Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө

  • Home
  • Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө

Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө Эх барих эмэгтэйчүүдийн эмч

1. Өнгөрснөө өөртөө л хадгал. Юу ч битгий ярьж бай, өнөөдрөө ярьж амьдар. Ярих хэрэгтэй бол хэнд юуг яаж ярихаа сайн бод...
26/06/2025

1. Өнгөрснөө өөртөө л хадгал. Юу ч битгий ярьж бай, өнөөдрөө ярьж амьдар. Ярих хэрэгтэй бол хэнд юуг яаж ярихаа сайн бодож ярь.

2. Бие даасан байдлаа үнэлж бай. Ганцаараа байна гэдэг ганцаардана гэсэн үг биш. Ганцаардлаас айж нөхөрлөх биш, зөвхөн хүндэтгэл дээр тулгуурлаж нөхөрлө.

3. Өөрийн оноогдсон цаг хугацаагаа үнэл. Харилцаа, хувийн хөгжил, гэр бүл, ажил, зорилго гээд цагаа тэнцвэртэй зарцуулахыг хичээ.

4. Өөрийн амжилтанд баярла. Жижиг гэлтгүй амжилт болгоноо тэмдэглэж, өөрийгөө баярлуулж бай. Өөрийгөө хүндэлж байж өөртөө итгэлтэй байна. Өөрийнхөө хөгжлийг ухамсарлаж байж урагш явах болно.

5. Сэтгэл санаагаа анхаар. Таны аз жаргал, сэтгэлийн санааны байдал алив юмны золиос болох ёсгүй. Аливаад хэмжээ хязгаарыг тогтоо, зай барь. Өөртөө санаа тавь. Танд санаа тавьдаг, урам зориг өгдөг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.

6. Өөрөөрөө бай, өөртөө үнэнч бай. Таны үнэт зүйлстэй нийцэхгүй юмтай бүү эвлэр. Таны өөриймсөг байдлыг хүндэлдэг хүмүүстэй харьцаатай бай.

7. Өөрийн замаар яв. Бусдын хүсэл хүлээлтэнд тааруулж замаасаа бүү гар. Өөрийн зорилго мөрөөдөлрүүгээ яв, тэгвэл зөв хүмүүс таны амьдралд өөрсдийн байр суурийг аяндаа олох болно.

8. Найз нөхөд, гэр бүлийн харилцаагаа хадгал. Тэд таныг дэмжиж, өөртөө итгэлтэй, тогтвортой байлгах болно.

9. Сэтгэл хөдлөлийн тэнцвэртэй байдлыг анхаар. Эрүүл харилцаа гэж харилцан хүндэтгэл дээр тогтдог гэдгийг санаж явах. Бие даасан байдлаа хадгал, дуртай юмаа хийж бай, өөрийн хувь хүний хөгжлийг бүү мартаарай.

# copy

ЖАРГАЛ ГЭДЭГ ХҮЛЭЭХ ЗҮЙЛ БИШ СОНГОЛТ - Зөв байх нь биш, тайван байх нь чухал… Энтони ХопкинсБи саяхан 70 гарч, 80 руу дө...
31/05/2025

ЖАРГАЛ ГЭДЭГ ХҮЛЭЭХ ЗҮЙЛ БИШ СОНГОЛТ -
Зөв байх нь биш, тайван байх нь чухал… Энтони Хопкинс

Би саяхан 70 гарч, 80 руу дөхөж яваа найзаасаа
“Танд сүүлийн үед ямар өөрчлөлтүүд мэдрэгдэж байна вэ?” гэж асуулаа:

Тэр надад ингэж хариуллаа:
❤️ Би үргэлж эцэг эх, ах эгч, хань ижил, үр хүүхдүүд, найз нөхдөө хайрлаж ирсэн.
Харин одоо л өөрийгөө жинхэнэ утгаар нь хайрлахыг сурч байна.

🌍 Би Атлас биш гэдгээ ухаарсан.
Ертөнц миний мөрөн дээр тогтдоггүй юм байна.

🍎 Би жимс, ногооны худалдагчтай хямдруулаач гэж наймаалцахаа больсон. Надад нэмэлт хэдэн төгрөг төлөх тийм ч том асуудал биш, харин тэр мөнгө хэн нэгэн хүүхдийн боловсролд тус болж мэднэ.

💸 Би одоо зөөгчид гар цайлгах мөнгө илүү өгдөг болсон. Тэр жаахан мөнгө над шиг биш, надаас ч илүү хөдөлмөрлөж байгаа хүнд инээмсэглэл бэлэглэж чадна.

🧓 Би ахмад хүмүүс өнгөрсөн түүхээ дахин дахин ярихад нь яриаг нь тасалдаггүй болсон.
Тэдний хувьд энэ дурсамж бол амьдралын баяр баясгалан нь - тиймээс би зүгээр л анхааралтай сонсдог.

🤐 Би хүмүүсийн алдааг засахаа больсон. Бүгдийг төгс болгох нь миний үүрэг биш. Зөв байх нь биш, тайван байх нь чухал.

🌟 Би магтаалыг үнэн сэтгэлээсээ, харамгүй хэлдэг болсон. Энэ нь хүний сэтгэлийг өргөдөг - миний сэтгэлийг ч бас. Хэн нэгэн намайг магтвал зүгээр л инээмсэглээд “Баярлалаа” гэж хэлдэг болсон.

