Проектив сэтгэл судлал

Проектив сэтгэл судлал Тусгалын сэтгэл судлалын үндсэн арга техникийг сэтгэл судлалын шинжлэх ухаанд нэвтрүүлэх

Төлбөргүй сэтгэл зүйн зөвлөгөөний хуваарьСэтгэл зүйн тулгамдсан асуудалтай удаан явсан, төлбөр төлөх боломж багатай хүмү...
26/03/2026

Төлбөргүй сэтгэл зүйн зөвлөгөөний хуваарь
Сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай удаан явсан, төлбөр төлөх боломж багатай хүмүүст зориулж, мөн нийгмийн хариуцлагын хүрээнд сар бүрийн сүүлийн 7 хоногийн Бямба гарагт 5 хүнд төлбөргүй сэтгэл зүйн зөвлөгөө өгч байхаар шийдлээ.
Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиглэлүүд:
1. Уй гашуудлыг даван туулах,
2. Хямрал, бэрхшээлийг даван туулах,
3. Сэтгэл хөдлөлийн ур чадвар нэмэгдүүлэх,
4. Ажлаас халшрах хам шинж,
5. Гэмтлийн дараах стресст эмгэг,
6. Сэтгэл зүйн тогтвортой байдлаа нэмэгдүүлэх\Resilience\
7. Мэргэжилтэнд чиглэсэн дэмжих, чиглүүлэх уулзалт, зөвлөгөө зэрэг болно.
Хэрхэн хамрагдах вэ?
-Өөрийн бүртгүүлсэн эрхийг бусдад шилжүүлэх боломжгүй.
-Бүртгүүлсэн боловч зөвлөгөөндөө ирэхгүй бол ахин төлбөргүй зөвлөгөөнд хамрагдах хүсэлтийг хүлээн авахгүй.
- Зөвлөгөө 45 минут үргэлжилнэ.
-Нэг хүн 6 сард 1 удаа үнэгүй зөвлөгөөнд хамрагдана.
Сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэж, даван туулж, амьдралын чанараа нэмэгдүүлэхэд тань тусалья.
Жич: постоо сайн уншина уу🤗

2026 оны 3-р сарын 28ны өдөр

Сонгодог зохиол, нэг сэдэвт бүтээл уншдаггүй сэтгэл зүйч, сэтгэл засалчид очихгүй байхын учирХүний сэтгэц, сэтгэл зүй гэ...
19/03/2026

