүчин зүйлс
🔹 Өргөн хүрээний мэс засал хийх, мэс заслын явцад мэдрэлийн болон булчингийн эдтэй их харьцах нь наалдац үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

✅ 5. Хөдөлгөөн багасах, удаан хугацааны хэвтрийн дэглэм
🔹 Мэс заслын дараах хөдөлгөөн хязгаарлагдсанаар зөөлөн эдийн уян хатан байдал буурч, наалдац үүсэх магадлал нэмэгдэнэ.

---

Наалдацаас үүдэх хүндрэлүүд

⚠️ Мэдрэлийн шахалт, өвдөлт
⚠️ Хөдөлгөөний хязгаарлалт
⚠️ Нурууны хоёрдогч үрэвсэл, нөхөн мэс засал хийх шаардлага

---

Наалдац үүсэхээс хэрхэн сэргийлэх вэ?

✔️ Мэс заслын дараа аль болох эрт хөдөлгөөн хийх
✔️ Сэргээн засах, хөдөлгөөн засал болон сунгалтын дасгал хийх
✔️ Үрэвслийн эсрэг эмчилгээ хийх
✔️ Өвдөлт намдаах, нөхөн сэргээх эмчилгээ хийх

❗ Хэрэв өвдөлт ихтэй, хөдөлгөөн хязгаарлагдсан байдал үүсвэл мэргэжлийн эмчид хандаж, зохих эмчилгээ хийх шаардлагатай.

Сүүлийн жилүүдэд нурууны дурангийн мэс засал эрчимтэй хөгжиж байна. Нурууны дурангийн мэс засал нь бичил хүрцэт мэс заса...
25/09/2023

Сүүлийн жилүүдэд нурууны дурангийн мэс засал эрчимтэй хөгжиж байна.
Нурууны дурангийн мэс засал нь бичил хүрцэт мэс засал бөгөөд нурууны булчин, ясыг маш бага гэмтээснээр нурууны тогтвортой байдалд нөлөө бага гэх мэт олон давуу талтай.






Кифопластийг нурууны өвдөлттэй шахагдсан хугарлыг эмчлэхэд хэрэглэнэ. Үүнд нурууны нугалмайн их бие бүрэн болон хэсэгчлэ...
25/09/2023

Кифопластийг нурууны өвдөлттэй шахагдсан хугарлыг эмчлэхэд хэрэглэнэ.
Үүнд нурууны нугалмайн их бие бүрэн болон хэсэгчлэн шахагдаж хугарсан бүх тохиолдолд хийгдэх боломжтой.

#нуруу #хугарах

16/06/2023
ДЭЛХИЙ ДЭЭР ӨЛСГӨЛӨНГӨӨС БОЛЖ ҮХЭЖ БАЙГАА ХҮНЭЭСЭЭ ЦАТГАЛДАЖ ҮХЭЖ БАЙГАА ХҮН НЬ ОЛОН БАЙНААмерикууд 4 сартай хүүхэддээ б...
28/03/2023

ДЭЛХИЙ ДЭЭР ӨЛСГӨЛӨНГӨӨС БОЛЖ ҮХЭЖ БАЙГАА ХҮНЭЭСЭЭ ЦАТГАЛДАЖ ҮХЭЖ БАЙГАА ХҮН НЬ ОЛОН БАЙНА
Америкууд 4 сартай хүүхэддээ бургер идүүлдэг, 19 настай хүүхдээ хоолоор “хайрласаар” байгаад дэлхийн хамгийн бүдүүн өсвөр настан болгосон, 4 жил орноосоо босож чадахаа байсан 470кг жинтэй нөхөртөө жирийн хүний 2 долоо хоногийн хоолыг нэг өдөрт идүүлдэг тухай нэвтрүүлэг үзлээ. Эд нар бүгд хямд, олдоц сайтай, залхуурахад амар болохоор нь түргэн хоолноос эхэлсэн гэнэ.
90-ээд оны эхээр Хятадад Макдональдс, КФС газар авч эцэг эхчүүд, эмээ өвөө нар хамаг мөнгөө шавхаж хүүхдүүддээ бургер шарсан төмс авч өгцгөөгөөд хүүхдүүд маш ихээр илүүдэл жинтэй болоод сүүлдээ тэдгээр түргэн хоолны сүлжээдийг хөөж гаргая гэж эцэг эхчүүд нэгдэцгээгээд бөөн л юм болцгоож байсан, мэдээж Макдональдс, КФС-гийн зүгээс та нар өөрсдөө хүүхдүүддээ битгий идүүл бид нар хүчээр өгөөгүй гээд хөдлөөгүй… Сүүлдээ идэх идэхгүйгээ тохируулж сурцгаасан даа. Нэг ядруу хувцастай эмээ хүүхэддээ бургер, төмс, ундаа авч өгчихөөд өөрөө юу ч идэхгүй хажууд нь хараад сууж байхыг би харж байсан.
Манайхан хойноос нь яваад байх шиг, хүүхэддээ кола уулгадаг, баярлуулах гэхээрээ бургер пицца идүүлдэг, шагнахдаа чихэр өгдөг…
МОНГОЛ ХҮНДЭЭ МОНГОЛ ХҮНС
Эх сурвалж: Lkham Taijnar

ЭМД-р дурангаар нурууны жийргэвчийн ивэрхий авах,  бичил хүрцэт гулсалт засах, бэхэлгээт мэс заслын тусламж үйлчилгээ үз...
12/03/2023

ЭМД-р дурангаар нурууны жийргэвчийн ивэрхий авах, бичил хүрцэт гулсалт засах, бэхэлгээт мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Мэдрэлийн Мэс заслын багНурууны нугалам хоорондын жийргэвчийн ивэрхий авах мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж байна. Ну...
17/02/2023

Мэдрэлийн Мэс заслын баг
Нурууны нугалам хоорондын жийргэвчийн ивэрхий авах мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Нурууны нугалам хоорондын жийргэвчийн ивэрхий гэж юу вэ?

1. Хүзүүнээс ууц хүртэлх багана нуруу бол хүний бүх биеийн жинг үүрч, үүнийхээ зэрэгцээ хөдөлгөөнийг зохицуулж байдаг гол тулгуур эрхтэн бөгөөд нурууны булчин, холбох эд, яс, нуруу хоорондын мөгөөрсний тусламжаар үйл ажиллагаагаа гүйцэтгэнэ.

Хүний багана нуруу хүзүүний -7,сээр нурууны -12, бүсэлхий нурууны -5, ууцны нурууны -5, ахар сүүлний -4-5 нийт 33-34 яснаас тогтоно.

2.Нурууны нугалмууд хоорондоо нурууны нугалам хоорондын мөгөөрс буюу /диск/ зөөлөн эдээр холбогдон мөн зааглагдаж байдаг.Энэ зөөлөн эд нь нь нурууны хөдөлгөөнийг уян зөөлөн болгож багана нуруунд, тухайлбал нугалмуудад ирэх ачааллыг багасгаж зөөлөвчний үүрэг гүйцэтгэж байдаг бөгөөд гадуураа фиброзон цагирган бүрхүүл бүхий гель маягийн бүтэцтэй байдаг.

3.Нурууны ясны хөндийгөөр явж байгаа нугаснаас салбарласан 33 салаа хос мэдрэлийн салаа байх бөгөөд энэ мэдрэлүүд нь мэдрэлийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй оролцдог.

Бодисын солилцооны хямрал, хөдөлгөөн багасах, гэмтэл авах, даарч хөрөх, буруу суух, удаан хугацаагаар зогсож сууж ажиллах, огцом ачаалал авах, байнга хэт ачаалалтай ажиллах, хөгшрөлт, таргалалт зэрэг олон шалтгааны улмаас нурууны 2 хажуугийн булчингууд чангаран, нугалам хоорондын зай эрс багассанаас эсвэл нурууны мурийлтаас нэг талдаа илүү ачаалал өгсөнөөс нугалам хоорондын зөөлөн эд нийтдээ эсвэл нэг талдаа шахагдсан гаднах цагирган фиброзон бүрхүүл нь гадагш түлхэгдэн, нугалмуудын их бие үрүү давж цүлхийнэ.

Дискний цүлхийсэн хэсэг нь нугаснаас салбарласан мэдрэлийн салаануудыг хавчин дарснаас тухайн мэдрэлийн судлуудын мэдрэлжүүлдэг биеийн хэсэгт өвдөлт, бадайралт мэдрэгдэнэ.

Удаан хугацаанд цүлхийлтийг эмчлэхгүй байснаас дискний гадна талын фиброзон цагираг бүрхүүлүүд урагдан гэмтэж цоорсноос доторх гель маягийн бүтэц гадагш шахагдан бүлтийж ивэрхий үүсгэн хүндэрнэ. Иймээс цаг алдалгүй эмчид хандаарай.

Тархи, нуруу нугасны мэс заслын эмчийн зөвлөгөө
МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН БАГ
Нээлттэй болон дурангаар, жижиг хүрцээр /ор хоног бага/ НУРУУ НУГАСНЫ БҮХ ТӨРЛИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Нурууг бичил хүрцээр бэхлэх мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тус мэс заслын арга нь арьс, булчингийн эдэд баг...
24/01/2023

Нурууг бичил хүрцээр бэхлэх мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Тус мэс заслын арга нь арьс, булчингийн эдэд бага гэмтэл учруулсанаар мэс заслын дараах сэргэлт хурдан байдагаараа онцлог юм.

Нурууг бичил хүрцээр бэхлэх мэс заслын үед нурууны дурангын мэс заслын аргыг хослуулан хэрэглэж жийрэвчийн ивэрхийг авах, хиймэл жийргэвч суулгах, абляци хийж мэдрэлийн дарагдал чөлөөлөх зэрэг олон аргуудыг цогцоор нь шийдвэрлэж байна.

10/01/2023

📌 Бөөрний архаг дутагдалтай эмчлүүлэгч нарт тараагуур, хураагуур судасны залгалт /артер венийн фистул/ хийх мэс заслын тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр тус эмнэлэгт 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн үзүүлж эхэллээ.
Холбогдох утас: 51-266655, 99288979

Дурангаар нурууны жийргэвчийн ивэрхий авах мэс засал хийгдэж байна.Мэдрэлийн мэс заслын амбулатори: 207Цаг авах: 5126665...
21/12/2022

Дурангаар нурууны жийргэвчийн ивэрхий авах мэс засал хийгдэж байна.

Мэдрэлийн мэс заслын амбулатори: 207
Цаг авах: 51266655

Тархи, нуруу нугасны мэс заслын эмчийн зөвлөгөө

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 14:00
Sunday 09:00 - 14:00

Telephone

+97699161297

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Yerbolat.M - Spinal Surgeon posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Yerbolat.M - Spinal Surgeon:

Share