Maxipro ашигтай бактер

Maxipro ашигтай бактер Health insights

Транс тос гэж юу вэ?“Транс тос” гэдэг нэрийг та зурагт, сонин, сэтгүүл, цахим сүлжээнээс хүний биед хортой тухай олонтаа...
14/08/2025

Транс тос гэж юу вэ?

“Транс тос” гэдэг нэрийг та зурагт, сонин, сэтгүүл, цахим сүлжээнээс хүний биед хортой тухай олонтаа сонсож, уншиж байсан байх. Гэвч бидний ихэнх нь транс тос ямар хүнсэнд агуулагддаг, эрүүл мэндээ хамгаалахын тулд яагаад зайлсхийх хэрэгтэйг төдийлөн сайн мэддэггүй.

Транс тосны төрлүүд

Өдөр тутмын хоол хүнсэнд хоёр төрлийн транс тос агуулагддаг. Үүнд:
1. Байгалийн гаралтай транс тос
• Зарим амьтдын гэдсэнд бий болж, тэдгээрийн сүү, мах зэрэг бүтээгдэхүүнээр дамжин бидний хоолонд бага хэмжээгээр агуулагдана.
• Энэ нь ихэвчлэн маш бага хэмжээтэй тул эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь харьцангуй бага.
2. Хиймэл транс тос
• Шингэн ургамлын тосонд устөрөгч нэмж хатуу төлөвт оруулах замаар үйлдвэрийн аргаар гаргаж авдаг.
• Хүнсний үйлдвэрүүд хямд үнэтэй, удаан хадгалах боломжтой, бүтэц нь тогтвортой учир олон бүтээгдэхүүндээ ашигладаг.
• Гэвч хиймэл транс тос нь эрүүл мэндэд маш их сөрөг нөлөөтэй.

Эрүүл мэндэд үзүүлэх нөлөө

Бидний хэрэглэсэн өөх тос нь ходоод гэдсэнд боловсорч, цусанд шимэгдэнэ. Цусанд агуулагдах өөх тос нь:
• Холестерин
• Триглицерид
• Липопротейн

Липопротейныг:
• Их нягтралтай липопротейн (HDL) – “сайн” холестерин
• Бага нягтралтай липопротейн (LDL) – “муу” холестерин гэж ангилна.

Транс тос нь “сайн” холестерины хэмжээг бууруулж, “муу” холестериныг ихэсгэнэ.
• Сайн холестерин нь судас хатуурахаас сэргийлдэг.
• Муу холестерин нь судас хатуурал үүсгэнэ.

Иймээс транс тос их хэрэглэх тусам:
• Зүрх судасны өвчин
• Тархины цус харвалт
• Чихрийн шижин зэрэг эрсдэл нэмэгдэнэ.

Ихээр агуулагддаг хүнс
• Үйлдвэрийн талх, боорцог, бялуу, нарийн боов
• Чипс, майонез, маргарин
• Түргэн хоолны газрын тосонд шарсан бүтээгдэхүүнүүд

Зөвлөмж
• Бүтээгдэхүүн худалдан авахдаа шошгыг нь шалгаж, транс тосны агууламжийг хар.
• Найрлагад “хагас устөрөгжсөн тос” (partially hydrogenated oils) гэсэн нэр байвал транс тос агуулсан гэсэн үг.
• Цөцгийн тос (сүүнээс гаргаж авсан) нь хамгийн зөв сонголт.
• Транс тосны хамгийн түгээмэл хэлбэр бол маргарин. Орос хэлэнд маргариныг “масло” гэж нэрлэдэг бол цөцгийн тосыг “сливочное масло” гэж нэрлэдэг.

Ашигтай нян багасаж болох уу?• Хоол хүнсэндээ нүүрс ус ихээр хэрэглэдэг таргалалттай хүмүүс• Агаар, ус, хөрсний бохирдол...
17/07/2025

Ашигтай нян багасаж болох уу?

• Хоол хүнсэндээ нүүрс ус ихээр хэрэглэдэг таргалалттай хүмүүс
• Агаар, ус, хөрсний бохирдол ихтэй газар амьдардаг хүмүүс
• Удаан хугацаагаар антибиотик эмчилгээ хийлгэсэн хүмүүс
• Суулгалт өвчний дараа ашигтай нян багассан байдаг.

Анагаах ухаанд ашигтай нян багасаж, ашиггүй нян ихсэхийг дисбактериоз гэж нэрлэдэг. Ашигтай нян багассанаар чихрийн шижин, цагаан мөгөөрсөн хоолойн багтраа, харшил, бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин, хавдар, таргалалт гэх мэт олон өвчний шалтгаан болдог байна.

Ашигтай нянгийн тоо хэмжээг яаж хэвийн байлгах вэ?