Сонгодог зохиол, нэг сэдэвт бүтээл уншдаггүй сэтгэл зүйч, сэтгэл засалчид очихгүй байхын учир
Хүний сэтгэц, сэтгэл зүй гэдэг ертөнц өөрөө агуу хийгээд нэг талаас нь аваад шууд тайлбарлачих, хялбаршуулан ойлгоод, сурах бичгээр хүрээлэгдээд л зөвлөгөө, заслын аргад суралцчихдаг зүйл биш. Нэг үйл явдал хүний мэдрэлийн тогтолцооны онцлог, өмнөх туршлага, сэтгэл зүй, бие махбодын нөөцийн байдал, орчны дэмжлэг зэргээс шалтгаалаад хүн бүрт ижил тусдаггүй. Хэн нэгэнд хөнгөхөөн гэж бодогдох зүйл өөр нэгэнд ертөнцийн төгсгөл байх тохиолдол элбэг.
Сурах бичиг сайн ч гэсэн олон зүйлийг багтаахын тулд маш их товчлох, амин сүнсийг нь дамжуулах оролдлого хийдэг. Нөгөө талаас сурах бичиг зохиогчийн өөрийн баримталж буй чиглэл, урсгалаас болоод өрөөсгөл, дутуу мэдлэг хүргэх эрсдэлтэй. Сурах бичиг бол хүний мэдэх наад захын зүйлс бөгөөд цааш нь дэлгэрүүлж үзэх сэдлийг төрүүлэгч юм. Жил бүр шинэ судалгаа, шинэ аргачлалд үндэслэсэн зуу, зуун шинэ нэг сэдэвт бүтээлүүд сэтгэл судлалын салбарт гарч байгаа. Өмнө нь ч бидний уншиж, мэдээгүй зуу зуун сэдэв байсаар л байсан.
Хүний сэтгэлийг анагаах нарийн ажилд бүдүүн зэвсэгтэйгээр хандаж болохгүй тул ур чадвараа үргэлж сайжруулж, нэмэгдүүлж байдаг, зэвсгээ тухай бүр сайжруулж, ирлэж байдаг мэргэжилтэн бол үйлчлүүлэгчээ гэх сэтгэлтэй, мэргэжлийн ёс зүйтэй хүн гэж хэлэх эхний давааг давжээ гэсэн үг.
Тиймээс ч нэг сэдэвт бүтээл бол харах өнцөг, хандлага, зэвсгээ ирлэж буй энгийн нэг алхам. Гэтэл та тийм энгийн зүйлийг ч хийдэггүй хүнд өөрийгөө, өөрийн хамгийн нандин, нууц, эмзэг мэдээллээ атгуулна гээд бод доо. Аюултай галаар наадах мэт үйлдэл. Мэдлэггүй сайхан сэтгэл тэнэгийн дүү гэдэг шиг ур чадвар дулимаг хүн таны асуудлыг түр зур хөнгөвчилж болох ч эдгээж чадахгүй. Яг л шүдээ өвдөх үед өвчин намдаагч уухтай адил. Түр зур өвчин намдах ч цаашид хүндрэл нь их.
Та мэргэжилтнээ сонгох үедээ харьцуулалт хийж, ур чадвар, мэргэшсэн зэрэг, тухайн мэргэжилтнийхээ өөрийгөө чадавхжуулж байгаа чиглэлийг сайтар нягтлан шалгаарай.

19/03/2026

Тусдаа гарч өрхөө тусгаарлах гээд өрөөний тохижилт, тоглоомын хэвлэл гээд гүйж байгаа.
Гэхдээ зөвлөгөөгөө өгөх ажлаа орхигдуулаагүй ээ. Оюун санаа маань ч зөвлөгөөнийхөө явцад үйлчлүүлэгч дээр 100 хувь төвлөрч байгаа.
Надад төрсөн бас нэг санаа маань сэтгэл зүйчдийн чадавхжуулах сургалт, менторын хөтөлбөр эхлүүлэх байсан бөгөөд 4 сарын 15-наас эхлээд хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр болж байгаа. Менторын хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хуваалцана аа.
Бүлгийн зөвлөгөө бас эхлүүлэхээр төлөвлөсөн. Хүн хоорондын харилцаанаас авсан шарх, гомдлыг хүн хоорондын харилцаагаар л эдгээж мөн ур чадварт суралцдаг тул та бүхэн минь оролцоорой

Send a message to learn more

🧩СЭТГЭЛ ЗҮЙН ТОГЛООМ🎲“АМЬДРАЛ ШИГ БАЙШИН”, “ПСИХОСОМАТИК” 2тоглоом маань албан ёсны эрхтэйгээр Монгол хэлтэй хэвлэгдэж г...
14/03/2026

🧩СЭТГЭЛ ЗҮЙН ТОГЛООМ🎲
“АМЬДРАЛ ШИГ БАЙШИН”, “ПСИХОСОМАТИК” 2тоглоом маань албан ёсны эрхтэйгээр Монгол хэлтэй хэвлэгдэж гарах боллоо 🎉🎉🎉
📌Тоглоом маань сэтгэл зүйч, сэтгэл засалч, Life coach зэрэг хүний хөгжлийн бүхий л мэргэжилтнүүдэд тохиромжтой
Урьдчилсан захиалга хийх заавар
📌Хаан банк- MN680005005301431156 (Оюун-Эрдэм ОЮУНБИЛЭГ) дансанд төлбөрөө шилжүүлнэ
📌Гүйлгээний утга: Утасны дугаар, тоглоомын нэр
📌Чатаар захиалга баталгаажуулах