👕 Цамцан дээрх үрчийлт эсвэл толбо надад чухал биш. Миний хэн бэ? гэдэг нь, өмссөн хувцснаас минь хавьгүй илүү.

🚪 Намайг үнэлдэггүй хүмүүсээс зүгээр л холддог болсон. Тэд миний үнэ цэнийг ойлгохгүй байж магадгүй - харин би үнэ цэнээ ухаарч байгаа.

🐭 Би хархны уралдаанд оролцохоо больсон.
Би харх биш - би үргэлж хэн нэгэнтэй уралдаж, өрсөлдөх шаардлагагүй.

💬 Би сэтгэл хөдлөлөө нуухаа больсон.
Эдгээр мэдрэмжүүд надад - би хүн хэвээрээ байгааг минь сануулдаг.

🤝 Би харилцаанаас илүү эго-д анхаардаг байсан.
Одоо бол: Би харилцаагаа алдсанаас эгогоо хаясан нь дээр гэж үздэг. Эго биднийг тусгаарладаг - Харин харилцаа холбоо биднийг бүтэн байлгадаг.

🕰️ Би одоо бүх өдрийг сүүлчийнхээ мэт амьдрахыг хичээдэг. Яагаад гэвэл нэг өдөр л үнэхээр тэр өдөр ирнэ.

😊 Хамгийн гол нь…
Би өөрийгөө жаргалтай байлгах зүйлийг хийдэг.
Жаргал гэдэг хүлээх зүйл биш - сонголт юм.
Харин би жаргалтай байхыг сонгодог - өдөр бүр.
# copy

Нэгэн удаа шавь багшаасаа асуув:— Багш аа, яагаад бид заримдаа сөрөг бодолд автаж, өөрсдийгөө ч ойлгохоо байчихдаг юм бо...
17/05/2025

Нэгэн удаа шавь багшаасаа асуув:
— Багш аа, яагаад бид заримдаа сөрөг бодолд автаж, өөрсдийгөө ч ойлгохоо байчихдаг юм бол?

Багш инээмсэглэн, шавьдаа нэгэн даалгавар өглөө.
Тэр хоёр ойд очив. Багш шавьд сагс дүүрэн жижиг чулуу өгч:

— Энэ чулуу бүрийг “сөрөг бодол” гэж төсөөл. Одоо энэ сагсыг өдөржингөө үүрээд ойгоор алх, гэв...

Шавь сагсаа үүрч явав.
Эхэндээ хүнд биш байлаа. Гэхдээ удах тусам мөр, нуруу нь өвдөж, хөл нь сульдаж эхлэв.

Орой болоход багш түүнээс асуув:
— ЗАА Ямар байна?

Шавь ядарч, амьсгаадан:
— Маш хүнд байна. Би бараг алхаж чадахгүй нь, гэв.

Багш инээмсэглэн хэлэв:
— Үнэндээ чи наад сагсаа газарт тавьж болох л байсан.
Хэн ч чамайг хүчээр үүр гэж шахаагүй
Гэхдээ чи үүрсээр л явлаа. Бодол ч мөн адил. Сөрөг бодол гэдэг чулуу шиг — бид түүнийг өөрсдөө үүрч, тээж явдаг. Хэрвээ тавьчихвал, амар амгалан мэдрэгдэнэ.

Сургамж:
Бидний бодол өөрөө маш хүчтэй.
Сайн бодол гэрэл авчирдаг бол сөрөг бодол сэтгэлийн ачаа болдог.
Сэтгэлээ чөлөөлж, хэрэггүй бодлыг “тавьж сурвал” амьдрал хамаагүй хөнгөн болно.
# copy

Пап лам Франциск эмнэлэгт байхдаа ингэж бичжээ…"Эмнэлгийн хана сүмүүдээс илүү шударга залбирлыг сонссон...Нисэх онгоцны ...
29/04/2025

Пап лам Франциск эмнэлэгт байхдаа ингэж бичжээ…

"Эмнэлгийн хана сүмүүдээс илүү шударга залбирлыг сонссон...

Нисэх онгоцны буудал дээрх үнсэлтээс хамаагүй илүү чин сэтгэлийн үнсэлтийг тэд харсан...

Энэ л эмнэлгүүдэд ижил хүйстэн эмч ижил хүйстнийг үзэн ядагчийг аварч байгааг харна…

Гуйлгачны амийг аварч буй эрх ямбатай эмч...

Эрчимт эмчилгээнд арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч хүнийг асарч буй еврей эмчийг харна...

Нэг өрөөнд цагдаа, хоригдол хоёр хоёул адилхан халамж авч байгаа...

Элэг шилжүүлэн суулгах хагалгаа хүлээж, ядуу донорын эрхтнийг авахад бэлэн баян өвчтөн байна...

Эмнэлэг хүмүүсийн шарханд хүрэх эдгээр мөчүүдэд өөр өөр ертөнцүүд тэнгэрлэг төлөвлөгөөний дагуу огтлолцдог…

Мөн хувь заяаны энэхүү хамтын ажиллагааны үеэр ганцаараа бол бид юу ч биш гэдгийг ухаардаг…

Хүмүүсийн үнэмлэхүй үнэн нь ихэнх тохиолдолд зөвхөн өвдөлтийн үед эсвэл эргэлт байхгүй бодит аюулын үед л илэрдэг…

Эмнэлэг бол хүн төрөлхтөн маскаа тайлж, өөрийгөө байгаагаар нь, цэвэр мөн чанараараа харуулах газар юм…

Энэ амьдрал хурдан өнгөрнө тиймээс хүмүүстэй тэмцэлдэж битгий үрээрэй…

Бие махбодоо хэт их шүүмжилж болохгүй...

Хэт их гомдоллох хэрэггүй…

Төлбөр тооцооноос болж нойроо бүү алдаарай…

Хайртай хүмүүсээ тэвэрч байгаарай…

Гэр орноо толбогүй байлгах гэж бүү санаа зовоорой…

Хүн бүр эд хөрөнгөө өөрсдөө олох ёстой, өв хөрөнгө хуримтлуулах гэж биш…

Чи хэтэрхий удаан хүлээж байна…

Зул сарын баяр, баасан гараг, дараа жил, мөнгөтэй байх үед, хайр ирэхэд, бүх зүйл төгс болох үед гэх мэтээр...

Сонсогтун, төгс төгөлдөр байдал гэж байдаггүй…

Энд бид зүгээр л сэтгэл ханадаггүй учраас хүн төрөлхтөн үүнд хүрч чадахгүй…

Энд бидэнд суралцах боломжийг олгож байна…

Тиймээс, амьдралын энэ сорилтыг ашиглаарай, одоо л үүнийг хий…

Өөрийгөө хүндэл, бусдыг бас хүндэл…

Өөрийнхөө замаар явж, бусдын сонгосон замыг орхи…

Хүндэл, тайлбар бүү тавь, бүү шүүмжил, хөндлөнгөөс бүү оролц…

Илүү их хайрла, илүү их уучил, илүү тэвэр, илүү эрчтэй амьдар…

Үлдсэнийг нь Бүтээгчийн гарт даатга..”

-Пап Франциск

Утасны донтолт ийм учиртай гэнэ:1. Та залхуу учраас утсаа маажаад байгаа юм биш гэнэ. Таны тархи тайван төлөвт шилжиж ча...
13/04/2025

Утасны донтолт ийм учиртай гэнэ:

1. Та залхуу учраас утсаа маажаад байгаа юм биш гэнэ. Таны тархи тайван төлөвт шилжиж чадахгүй байгаа учраас утсаа больж чадахгүй байдаг аж. Таны мэдрэлийн систем бүхэлдээ тайвшрах хэрэгтэй юм байна.

2. Утас ухах тусам донтолтын гормон гэж хэлж болох Допамин тархинд ялгарч байдаг. Энэ үед таныг тайвшруулж, амраадаг GABA гэдэг бодис ялгарахаа больчихдог аж. Ингээд тархи тань идэвхижээд байдаг, бие тань зөрөөд ядраар л байна. Та үүнийг нь мэдрэхгүй.

3. Мөн хүний анхаарлыг төвлөрүүлж, улам их утастайгаа зууралдуулдаг Norepinephrine гэдэг химийн нэгдэл таны тархинд их ялгарч эхэлдэг. Богино хэмжээний сонирхолтой рийл видео үүндээ гаргууд гэнэ.

4. Допаминийг байнга ингэж утсаар өдөөж байх нь таны анхаарлаа төвлөрүүлэх чадамжийг муу болгодог. Хүүхдийн тархи бол бүр ч эмзэг. Унтахын өмнө тархиа улам асаах нь нойрны чанарт их муугаар нөлөөлдөг.

5. Тархи өөрөө машин араагаа сольдог шиг амархан төлвөө өөрчилж чаддаггүй юм байна л даа. Хүн өөрийнхөө зан төлөвтэй холбож бодоод байдаг. Үнэндээ та мотивацгүй залхуу амьтан болохоороо биш... биохимийн шалтгаантайгаар утаснаасаа уягдаад байдаг юм.

6. Хүн уг нь мэдрэлээ тайвшруулж, аядуухан цагийг өнгөрөөдөг техниктэй болчихвол тархи допамин хүсэмжлээд байхаа больчихдог гэнэ. Утсаа бага үзнээ гэж бодохоос илүүтэй... энэ үед надад утас огт хэрэггүй ээ гээд бодож чаддаг болоорой.

7. Утасгүй гараад алхах, хоол хийж зогсох, удаан темптэй контент үзэнгээ том өрөөндөө дасгал сунгалт хийх, хүнтэй сайхан цай уугаад буу халах... гэх мэтээр огт утасгүй өнгөрөөдөг зугаатай мөчүүдээ уртасгаад байгаарай.

Дэлхийн дунджаар хүн боловсролын аппыг өдөрт 7-10 минут л хэрэглэхэд хангалттай үр дүн гардаг гэж байгаа. Англи хэлэндээ иймхэн цаг зарцуулаад л бусад үед нүдээ амраагаарай.

Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө
Өндгөвчний уйланхай (эндометриоз) эмгэгийн талаар мэдээлэл авах групп
Миом (Myoma) өвчний талаар мэдээлэл солилцох групп

Япон ардын үг1. Тэнэг, мулгуу хүнд ямар ч эргэлзээгүйгээр зам тавьж өг.2. Эмэгтэй хүн нэг шулуудсан л бол хадан хавцлыг ...
05/04/2025

Япон ардын үг
1. Тэнэг, мулгуу хүнд ямар ч эргэлзээгүйгээр зам тавьж өг.
2. Эмэгтэй хүн нэг шулуудсан л бол хадан хавцлыг ч зүсээд гарна.
3. Явж буй хүнийг бүү зогсоо, ирж буй хүнийг битгий буцаа.
4. Удаан гэхдээ зогсолтгүй урагшлахыг хурдан гэнэ.
5. Муу хүний нөхөр байснаас сайн хүний дайсан байсан нь дээр.
6. Энгийн хүмүүсгүйгээр аугаа хүмүүс яаж төрөх билээ.
7. Өгсөхийг хүсч буй хүн л шат барьж чадна.
8. Эхнэр нөхөр гэдэг бие биендээ гар, нүд байхыг хэлнэ. Учир нь гар өвдөхөд нүд уйлж, нүд уйлахад гар нулимсыг нь арчдаг.
9. Уйтгар гунигаа урагдсан даашинз мэт гэртээ үлдээ.
10. Гол горхи ширгээгүйн учир их далай оршдог.
11. Ойрын аянаас холын аян эхэлдэг.
12. Бодоод шийд, шийдсэн бол бүү бод.
13. Өрсөлдөгчөөсөө хагас цагаар илүү тэвчсэн нь ялагч болдог.
14. Тэнэгээс илүү аюултай дайсан гэж үгүй
15. Орондоо хэвтэж байгаа хүн бүдэрдэггүй.
16. Хэн нэгэнд эргэлзэж буй бол 7 удаа шалга.
17. Инээд хөөртэй айлд аз жаргал ирдэг.
18. Инээмсэглэсэн царай руу сум харвадаггүй.
19. Хүйтэн цай, хүйтэн будааг тэвчиж болно, хүйтэн харц, хүйтэн үгсийг тэвчих хэцүү.
20. Шийдэж болох асуудалд санаа зовох хэрэггүйн адил шийдэж үл болох асуудалд санаа чилээхийн хэрэг юун.
21. Будаан түрүү боловсрох тусмаа толгойгоо бөхийдөг, хүн баяжих тусмаа толгойгоо гэдийдэг.
22. Сайн наймаачин бүх бараагаа шууд дэлгэдэггүй.
23. Нэг нохой дэмий хуцахад бусад нь дагаж хуцдаг.
24. Амьдралдаа ганц удаа хэрэглэхийн тулд сэлмийг насан туршдаа зүүж явдаг.
25. Дэндүү сайхан цэцэгнээс сайн үр жимс гардаггүй.
26. Хайрлаад харахад хар мэнгэ ч хацрын хонхорхой мэт үзэсгэлэнтэй.
27. Халуун бүлээн үгс гэдэг хахир хатуу өвлийн гурван сард ч дулаацуулах шидтэй.
28. Мөчрийг зурахын тулд салхины сэвшээг мэдэр.
29. Чадах бүхнээ хий, үлдсэнийг нь хувь заяандаа даатга.
30. Навч хөвж, чулуу живэх цаг ирдэг.
31. Асуух нь нэг хормын ичгүүр, мэдэхгүй байх нь нэг насны ичгүүр.
32. Сайн дархны гараас л сайн бүтээл төрдөг.
33. Хожим нь тэгш зогсохын тулд эхлээд бөхийж сур.
35. Гол гүнзгий тусмаа чимээгүй урсдаг.
35. Өөрийн хүслээр замд гарсан бол мянган бээрийг нэг бээрийн дайтай туулна.
36. Хүний хүн найр наадамд, өөрийн хүн гашуудал зовлон тохиолдоход ирдэг.
37. Талархсан сэтгэлийг гомдол шиг удаан тээж явах хэрэгтэй.

Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө
Өндгөвчний уйланхай (эндометриоз) эмгэгийн талаар мэдээлэл авах групп
Миом (Myoma) өвчний талаар мэдээлэл солилцох групп
Эмэгтэйчүүдийн мэс заслын эмчийн зөвлөгөө

Амьдралын замд чинь найз нөхөдгүй эсвэл хэдхэн найзтай эмэгтэй таарвал түүнийг дутуу үнэлэх хэрэггүй. Огт найзгүй эсвэл ...
29/03/2025

Амьдралын замд чинь найз нөхөдгүй эсвэл хэдхэн найзтай эмэгтэй таарвал түүнийг дутуу үнэлэх хэрэггүй.

Огт найзгүй эсвэл хэдхэн найзтай эмэгтэй хүн бол өөртөө маш итгэлтэй хүн юм. Нээрээ шүү. Тэр бол чанар тооноос чухал болохыг ухаарч ойлгосон нэгэн. Түүнд үнэ цэнтэй гэдгээ мэдрэхийн тулд түмэн олон хэрэггүй. Түүний өөртөө итгэх итгэл дотроос нь төрдөг болохоос бус бусдын сайшаалаас биш. Тэрээр хүчтэй гэдгээ мэддэг тул ганцаараа байхаас айдаггүй.

Тэрээр эрч хүчээ юунд зарцуулж, хэнийг амьдралдаа оруулах вэ гэдэгт маш нарийн ханддаг. Тэрээр хуурамч нөхөрлөл, хов жив, драма зэргийг хангалттай үзсэн тул тэр бүхнээс холдон амар амгалан амьдарч... түүндээ ч сэтгэл хангалуун яваа нэгэн.

Түүнд төгөлдөр гэдгээ мэдрэхийн тулд олон хүнээр хүрээлүүлэх шаардлага байхгүй. "Өөртэйгөө байх" нь түүнд тухтай санагддаг. Жинхэнэ найзууд гэдэг маш ховор гэдгийг тэрээр мэддэг бөгөөд олон хуурамч найзтай байснаас хэдхэн жинхэнэ найзтай байхыг эрхэмлэдэг.

Түүний цомхон хүрээлэлд үнэнч гэдгээ аль эрт нотлон харуулсан, бүрэн итгэж болох хүмүүс л багтдаг. Тэрээр утгагүй харилцаанд цагаа дэмий үрдэггүй. Түүний хувьд цаг хугацаа үнэтэй тул тэрээр цагаа маш ухаалгаар зарцуулдаг. Тэр бол юу хүсэж байгаагаа мэддэг эмэгтэй юм.

Замд чинь найз нөхөдгүй эсвэл хэдхэн найзтай эмэгтэй таарвал түүнийг дутуу үнэлэх хэрэггүй. Тэр бол тайван, өөртөө итгэх итгэлтэй, үнэ цэнээ мэддэг нэгэн.

- Энтони Хопкинс

Uka Ulziiba
Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө
Өндгөвчний уйланхай (эндометриоз) эмгэгийн талаар мэдээлэл авах групп
Миом (Myoma) өвчний талаар мэдээлэл солилцох групп
Эмэгтэйчүүдийн мэс заслын эмчийн зөвлөгөө

Хөгшрөхгүй байх арга :1. Алх: Өдөр бүр ялангуяа өглөө эртАлхахдаа утасандаа чихэвч хийгээд цоглог ая сонсоод алх2. Дурла...
22/03/2025

Хөгшрөхгүй байх арга :

1. Алх: Өдөр бүр ялангуяа өглөө эрт
Алхахдаа утасандаа чихэвч хийгээд цоглог ая сонсоод алх

2. Дурла. Юунд ч хамаагүй Болохгүй бол өөртөө. Хэн нэгэнд таалагдах гэсэн хүсэл хүнийг илүү сахилга баттай болгодог..

3. Жингээ хас. Хоолоо зохицуул
Ялангуяа ач зээ нарынхаа хаясан гээсэн орхисон хоолны үлдэгдэлийг битгий ам руугаа чихээд бай
Чи ямар хогийн сав уу? айн...

4 . Биеийг зөв хэлбэртэй байлгах боломжтой ш дээ
Царай яах вэ ? Буурал үс, нүүрний үрчлээ байдаг л зүйл Түүнийг нууж яахав. Доороос нь цагаан үс см- р цухуйчихсан хар, шар, улаан үстэй байснаас буурал ,саарал цагаан, толгойтой байх нь илүү дээр...

5 Долоон цагаас хойш юм идэхгүй шүү. Өлсөж үхдэггүй л юм байна

6 Атаархах хэрэггүй. Хов ярина гэдэг бол атаархалын хэлбэр
Атаа- рхал гэдэг чинь атагаалжин хар мангас дотор чинь суучихаад залуу эд эсийг чинь залгиад байнаа л гэж мэд

7. Дор хаяж найман цаг унтах Нойр хүрдэггүй ээ гэдэг үгийг толгойноосоо бүүр аваад хаячих бодохын ч хэрэггүй Оронд нь "би гүй ээ мөн сайхан нойртой шүү Хүүхэд шиг л унтадаг Толгой дэр хоёр нийлүүлээ л нам" гэдэг тарни цээжилчих ээ хө

8. Мөнгө зарцуулах амархан бас зугаатай шүү
Тэтгэврээ өөртөө зарцуул. Үр ач нар чинь өөрсдөө идэх хоолтойгоо төрдөг юм аа хө. Өмнүүр нь орох өртэй биш шүү дээ

9 . Амраад аваарай. Жилд дор хаяж хоёр удаа сувилал амралтанд яв аа хө

10 . Сониуч бай. Ном унш, Сүмд яв ,Шашин сонирх, Бясалга ,Залбир, Өөрийгөө сонирхдог хүн өвчин бодож суудаггүй.

11 . Бүх зүйлээс таашаал авч сур, мандаж байгаа нар. сайхан цаг агаар, цэцэглэж буй цэцэгнүүд болжморын жиргээ эсвэл шөнийн шар шувуу.

12 . Тансаг байдал, тав тухыг аз жаргал гэж бүү эндүүр.
Хэвтээд л хажуулаад л байвал газар руу л дөхөөд байна гэсэн үг ш дээ тэ

13. Хэзээ ч юунаас ч бүү ай
Бүүр хорт хавдар гэдэг онош сонссон ч бүү ай
Бүх зүйлд боломж байдаг .

14. Бусдад харамгүй ханд.
Өг! өгөх л юм байвал хэрэгтэй хүнд нь өг
Өгөхийн жаргал ямар гоё гээч

15. Битгий улс төрж. Гэхдээ сонголтоо зөв хий
Бид зөв бодож зөв сонгож чадвал үр ач нар маань тайван чөлөөтэй орчинд амьдарна гэдгийг хатуу сана

16. Өөдөө гэрэлтэй бай.
Ялихгүй зүйлд стерсдэж бухимдаж, тархиа гашилгаж , өөрийгөө зовоох шаардлагагүй.