• Пребиотик хэрэглэх. Пребиотик нь хүнсний эслэгийн агууламж ихтэй хүнсний бүтээгдэхүүн юм. Пребиотик нь ашигтай нянгийн өсөлтийг нь дэмждэг хоол хүнс нь юм. Та өмнөх хүнсний эслэг гэсэн зөвлөмжийг санаж байгаа байх. Ямар хүнсэнд их хэмжээгээр агуулагддагийг өмнөх зөвлөмжөөс хараарай. Мөн сүүлийн үед үр тарианы хальсыг дангаар ялгаж гаргаж авсан нэмэлт бүтээгдэхүүнүүд их байдаг.
• Пробиотик буюу ашигтай нян агуулсан хүнсний бүтэгдэхүүн хэрэглэх. Пробиотик нь сүү, сүүн бүтээгдэхүүн, тараг, бяслаг, кимчи, даршилсан ногоонуудад ихээр агуулагддаг.
• Пробиотик бэлдмэл хэрэглэх. Сүүлийн үед манайд пробиотикийг их хэрэглэдэг болсон.
• Пребиотик болон пробиотик агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх хэрэгтэй ба пробиотик бэлдмэлийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэйг санаарай. Дур мэдэн их хэмжээгээр хэрэглэвэл таны хэрэглэсэн бэлдмэл дэх ашигтай нян таны биед агуулагдах ашигтай нянгийн өсөлтийг дарангуйлж болохыг санаарай.

10/07/2022

Та бүхэндээ Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс🇲🇳 байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Баярлаж наадахдаа ‼️:

➡️ Цөсний чулуу, нойр булчирхайн үрэвсэл гэх мэт хоол боловсруулах замын өвчтэй хүмүүс хорхог 🍖, хуушуур зэрэг хурц хоол идэхгүй байх. ⚠️.

➡️ Хорхог 🍖, хуушуурыг архи, хийжүүлсэн ундаатай 🥤 хамт хэрэглэхгүй байх. Хийжүүлсэн ундаа 🥤 хоолыг сайн шингээдэг гэдэг нь буруу ойлголт 😑. ⚠️.

➡️ Таны идсэн махнаасаа хоёр дахин их хэмжээний ногоо 🥒🍅🥬 идвэл мах маш сайн шингэдэг. Ногоогоо 🥒🍅🥬 сайн хэрэглэх. ⚠️.

➡️ Айраг эрүүл мэндэд 💪 маш сайн. Гэхдээ айргийг мах🥩, архи 🥃 болон бусад төрлийн удаан задардаг хүнсний бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэхгүй байх. ⚠️.

30/06/2022

Хоолны дуршлыг хянах 🤗🤗

1. 🤤 өлсөж байна уу? ➡️💧ус уугаарай ↩️
➡️ ⏱10 минут хүлээгээрэй.

2. 🤤 өлссөн хэвээр байна уу? ➡️ ☕️ кофе
эсвэл цай уугаарай ➡️ 10 мин хүлээгээрэй

3. 🤤 өлссөн хэвээр байна уу? ↩️
➡️ хоол идээрэй 🍽 😋.

21/06/2022

Цөсний чулуу

5 сарын 31-ний өдрийг “Тамхины эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэгДэлхийд...🌍🚭 Тамхи тариалалтад зориулж жил бүр 200 ...
01/06/2022

5 сарын 31-ний өдрийг “Тамхины эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг

Дэлхийд...🌍

🚭 Тамхи тариалалтад зориулж жил бүр 200 мянган га талбайг сүйтгэн 600 сая модыг тайрч, 22 тэрбум литр ус зарцуулж байгаа нь хүн амын ундны усны нөөцийг барагдуулж байна.
🚭 84 сая тонн нүүрсхүчлийн давхар исэл ялгаруулж агаар мандлыг бохирдуулдаг.
🚭 Жил бүр 4.5 сая их наяд тамхи хэрэглэдэг бөгөөд 4.5 их наяд тамхины иш хог болон үлдэж газрын хөрсөнд 10 жил задралгүй үлдэж 7000 гаруй хорт бодис газрын хөрсөнд шингэдэг.
🚭Жил бүр 4.5 сая их наяд тамхийг хэрэглэж 8 сая хүн амь насаа алдан эдийн засагт 2 их наяд ам долларын хохирол учирч байна.
🚭 1.1 тэр бум тамхины хэрэглээтэй хүмүүс байгаа нь 7 хүн тутмын 1 нь тамхи татаж байна.

Монголд...🇲🇳

🔥 Эрүүл мэндийн салбарын нийт зардлын 8.7 хувийг тамхи, түүнээс үүдэлтэй өвчин эмгэгийн эмчилгээ, оношлогоонд зарцуулж байна.
🔥 Насанд хүрэгчдийн 24.2 хувь нь эрэгтэйчүүдийн 43.7 хувь нь, эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь тамхи татдаг.
🔥 Тэдгээрийн 96.8 хувь нь тамхийг өдөр бүр тогтмол татаж байна.
🔥 Жилд 875 тэрбум төгрөгийг тамхинд зарцуулж байна.

Манай улсад төдийгүй дэлхий даяар нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байгаа зүрх судасны өвчин ❤️, хорт хавдар 🦀, амьсгалын замын архаг өвчин 🫁, чихрийн шижин 💉 зэрэг сэргийлж болох халдварт бус өвчнүүдийн хамгийн том шалтгаан нь тамхидалт 🚬🚬🚬 юм.

Эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.
22/05/2022

Эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.

Address

Seoul Street
Ulaanbaatar

Telephone

+97694090419

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Maxipro ашигтай бактер posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Maxipro ашигтай бактер:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram