Хонины ноосон органик бордоо Monpellets, sheep wool organic fertilizer-

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Хонины ноосон органик бордоо Monpellets, sheep wool organic fertilizer-

Хонины ноосон органик бордоо Monpellets, sheep wool organic fertilizer- ЭРҮҮЛ ХӨРС- ЭРҮҮЛ ХҮНС- АРВИН УРГАЦ
HEALTHY SOIL-HEALTHY FOOD-RICH HARVEST EXW incoterm, Mongolia

Үнэхээр сайхан Онлайн шоп эхэлжээ. Гэрэгэ шоп  үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний нэгдсэн портал :-)
16/09/2025

Үнэхээр сайхан Онлайн шоп эхэлжээ. Гэрэгэ шоп үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний нэгдсэн портал :-)

БОРООТОЙ БОРДООТОЙ ӨДРИЙН МЭНД Яагаад ХОНИНЫ НООСОН БОРДОО ТАНЫ УРГАМАЛ МОДОНД ХЭРЭГЦЭЭТЭЙ ВЭ? Бордооны агуулга тест унш...
13/09/2025

БОРООТОЙ БОРДООТОЙ ӨДРИЙН МЭНД

Яагаад ХОНИНЫ НООСОН БОРДОО ТАНЫ УРГАМАЛ МОДОНД ХЭРЭГЦЭЭТЭЙ ВЭ? Бордооны агуулга тест уншдаг багш судлаач, тариалан эрхлэгчдэд болон бүх хүмүүст зориулав 🥰
🌿 Макро элементүүд (ургамлын үндсэн тэжээл):

🟢 Азот (Total Nitrogen): 9.88% → Маш өндөр, удаан задралтай (усанд уусдаггүй N 9.25%) тул хөрсөнд аажмаар өгөгдөнө → 🌱 навч, ишний ургалтыг дэмждэг.
🟡 Фосфор (P₂O₅): 0.29% → Дунджаас бага, гэхдээ хөрсөнд бага үед нэмэлт эх үүсвэр болно → 🌳 үндэс ургалт, 🌸 цэцэглэл, 🍇 үр жимсэнд хэрэгтэй.
🔴 Кали (K₂O): 3.63% → Сайн → 🌾 ургамлыг өвчинд тэсвэртэй болгож, 🍎 жимс, үрийн чанарыг сайжруулна.
⚪ Сульфур: 1.76% → уураг үүсэлтэд чухал, 🧪 хөрсний тэнцвэрийг хадгална.

🌿 Микро элементүүд (жижиг хэрэгцээт):
⚪ Кальци: 5380 mg/kg → 🧱 хөрсний хүчиллэгийг саармагжуулж, эсийн бүтцийг бэхжүүлдэг.
🟣 Магни: 2020 mg/kg → 🌞 фотосинтезийн үндсэн бүрэлдэхүүн (хлорофилл).
🟤 Төмөр: 5150 mg/kg → 🍃 навч шарлах (chlorosis)-ыг багасгана.
🟠 Зэс: 9.8 mg/kg, Цайр: 87.8 mg/kg, Марганц: 143 mg/kg → 🧬 фермент, гормоны солилцоонд чухал.
🔵 Бор: 8.23 mg/kg → 🌸 цэцэглэлт, 🌱 үр тогтоцод зайлшгүй хэрэгтэй.

🌿 Бусад:
🟢 Аммонийн азот: 0.14%, Нитрат азот: 0.42% → шууд богино хугацаанд өгөгдөх азот.
🚫 Хлорид:

https://natexpo.com/presse-partenaires/dossiers-de-presse-exposants/Бид 2025 оны 11 сарын 30-с 12 сарын 02 өдрүүдэд Пари...
09/09/2025

https://natexpo.com/presse-partenaires/dossiers-de-presse-exposants/

Бид 2025 оны 11 сарын 30-с 12 сарын 02 өдрүүдэд Парис хотод болох Органик бүтээгдэхүүний Олон улсын NATEXPO үзэсгэлэнд орох бэлтгэлээ хангаж байна.

🌍 Оролцогчид
Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид
Органик Түүхий эд нийлүүлэгчид
Оргнаик худалдааны сүлжээ, борлуулагчид
Судлаачид, мэргэжилтнүүд

🤝 Онцлог боломжууд
🌐 Олон улсын сүлжээ бий болгох
📢 Бүтээгдэхүүнээ сурталчлах, танилцуулах
🧑‍🔬 Шинэ зах зээлийн чиг хандлага мэдэх
🤲 Түншлэл, хамтын ажиллагаа эхлүүлэх

See you there! Please read our exhibitor's short press release :) 🌱 MONPELLETS is excited to be exhibiting at NATEXPO 2025 – the International Exhibition of Organic Products in Paris, November 30 – December 2, 2025.

