Wellness Solutions LLC

Wellness Solutions LLC

06/11/2025

Эрүүлжих, урт наслах, турах хамгийн найдвартай арга бол:

1. Хангалттай нойр
2. Дасгал хөдөлгөөн
3. Жимс, хүнсний ногоо ихтэй хоол
4. Стрессийн менежмент
5. Архи, тамхины хэрэглээг хязгаарлах юм.

Энэ 5-д бол хангалттай нотолгоо бий.

#ХандлагааӨөрчилье

04/11/2025

🚨 Нэг хэрэглэгч ChatGPT-ээс “Хэрхэн 140 наслах вэ?” гэж асуухад, хариулт нь энгийн атлаа гайхмаар байв.

ChatGPT “цэнхэр бүс” (blue zones) гэж нэрлэгддэг дэлхий дээрх хамгийн урт насалдаг хүмүүсийн амьдралын хэв маягийг шинжилж дараах дүгнэлтэд хүрсэн:

• Энэ нь хоолны дэглэм биш.
• Энэ нь дасгал биш.
• Энэ нь генетик биш.

→ Урт наслах гол хүчин зүйл бол архаг стрессийн доод түвшин юм.

Бусад бүх зүйл хоёрдогч.
Та эрүүл хооллож, дасгал хийж, тамхи татдаггүй байсан ч байнгын стрессийн дор амьдарвал залуудаа нас барна. Баталгаатай.

Архаг стресс гэдэг нь ажил, мөнгөний асуудал биш.

• Энэ нь “чи хэн бэ” ба “чи хэн шиг харагдахыг оролдож байгаа вэ” гэсэн дотоод зөрчил.
• Хэрэв чи өөрийн амьдралаар амьдардаггүй бол, бие чинь 24/7 “амьд үлдэх горимд” байдаг.
• Кортизол бүхнийг сүйтгэдэг: судас, дархлаа, тархи.

Окинава, Сардинийн хүмүүс урт насалдаг шалтгаан нь загас иддэгээс биш, өөртэйгөө эв найрамдалтай амьдардгаас юм.

1-р дүрэм: Дотоод эсэргүүцэл төрүүлдэг зүйлсийг бүү хий.
• Мөнгөний төлөө үзэн яддаг ажлаа хийдэг үү? → −15 жил
• Ганцаараа үлдэхээс айгаад хайргүй хүнтэй хамт амьдардаг уу? → −10 жил
• Эрч хүчийг чинь сордог хүмүүстэй байнга хамт байдаг уу? → −8 жил

Хор хөнөөлтэй орчинд өнгөрөөсөн бүх өдөр = эсийн түвшинд хөгшрөлт хурдасна гэсэн үг.

2-р дүрэм: “Дараа хийнэ” гэдгээ зогсоо. Тэтгэвэрт гарахдаа бус, өнөөдөр хүссэн амьдралаараа амьдар.
• Ихэнх хүмүүс амьдралаа “тэтгэвэрт гарсны дараа” гэж хойшлуулдаг.
• Гэтэл тэр үед тэд өвчтэй, ядарсан, эрч хүчгүй байдаг.
• ChatGPT-ийн харуулснаар тэтгэвэрт гарснаас хойш 5 жилийн дотор 43% нь нас бардаг.

Яагаад гэвэл тэдний бие бүх насаараа “амьдрах зөвшөөрөл”-ийг хүлээж байсан — харин авмагц нь оройтсон байдаг.

3-р дүрэм: Нийгмийн харилцаа нь амин дэмээс илүү үнэ цэнтэй.
• Ганцаардал = өдөрт 15 ширхэг тамхи татсантай адил.
• Бат бөх харилцаатай хүмүүс 50% илүү удаан насалдаг.
• Энэ нь найзын тоо бус, харилцааны чанар юм.
4-р дүрэм: Өөрөөс чинь том зорилгыг ол.
Японд үүнийг икигай гэдэг — өглөө босох шалтгаан.