17. Нэр үг шиг бүү амьдар Үйл үг шиг амьдар
Хүмүүс тэр ямар гэгээлэг амьдарсан юм бэ! гэж дурсахаар дуурайхаар ...

18. Шувуу шиг бай л даа, эрх чөлөөтөй.
Чадахгүй бол өнөөдрөөр амьдар - өчигдрөөр биш маргаашаар биш.
Зөвхөн одоо- доо
Яаж гэж үү ?
Амархан өнгөрсөнийг бүү бод
Маргаашт бүү зов
Өнөөдөр л жаргалтай бай

18. Битгий тухтай бай.
Тав тух хүнийг өвчлүүлдэг өтлүүлдэг.
Тогтоол ус өтдөг гэдгийн байнга сана

19. Залуу харагдах гэж бүү хичээ. Чи инээдтэй харагдах болно. Чи зүгээр л насандаа сайхан харагдах ёстой

20. Амьдралд гомдоллох хэрэггүй.
Энэ амьдрал чиний л сонголт байсан шүү дээ...😉


Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө
Өндгөвчний уйланхай (эндометриоз) эмгэгийн талаар мэдээлэл авах групп
Эмэгтэйчүүдийн мэс заслын эмчийн зөвлөгөө
Миом (Myoma) өвчний талаар мэдээлэл солилцох групп

АМЬДРАЛ БОЛ АЯЛАЛ гэдэг...Тийм юм бол:Хаашаа явж байгаагаа мэд...Хамт аялах хүмүүсээ сонго...Ядаргаа, цангаагаа тайлахын...
10/01/2025

АМЬДРАЛ БОЛ АЯЛАЛ гэдэг...

Тийм юм бол:

Хаашаа явж байгаагаа мэд...

Хамт аялах хүмүүсээ сонго...

Ядаргаа, цангаагаа тайлахын тулд тогтмол зогсч амарч бай...

Түлшний саваа хангалттай дүүрэн байлга...

Газрын зурагтай бай...

Зогсч эргэн тойронтойгоо танилцаж бай...

Ядарсан нэгэн таарвал тусал...

Ядраад өөрөө зогсвол тусламж гуй...

Зам муруйхад бэлтгэлтэй бай – хамгийн сэтгэл хөдөлгөсөн мөчүүд ч байж магад...

Шинэ зүйлд суралцах боломжуудыг ашигла...

Бахархалтайгаар эргэн харж хаана хүрснээ мэдэр...

Үнэндээ, бид хэзээ ч очихгүй учраас аялалаа сайхан өнгөрөө...

🙏 Эцэг эхээс заяасан бие хааг бүү гол, та бол царай биш УХАМСАР.         🙏 Чи л өөрийгөө мэдэж байвал, өөрийгөө ч мэдэхг...
09/01/2025

🙏 Эцэг эхээс заяасан бие хааг бүү гол, та бол царай биш УХАМСАР.
🙏 Чи л өөрийгөө мэдэж байвал, өөрийгөө ч мэдэхгүй хүмүүс чамайг юу гэж ярихыг бүү тоо. Сайн хүн хүний мууг хайдаггүй. Муу хүн хүний сайныг хардаггүй.
🙏 Чамд нэр хүнд байна уу, их мөнгө байна уу хамаагүй. Нинжин сэтгэл л байхгүй бол ЧИ хэн ч биш.
🙏 Хэн байснаа хэзээ ч битгий март. Хүнийг голд нь ортол бүү гомдоо. Хүнд талархаж ач тусыг нь санаж яв.
🙏 Эцэг, эхээсээ хатуу үгийг тэвчээртэй сонсоод сурчихвал. Бусдын ямар ч үгийг тэсээд өнгөрөөнө. Үг даах чадвар байна гэдэг. Хүн шиг хүн болоход асар их тустай.
🙏 Чи өөрийнхөөрөө байх гэж төрсөн болохоос төгс байх гэж төрөөгүй.
🙏 Хамгийн сайн найз бол ээж. Тэр хэзээ ч атаархаж, хэзээ ч муу санаж явдаггүй. Түүний нүднээс үргэлж хайр гэрэлтэж хүүхдээрээ бахархаж явдаг.
🙏 Хагас хооллож, хоёр дахин алхаж, гурав дахин инээж, хязгааргүй хайрла.
.. Өөрийн ганц дутагдлыг ухаарах нь бусдын мянган дутагдлыг мэдсэнээсээ хавьгүй илүү ашигтай болой. Бусдыг муулж яриваас тэдний дунд хов жив, хэрүүл маргаан өдөөх буй. Тиймээс бусдын тухай ярья гэвэл гагцхүү сайн үйлийг нь магтан яривал зохино. Та хэн нэгнийг гүтгэх оролдлого хийх аваас аманд минь ялгадас чихэж байна хэмээн төсөөлөөд үз. Тэгвэл та энэ муу зуршлаас агшин зуурт салмуй.

08/01/2025

Сэтгэл гутралаас хэрхэн гарах вэ гэж хүмүүс их асууж, мөн сошлоор бичсэн байдаг.

