03/05/2026
2026-05-04. Даваа гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 18.
Наран ургах шингэх: 05:30-20:08.
Үс засуулбал: Эд, малын гарлагатай муу тул цээрлэвэл зохилтой.
Барилдлага: Идэрийн барилдлагатай өдөр.
Билгийн тооллын хаврын сүүл хар луу сарын хуучны 18-ны өдөр. Хоёр хар мэнгэтэй, мод суудалтай, дүвзий 16 жэдзий 17 одтой, шар бар өдөр. Идэрийн барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага хуран үйлдэхүй.
Өдрийн сайн цаг: хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40) могой (09:40-11:40) хонь (13:40-15:40), нохой (19:40-21:40) болой. Нохой жилтэй хүмүүний сүлд өдөр. Морь, нохой жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд гарын алга, бөгс хасанд орших болой.
Энэ өдөр шүтээн залах, хишиг даллана авахуулах, эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, шинэ гэрт орох, гэр, байшингийн суурь тавих, эм тан найруулах, замд гарах, цэрэг, цагдаагийн үйл хийх, бичиг тамгалуулах, худалдаа хийх, сангийн гэр нээх, малын зан үйл хийх, хараал жатхыг буцаах гүрэм үйлдэх зэрэг үйлд сайн.
Тэнгэр тахиулах, ураг садан бололцох зэрэг үйлд муу зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг баримталж Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж үйлдвээс зохилтой.