ХӨГШРӨХГҮЙ БАЙХ АРГУУД1. АЛХӨдөр бүр ялангуяа өглөө эрт Алхахдаа утсандаа чихэвч хийгээд цоглог ая сонсоод алх2. ДУРЛАЮу...
01/10/2025

ХӨГШРӨХГҮЙ БАЙХ АРГУУД

1. АЛХ
Өдөр бүр ялангуяа өглөө эрт
Алхахдаа утсандаа чихэвч хийгээд
цоглог ая сонсоод алх

2. ДУРЛА
Юунд ч хамаагүй
Болохгүй бол өөртөө
Хэн нэгэнд таалагдах гэсэн хүсэл
хүнийг илүү сахилга баттай болгодог..

3. ЖИНГЭЭ ХАС
Хоолоо зохицуул
Ялангуяа ач зээ нарынхаа хаясан гээсэн орхисон хоолны үлдэгдэлийг битгий ам руугаа чихээд бай
Чи ямар хогийн сав уу? Айн .

4 . БИЕЭ ЗӨВ ХЭЛБЭРТЭЙ БАЙЛГА
БОЛОМЖ БИЙ ШҮҮ
Царай яах вэ ?
Буурал үс нүүрний үрчлээ байдаг л зүйл Түүнийг нууж яахав.
Доороос нь цагаан үс см- р цухуйчихсан хар, шар, улаан үстэй байснаас буурал саарал цагаан толгойтой байх нь илүү дээр...

5 УНТАХЫН ӨМНӨ ИДЭХ ХЭРЭГГҮЙ
Долоон цагаас хойш юм идэхгүй шүү.
Өлсөж үхдэггүй л юм байна

6 АТААРХАЖ БОЛОХГҮЙ
Хов ярина гэдэг бол атаархалын хэлбэр
Атаа- рхал гэдэг чинь атагаалжин хар мангас дотор чинь суучихаад залуу эд эсийг чинь залгиад байнаа л гэж мэд Ёстой хэрэггүй

7. ХАНГАЛТТАЙ УНТАЖ АМАРДАГ БАЙ
Дор хаяж найман цаг унтах хэрэгтэй
Нойр хүрдэггүй ээ гэдэг үгийг толгойноосоо бүүр аваад хаячих бодохын ч хэрэггүй
Оронд нь "би гүй ээ мөн сайхан нойртой шүү Хүүхэд шиг л унтадаг Толгой дэр хоёр нийлүүлээ л нам" гэдэг тарни цээжилчих ээ хө

8. МӨНГӨӨ ӨӨРТӨӨ ЗОРИУЛ

Мөнгө зарцуулах амархан бас зугаатай шүү
Тэтгэврээ өөртөө зарцуул Үр ач нар чинь өөрсдөө идэх хоолтойгоо төрдөг юм аа хө Өмнүүр нь орох өртэй биш шүү дээ

9 . АМРААД Л БАЙГААРАЙ
Жилд дор хаяж хоёр удаа сувилал амралтанд явж амараа хө .

10 . СОНИУЧ БАЙ
Ном унш Сүмд яв ,Шашин сонирх, Бясалга ,Залбир, Өөрийгөө сонирхдог хүн өвчин бодож суудаггүй моо

11 . КАЙФТАЙ АМЬДАРЧ СУР
Бүх зүйлээс таашаал авч сур, мандаж байгаа нар. сайхан цаг агаар, цэцэглэж буй цэцэгнүүд болжморын жиргээ эсвэл шөнийн шар шувуу.
12 . ХЭТ ТАНСАГЛАЛААС ТАТГАЛЗ
Тансаг байдал, тав тухыг аз жаргал гэж
бүү эндүүр.
Хэвтээ л хажуулаа л байвал газар руу л дөхөөд байна гэсэн үг ш дээ тээ
13. АЙДАСГҮЙ АМЬДАР
Хэзээ ч юунаас ч бүү ай
Бүүр хорт хавдар гэдэг онош сонссон ч бүү ай
Бүх зүйлд боломж бий

23/09/2025
19/09/2025

Таргалвал дархлаа чинь унана. Олон олон өвчний суурь үүснэ. Стрессээ удирд. Сахар, гурилаа тана. Хөдлө. Хөлсөө гарга. Хоолоо цэгцэл. Сэтгэлээ тогтоо. Яг одоо л өөрчил!

