06/04/2026
Зүрхний шигдээс болон тархины харвалтын үед илрэх шинжүүд болон үзүүлэх тусламжийг мэдээд аваарай!
Ямар ч насны хүнд тохиолдож болох эдгээр эмгэгүүд гэнэтийн нас баралтын №1 шалтгаан байдаг. Илрэх шинжүүд ялгаатай хэдий ч ухаангүй болох үед аль аль нь зүрх зогсолтонд хүргэдэг учир та цаг алдалгүй ЗҮРХ УУШГИНЫ СЭХЭЭН АМЬДРУУЛАЛТ (ЗУСА) хийснээр амь насыг аврах боломжтой.
Хэдий чинээ эрт эмнэлгийн тусламж дуудаж, анхны тусламжийг үзүүлнэ төдий чинээгээр хөдөлмөрийн чадвар алдалт болон амь нас алдах эрсдэл буурдаг.
Та бусдын амийг аварч чадна ❤️🩹