Retrouvez ci-dessous les communiqués et dossiers de presse des exposants à Natexpo 2025. Cliquez sur un document pour le télécharger  Vous exposez à Natexpo et votre communiqué de presse est manquant ? Remplissez le formulaire presse

:-) манай бордооны үр дүнгийн талаар хуваалцаарай , дараа дараагийн судалгааны ажлыг нь дэмжиж ажиллая delgermaa@monpell...
07/09/2025

:-) манай бордооны үр дүнгийн талаар хуваалцаарай , дараа дараагийн судалгааны ажлыг нь дэмжиж ажиллая delgermaa@monpellets.com руу холбогдоорой

Бид бордооныхоо судалгаа, үр дүнгийн үнэлгээ болон хамтын ажиллагаа, саналыг байнга нээлттэй хүлээн авч хамтран ажиллада...
03/09/2025

Бид бордооныхоо судалгаа, үр дүнгийн үнэлгээ болон хамтын ажиллагаа, саналыг байнга нээлттэй хүлээн авч хамтран ажилладаг.

2025 оны 08 сарын 31-д манай үйлдвэрт Японы Takashi Suzuki, Хоккайдогийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Судалгааны Факультет, Цэцэрлэгжүүлэлтийн Шинжлэх Ухааны Лабораторийн Тусгай Томилогдсон Профессор, Саппоро, Хоккайдо (Specially Appointed Professor, Laboratory of Horticultural Science, Research Faculty of Agriculture, Hokkaido University, Sapporo, Hokkaido), Дархан ХААИСургуулийн багш Билгүүтэй нар зочлон бордооны туршилт үр дүн болон Японы зах зээлийн боломж гарцын талаар үнэтэй зөвлөмж зөвөлгөө өглөө.

02/09/2025
29/08/2025

Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх-Экко фарм” төслий...

Бидэнд Канадын Саскачеваны Их Сургуулийн ( USask ) Доктор профессор Anze Svara тэргүүтэй баг болон  төслийн хамт олныг ү...
27/08/2025

Бидэнд Канадын Саскачеваны Их Сургуулийн ( USask ) Доктор профессор Anze Svara тэргүүтэй баг болон төслийн хамт олныг үйлдвэр дээрээ хүлээн авч Монгол хонины ноосон бордооны талаар санал солилцож, цаашид судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр хамтран ажиллах боломж, зөвлөгөө мэдээлэл авсан тун өгөөжтэй уулзалт боллоо. Дэлхийд тэргүүлэх судалгааны их сургуулиудын нэг болох Саскачеваны Их Сургууль нь ус ба хүнсний аюулгүй байдал, вакцин хөгжүүлэлт, халдварт өвчин, хүн, амьтан болон хүрээлэн буй орчны эрүүл мэндийн чиглэлээр манлайлан ажилладаг билээ.

It was our honor to welcome professors from the University of Saskatchewan (USask) led by Dr. Anze Svara together with the Mongolia project team to our factory. We had a very fruitful meeting, exchanging insights on wool-based fertilizer and exploring opportunities, directions, and advice for future research and development collaboration. As one of Canada’s leading research-intensive universities and a member of the U15 group, the University of Saskatchewan is a global leader in water and food security, vaccine development, infectious diseases, and human, animal, and environmental health.

2022 оны 8-р сард би ХААИС-ийн Япон Ундармаа багштай хамт Хустайн байгалийн цогцолборт газарт бэлчээрийн доройтол, хөрсн...
25/08/2025

2022 оны 8-р сард би ХААИС-ийн Япон Ундармаа багштай хамт Хустайн байгалийн цогцолборт газарт бэлчээрийн доройтол, хөрсний нөхөн сэргээлтийн туршилт судалгааны талбай дээр нэг өдөр ажилласан юм. Энэхүү туршилтад манай Monpellets органик ноосон бордоо ашиглагдсан байсан. Энэ нь амаргүй ажил билээ, ширхэг ширхэгээр нь ургамлыг хөрсний гадаргаас нэг бүрчлэн хайчлаад нэр төрөл бүрээр нь тусгайлан дугтуйнд хийнэ......

3 жилийн дараа 2025 оны 8 сард багшаас:
“Ийм сайхан өөрчлөлт гарсан шүү, тайлан мэдээлэл бэлэн болмогц чамд өгнө” гэсэн урамтай үг сонссон тэр үр дүнгийн тайланг тэсэн ядан хүлээж байна. Ялангуяа 2026 онд Монгол Улсад болох COP17-ийн үеэр үндэсний үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн байгальд хэрхэн эерэгээр нөлөөлж, мөн хонины ноосон бордооог бэлчээр, хөрсний доройтлыг бууруулахад хэрхэн ашиглаж болох талаар туршилт, судалгааны материалтай болохнээ үнэхээр сайхан байна.

In August 2022, I had the opportunity to work with Professor Undarmaa from the Mongolian University of Life Sciences at the Hustai National Park, where we spent a day on a field site dedicated to studying pasture degradation and soil restoration. In that experimental research, our Monpellets organic wool fertilizer was applied.

