Сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөө, сургалт, судалгаа

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөө, сургалт, судалгаа

Сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөө, сургалт, судалгаа �Гэр бүл, хүүхэд, залууст чиглэсэн сэтгэл зүйн боловсролыг дэмжье

Та хүүхдүүддээ өөртөө анхаарал тавих, биеэ даах чадварыг хэрхэн сургаж, хамтарч байна вэ 👇
28/05/2024

Та хүүхдүүддээ өөртөө анхаарал тавих, биеэ даах чадварыг хэрхэн сургаж, хамтарч байна вэ 👇

23/02/2024

СЭТГЭЛ ГУТРАЛ БОЛ ШИМЭГЧ ХОРХОЙСэтгэл гутрал бол таны эргэн тойронд хөврөх манантай төстэй. Бүх юм сааралтаж, манан дото...
14/01/2024

СЭТГЭЛ ГУТРАЛ БОЛ ШИМЭГЧ ХОРХОЙ

Сэтгэл гутрал бол таны эргэн тойронд хөврөх манантай төстэй. Бүх юм сааралтаж, манан дотор төөрсөн мэт мэдрэмжийг төрүүлнэ. Сэтгэл гутралд өртсөн хүмүүс сэтгэл гутралыг хавх, шигддэг элс, сордог намаг, хаа ч явсан чирч явдаг үл үзэгдэх хөлнөөс уяатай зангуу гэх мэтээр тодорхойлжээ.

Манан, шигддэг элс, зангуу гэх мэт үгнүүдээр сэтгэл гутралтай хүмүүс ямар мэдрэмжийг даван туулдгийг тодорхойлжээ. Гэхдээ сэтгэл гутралын ажил үүргийг тодорхойлъё гэвэл паразит буюу шимэгч хорхойтой зүйрлэж болно.

Паразит эзнээрээ хооллож амьдардаг. Сэтгэл гутралын паразит бол амьд биет биш харин сэтгэл зүйд амьдардаг бөгөөд оршин байгаа гэдгээ үргэлж баталж байдаг. Хэрвээ та энэ хорхойг жинхнээсээ ямар муухай гэдгийг нь мэдвэл шууд өөрийн оюун ухаанаасаа авч хаях байсан.
Тийм учраас сэтгэл гутралын паразит буюу шимэгч хорхой таныг хуурахаас өөр аргагүй байдалд ордог. Паразит таны амьдралд үргэлж байх ёстой гэж танд итгүүлдэг. Энэ хорхой бол таны нэг хэсэг, аль эсвэл та ийм л хүн болсон гэж хэлнэ.

Энэ бүгд худал! Энэ худал таныг эрүүл саруул юм хийхээс холдуулдаг. Яагаад гэвэл тэд үхмээргүй байна. Сэтгэл гутрал үргэлжийн байх албагүй өөрчлөгдөх боломжтой. Сэтгэл гутрал бол та өөрөө биш. Энэ бол зүгээр энерги, зан характер, хүсэл мөрөөдлөөр чинь хооллож буй шимэгч хорхой.

Паразиттай зүйрлэж байгаа нь танд сонголт байгааг баталж байна. Та энэ амьтныг амьдрах таатай орчинг бүрдүүлж болно эсвэл зан үйлийн өөрчлөлт хийж паразит амьдрах боломжгүй орчинг бүрдүүлж болно. Энэ шимэгч хорхой таныг шийдвэр гаргах чадвартай хүн гэж бодуулахыг хүсэхгүй. Гэхдээ та тийм чадвартай учраас доорх 10 зөвлөгөөг танд санал болгож байна.

1. Дасгал хөдөлгөөн хийх

Идэвхтэй хөдөлгөөнтэй байдаг хүмүүс сэтгэл гутралд өртөх нь бага байдаг. Депрессний шинж тэмдгийг бууруулахад хөнгөн дасгал хөдөлгөөн ч тусална. Заавал хоёр цагийн хүнд хүчир дасгал байх албагүй, алхах, бага зэрэг гүйх, дугуй унах, ууланд алхах гэх мэт дасгал хөдөлгөөн танд сэтгэл гутралын эсрэг нөлөөг үзүүлнэ.

2. Зохион байгуулалттай байх

Тогтмол цагийн хуваарьтай байх нь тогтвортой байдал, урьдчилан төлөвлөх боломжийг бүрдүүлнэ. Өглөө босох, орондоо орж унтах, хоолоо идэх, ажилдаа явах гэх мэт өдөр тутмын тогтсон журам, тогтмол хуваарьтай байх нь танд хэрэгтэй. Сэтгэл гутралтай тэмцэж буй хүмүүс зохион байгуулалт муутай амьдардаг. Юм тодорхойгүй замбараагүй байх нь дотоод замбараагүйтэлийг үүсгэнэ. Гадаад бүтэц зохион байгуулалт дотоод эмх цэгцтэй байдал руу хөтөлдөг.

3. Том зорилтуудаа жижиг болгон салга

Сэтгэл гутрал нь жижигхэн үүрэг даалгаврыг ч маш том хэцүү болгож харагдуулдаг. Зорилтыг хүрч болохуйц болгохын тулд жижиг хэсгүүдэд хувааж болно. Жишээ нь, өглөө ажилдаа явна гэдэг сэтгэл гутралтай хүний хувьд аймшигтай санагддаг, тийм учраас тэрийг зорилтоо болгох хэрэггүй. Тэрний оронд тодорхой цагт усанд орох гэдэг зорилтоор солих хэрэгтэй. Хоёр дахь зорилт нь шүдээ угаах, гурав дахь нь хувцсаа сольж өмсөх, дөрөв дөх нь өглөөний цайгаа уух, тав дахь нь машиндаа суух. Энэ олон жижиг зорилтууд нь нийлээд том зорилтоо хийхэд тусална.

4. Эрүүл хоолны дэглэм сахих

Сүүлийн үеийн судалгаагаар сэтгэл гутрал эрүүл хоолны дэглэмтэй холбоотой гэжээ. Хоолны дэглэмээ өөртөө тохируулан солих нь үр дүнтэй аргад тооцогдож эхэлж байна. Шинэ ногоо жимс уураг ихтэй хоол хүнс хэрэглэх нь сайн гэжээ.

5. Өдрийн тэмдэглэл хөтлөх

Өөрийн юу мэдэрч байгааг бичиж тэмдэглэх нь хэрэгтэй дасгал болдог. Бичсэн мэдрэмжи дээрээ сайн бодох хэрэгтэй. Зарим хүмүүст өдрийн тэмдэглэл бичих нь их хэрэг болдог ч зарим хүмүүсийн хувьд энэ бол хэцүү ажил. Заавал өдрийн тэмдэглэл бичихгүйгээр шүлэг зохиож, зураг зурж, дуу бичиж, тоглоомын код гаргаж, гэрээ тохижуулж болно. Өөрийн мэдрэмжээ гадагшлуулах олон арга бий. Жишээлбэл, сэтгэл санааны байдалд нөлөөлдөг дууны жагсаалтаа гаргасан ч болно.

6. Сэтгэл гутрал гэдэг үгийг өөрөөр ойлгох

Сэтгэл гутралтай гэж хэлэхээр эвгүй байгаа бол зан үйлийн өөрчлөлт гэдэг үгээр орлуулж болно. Ер нь сэтгэл гутралыг өөр өнцгөөс нь харж болно. Жишээлбэл, өөртөө ингэж хэлж болно.

Сэтгэл гутрал намайг тухгүй болгож амьдралынхаа ямарваа нэг зүйлийг өөрчлөхийг шаардаж байна. Хэрвээ би сэтгэл гутралд ороогүй байсан бол эерэг өөрчлөлтүүдийг хийх урам зориг гарахгүй байсан байх. Тэгэхээр би сэтгэл гутрал гэдэг өвчинд баярлаж байна. Одоо би өөрчлөлт хийх урам зоригтой болсон.

7. Гэрэл тусгах

“Хэр их нууцална, тэр хэрээр өвдөнө” гэдэг үг байдаг нь сэтгэл гутралтай их тохирч байна. Сэтгэл гутралын паразит харанхуйд илүү их өсөж үрждэг. Хэрвээ та бусдаас өөрийгөө тусгаарлаж, өөрийн сэтгэл гутрал өвчнөө нуувал депресс улам хүчирхэгжинэ. Нууц байдлаасаа гарч өөрийнхөө юу даван туулж байгаагаа нуулгүй бусдад ярьж үнэнч бай. Гэрэлтэйд харанхуй байж чадахгүй. Өөрийн тэмцлээ бусадтай хуваалцаж гэрэл оруул.

8. Соmmunity олох

Бусадтай хуваалцсаны дараагаар адил төстэй зүйлийг даван туулж буй хүмүүсийн нэгдлийг олох, байхгүй бол өөрөө бий болгож болно. Яагаад гэвэл сэтгэл гутралыг ганцаараа даван туулах хэцүү. Хүмүүсээс тусламж эрэх, дэмждэг системтэй болох нь сэтгэл гутралын паразитад аймшигтай зүйл. Хүмүүстэй хуваалцах, холбогдох нь эхэндээ эвгүй тухгүй санагдаж болно.

Гэхдээ өөрийн тухтай байдалдаа байх нь өөрөө асуудал. Нэгдэл хүмүүстэй харилцаа холбоотой байх нь холбоо хамаарлын мэдрэмж өгөх, бодит болон сэтгэлийн дэмжлэг өгөх, хувь хүмүүс хоорондоо бие биенээ дэмжих орон зай болдог. Сэтгэл гутралын паразит таныг хүмүүсийн тусламж дэмжлэгээс аль болох холдуулахыг хүсдэг учраас яг үүний эсрэгийг хийж хүмүүстэй холбогд.

9. Өөрөөр бодоод нэг үзэх

Сэтгэл гутралыг даван туулах олон ном, гарын авлага, ажилдаг ном, өгүүлэл, програмууд байдаг. Хүнд хэлбэрт орсон бол энэ бүхнийг худалдаж аваад ажилла. Сэтгэл гутралын үнийн хажууд номны үнэ юу ч биш.

10. Сэтгэл зүйч дээр очихыг бодож үзэх

Сэтгэл зүйч дээр очих тухай бодож байсан уу? Сэтгэл гутралыг даван туулахад, сөрөг бодлуудтайгаа ажиллахад сэтгэл зүйч танд тусална. Зөвлөмж зөвөлгөөнүүдийг дагаснаар сэтгэл гутралын шимэгч хорхойнуудыг хөөн явуулах боломжтой. Хорхойнууд харанхуйд болон худал дотор өсөж үрждгийг сана. Гэрэл тусга.

Найзтайгаа өөрийн сэтгэл гутралын талаар ярилц. Сэтгэл зүйч дээр цаг аваад оч. Найзууд, сэтгэл зүйч гэх мэт хүмүүс сэтгэл гутралын паразитын танд хэлж буй худал үгсийг дор нь олж мэдээд илрүүлж чадна. Сэтгэл гутралдаа битгий дас. Энэ бүх зөвлөмжүүдийг ажил хэрэг болгож өөрийн оюун ухаанаа сэтгэл гутрал байх боломжгүй газар болгоорой.

Эх сурвалж: psychologytoday.com
(2020.1.6)
https://ikon.mn/opinion/1rgc

View the latest from the world of psychology: from behavioral research to practical guidance on relationships, mental health and addiction. Find help from our directory of therapists, psychologists and counselors.

ТАРХИНЫ УЯН ЧАНАР БУЮУ НЕВРОПЛАСТИКИЙГ САЙЖРУУЛАХ АРГУУД: 1. Шатар тогло. 2. Жонглёрдож сур. 3. Тархинд сайн хүнсийг хэр...
13/01/2024

ТАРХИНЫ УЯН ЧАНАР БУЮУ НЕВРОПЛАСТИКИЙГ САЙЖРУУЛАХ АРГУУД:

1. Шатар тогло.
2. Жонглёрдож сур.

3. Тархинд сайн хүнсийг хэрэглэх. Хушга самар, нэрс, D витамин, магнигаар баялаг хүнс тархинд сайн байдаг.

4. 7-8 цагийн шөнийн бүтэн нойрыг авахаас гадна өдөртөө 20 минут дуг хийчих хэрэгтэй.

5. Ажлын цаг дууссан үед ажил бодолгүй тархиа амраах нь маргааш өдрөө эрч хүчтэй сэргэг эхлэх, зөв шийдвэр гаргахад маш нөлөөтэй.

6. Өдөр бүр шинэ үг цээжлэх нь хараа болон сонсголын олон тооны мэдрэлийн эсийг сэргээж өгдөг.

7. Солгой гараа ашиглаж сур. Эсрэгээрээ солгой хүмүүс баруун гараа ашиглаж сурах нь мэдрэлийн эсийн холболтуудыг сэргээдэг.

8. Мнемоник буюу холбож бодох байдлаар үг, шүлэг, дуу цээжлээд сураарай.

9. Бясалгал хийж тархиа амрааж сурах нь юманд тайван, хүлээцтэй хандахад сургадаг.

Та ямар дасгал, дадлуудыг хэрэгжүүлдэг болохоо хуваалцаарай 👇

25/12/2023

Attention-Deficit Hyperactivity Disorder (ADHD) буюу анхаарал дутмагшиж хэт хөдөлгөөнтөх эмгэг нь зан үйл ба хүний хөгжлийн эмгэг юм. 🧐

Тус эмгэг нь ихэвчлэн сургуулийн өмнөх нас болон бага ангийнханд элбэг тохиолддог.

Зарим хүүхдийг өрөмний өт шиг гэдэг дээ.
Тэдгээр хүүхдүүдийг сайн ажвал аливаа зүйлд анхаарлаа төвлөрүүлэх чадваргүйн дээр маш их хөөрч, тоглохдоо орилж хашхичиж, зогсоо зайгүй хөдөлж тоглох хандлагатай байдаг.

Америкт гэхэд л 2 сая гаруй ADHD (ЭйДиЭчДи) эмгэгтэй хүүхдүүд байдаг. Судалгаагаар 30 хүүхэдтэй анги тутамд 1-2 ADHD-тэй хүүхэд байх магадлалтай гэж үздэг. Тэгэхээр энэ нь тийм ч бага тоо биш юм.

Энэхүү эмгэгийг анх Доктор Хейнрик Хоффаман илрүүлж, тухайн эмгэгийн шалтгааныг удамшил болоод эцэг эхийн сурган хүмүүжүүлэх арга барилын алдаанаас үүдэлтэй гэж үзсэн.

ADHD-тэй хүүхдүүд сурлагын ахиц гаргахад тун хүндрэлтэйн дээр бусдын яриаг тогтоож сонсох чадваргүй байдаг. Хэрэв таны хүүхэд энэхүү эмгэгтэй бол гол илрэх 3 шинж нь анхааралгүй байх, хэт хөдөлгөөнтэй болох, өөрийн мэдэлгүй үйлдэл хийдэг зэрэг голлох шинжүүд илэрнэ.

Зарим тохиолдолд ADHD нь насан туршийн эмгэг ч болдог. Хүний геном судлалын үндэсний хүрээлэнгийн тооцоолсноор хүмүүсийн 20-30% нь ADHD-аас гардаггүй. Гэсэн хэдий ч насанд хүрэгчдийн тал хувь нь шинж тэмдгүүд багасдаг.

Тэгэхээр энэхүү эмгэг нь насны эрхээр багасдаг ч бага насанд нь ч мөн анхаарч энэхүү эмгэгээс ангижруулах арга хэмжээг асран хамгаалагчид нь хийх хэрэгтэй. Үүний тулд төвлөрөл сайжруулах дасгал, тархины дасгал тоглоом зэргээр хичээллүүлэх хэрэгтэй.

Ерөнхийдөө тус эмгэг дараах 3 төрөлд хуваагддаг.

1️⃣ АНХААРАЛГҮЙ. Ийм хүмүүс гэнэтийн огцом хөдөлгөөн хийдэггүй харин аливаад анхаарлаа төвлөрүүлэхэд бэрхшээлтэй байдаг. Анхааралгүй ADHD-тай хүмүүс удаан хугацааны туршид хүссэн зүйлдээ анхаарал хандуулж, зохион байгуулалттай үйл ажиллагаанд оролцоход хэцүү байдаг.

Анхааралгүй ADHD-ийн түгээмэл шинж чанарууд нь:

- Анхаарал нь амархан сарнидаг
- Нарийн ширийн зүйлийг анзаардаггүй
- Хүний ярьсан зүйлийг ойлгох
- Өдөр тутмын ажил хийхдээ зарим зүйлсийг орхигдуулах
- Ихэнхдээ хайхрамжгүй байх бөгөөд түлхүүр, ном, утас гэх мэт зүйлсийг байнга алддаг
- Зохион байгуулалттай ажил, үйл ажиллагаанд оролцоход бэрхшээлтэй байдаг
- Бусдын зааврыг дагаж чаддаггүй

2️⃣ ХЭТ ХӨДӨЛГӨӨНТ. Энэ хэлбэрийн ADHD-тэй хүмүүс хэт идэвхтэй байх бөгөөд гэнэтийн байдлаар санаанд орсон зүйлээ шууд хийхийг завддаг юм. Сонирхолтой нь тэд хүссэн зүйл дээрээ сайн төвлөрч чаддаг гэнэ.

Ийм төрлийн эмгэгтэй хүмүүст ажиглагддаг шинж тэмдэгүүд:

- Тогтворгүйгээс болоод бусдад саад учруулах
- Бодлогогүй үйлдэл байнга хийх
- Тэвчээргүй, ээлжээ хүлээж чаддаггүй
- Хүний хэлж бүй үгийг дуустал нь сонсож чаддаггүй
- Хэт их, хурдан ярих
- Ажил хийхдээ олон зүйл зэрэг хийдэг ч бүгдийг нь "халтартуулдаг"
- Хэт сэтгэл хөдлөлтэй учраас амархан уурлаж, баярладаг

3. ХОСОЛСОН. Энэ бол ADHD-ийн хамгийн түгээмэл хэлбэр юм. Энэ төрлийн эмгэгтэй хүмүүс хэт хөдөлгөөнтэй бөгөөд анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй.

Хүүхдэд ADHD-ийн хосолсон хэлбэрийн оношийг тавихын тулд дор хаяж зургаан сарын турш ажиглалт хийдэг. Энэ хугацаанд тухаан хүүхдэд дээр дурьдсан шинэ тэмдгүүдээс дор хаяж 6 нь илрэх ёстой. 17 ба түүнээс дээш насны хүмүүсийг оношлохдоо мөн ижил хугацаанд ажиглах ёстой бөгөөд дор хаяж 5 шинж тэмдэг илэрч байж онош тавьдаг.

Мэдээж тийм ч амаргүй ч үүнээс ангижрах бүрэн боломжтой!

Мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авах боломжтой: 🤙 86092012

26/04/2023

, #Психолохи,

Ажлын байр гэдэг зүгээр цалин авч аргацаадаг газар биш юм. 🤗Ажлын байрандаа хүн төлөвшиж хөгждөг, чадвар нь төгсөрдөг🚶👷,...
11/03/2023

Ажлын байр гэдэг зүгээр цалин авч аргацаадаг газар биш юм. 🤗

Ажлын байрандаа хүн төлөвшиж хөгждөг, чадвар нь төгсөрдөг🚶👷, бие биетэйгээ нөхөрлөдөг 👬👫, удирдлага болон хамт олны соёлоосоо 👌 суралцдаг газар 👩‍🏫

Ажлын байр шиг САЙН СУРГУУЛЬ 🏢 үгүй. Гэгээлгээр хэлбэл цалин 💸💰 авангаа 📚📃💻сурдаг газар юм. 😘😘
Мөн тэндэх таны хоёр дахь гэр 🥰🥰

, #Психолохи,

Бие биш сэтгэл ядрахад бодол олширч тамир тасардаг. Сэтгэл зүйн эрүүл мэнддээ заавал анхаардаг байгаарай.  ,  #Психолохи...
27/02/2023

Бие биш сэтгэл ядрахад бодол олширч тамир тасардаг. Сэтгэл зүйн эрүүл мэнддээ заавал анхаардаг байгаарай.

, #Психолохи,

Өдөр бүр амжилттай, ашигтай, үр дүнтэй, хөгжилтэй, сонирхолтой, күүл .. байх албагүй. Харин өдөр бүр хөгжиж боловсорч ба...
12/02/2023

Өдөр бүр амжилттай, ашигтай, үр дүнтэй, хөгжилтэй, сонирхолтой, күүл .. байх албагүй.

Харин өдөр бүр хөгжиж боловсорч байх нь чухал гэж хичээвэл л..

, #Психолохи,

Хүмүүс танихгүй хүмүүст итгэх хандлагатай байдаг. Учир нь тэд өмнө хэзээ ч хуурч байгаагүй гэж тайлбарласан байдаг байна...
10/02/2023

Хүмүүс танихгүй хүмүүст итгэх хандлагатай байдаг. Учир нь тэд өмнө хэзээ ч хуурч байгаагүй гэж тайлбарласан байдаг байна.
Самуэл Жонсон

, #Психолохи,

Хүн бүр өөртөө сэтгэл зүйч. Зарим үед ойр дотны хүндээ сэтгэл зүйч нь болох тохиолдол гарч байдаг. Тэр үед мэдрэмжтэй ха...
05/02/2023

Хүн бүр өөртөө сэтгэл зүйч. Зарим үед ойр дотны хүндээ сэтгэл зүйч нь болох тохиолдол гарч байдаг.

Тэр үед мэдрэмжтэй хандах буюу тухайн хүнийхээ хэрэгцээг ойлгосноор хариу үзүүлэх нь чухал юм.

Төлбөрөө төлөөд ороод ирсэн үйлчлүүлэгчид мэргэжлийн сэтгэл зүйч ч мөн адил арга барилаар хандах нь байдаг. Сонсох л ёстой, өөр ямар нэг зүйл асууж, зөвлөх шаардлагагүй..

, #Психолохи,

Өсвөр насны эрэгтэй хүүхдийн бие махбод болон сэтгэл зүйн онцлог:Ихэнх хөвгүүдийн бие 13-14 настай байхад нь өөрчлөгдөж ...
05/02/2023

Өсвөр насны эрэгтэй хүүхдийн бие махбод болон сэтгэл зүйн онцлог:

Ихэнх хөвгүүдийн бие 13-14 настай байхад нь өөрчлөгдөж эхэлнэ. 15-19 настайдаа өөрчлөгдөх тохиолдол ч бий. Бэлгийн бойжилт ойролцоогоор 8 наснаас эхэлнэ.

Эрэгтэй хүүхдийн төмсгөнд тестостерон гэх эр бэлгийн даавар ялгарч эхэлдэг нь эр хүн болох эхлэл тавигдана. Эр хүн болж эхэлж байгаа гэдгийг санаарай.

Бие сэтгэлийн хувьд хүүхэд зөндөө өөрчлөгддөг. Аавууд маань илүү хөвгүүдтэйгээ ойрхон байж, бэлгийн боловсролын эерэг зөв мэдээлэл өгөөрэй. Ирээдүйд болох буруу зуршил, болзошгүй аюулын талаар илэн далангуй ярилцах хэрэгтэй.

Аавууд ичиж санаа зовон тээнэгэлзэх хэрэггүй. Аав хэрэв мэдэхгүй байвал хамтдаа судалж болно. Учир нь зөв мэдээлэл авснаар ирээдүйд бий болох эрсдэл, сэтгэл зүйн асуудлуудаас урьдчилан сэргийлж чадна.

Өсвөр насны хүүхэдтэй аав ээжүүд охиддоо анхаарал тавьж, хөвгүүдээ төдийлөн анхаарал тавьдаггүй нь хөвгүүдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг аж.

Энэ насанд аав ээжүүд хүүхдээ хангалттай том болсон гэж үзээд анхаарал халамж тавихаа больдог нь хүүхэд өөрийгөө нээж чадахгүй, хаалттай болдог.

Иймээс аав ээжүүд хөвгүүддээ анхаарал тавьж байгаарай.

Сэтгэл Зүйч Н. Ариун-Эрдэнэ

, #Психолохи,

Address

Цахим сэтгэл зүйчийн өрөө
Ulaanbaatar
00976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:15
Wednesday 09:15 - 17:15
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:15
Saturday 11:00 - 16:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөө, сургалт, судалгаа posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category