Би өөрөө мэргэжлийнхээ хувьд биш, хүнийхээ хувьд энэ хар ангал шиг, бүх зүйл сонирхолгүй болгодог энэ сэтгэлийн төлөвөөс аажмаар гарахдаа ашигласан аргуудаасаа бичье. Зарим хүнд хэрэг болж магад.

1.Орчноо бохирдуулагч хүмүүсээс цэвэрлэх. Гутрал ямар нэгэн өдөөгчтэй байх магадлалтай. Таныг хэмлэж, муу мэтээр итгүүлдэг хүмүүс, эсхүл мөрөөдлийг чинь дэмждэггүй, байнга бүтэхгүй гэж итгүүлдэг. Миний хувьд эдгээр токсик хүмүүсийг шууд амьдралаасаа блок хийсэн. Эдгээр хүмүүс мөн зуумтгай, дйилэх гэж улайрдаг, чамд муу муухайг мэдрүүлэх хүсэлтэй, мөн чиний хямралаас тэжээгддэг тул чамайг орхихгүй, элдэн хөөж, буруутгаж ярих, муулах бүр цагдаад ч өгч болно. Гол нь тууштай татгалзах. Эдгээр хүмүүс нь таны ойрын хүн ч байж болно. Ээж, аав, эхнэр нөхөр.. өөрийгөө эсхүл хүүхдээ бодоод татгалзах хэрэгтэй бол, татгалзах нь зүйтэй гэж би хувьдаа хэлнэ. Тэнэг коммент үлдээдэг хүмүүсийг ч блоколдог.

2.Бясалгал-дотроо цэвэрлэх. Сэтгэл зүй удаан хугацаанд хямарсан тул, сэтгэл хөдлөл, дотоод бодлын орчин ёстой тамын ертөнц шиг болсон байдаг. Нөгөө муухай хэмлэдэг хүмүүсийн дуу хоолой нь таны дотор нутагшиж, юм хийх бүрт таны дотроос гарч ирж магад. Энэ үед БЯСАЛГАЛ маш үр дүнтэй. Бясалгах нь дотоод ертөнцөө хаана юу байгаагаа ойлгож, мэдрэлийн болон бодлын аксис ээ цэвэрлэх, илүү дутуу дуу хоолойг харанхуй өрөөнд түгжиж, шинэ дуу хоолой бойжих орон зай үүсгэнэ. Би бясалгал хийж сураад, дархан урлал сурсан. Дархан урлал анхаарал, гар, мэдрэл, бодол нэг цэгт төвлөрүүлдэг гоё эрдэм байсан. Ер нь аливаа гар урлал, хобби хэрэгтэй.

3.Нойр. Эрт орондоо орж унтах, чимээгүй тухтай орчинд, маргаашийн ажил даалгавар санагдуулахгүй, зүгээр гоё орчин бүрдүүлээд орондоо эрт орж нойроо хангалттай авч байх. Нор дутуу бол та гутралаас гарах гээд мянга сэтгэл зүйч дээр очоод ч нэмэргүй

4.Нар. Нар бол үнэхээр гайхамшигтай байгалийн эм. Би боломж гарвал наранд биеээ ээдэг, зуны саруудад өглөө босч наранд биеээ ээдэг, өвөл нарны элчийг нүд, гарын алга нүүрээрээ сайтар өдрийн турш авдаг. Нар үзэх нь дотооп шүүрлийн ажиллагаа, дааварт эерэг нөлөө үзүүлдэг тул, механикаар гутралаа шарж устгаж бга гээд л ойлгочих. Нар үнэхээр гайхамшигтай. Өвөө маань намайг байнга ууланд дагуулж алхадаг байсан нь бас их хэрэгтэй бага насны дадал болж таарсан. Сэтгэл гутарсан үед хөлсөө гаргаад өндөрт гараад алсыг харахад бүх зүйл уужирч, толгой өөрөөр ажилладаг. Бидний энэ уул хадаар авирдаг соёл үнэхээр гоё.

5.Цэцэг ногоо тарьж арчлах. Цэцэг ногоо бол өнөө цагийн хурдтай нийгмийн хэмнэлээр биш, тогтуун байгалийн хэмнэлээр амьдардаг сайхан зүйл шүү дээ. Хүн бусдад сайн сайхан зүйл хийж байж сэтгэл санаа сэргэдэг. Үүнтэй ижил цэцэг ногоогоо арчлаад бай.

6.Бусдад зүгээр туслах. Зүгээр л бусдад хариу нэхэлгүй тус бол. Танихгүй хүмүүсдээ. Зарим хүн хүнд хуучин хувцасаа өгчөөд, нөгөө хүнийг цааш нь зарсан бна гэж уурлаад байдаг. Та хүнд юм өгсөн бол тэгээд л харилцаа дуусах ёстой байтал, хувцас өгсөн тул, нөгөө хүнээ бүр хянаж, хэрхэхийг нь заах эрхтэй гээд бодчихсон хүмүүс байдаг. Хэрвээ та ингэж байгаа бол, та гутралаас гарахгүй, айдсаараа сэтгээд бга нь илт байна. Тиймээс хүнд зүгээр тус болж сурах хэрэгтэй. (Би сардаа нэг удаа хандив өгнө гээд жижиг төсөв гаргадаг)

7. Сүүлийн жил ашиглаагүй хувцас, эд хогшил байвал ахиж хэрэглэхгүй байх магадлалтай тул, гэрээ хог новшноос нь салгах хэрэгтэй. Үүнд гэхдээ гоё дурсамж агуулсан зүйлсийг оруулахгүй. Хүүхдийн бага насны хувцас нь гоё дурсамж сэдрээдэг бол, хадгалах нь зүйтэй.