It was not an easy job, but three years later, hearing my professor say:
“The results turned out beautifully, I will share the report with you once it’s ready” was an incredibly rewarding moment.

Now, I am eagerly waiting for the official results. And as Mongolia prepares to host COP17 in 2026, it excites me to know that we will be able to showcase how a nationally produced solution can positively impact nature — and how sheep wool can be transformed into a tool to combat soil and pasture degradation with real, measurable outcomes.

Үйлдвэрийн айлчлал 2025 оны 8-р сарын 20-нд манай үйлдвэрт FAO, IUCN, WWF, WOCAT, CAMP Alatoo байгууллагын төлөөлөгчид б...
21/08/2025

Үйлдвэрийн айлчлал

2025 оны 8-р сарын 20-нд манай үйлдвэрт FAO, IUCN, WWF, WOCAT, CAMP Alatoo байгууллагын төлөөлөгчид болон Монгол, Казахстан, Киргиз улсын төлөөлөгчдийг хүлээн авч өөрсдийн хамтын ажиллагаа, бүтээгдэхүүн боломжийн талаар ярилцлаа.

Энэхүү айлчлал нь орон нутгийн үйлдвэр хэрхэн малчдын хоршоо болон бусад үйлдвэрлэгчидтэй уялдан ажиллаж, залуу малчдын оролцоо, эмэгтэйчүүдийн хүртээмж, ханган нийлүүлэлтийн үр ашигтай ажиллагааг дэмжиж болдгийг харуулах үнэт боломж байлаа.

Хэлэлцүүлгийн үеэр зочид мөн дэлхийн тэргүүлэх хөдөө аж ахуйн орон болох Шинэ Зеландын туршлага зэрэг олон улсын мэдлэг, арга туршлагыг Монголын хөдөө аж ахуйн хөгжилд нэгтгэхийн чухлыг онцоллоо.

Factory Visit – August 20, 2025 We were honored to welcome distinguished guests from FAO, IUCN, WWF, WOCAT, CAMP Alatoo, as well as representatives from Mongolia, Kazakhstan, and Kyrgyzstan, to our factory on August 20th.

The visit was a valuable opportunity to showcase how a local factory can work hand-in-hand with rural cooperatives and herders, while promoting youth engagement, women’s inclusivity, and supply chain efficiency.

During the visit, we presented Monpellets, our innovative sheep wool fertilizer, and demonstrated:
- Sheep shearing in just one minute, showing the efficiency of our training program.
- Wool handling and pressing techniques that improve quality and reduce costs.
- Dipping after shearing as part of modern animal health management.
- On-site wool purchasing from herders, ensuring fair income and sustainable livelihoods.

The discussions also highlighted the importance of integrating global expertise (including knowledge from New Zealand Share Mongolia one of the world’s leading agricultural countries) into Mongolia’s rural development. This exchange reinforced our shared vision: building a green, sustainable, and inclusive future for herders, communities, and the environment.

Өмнөговь, Завхан аймгуудаас 2 машин ноос буулаа. Бид байнга ноос авдаг шүү. утас 94103030
15/08/2025

Өмнөговь, Завхан аймгуудаас 2 машин ноос буулаа. Бид байнга ноос авдаг шүү. утас 94103030

Address

Ikh Khuraldai Unit 601
Ulaanbaatar
17000

Alerts

Be the first to know and let us send you an email when Хонины ноосон органик бордоо Monpellets, sheep wool organic fertilizer- posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Хонины ноосон органик бордоо Monpellets, sheep wool organic fertilizer-:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

МОНПЕЛЛЕТС ХХК

Монпеллетс ХХК нь 2014 онд байгуулагдсан ба ХБНГУ-ын Хумболдын Их сургуулийн эрдэмтэд болон бусад байгууллагтай олон жилийн турш хамтран ажиллаж, Европын Холбооны улсуудын зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн экспортлох, эх орныхоо хүн амыг эрүүл хүнсээр хангах зорилгоор “Хонины ноосон био бордооны үйлдвэр барих” төсөл хэрэгжүүлэн 2018 оны 9 дүгээр сард бүрэн ашиглалтанд оруулан хамгийн орчин үеийн “ноу-хоу”, инновацийн технологиор био бордоо үйлдвэрлэж байна.

Бид малчдынхаа үйлдвэрлэж буй түүхий эдийг эх орондоо боловсруулан, шинэ, ховор үйлдвэрлэл бий болгож, ямарч химийн бодис болон туслах бодис холихгүй, ус хэрэглэхгүй, байгаль орчинд хор нөлөөгүй, ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хүн амыг эрүүл хүнс, жимс, ногоогоор бүрэн хангахад чухал нөлөө үзүүлэх, 100 хувь хонины ноосоор био бордоог үйлдвэрлэн зах зээлд гаргаж эхэллээ.