MIND сэтгэл судлалын төв

MIND сэтгэл судлалын төв Сэтгэлзүйн боловсролыг хүн бүрт

Өсвөр насны хүүхэдтэйгээ яаж харьцах уу? Өсвөр насны хүүхэдтэйгээ ойлголцохоо байлаа Өсвөр насны хүүхэд маань маш залхуу...
11/12/2025

Өсвөр насны хүүхэдтэйгээ яаж харьцах уу?
Өсвөр насны хүүхэдтэйгээ ойлголцохоо байлаа
Өсвөр насны хүүхэд маань маш залхуу болоод байна
Өсвөр насны хүүхдийн маань зан ааш өөрчлөгдөөд байна
Өсвөр настандаа гомдоод байна гэх мэтчлэн аав ээжийн зүгээс өсвөр насны хүүхдээ нэг л болохгүй байгаа юм шиг, ингэж байгаад буруутчих юм шиг, бөөн бөөн асуудал юм шиг тусгай ангилалд оруулж хараад байх нь элбэг.
Гэхдээ бидний хүүхдүүд бүхий л хүрээнд хөгжлийн нэг шатандаа явж байгааг, -өөрчлөлт гэдэг нэг талаараа хөгжил гэдгийг,
-тэднээс илүү бид өсвөр насыг аль хэдийн туулаад гарсан гэдгээ,
-биднээс маш их ялгаатай цаг үед өсч байгааг нь хүлээн зөвшөөрөх ёстойгоо
-тэд биш бид эхэлж өөрчлөгдөх хэрэгтэйг гээд олон зүйлсийг бид анзааралгүй явах нь бий.
Тийм ч учраас манай хамт олон 3 жилийн өмнө "САЙН УУ, ҮР МИНЬ" аав ээж хүүхдийн ярилцах картыг үеийн ялгаанд тулгуурлан боловсруулж гаргасан юм.
Орчин үед ном сэтгүүл, нийтлэл подкаст, интернэт зэрэг олон эх сурвалжаас мэдлэг мэдээлэл олж авах боломжтой ч манай сургалт танд шинжлэх ухаанд тулгуурласан, Монголын хөрсөнд буусан, СЭТГЭЛЗҮЙН БОЛОВСРОЛ -ыг олгоно.

Бүртгэлийн линк : https://forms.gle/1md9iG3McPVWWf6U8

Зөвлөгөөнд орохын өмнө биеэ бэлддэг, өөртөө сануулдаг хэд хэдэн бодол байдаг. Түрүүлж дүгнэж оношлохгүй байх, буруутгалг...
08/12/2025

Зөвлөгөөнд орохын өмнө биеэ бэлддэг, өөртөө сануулдаг хэд хэдэн бодол байдаг.
Түрүүлж дүгнэж оношлохгүй байх, буруутгалгүй байх, үйлчлүүлэгчийнхээ өмнө гарахгүй, хойно нь үлдэхгүй зэрэгцэж алхах, тольны тусгал шиг байх гээд суурь зүйлсээс гадна хамгийн чухал нь ХҮН хэвээрээ байх юм.

2025 оны анхны бөгөөд сүүлийн ТОМ ХЯМДРАЛ12 сарын 5 буюу Баасан гаригийг дуустал үргэлжилнэ.БҮХ КАРТ 25% хямдарна. Хаяг ...
02/12/2025

2025 оны анхны бөгөөд сүүлийн ТОМ ХЯМДРАЛ
12 сарын 5 буюу Баасан гаригийг дуустал үргэлжилнэ.
БҮХ КАРТ 25% хямдарна.
Хаяг : Циркийн баруун талд Классик тауэр барилгын баруун залгаа шилэн нүүртэй 4 давхар "Моншике" оффис барилгын (Центр Доктор Бубновского хаягтай) 3 давхарт, 99047475, 99097473, 99099632
Та чатаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Оройн цагаар Будда виста, Модны 2, оффисын харуулаас авч болно. Мөн PPBox, UBCAB зэрэгт тавьж өгөх боломжтой.

Амралтын хоёр өдөр Японы гоо сайхны брэнд  өсвөр насны хүүхдүүдэд зориулж зохион байгуулсан өдөрлөгт манай төвийн сэтгэл...
10/03/2025

Амралтын хоёр өдөр Японы гоо сайхны брэнд өсвөр насны хүүхдүүдэд зориулж зохион байгуулсан өдөрлөгт манай төвийн сэтгэл зүйч Д. Туул, Б. Номин нар хамтран ажиллаж *Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог* сэдвээр сургалт хийж ажиллаа…
Өсвөр насны хүүхдээ ойлгож, харилцах нь тэдний бие хүн болон төлөвшихөд маш хэрэгтэй байдаг.
Сэтгэл зүйн боловсролыг хүн бүрт…

09/02/2025

Үнэхээр гоё гоё, сонирхолтой мэргэжлүүд байх юм аа 😍🤩 Та нар эдгээр мэргэжлүүдийн талаар бодож үзэцгээж байсан уу?. Манайд л төдийлөн ахисан түвшинд хөгжөөгүй, "танигдаагүй" мэргэжлүүд болохоос биш гадны хүрээлэн буй орчиндоо ихэд анхаардаг, өндөр хөгжилтэй орнуудад эрэлттэй мэргэжлүүддээ орно шүү дээ ☺️ Үнэхээр сонирхол, авьяас нь бий бол эдгээр мэргэжлүүдээр суралцаж, ажиллаж, туршлага хуримтлуулж ирээд эх орондоо эхлүүлж, хөгжүүлж яагаад болохгүй гэж ?

Мэргэжлээ сонгоно гэдэг олон талаас нь бодож шийдэх том даваа. Ахлах ангийнхан, эцэг эхчүүд минь эртнээс үйлдэл хийж, ши...
22/01/2025

Мэргэжлээ сонгоно гэдэг олон талаас нь бодож шийдэх том даваа. Ахлах ангийнхан, эцэг эхчүүд минь эртнээс үйлдэл хийж, шийдвэрээ гаргаж, зөв төлөвлөөрэй. Чатаар цагаа аваарай.

26/11/2024

“Өвөл, хаварт бэлэн үү” цахим аяны энэ удаагийн ярилцлагаар байгалийн болон бусад гамшигт өртсөн иргэд, хүүхдүүдэд сэтгэл зүйн дэмжлэг туслалцааг хэрхэн хүргэх, ....

10-р дугаар сарын 10. Өнөөдөр Дэлхийн Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр. Энэ жил буюу 2024 онд “Ажлын байрны сэтгэцийн эрүүл ...
10/10/2024

10-р дугаар сарын 10. Өнөөдөр Дэлхийн Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр. Энэ жил буюу 2024 онд “Ажлын байрны сэтгэцийн эрүүл мэндийг анхааръя” агуулгаар дэлхий даяар зохион байгуулагдаж байна.

Ажлын байр бол бидний сэтгэлзүйн эрүүл мэндэд нөлөөлдөг маш том хүчин зүйлийн нэг, амьдралын ихэнх цагийг өнгөрөөдөг орчин юм. Тогтвортой, эрүүл харилцаа холбоотой нөхцөлд ажиллах нь сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалахад чухал нөлөөтэй. Гэсэн хэдий ч удирдлага болон хамтран ажиллагч нарын зүгээс дарамттай, тогтворгүй, эрүүл бус харилцаатай, хортой байгууллагын соёлтой ажлын орчин нь сэтгэлзүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болохыг бид аль аль талдаа хүлээн зөвшөөрөх ёстой. Үүнээс үүдэж ажлын бүтээмж буурах, ажлаас халшрах, хөгжиж дэвшихгүй байх, чөлөө хүсэх болон ажил таслах, хувь хүний сэтгэлзүйн эрүүл мэнд муудах зэрэг ажил эрхлэгч болон ажил олгогчдын аль алинд нь хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсэж байдаг юм.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд байгууллага сэтгэлзүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болох эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх, сэтгэлзүйн боловсрол, мэдлэг мэдээлэл олгох сургалт зөвлөгөөг тогтмол зохион байгуулах, сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудалтай ажилтнуудад дэмжлэг үзүүлэх, тэдний талаарх гадуурхлыг арилгах зэрэг үйл ажиллагааг хийж байх шаардлагатай.

Манай улсын хувьд хөдөлмөрийн насны залуучууд нийт хүн амын талаас илүү хувийг эзэлдэг ба тэдний ерээс дээш хувь нь ажил эрхлэгчид юм. Ийм өндөр хувьтай ажил эрхлэлттэй орны хувьд ажлын байрны сэтгэлзүйн эрүүл мэнд ажил олгогч болон ажил эрхлэгч аль аль талдаа нэн чухал асуудал. Учир нь ажлын байранд сэтгэлзүйн эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьснаар бид зөвхөн хувь хүмүүсийн амьдралыг сайжруулаад зогсохгүй, гэр бүл, тухайн байгууллага, салбар, нийгэм, эдийн засгийн суурийг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлыг шийдэх боломж гэж харвал зохино.

Хүн бүр амжилт гаргах боломжтой ажлын орчныг бий болгохын төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе ❤️

10/10/2024

Сэтгэл зүйн боловсрол олгох мэдээллийг хаанаас авч болох вэ? 🧠

Сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан сэтгэл зүйн боловсрол олгох мэдээлэл, зөвлөгөө бэлтгэн хүргэдэг хаягуудын танилцуулж байна.

Жагсаалтыг ямар нэгэн үзүүлэлтэд тулгуурлан эрэмбэлж гаргаагүй учир сэтгэл зүйн контент бүтээгчид бидэнд мэдэгдэн хаягаа нэмүүлэхийг хүсэж байна.

Өөрийнхөө болон бусдын сэтгэл зүйд анхаарал хандуулцгаая 🫂

📌 Монголын Сэтгэл Зүйчдийн Нийгэмлэг MPA
📌 Setgel Zuich Podcast
📌 Podlogy Podcast
📌 Positive Dadal
📌 blindcare
📌 Сэтгэл судлал таны амьдралд сэтгүүл
📌 Psychology Publishing
📌 Nomin Counselling - А.Номин сэтгэл зүйч
📌 Сэтгэл зүйч Г. Хулан Setgel zuich G. Khulan
📌 Lights.World.Us
📌 Сэтгэл зүйч Номин Бариушанов
📌 Клиник сэтгэл зүйч Т. Хонгорзул
📌 Сэтгэл судлаач Ц. Дэлгэрмэнд
📌 Сэтгэл Судлаач Э.Амина
📌 Сэтгэл Зүйч Б. Анир
📌 Сэтгэл зүйч Н. Рэнжмаа
📌 Сэтгэл зүйч Сувдаа
📌 Сэтгэл зүйч Г.Маралгуа

Сэтгэл зүйн төвүүд:
🏠 Сэтгэл Судлалын Үндэсний Төв
🏠 Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэн
🏠 Ногоон Бөмбөлөг сэтгэл зүйн төв - Green Balloon
🏠 Сэтгэл заслын хөгжлийн хүрээлэн
🏠 Focus on the Family Mongolia- Гэр Бүл Анхаарлын Төвд
🏠 Монгол Өрх Сэтгэл Зүйн Хүрээлэн
🏠 Бүтээлч Тархи Сэтгэл Судлалын Хүрээлэн
🏠 MIND сэтгэл судлалын төв
🏠 Нugmom Mongolia
🏠 AminSoul
🏠 Дотоод луужин сэтгэл зүйн төв
🏠 Мета Сэтгэл Судлалын Хүрээлэн
🏠 Soul Haven

би муу охин болохоор… би мяа болохоор… би л буруу үйлдэл гаргасан болохоор… би түүний зэрэгт хүрэхгүй болохоор… намайг я...
08/09/2024

би муу охин болохоор… би мяа болохоор… би л буруу үйлдэл гаргасан болохоор… би түүний зэрэгт хүрэхгүй болохоор… намайг яаж тоосын, намайг хаячихвал өөр хүн бараг тоохгүй дээ… би дэргэд нь байхын тулд илүү их хичээх хэрэгтэй… намайг ухааруулах гэж цохьсон ч байж болох… надад хайртай болохоор л тэгж хандсан байх… уучлал гуйсан болохоор гэмшиж байна гэсэн үг, дахиж тэгэхгүй байх…
Аливаа харилцаанд ийм бодлууд орж ирээд байгаа бол, та л бүх зүйлд буруутай мэт ихэвчлэн санагддаг бол, энэ харилцаанаас үүдэж өөртөө итгэх итгэл чинь буурсан бол, таны өмнөөс нөгөө хүн шийдвэр гаргадаг бол зодуулж цохиулаагүй байсан ч та өөрөө мэдэлгүй ХОХИРОГЧ болчихсон яваа байж мэднэ. Таны хүйс, нас, боловсролын түвшин, шашин шүтлэг, яс үндэс, нийгмийн байр суурь ямар ч байсан та харилцаанд хохирогч болж болно, нөгөө талаар нөгөө хүнээ хүчирхийлэгч нь ч байж магад. Бид эцэг эхээсээ л харилцааны загварыг харж суралцаж, үргэлжлүүлж амьдардаг. Ухамсарлаж ойлгосон хүмүүс нь буруу загварыг таслан зогсоож, зөв харилцаанд ордог.
Харилцаагаа өнгийгөөд нэг хараарай.
Хүн бүхэн бие биенээ дэмжсэн, эрүүл сайхан харилцаанд орох эрхтэй шүү 😘

Хүүхдийн баяр болон зуны амралтанд зориулсан "Сайн уу, үр минь" 3 төрлийн бэлгийн багц гарлаа 🤗 ✅Багц 1; 5-11 насныханд ...
29/05/2024

Хүүхдийн баяр болон зуны амралтанд зориулсан "Сайн уу, үр минь" 3 төрлийн бэлгийн багц гарлаа 🤗
✅Багц 1; 5-11 насныханд
✅Багц 2; 12-19 насныханд
✅Багц 3; гэр бүлийн бүх гишүүд хоорондоо ярилцаж, тоглож болох Бидний хүүхэд нас гэсэн гурван төрлийн багцаас өөрт тохирохыг сонгоорой 🥰

📌Бэлгийн багцад картууд маань 15% хямдарснаас гадна, зөвлөгөөний 10%-ийн хөнгөлөлтийн бичиг дагалдаж байгаа 🙏🏼

Юун төлөө сэтгэл судлалын төв билээ, их л олон юм бодолцож дотор нь хийх зүйлсээ сонголоо 🤭🫶🏼
1️⃣ Картаа ашиглан хоорондоо ярилцаж, бие биенээ сонсож, хамтдаа чанартай цагийг өнгөрөөх эхний терапи
2️⃣ Номоо будангаа нэг зүйлд төвлөрч дахин нэг терапи
3️⃣ Бие биедээ бугуйвч сүлжиж өгч, дурсамж бүтээх бас нэг терапи

Дотор тойргийн зүүн урагшаа харсан буюу Bluesky өөдөөс харсан байрлалд манай асар байрлаж байна.  #номынбаяр2024
18/05/2024

Дотор тойргийн зүүн урагшаа харсан буюу Bluesky өөдөөс харсан байрлалд манай асар байрлаж байна. #номынбаяр2024

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97688100804

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when MIND сэтгэл судлалын төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to MIND сэтгэл судлалын төв:

Share