18/05/2026
“Сайн охин уурладаггүй”, “Чи аль хэдийн том болсон, тэвч”, “Чи илүү сайн сурах ёстой”, “Бусад хүмүүс юу гэж хэлэх бол?” гэх мэт үгс нь бага наснаас эхлэн “бусдад хайрлагдаж, хүлээн зөвшөөрөгдөхийн тулд дуулгавартай, эелдэг, бусдын хүлээлтэд нийцэх ёстой” гэсэн дотоод итгэл үнэмшлийг аажмаар төлөвшүүлдэг.
Ингэснээр “би яг хэн бэ?” болон “бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд би ямар байх ёстой вэ?” гэсэн хоёр ойлголтын хооронд зөрчил үүсч, энэ нь невротик зөрчилдөөний суурь болдог.
Алдарт сэтгэл засалч Карен Хорни неврозыг түгшүүрийг бууруулах зорилготой хамгаалах стратегиуд гэж тодорхойлсон байдаг. Жишээлбэл, хүүхэд насанд буруу зүйл хийхэд загнуулах эсвэл үл хайхрагдах үед хүүхэд хүүхэд эцэг эхээсээ холбоо тасрах вий, орхигдох вий гэсэн айдас мэдэрч эхэлдэг. Үүний улмаас энэ айдас, түгшүүрийг даван туулахын тулд “бусдад нийцэх, таалагдах” эсвэл “өөрийн хүсэл, хэрэгцээг дарах” зэрэг аргуудыг бий болгодог.
Хүүхэд насанд эдгээр стратеги нь орчиндоо дасан зохицоход тусалдаг ч насанд хүрсэн хойноо өөртэйгөө харилцах холбоо сулрах, өөрийн хэрэгцээ үл анзаарах, дотоод хоосрол мэдрэгдэх, түгшүүр нэмэгдэх зэрэг хүндрэлд хүргэж болзошгүй байдаг.
🔻 Доорх хэсэгт невротик зөрчил хэрхэн үүсдэг, ямар хэлбэрээр илэрдэг талаар авч үзье 🌱