Анзааргагүй томчуудТохиолдлоор хүүгээ сургуулиас нь авахаар хүлээж байхдаа би 11 настай хүүтэй гадаа хуучиллаа. Тэр хүү ...
13/03/2026

Анзааргагүй томчууд
Тохиолдлоор хүүгээ сургуулиас нь авахаар хүлээж байхдаа би 11 настай хүүтэй гадаа хуучиллаа. Тэр хүү анхаарлыг минь татах болсон шалтгаан нь юу ч үгүй болтол нь мэрсэн хумс байлаа. аажмаар яриа өдөж, хэдэн асуулт асуулаа. Хүү 4 жилийн турш буюу 7 настайгаасаа хойш хумсаа мэрж байгаа аж. Гэр бүлийн нөхцөл байдал гадна харагдах сайн сайхан байдал дүүрэн ч маш их сэтгэлийн хоосрол, үл хайхрагдаж байгаа аж. Мөнхийн завгүй ээж, аав. Өөрсдийгөө болгох гэж хичээж буй 4 хүүхдийн 2 дахь хүү гэнэ. Анзаарч харахдаа загнаж, чиний төлөө тэмцэж байгаагаа, сайн сурах ёстойгоо, төлбөрэй сургуульд сургаж байгаагаа сануулан, дарамтлах орчин.
Хумсыг чинь авч өгдөггүй юм уу гэтэл авах зүйлгүй болохоор амар байдаг биз гэх.
Тэр хүүгийн ирээдүйг, энэ хэвээр нь төсөөлбөл өөрийгөө илэрхийлж, бусдаас тусламж авч чаддаггүй, сэтгэл хөдлөлөө дарсаар байгаад бие нь өвдсөн эсхүл хамаарал үүссэн амьдралаас залхсан нэгэн залуу. Гэр бүлтэй болно. Хосын харилцааны төсөөлөл нь биенээ буруутгасан, өө хайсан, сэтгэл ханамж авах, аз жаргалыг мэдрэх гэдгээс тэс хөндлөн явах байхдаа гэж бодсон харамсах мэдрэмж төрлөө.
Ээж аавтай нь уулзаж, хүү нь ийм байна гэж товчхон хэлэхэд "Бусдын хувийн амьдралд хошуу битгий дүр" гэж байх.
Нэг талдаа би том ёс зүйн алдаа гаргаж, тусламж хүсээгүй хүнд туслахаар оролдсон. Нөгөө талдаа хэлэхгүй л бол мэдэхгүй байгаа эцэг эх бас амьдрал тэр чигтээ урьд нь дурайж буй хүүд хэн нэгэн туслах л ёстой шүү дээ гэсэн бодлороо миний дотоод яриа дуусаж би цаашаагаа явж, тэд харьсан байх.
Та хэрвээ хүүхэдтэй бол анзаараад үзээрэй. Хумсаа мэрсэн, хугарсан байдал байна уу? нүдээ ойрхон анивчих, толгойгоо хэт олон дохих зэрэг үйлдэл ажиглагдаж байна уу? урьд нь байснаас өөрчлөгдсөн зүйл байна уу? арьсан дээр нь маажсан, зүссэн сорви үүсэж үү? арьсны асуудлууд бий болж уу? гээд.
Сэтгэл зүйч танд, таны хүүхдэд тусалж чадах ч, таны хүүхдэд хамгийн ойр, хамгийн их цаг хугацааг өнгөрүүлдэг таныг давж туслах боломжгүй гэдгийг санаарай.

Хүйсгүй мэргэжилСэтгэл зүйч, сэтгэл засалч бол яг л эмч шиг хүйсгүй буюу өөрийг нь зориод ирсэн хүнд тусламж үзүүлэх зор...
12/03/2026

Хүйсгүй мэргэжил
Сэтгэл зүйч, сэтгэл засалч бол яг л эмч шиг хүйсгүй буюу өөрийг нь зориод ирсэн хүнд тусламж үзүүлэх зорилгод нэгдсэн 2 хүний уулзалт, итгэл бүхий бие хүний хооронд үүсэж байгаа харилцаа тул эрэгтэй засалч, эмэгтэй засалч гэх нь өрөөсгөл.
Хэрвээ эрэгтэй, эмэгтэй гэдгээ мэдэрмээр байгаа бол бусад бүх мэргэжил нээлттэй байх. Харин сэтгэлтэй ажилладаг бол өөрийн эмэгтэйлэг\ эрэгтэйлэг чанараа, өөрийгөө үзэсгэлэнтэй, харилцаа тогтоож болохуйц хүн гэдгээ тусламж үзүүлэх харилцааны явцад хаалганы цаана үлдээж сурах зайлшгүй шаардлагатай. Эс бөгөөс үйлчлүүлэгчээ гэмтээх, шархыг нь сэдрээх зэрэг сөрөг нөлөөллийг тооцоод барамгүй. Сэтгэл засалч, сэтгэл зүйч хүн өөрөө хүйсийн талаарх хэвшсэн сэтгэлгээ, хандлагаа давж сурах нь үйлчлүүлэгчийнхээ тусын тулд хийж байгаа том алхам юм.
Үйлчлүүлэгчийн хувьд өөрт нь урьд нь тохиолдож байгаагүй нөхцөлгүйгээр хүлээн авч, итгэл найдвартайгаар хандаж, бүрэн ойлгох хүсэл бүхий харилцаанд орсон тул засалч, сэтгэл зүйчээ бурханчлах, дотносох хүсэлтэй болох, харамлах үзэгдэл үүсэх нь хэвийн.
Максим Гончаров багшийн хэлснээр "бид өөрсдийн үйлчлүүлэгчээс арай илүү тогтвортой байхын тулд хувийн засалд явж, сохор бүсээ багасгахад анхаарах ёстой" гэдгийг бүх мэргэжилтнүүд маань санаасай.

гоё гэхэд дэндүү гоё хэд хэдэн сайхан мэдээтэй байна даа. Одоогоор 543 цагийн сексологийн зөвлөх бэлтгэх сургалтад ажлын...
11/03/2026

гоё гэхэд дэндүү гоё хэд хэдэн сайхан мэдээтэй байна даа.
Одоогоор 543 цагийн сексологийн зөвлөх бэлтгэх сургалтад ажлын 5 өдрөөр 3 цаг сууж, ур чадвар, мэдлэгийн цар хүрээгээ тэлж байна. Үнэхээр сонирхолтой. сексологи бэлгийн харилцааны техник гэхээсэ илүү түүнд нөлөөлж буй сэтгэл зүй, харилцааны нөлөөлөл, түгшүүр, бие хүний онцлогт түлхүү төвлөрч байна.
Хоёрдугаарт: эерэг сэтгэл заслын сургалтын орчуулга 6 хоног хийж, ажиллангаа суралцсан өдрүүд өнгөрлөө. Олон зүйлийг шинэ өнцгөөр, өөр талаас харах, суралцах өдрүүд байлаа.
Гуравдугаарт: олон олон мэйл бичиж олон сайхан хариу авлаа. Түр хугацаагаар тодорхойгүй байсан Ирвин Яломын номын эрхийг авах ажилд маань ахиц гарч, сэтгэл зүйн тоглоомуудаа монгол хэлээр, албан ёсоор хэвлэх эрхтэй болж, олон улсын тоглоом засалчдын холбооны гишүүн болж чадлаа.
Одооноос бичих, хуваалцах дадлаа үргэлжлүүлэх болно оо. Шимтэн уншдаг дагагч та бүхэндээ баярлалаа 🥰

24/02/2026

Амласан ёсоорх 2 сарын 28-ны өдрийн төлбөргүй зөвлөгөөнд бүртгэх өдөр.

https://forms.gle/Xttxyk6vtvCw
Орж бүртгүүлээрэй. 5 хүнд зөвлөгөө өгнө

Хурдан гэдэг сайн гэсэн үг бишСэтгэл зүйн зөвлөгөө, засалд ирж байгаа хүмүүс хурдхан шийдчих, хурдхан салчихья, хурдхан ...
10/02/2026

