Бэрх биш ээлтэй

Бэрх биш ээлтэй Хэн хэнийхээ оршихуйг хүлээн зөвшөөрч, "Бэрх биш ээлтэй" нийгмийг хамтдаа бүтээцгээе 🫶

12/12/2025

Мөнххада ХХК: Эрх тэгш ээлтэй нийгмийн төлөө хамтдаа 🤝🤝🤝

08/12/2025

"Сэтгэмж" цогцолбор сургуулийн 10а ангийн сурагч О.Амин-Эрдэнэ: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өрөвдөж биш, харин харъя, тэдний ажлын байр, сурч хөгжих орчин, хүртээмжийн асуудлыг нь шийдэж өгвөл нийгэмдээ маш том хувь нэмэр оруулж чадна. 🫶🫶🫶

05/12/2025

ПАРА Байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин, спортын мастер Д.Сэлэнгэ: Байт харвааны спортоор хичээллэснээр нэгдүгээрт төвлөрөх чадвар сайжирна, хоёрдугаарт өөртэйгөө ажиллах чадвар сайжирна, гуравдугаарт биеийн ерөнхий хөгжил сайжирдаг. Түүнээс гадна тухайн хүн хамт олонтой болно, нийгэмд эзлэх байр суурьтай болно, түүнийгээ дагаад тодорхой хэмжээнд амжилтууд гаргаад ирэхээр мөнгө санхүүгийн давхар шийдэгдэнэ. 🏹🏹🏹

04/12/2025

Гитарчин Д.Лувсандорж: Урлаг өөрөө сэтгэл зүйн эмчилгээ. Дуу, яруу найраг, утга уран зохиолын салбарт гэх мэт өөрийгөө хөгжүүлэх боломж дүүрэн байдаг. Урлагаар хичээллэснээр дотоод мэдрэмж, өөрийгөө сонсох боломж байдаг учраас урлагаар хичээллээрэй гэж уриалж байна. 🎸🎸🎸

12 САРЫН 3-ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨРЖил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн б...
03/12/2025

12 САРЫН 3-ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР

Жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон өнгөрүүлэхээр НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1992 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 37 дугаар чуулганаараа шийдвэрлэсэн.
Энэ жилийн хувьд “Нийгмийн дэвшлийг түргэсгэхийн төлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэгш оролцуулсан нийгмийг төлөвшүүлье” (Fostering disability inclusive societies for advancing social progress) гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ өдөр дэлхий нийтээр хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, ойлголтыг нийгэмд түгээх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг хүргэх, бүх хүнд хүртээмжтэй нийгмийг бүтээхийг уриалахад чиглэсэн олон талт арга хэмжээ зохион байгуулагддаг. 💜

03/12/2025

👩‍🦽🧑‍🦯Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оршихуйг хүндэлж, байгаагаар нь хүлээн зөвшөөрч, сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал.
✅Хамтдаа хөгжиж, эх орондоо баялаг бүтээж, нийгэм эдийн засагт хөрөнгө оруулж, соёл спортоор дэлхийд эх орныхоо нэрийг мандуулсаар яваа тэдний ЭРХИЙГ БИД ХАМГААЛАХ УЧИРТАЙ.
✅Хүн бүхэнд ээлтэй нийгмийг цогцлооход иргэн таны дуу хоолой, үлгэрлэл нийгэмд эерэг өөрчлөлтийг түгээх болно.

02/12/2025

Хүртээмжтэй орчин бол оюутан бүрийн эрх юм.
Бэрх биш ээлтэй нийгмийг хамтдаа бүтээцгээе 💚

#боловсролхүнбүрт
#тэгшхамруулъя
#ээлтэйсургууль

02/12/2025

Хэн нэгний өдрийг илүү гэрэлтэй болгоё.
Бэрх биш ээлтэй нийгмийг хамтдаа бүтээцгээе 💚

#боловсролхүнбүрт
#тэгшхамруулъя
#ээлтэйсургууль

02/12/2025

Оролцооны хаалга хүн бүрт нээлттэй.
Бэрх биш ээлтэй нийгмийг хамтдаа бүтээцгээе 💚

#боловсролхүнбүрт
#тэгшхамруулъя
#ээлтэйсургууль

01/12/2025

🧡 "Tous les Jours" Хүннү молл салбарын менежер Сарангоо: Манай салбарын ажилчид дохионы цагаан толгойн үсгүүдийг бүгдээрээ хичээж чармайгаад хэнээр ч хэлүүлэлтгүйгээр бүгдээрээ сурсан байгаа. 🧡

les Jours
@Бидчадна.МН

01/12/2025

🧡 "Tous les Jours" компанийн ажилтан Анужин: Цэвэрхэн хувцас, таатай нөхцөл, цагийн уян хатан байдал, ажиллах нөхцөл зэрэг маань өглөө болгон ирэх шалтгаан минь болдог. Ажлынхандаа маш их баярладаг шүү. 🧡

les Jours
@Бидчадна.МН

30/11/2025

📍Хөдөлмөрийн тухай хуулийн 144.8. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асардаг ажилтан хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч түүнд гэрээсээ, зайнаас, бүтэн бус цагаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх боломжит арга хэмжээг авна.📍
📍127-р цэцэрлэгийн эрхлэгч А.Энхцэцэг: П.Отгонсүрэнгийн хувьд бэрхшээлийн онцлог, холоос ирж очих зэргээс шалтгаалж богиносгосон цагаар ажилладаг. Ажиллах хугацаандаа хийх ёстой ажлаа маш сайн чанартай гүйцэтгэлтэй хийдэг учраас хамт олондоо ч хүлээн зөвшөөрөгдсөн, таатай хүлээж авдаг болсон, байхгүйд нь үгүйлдэг, асуудаг болж хамт олны уур амьсгал өөрчлөгдөн. 📍
📍127-р цэцэрлэгийн гадна талбайн цэвэрлэгч П.Отгонсүрэн: Ажилд ороход бүх зүйлийг зааж зөвлөснийг сураад хийж байгаа. Цэцэглэгийн хүүхдүүд ах аа сайн уу өглөөний мэнд гээд мэндэлдэг, хааяа тусалдаг. 📍
📍Ухамсарт үйл сэтгэл зүйн төвийн захирал, сэтгэл судлалын ухааны докторант А.Энхжин: Тухайн хүний бэрхшээлийн онцлогийг эхлээд таньж мэдэх түүнд бэлдэх шаардлагатай. Тухайлбал, энэ хүний хүлээж авах нь удаан учраас 5 удаа тайлбарлаж өгөхөд би бэлэн гэсэн хандлагаар хүний нөөц маань тухайн хүнийг сонгож авах хэрэгтэй юм. 📍

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Бэрх биш ээлтэй posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram