Nurbol Medical Doctor

Nurbol Medical Doctor Health insights

Ашигтай нян багасаж болох уу?• Хоол хүнсэндээ нүүрс ус ихээр хэрэглэдэг таргалалттай хүмүүс• Агаар, ус, хөрсний бохирдол...
17/07/2025

Ашигтай нян багасаж болох уу?

• Хоол хүнсэндээ нүүрс ус ихээр хэрэглэдэг таргалалттай хүмүүс
• Агаар, ус, хөрсний бохирдол ихтэй газар амьдардаг хүмүүс
• Удаан хугацаагаар антибиотик эмчилгээ хийлгэсэн хүмүүс
• Суулгалт өвчний дараа ашигтай нян багассан байдаг.

Анагаах ухаанд ашигтай нян багасаж, ашиггүй нян ихсэхийг дисбактериоз гэж нэрлэдэг. Ашигтай нян багассанаар чихрийн шижин, цагаан мөгөөрсөн хоолойн багтраа, харшил, бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин, хавдар, таргалалт гэх мэт олон өвчний шалтгаан болдог байна.

Ашигтай нянгийн тоо хэмжээг яаж хэвийн байлгах вэ?

• Пребиотик хэрэглэх. Пребиотик нь хүнсний эслэгийн агууламж ихтэй хүнсний бүтээгдэхүүн юм. Пребиотик нь ашигтай нянгийн өсөлтийг нь дэмждэг хоол хүнс нь юм. Та өмнөх хүнсний эслэг гэсэн зөвлөмжийг санаж байгаа байх. Ямар хүнсэнд их хэмжээгээр агуулагддагийг өмнөх зөвлөмжөөс хараарай. Мөн сүүлийн үед үр тарианы хальсыг дангаар ялгаж гаргаж авсан нэмэлт бүтээгдэхүүнүүд их байдаг.
• Пробиотик буюу ашигтай нян агуулсан хүнсний бүтэгдэхүүн хэрэглэх. Пробиотик нь сүү, сүүн бүтээгдэхүүн, тараг, бяслаг, кимчи, даршилсан ногоонуудад ихээр агуулагддаг.
• Пробиотик бэлдмэл хэрэглэх. Сүүлийн үед манайд пробиотикийг их хэрэглэдэг болсон.
• Пребиотик болон пробиотик агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх хэрэгтэй ба пробиотик бэлдмэлийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэйг санаарай. Дур мэдэн их хэмжээгээр хэрэглэвэл таны хэрэглэсэн бэлдмэл дэх ашигтай нян таны биед агуулагдах ашигтай нянгийн өсөлтийг дарангуйлж болохыг санаарай.

10/07/2022

Та бүхэндээ Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс🇲🇳 байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Баярлаж наадахдаа ‼️:

➡️ Цөсний чулуу, нойр булчирхайн үрэвсэл гэх мэт хоол боловсруулах замын өвчтэй хүмүүс хорхог 🍖, хуушуур зэрэг хурц хоол идэхгүй байх. ⚠️.

➡️ Хорхог 🍖, хуушуурыг архи, хийжүүлсэн ундаатай 🥤 хамт хэрэглэхгүй байх. Хийжүүлсэн ундаа 🥤 хоолыг сайн шингээдэг гэдэг нь буруу ойлголт 😑. ⚠️.

➡️ Таны идсэн махнаасаа хоёр дахин их хэмжээний ногоо 🥒🍅🥬 идвэл мах маш сайн шингэдэг. Ногоогоо 🥒🍅🥬 сайн хэрэглэх. ⚠️.

➡️ Айраг эрүүл мэндэд 💪 маш сайн. Гэхдээ айргийг мах🥩, архи 🥃 болон бусад төрлийн удаан задардаг хүнсний бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэхгүй байх. ⚠️.

30/06/2022

Хоолны дуршлыг хянах 🤗🤗

1. 🤤 өлсөж байна уу? ➡️💧ус уугаарай ↩️
➡️ ⏱10 минут хүлээгээрэй.

2. 🤤 өлссөн хэвээр байна уу? ➡️ ☕️ кофе
эсвэл цай уугаарай ➡️ 10 мин хүлээгээрэй

3. 🤤 өлссөн хэвээр байна уу? ↩️
➡️ хоол идээрэй 🍽 😋.

21/06/2022

Цөсний чулуу

5 сарын 31-ний өдрийг “Тамхины эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэгДэлхийд...🌍🚭 Тамхи тариалалтад зориулж жил бүр 200 ...
01/06/2022

5 сарын 31-ний өдрийг “Тамхины эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг

Дэлхийд...🌍

🚭 Тамхи тариалалтад зориулж жил бүр 200 мянган га талбайг сүйтгэн 600 сая модыг тайрч, 22 тэрбум литр ус зарцуулж байгаа нь хүн амын ундны усны нөөцийг барагдуулж байна.
🚭 84 сая тонн нүүрсхүчлийн давхар исэл ялгаруулж агаар мандлыг бохирдуулдаг.
🚭 Жил бүр 4.5 сая их наяд тамхи хэрэглэдэг бөгөөд 4.5 их наяд тамхины иш хог болон үлдэж газрын хөрсөнд 10 жил задралгүй үлдэж 7000 гаруй хорт бодис газрын хөрсөнд шингэдэг.
🚭Жил бүр 4.5 сая их наяд тамхийг хэрэглэж 8 сая хүн амь насаа алдан эдийн засагт 2 их наяд ам долларын хохирол учирч байна.
🚭 1.1 тэр бум тамхины хэрэглээтэй хүмүүс байгаа нь 7 хүн тутмын 1 нь тамхи татаж байна.

Монголд...🇲🇳

🔥 Эрүүл мэндийн салбарын нийт зардлын 8.7 хувийг тамхи, түүнээс үүдэлтэй өвчин эмгэгийн эмчилгээ, оношлогоонд зарцуулж байна.
🔥 Насанд хүрэгчдийн 24.2 хувь нь эрэгтэйчүүдийн 43.7 хувь нь, эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь тамхи татдаг.
🔥 Тэдгээрийн 96.8 хувь нь тамхийг өдөр бүр тогтмол татаж байна.
🔥 Жилд 875 тэрбум төгрөгийг тамхинд зарцуулж байна.

Манай улсад төдийгүй дэлхий даяар нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байгаа зүрх судасны өвчин ❤️, хорт хавдар 🦀, амьсгалын замын архаг өвчин 🫁, чихрийн шижин 💉 зэрэг сэргийлж болох халдварт бус өвчнүүдийн хамгийн том шалтгаан нь тамхидалт 🚬🚬🚬 юм.

Address

Seoul Street
Ulaanbaatar

Telephone

+97694090419

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Nurbol Medical Doctor posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Nurbol Medical Doctor:

Share