8.Биеээ үзүүл, биенд өвчтэй зовиуртай газар байвал оношлуулж, мэдэж авч, чадвал эмчлүүл. Өвчин гутрал хоёр бас хөтлөлцөж байдаг гэдгийг санах хэрэгтэй. Биеийн тааламжтай байдал их чухал гэдгийг мөн ойлгосон. Сардаа нэг удаа барианд ордог, хамаг мэдрэл гоё тайвширдаг. Мөн даавар тэнцвэргүй байвал өдөрт 30 мин хөлсөө гаргаад байвал даавар тэнцвэрждэг тул, эм ууж хэзээ эдгэхээ хүлээх биш, механикаар биеээ илааршуул.

9. Би надад зүгээр л сайхан, сайн хандаж байсан хүмүүсээ эргэж хайж, тэр хэдээрээ нийгмээ бүтээсэн. Харамсалтай нь хамгаас хайртай хэд маань нас барсан тул, одоо тэр хэдийгээ сайнаар дурсаж, надад заасан, энэрч хайрласан гоё мөчүүдийг байн байн бодож сэтгэлээ эерэгээр цэнэглэдэг..

Эцэст нь хэлэхэд гутрал долоо хоногийн дотор, сарын дотор арилдаг зүйл биш. Жилээр дамнаж болно. Зарим хүн насаараа хроник гутралтай өнгөрч болдог. Энэ нь бага насандаа үзсэн хүчирхийлэл, багш нарын дээрэлхэлт, үе тэнгийнхний ганцаардуулалт г.м-с үүсээд тусламж аваагүй байх боломжтой.

Алхам алхмаар..

Эрт цагт юм гэнэ. Хоёр эмэгтэй зэрэг айлын эхнэр болж удалгүй ээж болцгоож олон хүүхэдтэй өнөр өтгөн айлын эзэгтэй нар б...
08/01/2025

Эрт цагт юм гэнэ. Хоёр эмэгтэй зэрэг айлын эхнэр болж удалгүй ээж болцгоож олон хүүхэдтэй өнөр өтгөн айлын эзэгтэй нар болжээ. Тэгээд өөрсдийн үр хүүхдийн сайн сайхны төлөө Бурхан багшид хандаж Аз жаргалын цэцэрлэгт очих зам асуужээ. Бурхан багш тэгтэл хол орших нэг уулыг зааж "Тэнд Аз жаргалын цэцэрлэг бий. Гэхдээ тийшээ эхлээд энэ гуалин модыг өөрсдөө хүргэж чадвал араасаа хүүхдүүдээ авчирч тэнд амьдрахыг чинь зөвшөөрнө" гэжээ. Тэд зөвшөөрч замдаа гарав. Явах зам хол, гуалин мод маш том бас хүнд байж. Хоёр ээж гуалингаа арай ядан чирч явав. Гэтэл нэг ээж байсхийгээд л "Бурхан минь. Энэ гуалинг минь жаахан ч гэсэн багасгаач дээ. Би арай л их зовж байна. Үгүй бол үр хүүхдүүдээс минь надад хэн нэгэн нь туслаг." гэж гуйх юм гэнэ. Тэр болгонд нь Бурхан багш гуалинг нь багасгаж өгсөөр байгаад удалгүй гуалин нь тэврээд явсан ч болох хэмжээнд очжээ. Харин нөгөө ээж нь үг дуугүй гомдлолгүйгээр гуалингаа чирч явжээ. Гуалин чирсэн газраар тодоос тод зам гарч байв.
Эцэст нь хоёр ээж хүрэх газраа хүрчээ. Гэтэл Аз жаргалын цэцэрлэг байх уулын бэлд томоос том гүнзгий ангал байх юм гэнэ. Хоёр ээж яах учраа ололгүй хэсэг зогслоо. Тэгтэл том гуалингаа чирсээр ирсэн ээжид Бурхан багш ингэж хэлжээ.
"Чи төдийгөөс өдий хүртэл нэг ч зовлон тоочилгүй өөрийн үүрэх бүхнээ энэ хүртэл үүрч ирлээ. Хүн өөрийн үүрэх зовлон жаргалаа үүрч, зөв явна гэдэг хойшдын үр удамдаа хийх хамгийн том буян юм. Чиний гаргасан зөв жимээр тэд ч бас зөв явж, зөв амьдраад эцэст нь энэ Аз жаргалын цэцэрлэгт хүрч ирнэ гэж хэлээд үүрч ирсэн гуалин модыг нь том ангал дээр тэгнүүлж тавин гарах гүүр хийж өгчээ. Ингээд ээжийнхээ гуалин чирсэн мөрөөр явсаар хүүхдүүд нь ч мөн Аз жаргалын цэцэрлэгт ирж чаджээ. Харин замын турш зовлон тоочин, гомдол мэдүүлж явсан ээж ангалын наана гацжээ. Хүүхдүүд нь ээжийгээ ололгүй төөрч будилан өөр замаар явцгаасан аж.
Бадма Ёга Дацан

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your practice to be the top-listed Clinic?

Share