08/11/2025
Эрүүл мэндээ алдвал бүхнийг алдсанд тооц гэдэг хэлц үг байдаг. Өдөр тутмын хоол өнөөдөр таны хүүхдийн өнөөдрийн болон ирээдүйн эрүүл мэндийг тодорхойлох болно.
Өвчлөл залуужаад байгааг бүгд мэдэрч байгаа ч ямар арга хэмжээ авч байгаа вэ. Дэлхийн улсууд үүнийг шийдэхийн тул "Сургуулийн хоол -School lunch/feeding" хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
Халдварын бус өвчний үндсэн шалтгаан хоол, харин хоолноос шалтгаалж үүссэн өвчнийг халдварт өвчнийг хэд хоног эм уугаад эдгээчихдэгтэй адил гэж бодвол том ташаарал.
Бид хүүхдүүдээ өнөөдрөөс зөв хооллохгүй л юм бол... халдварын бус өвчлөлийг бууруулна гэж байхгүй бас дийлнэ гэж байхгүй... ирээдүй хэцүүднэ гэдэг тодорхой.
Хооллолт гэдэг түвэгтэй, хэцүү зүйл биш боловч "Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ" гэдэг бүхэл бүтэн тогтолцоо юм. Тогтолцоо бүрдэхгүй бол үр дүнгүй, үргүй зардал...
Үр хүүхдийнхээ төлөө түмэнд түгээж дэмжээрэй...
https://www.facebook.com/reel/1813106576244801