Алхах төдийд өвчний 90% эдгэрнэ. Японы Нагао Казүкиро эмч “АЛХАЛТ” гэсэн ном бичсэн бөгөөд уг номынхоо урд хавтсан дээрэ...
15/09/2025

Алхах төдийд өвчний 90% эдгэрнэ.
Японы Нагао Казүкиро эмч “АЛХАЛТ” гэсэн ном бичсэн бөгөөд уг номынхоо урд хавтсан дээрээ “Алхах төдийд өвчний 90 хувь нь эдгэрнэ” гэж бичсэн нь, уншигчдын сонирхол татаад байгаа билээ.
Нагао Казүкиро эмч олон жилийн судалгаан дээрээ тулгуурлан, алхалтын ач тусын талаар 4 цуврал ном бичсэн аж.
Тэрбээр, АЛХАХ ҮЕД:
1.хүний ГЕН ӨӨРЧЛӨГДӨЖ, ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙДАГ учраас, дархлаа сайжирч, өвчин эдгэдэг.
2.ТЕЛОМЕР ЭС УРТАСДАГ учраас, хавдар болон бусад өвчнөөс сэргийлэх боломж бий болдог.
3.ГЭДЭСНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА САЙЖИРЧ, ашигтай ба ашиггүй бактерийн тэнцвэрийг гэдэс маш сайн зохицуулснаар, биед туссан өвчин эдгэх ба цаашид өвчлөхгүй байх боломж үүснэ.
4. ТЕСТОСТЕРОН хэмээх дааврын ХЭМЖЭЭ НЭМЭГДДЭГ учраас, уургийн нийлэгжилт нэмэгдэн, бодисын солилцоо сайжирч, өөх тосны солилцоог идэвхжүүлдгээс гадна, булчингийн хүч чадал нэмэгдэнэ. \Тестостеронийг хүний биед байгалиас заяасан допинг гэж үздэг бөгөөд, хэт ихдэх ба хэт багасах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.\
5.СЕРОТОНИН, ДОПАМИН зэрэг аз жаргалын гормон ялгардаг учраас, урам зориг, эрч хүч биед бий болж, санаа сэтгэлийн хүч бий болсноор, алив өвчнөөс амархан ангижрах боломж бий болдог.
Ийнхүү, хүн өдөр бүр тогтмол 2000 – 10000 алхсанаар, дараах өвчнөөс бүрэн ангижрах боломжтой гэсэн дүгнэлтийг Нагао Казүкиро эмч хийсэн байна. Үүнд: Өдөрт
- 2000 алхвал, өвчлөвч, хэвтэрт орохгүй
- 4000 алхвал, сэтгэл гутралд орохгүй
- 5000 алхвал, зөнөгрөхгүй, зүрх судасны өвчин тусахгүй
- 7000 алхвал, хорт хавдруудаас сэргийлж чадна. Гэдэс, ходоод өвдөхгүй, яс сийрэгжилтээс сэргийлж чадна.
- 8000 алхвал, даралт ихсэхгүй, чихрийн шижин тусахгүй, таргалахгүй, нойргүйдэхгүй, ууц нуруу өвдөхгүй.
- 10000 алхвал, бүх өвчнөөс бүрэн сэргийлж чадах бөгөөд, янз бүрийн өвчтэй байсан бол эдгээр нь 90 хувь илааршина.
Ийм учраас Нагао Казүкиро эмч аливаа өвчнийг эмээр эмчлэхээс илүүтэйгээр АЛХАЛТААР ЭМЧЛЭХ БОЛОМЖТОЙГ судалгаагаараа баталсан ажээ.

04/09/2025

Бидний бие ийм цагуудад ачаалал авч байвал сайн гэнэ:
1. Өглөөний 5-7 цаг: Стрессийн гормон, биеийг сэрээгч гормон болох кортизолын ялгардаг оргил үе юм. Тухайн өдрийн ачааллыг авахад бие ерөнхийдөө бэлдэж эхэлдэг үе. Энэ үед огцом биеийн ачаалал авах дэмий.
2. Үдийн 11 - 1 цаг: Зүрхний цохилтын хэлбэлзэл хамгийн их байдаг үе. Сэтгэл санаа хамгийн бөх байж чаддаг үе. Амаргүй ажлууд, хүндхэн нүүр тулах юмаа энэ үед тааруулбал сайн.
3. Орой тийшээ 5 - 7 цаг: Биеийн температур, бөөрний ажиллагаа хамгийн өндөр байдаг үе. Адреналин их байна. Юмыг нухацтай бодох, алхах, эсвэл хөнгөн дасгал хийхэд тохиромжтой.
4. Орой 11 - шөнийн 1 цаг: Өсөлтийн даавар ялгарах үе. Эд эсийн засвар, ясны нөхөн төлжилт, биеийн нөхөн сэргээлтийн чухал цаг. Энэ үед унтаад өгсөн баймаар бна даа.

23/08/2025

Эрүүл хүн түмэн хүсэлтэй
Өвдсөн хүн нэг л хүсэлтэй
эрүүл үедээ эрүүл мэндээ дэмжих хамгаалах үйлдлүүдийг хийж зөв зохистой хооллоцгооё.

21/08/2025

Баяжмаар байвал пэйжээ сайн дагаад өгөөрэй маш олуулаа пэйжээ дагаж байж илүү их баяжицгаана шүү “Могойн чуулган” ❤️💯 .

👉Таны үйлдлээс хамааран 35 наснаас хойш таны бие, эрүүл мэнд ямар байхыг та өөрөө шийднэ гээд боддоо: 1️⃣ Та дасгал хөдө...
20/08/2025

👉Таны үйлдлээс хамааран 35 наснаас хойш таны бие, эрүүл мэнд ямар байхыг та өөрөө шийднэ гээд боддоо:
1️⃣ Та дасгал хөдөлгөөн хийдэггүй, зөв хооллодоггүй:
- 10 жил тутам та 8% хүртэлх булчингийн массын алддаг (Harvard Health).
- 30 наснаас хойш тестостероны хэмжээ жилд 1%-иар буурдаг (J Clin Endocrinol Metab).
- Дотор өөх нэмэгдсэнээр - чихрийн шижин, цус харвалт, элэгний өөхлөлт, эр бэлгийн чадал буурах эрсдэл нэмэгддэг.
2️⃣ Та эрүүл зөв хооллолдог гэхдээ дасгал хөдөлгөөн хийдэггүй:
- Дасгал хийхгүй бол булчингаа хадгалахгүй: хэвийн жинтэй байсан ч бие чинь чанга биш.
- Mayo Clinic мэдээлснээр дасгал хийснээр биологийн насыг 5-10 жилээр бууруулдаг.
-Хөдөлгөөнгүй бол нуруу, өвдөг, хүзүү өвдөх магадлал өсдөг.
3️⃣ Та дасгал хийдэг ч эрүүл хооллоохгүй бол:
- Өөх нь шатахгүй, харин доор байгаа булчингууд нь харагдахгүй.
- таны идэж байгаа хоол таны гормон, эрч хүч, сэтгэл санааны байдалд нөлөөлдөг - 2022 оны судалгаагаар (Nutrients Journal) тэнцвэртэй хооллолт нь 35-аас дээш насны эрчүүдийн сэтгэлийн түгшүүр, депрессийг бууруулдаг гэж харуулсан.
4️⃣ Зөв хооллож, дасгал хөдөлгөөнтэй байвал:
- Булчингийн масс нэмэгдэж, өөх багасна.
- Тестостерон дааврын түвшин нэмэгддэг (Medicine & Science in Sports & Exercise).
- Илүү сайн унтаж, мэдрэлийн систем болон эрч хүч тогтвортой.
-Та 10 насаар залуу харагдах боломжтой.
- Өөртөө илүү итгэлтэй болно.
👉35-аас хойш та аль эсвэл таргалаад өвчин ярьсан хүн болно аль эсвэл эрүүл биетэй галбиртай болж, өвчингүй амьдрах болно.
✅ Танаас л шалтгаална. Өөрөө л шийд.
# wellness

🧫🧑🏻‍🎓📚📑   Австралийн үндэсний их сургуулийн (ANU, Australian National University) Neuroimaging and Brain Lab-ын эрдэмтэд...
20/08/2025

🧫🧑🏻‍🎓📚📑 Австралийн үндэсний их сургуулийн (ANU, Australian National University) Neuroimaging and Brain Lab-ын эрдэмтэд 2023 онд явуулсан судалгаагаар 25%–41% илүү магни хэрэглэсэн тохиолдолд насжилттай холбоотой тархины хатингаршилт буурдаг болох нь тогтоогджээ. Энэ нь танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулж, тэнэгрэлийн эрсдлийг бууруулж болохыг харуулж байна.
📍Тодруулбал хоногт 350-380мг магни хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад 550 мг ба түүнээс дээш магни хэрэглэсэн хүмүүс 55 насанд тархи нь ойролцоогоор 1 жилээр залуу мэт байжээ.
📍Өмнөх олон судалгаагаар өндөр тунтай магни хэрэглэсэн хүмүүс тэнэгрэлийн эрсдэл нь 37%-иар буурсан ажиглагдсан байна.
Та магни хэрэглэж эхлэхээр шийдсэн бол өөрт тохирох төрөл, тунгаа эмчээс зөвлөгөө авч хэрэглээрэй.

Бидний бие гар утаснаас илүү цахилгаантай…Бид орой болгон утсаа цэнэглэдэг мөртлөө өөрийгөө цэнэглэх талаар бараг боддог...
19/08/2025

Бидний бие гар утаснаас илүү цахилгаантай…
Бид орой болгон утсаа цэнэглэдэг мөртлөө өөрийгөө цэнэглэх талаар бараг боддоггүй…
Яг үнэндээ бол бид зөвхөн яс, мах, бодол биш юм…
Бид бол цэвэр эрчим хүч, хүчдэл...
Бид бол долгион…
Бидний биеийн эс бүр цахилгаан потенциалтай ажилладаг…
Бидний зүрх био-цахилгаан цэнэглэлтээр цохилдог…
Бидний тархи ион, гэрэл, соронзонгоор цэнэглэгддэг…
Гэтэл, биднийг амьдруулж байдаг хүчнээсээ хол, холбоогүй амьдрахыг бидэнд сургасан…
Бид өөрсдийгөө эдгээхийг хүсч байна уу?
Бид тодорхой байдал, эрч хүч, амар амгаланг хүсэж байна уу?
Тэгвэл хэдүүлээ биднийг төлөвлөж бүтээсэн дизайны дагуу нарны туяа, цэвэр ус, хөл доорх хөрстэйгээ эргэн холбодъё…
Бид нүцгэн хөлөөрөө газраас электроныг шингээдэг...
Бид нүдээ нээж өглөөний нар, гэрлийг угтах үедээ эрчим хүчийг үүсгэдэг….
Бид минерал, дурсамжийг агуулсан амьд, цэвэр ус уугаад урсгалаа сэргээдэг…
Энэ бол амьд сүнсний холбоо…
# амьсгалын мэдэр # йог хий. ❤️.
Technogym app.аа татаж аваад йог.оо хийгээрэй.

Address

Хан-Уул дүүрэг, 15-р хороо
Ulaanbaatar
KHAN-UULDISTRICT

Alerts

Be the first to know and let us send you an email when Wellness Solutions LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Wellness Solutions LLC:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram