Yoga Studio

Yoga Studio 🧘‍♀️YogaLifeMongolia🧘🏻‍♀️

📍Төрийн ордон
📍Наадам центрийн 5 давхар
☎️88062445

🤫🤫🤫
20/05/2026

🤫🤫🤫

60 секундийн суулт таны нуруунд тус болж магадгүй.Нурууны доод хэсгийн өвдөлт ихэнхдээ:• Удаан суух• Хөшсөн ташаа• Сул ө...
18/05/2026

60 секундийн суулт таны нуруунд тус болж магадгүй.
Нурууны доод хэсгийн өвдөлт ихэнхдээ:
• Удаан суух
• Хөшсөн ташаа
• Сул өгзөгний булчин
• Хөдөлгөөний дутагдалтай холбоотой байдаг.
Харин өдөрт ердөө 60 секунд суулт хийх нь:
✅ Ташаа, аарцаг орчмын чангарсан булчинг суллах
✅ Үений хөдөлгөөнийг сайжруулах
✅ Биеийн байрлалыг тэнцвэржүүлэх
✅ Удаан сууснаас үүссэн ачааллыг багасгахад тусалж болно.
⚠️ Гэхдээ энэ нь бүх төрлийн нурууны өвдөлтийн “ид шидийн эмчилгээ” биш.
Хэрэв:
• Өвдөлт хүчтэй
• Хөл рүү дамждаг
• Гэмтлийн дараа эхэлсэн
• Өдөр ирэх тусам нэмэгдэж байвал
эмч эсвэл мэргэжлийн эмчилгээний хүнтэй зөвлөөрэй.
🧩 Хэрхэн зөв хийх вэ?
• Өсгийгөө газарт аль болох бүтэн хүргэх
• Өвдгөө хөлийн чиглэлтэй ижил байлгах
• Цээжээ цэх
• Нуруугаа хүчээр хотойлгохгүй тайван барих
Эхэндээ 10–20 секундээс эхлэхэд хангалттай.
Энгийн мэт харагдавч, өдөржин суудаг биед гүн суулт нь хөдөлгөөнийг дахин асаах хүчтэй дадал байж чадна.

📚 Эх сурвалж:
Kelly Starrett & Glen Cordoza — Becoming a Supple Leopard

16/05/2026

🙏🏻 2026.05.17🇲🇳

15/05/2026
Миний сонгосон энэ ажил их сайхан ажил, тэр хэрээр өндөр шалгууртай ажил байгаа юм.Учир нь багш хүн зааж сургаж буй зүйл...
13/05/2026

Миний сонгосон энэ ажил их сайхан ажил, тэр хэрээр өндөр шалгууртай ажил байгаа юм.
Учир нь багш хүн зааж сургаж буй зүйлдээ өөрөө эхлээд тэнцдэг байх ёстой🙏🏻

YogalifeMongolia🙌

Иога бол зөвхөн бие сунгах дасгал биш, харин бие, сэтгэл, ухамсрыг хөгжүүлэх 8 шаттай гүн ухаан юм. Энэ замын эхлэл нь Я...
12/05/2026

Иога бол зөвхөн бие сунгах дасгал биш, харин бие, сэтгэл, ухамсрыг хөгжүүлэх 8 шаттай гүн ухаан юм. Энэ замын эхлэл нь Яма ба Нияама бөгөөд бусадтай болон өөртэйгөө зөв харьцах амьдралын суурь зарчмуудыг заадаг.

Патанжали Иога Сутрад эдгээр зарчмуудыг дэлгэрэнгүй тайлбарласан байдаг бөгөөд тэдгээрийг судалж ойлгохоос гадна өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэн дадуулахыг мөн заасан байдаг.

1. Яма (Yama) – Ёс зүйн хандлага, бусадтай харилцах зарчим
2. Нияама (Niyama) – Дотоод сахилга бат, өөрийгөө хөгжүүлэх дадал
3. Асана (Asana) – Биеийн байрлал, дасгал
4. Пранаяма (Pranayama) – Амьсгалын хяналт
5. Пратьяхара (Pratyahara) – Мэдрэхүйгээ дотогш төвлөрүүлэх
6. Дхарана (Dharana) – Төвлөрөл
7. Дхьяна (Dhyana) – Бясалгал
8. Самадхи (Samadhi) – Гэгээрэл, дээд ухамсар

YogalifeMongolia🇲🇳🙌🙏🏻

Энэ сошиалаас хэрэгтэй мэдээ мэдээллээ авдаг ч хүн байна, хов жив хайдаг ч хүн байна… Ялгаа нь хэрэгтэйгээ авдаг хүмүүси...
11/05/2026

Энэ сошиалаас хэрэгтэй мэдээ мэдээллээ авдаг ч хүн байна, хов жив хайдаг ч хүн байна…

Ялгаа нь хэрэгтэйгээ авдаг хүмүүсийн энерги дүүрдэг бол хэрэггүй мэдээлэл авдаг хүмүүс хайран сайхан эрч хүч энергиэ барж байдаг нь ялгаатай юм даа!!!
YogalifeMongolia🙏🏻

Хэтэрхий өнгөрсөнд эсвэл зөвхөн ирээдүйд “амьдрах” нь ихэнхдээ сөрөг нөлөөтэй байж болно. Учир нь хүн одоо болж буй амьд...
07/05/2026

Хэтэрхий өнгөрсөнд эсвэл зөвхөн ирээдүйд “амьдрах” нь ихэнхдээ сөрөг нөлөөтэй байж болно. Учир нь хүн одоо болж буй амьдралаасаа тасарч эхэлдэг.

* Өнгөрсөндөө хэт автахад:
* харамсах,
* буруутгах,
* алдсанаа дахин дахин бодох
зэрэг нь гуниг, түгшүүрийг нэмдэг.
* Ирээдүйдээ хэт автахад:
* юу болох бол гэсэн айдас,
* хэт их төлөвлөлт,
* бүтэх эсэхийн санаа зовнил
нэмэгдэж болно.

Гэхдээ өнгөрсөн ба ирээдүй өөрсдөө муу зүйл биш:

* Өнгөрснөөс суралцах хэрэгтэй.
* Ирээдүйгээ төлөвлөх ч хэрэгтэй.

Гол нь:

өнгөрснөөс сургамж аваад, ирээдүйгээ чиглүүлээд, одоодоо амьдрах тэнцвэр чухал.

Одоо цагт төвлөрнө гэдэг нь:

* яг хийж буй зүйлээ анзаарах,
* мэдрэмжээ ойлгох,
* бодит амьдралтайгаа холбоотой байхыг хэлдэг.

YogalifeMongolia🇲🇳

Address

Ulaanbaatar

Telephone

+97699474099

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Yoga Studio posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Yoga Studio:

Share

Category