Хурдан гэдэг сайн гэсэн үг биш
Сэтгэл зүйн зөвлөгөө, засалд ирж байгаа хүмүүс хурдхан шийдчих, хурдхан салчихья, хурдхан учрыг нь олчихьё гэж яардаг. Мэдээж тухгүй, тавгүй байгаа зүйлийн шийдчихээд сэтгэл амар суух сайхан. Хүн бүхэн л тухтай орчиндоо удаан байхын тулд хурдлар хүсэлтэй байдаг нь муу шинж биш. Өөрчлөгдөх эрмэлзэлтэй байна гэдэг нь сайн хэрэг. Гэхдээ асуудал нэг л өдөр үүсээгүй шиг шийдэлд нь ч бас хугацаа ордог.
10 сарыэ сүүлээр сэтгэл гутрал, түгшилтийг даван туулах SAINT аргыг боловсруулан нэвтрүүлж байсан эрдэмтэн амиа хорлон нас барсан. Тухайн арга нь тархины төвд цахилгаан идэвхжил үзүүлэр замаар 5 өдөрт сэтгэл гутралыг эмчилдэг гэж үр нөлөө сайтай гэж магтагдаж байсан ч нэвтрүүлсэн эрдэмтэн нь өөрөө сэтгэл гутралаас болж нас барсан.
Хурдан шийдэл дандаа зөв байдаггүй. Тэр тусмаа тархи, сэтгэл зүйн асуудал дээр богино хугацаанд үр дүнд хүрэхэд сөрөг үр дагавар ихтэй байж болох. Таны өөрчлөлтийг таны бие, сэтгэц, хүрээлэл хүлээн авахуйц хурдыг өөртөө олгоорой.

Хүрэлцэхүйн өлсгөлөн. 8 тэврэлтӨнөөдөр та 8 удаагийн тэврэлтийг хүмүүсээс авч чадсан уу? Та 8 хүнийг тэвэрч чадсан уу? г...
04/02/2026

Хүрэлцэхүйн өлсгөлөн. 8 тэврэлт

Өнөөдөр та 8 удаагийн тэврэлтийг хүмүүсээс авч чадсан уу?
Та 8 хүнийг тэвэрч чадсан уу? гэдэг асуултаар өгүүллээ эхлүүлье.
Бид бухимдалтай, ууртай байгаагийн энгийн 1 шалтгаан нь хүрэлцэхүйн өлсгөлөнд хэт нэрвэгдсэнийх биз. Хүрэлцэхүйн өлсгөлөн гэдэг аливаа зүйлд хүрэлцэж авах мэдрэмжийн дутагдал буюу хоосон байдлыг хэлнэ. Хүүхдийн орчин тойрноо танин мэддэг хамгийн чухал бөгөөд энгийн арга нь хүрэлцэх байдаг. Багадаа ээж нь бага тэвэрсэн эсвэл тэврэхгүй байх нь сэтгэцийн хөгжилд асар муу нөлөөтэй. Эхийн хайр халамж, тэврэлт, үнсэлтээр дутагдсан хүүхэд нэг бол түрэмгий нэг бол бүрэг даруу болон өсдөг.
Хүүхдийн хувьд хайрлуулах, хайрлах хэрэгцээ нь хамгийн чухал бөгөөд суурь хэрэгцээ юм. Хүрэлцэхүй нь маш их мэдээлэл өгдөг. Бид өөр хэн нэгэнд хүрмэгцээ л тухайн хүнийг хүлээж авах эсэхээ мэдрэмжийн түвшинд тодорхойлдог. Энэ нь ихэнх тохиодолд зөв байдаг. Өсөж том болох тусмаа бид эргэн тойрны эд зүйл, ойр дотны хүмүүстээ хүрэлцэх нь багасдаг. Бусдын хувийн орон зайд халдах нь буруу санагдаж, бид ч өөрсдийн тухтай байдлын орон зайг хамгаалдаг.
Тухтай байдлын орон зай нь сунгасан гарын хэмжээтэй буюу монгол хэмжүүрээр бол дэлэм хэрийн зай. Бид ийм л зайг хамгаалан, халдсан тохиолдолд дургүйцэн эсэргүүцдэг. Ийм л маягаар бидний хүрэлцэхүйн өлсгөлөн өдрөөс өдөрт нэмэгдсээр л байдаг. Хамтын спортын төрлүүд, бөхийн спорт, бүжиг, тогтмол бэлгийн харилцаа нь бидний хүрэлцэхүйн өлсгөлөнг нөхдөг боловч илүү энгийн дөт арга бидэнд байдаг.
Энэ бол тэврэлт. Эрдэмтэд тэврэлт богино хугацаанд сэтгэл сэргээж, өвдөлт намдааж, эрч хүчээр сэлбэдэг болохыг нотолсон. Эхнэрээ тэвэрдэг, үнсдэг эрчүүд илүү амжилттай байдаг гэдэг шүү дээ. Өдөрт 8 тэврэлтийг авснаар дархлаа сайжирч, цусанд дахь улаан эсийн хэмжээ нэмэгдэж, эндорфин хэмээх аз жаргалын даавар ялгарч, төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг.
20-45 насныхны 100 эрэгтэй, 100 эмэгтэйн дунд хийсэн судалгаагаар эрчүүдийн 87 хувь нь тэврэлдэх дуртай, бусдыг тэврэхэд бэлэн байдаг гэсэн бол эмэгтэйчүүдийн 63 хувь нь тийм гэж хариулсан байна.
Хэрвээ та өдөрт найз нөхөд, гэр бүлийн хүмүүсээ өдөрт 8 удаа тэврэх боломжгүй хол амьдардаг, ганцаараа байдаг бол дараах аргууд танд тэврэлтийн мэдрэмжийг төрүүлж, хүрэлцэхүйг өлсгөлөнгөөс аврагдахад тусална.
1. Чихмэл тоглоом. Том болсон хүмүүс “том” болохоороо чихмэл тоглоом тэврэх нь утгагүй гэж боддог. Гэхдээ “том” хүмүүсийн дотор ч гэсэн сахилгагүй, сониуч хүүхэд одоо ч гэсэн байгаа гэдгийг санаарай. Чихмэл тоглоом нь сонгохдоо гол анхаарах зүйл нь түүнийг илэх, тэврэхэд танд сайхан сэтгэгдэл төрж байх ёстой гэдгийг санаарай
2. Том дэр. Жирэмсэний дэр ч байсан болно. Таныг бүхэлд нь хучиж, таныг тэвэрсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг.
3. Хөнгөн массаж. Эмэгтэйчүүд массажанд яагаад дуртай байдгийн учрыг эндээс л тайлж болно. Сэтгэл гутралтай хүмүүст массаж хийхэд стрессийн даавар болох кортизол хэмжээ буурч, хэрмэл нервийн идэвх сайжирч байгааг тогтоосон байна.
Гэхдээ ямар ч сайн арга олсон гэсэн хайртай хүмүүсээ тэврэхээс илүү тайтгарал өгөх шидэт эм байхгүй гэдгийг сайн санаарай. Өнөөдрөөс, өөрөөсөө өөрчлөлтийг эхлээд өдөрт 8 тэврэлтийг бусдад харамгүй хайрлая.

Сэтгэл зүйн тоглоомоо тоглуулж байгаа шүү. Өдөр бүрийн тоглоомонд 2 хүн бүртгэхээр байгаа. Цагаа гаргаж ирээд өөр дээрээ...
03/02/2026

Сэтгэл зүйн тоглоомоо тоглуулж байгаа шүү. Өдөр бүрийн тоглоомонд 2 хүн бүртгэхээр байгаа. Цагаа гаргаж ирээд өөр дээрээ мэдрээрэй 🥰

Address

Нью Хоризон төвийн 402 тоот
Ulaanbaatar

Telephone

+97689801056

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Проектив сэтгэл судлал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Проектив сэтгэл судлал:

Share

Category