Sodongoo women's clinic

Sodongoo women's clinic Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Sodongoo women's clinic, Medical and health, Khuvsgul lake, City Tower 14th floor, Ulaanbaatar.

Ойлгомжтой сайхан хэлсэн байна.Энэ дэлхий дээр ганцхан хүн амьдардаггүй. Бусдад төвөг удахгүй мөн бусадтай дасан зохицох...
26/07/2024

Ойлгомжтой сайхан хэлсэн байна.
Энэ дэлхий дээр ганцхан хүн амьдардаггүй.
Бусдад төвөг удахгүй мөн бусадтай дасан зохицох эрмэлзлэлтэй байх нь чухал юм

БҮХ ЮМ ХЭМ ХЭМЖЭЭТЭЙ

Кофе сайн уу муу юу л гэдэг. Тааруулбал сайн, хэтрүүлбэл хор. Япончууд хоолны дараа өдөрт нэг л удаа уудаг гэнэ. Манай нэгэн профессор өдөржин кофе ууна, бас кофе уугаад унтана гээч. Тэгэхлээр биеэ таних, бэлчээрээ мэдрэх.

Гүйх сайн л гэнэ. Бас л хэмжээтэй. Япон хүн бүрийн дагах ёстой бараг хууль болсон зүйл нь өдөрт 1ОООО метр алх гэдэг аж. Хавх гээд МУИС-д мундаг философич байсан. Манайх хажууханд. Өглөө бүр талбайд тааралдана. Залуудаа гүйсээр Зайсан өөд гарч, тэндээсээ гүйсээр Буянт-Ухаагийн нисэх буудал хүрч гүйдэг байсан гэж өөрөө хэлсэн шүү. Хөөрхий, хөл нь муудаж, тэр сод ухаантан бидний дунд алга л байна. Ер нь 15-3О минут хангалттай. Алхах бүр ч сайн. Та тамирчин биш болохоор өөрийгөө хянавал дээр байхаа. Америкт бас гүйсээр байгаад л явчихдаг гэнээ.

Архийг хоногт 5О гр уувал эм, 5ОО гр уувал хор бөгөөд элэг рүүгээ гурван цаг нүдүүлсэнтэй тэнцдэг гэж нэгэн мэргэжлийн эмч хэлсэн. Хоолны тухайд манайхан хэцүү л дээ. Хүүхдээ чарлаж уйлахыг ямар сүрхий мэдэрдэг мэддэг билээ. Тэгвэл ходоодоо "Чи болиоч ээ...эзэн минь ээ" гэж уйлж, чарлаж хашгирахыг сонсдоггүй.

Хязгааргүй эрхт хаан эрдэмтэдээ цуглуулаад "Надад ганцхан миний зөвшөөрөм үнэнийг хэл, таалагдвал шагнана, гүй бол цаазална" гэжээ. Баахныг хэлээ биз, эрдэмтэд ч цөөрөө биз. Харин нэг барлаг "Хэм хэмжээ" гэжээ. Хаан ихэд баярлан сайшааж, мөнгө хөрөнгө өгч баяжуулжээ.

Чингис хаан маань ч дэлхийг эзэлсэн хүн мөнхжих ёстой л гэж боддог байж. Чанчин бумба "Мөнхийн ус" гэж байхгүй ээ, их хаанд ч насны хэмжээ бий гэжээ. Тэгээд өөрийн залгамжлагчаар Өгөдэйг тодруулсан гэдэг. "Бүх юмс хор болноо, бүх зүйлс эм болноо... харин гагцхүү хэм хэмжээ" гэсэн сургаал дорнын ухаанд буй.

Баяжих, мөнгөжих ч хэм хэмжээ. Хэмжээгээ мэдэхгүй идсээр баларч сүйрсэнийг ертөнц даяар харж байна, монголчууд ч сүүлийн үед бүр сүрхий мэдэж авлаа. Хуруу хумсаа хуйхалсан "Хорголоо тоолсон баян" манайд элбэг. Америкт заавал нэг юм сэдэж, сайн үйлсэд зориулдаг байна. Аварга том эмнэлэг, сургууль байгуулаад өөрөө "Хэн бэ" гэхийн ямар ч сураг чимээгүй байх нь энд бол захаас аван замд тааралдана.

Дүрсхийтэл уурлах нь 12 тамхи татсантай тэнцэнэ гэнээ. Уугиж... алгуурхан... аажимдаа уурлаж чаддаггүй манайхан ""УУРЫГ ХЭМЖДЭГ БАРОМЕТР" БАЙДАГ БОЛ, ХЭМЖЭЭС НЬ : О-оос 2О хүртэл заадаг байлаа гэхэд хэмжээс нь шууд 2О хүртэл улайстал, зүрхээ савлатал уурсдаг үндэстэн бол манайхан. Та гудамжаар явж байгаа жолооч нараа хараарай. Tэр чигээрээ аймшиг. Залуусыг болиоч гэхэд, ямар ч өвгөн зодолдоход бэлэн.

Таксинаас буухын хооронд галзуурталаа уурлаж, дайрч давшилж, сигнаалдаж, хараалыг урсгаж өгнө. Сөргөвөл шууд гарч ирээд зодно. Зодоон цохионд хүрээд юунд ч хүрч мэднэ. Саяхан 2О- хан настай маш өсөх ирээдүйтэй, магад ч үгүй олимпийн аварга болох тамирчинаа тэнэгүүд алах шахсан байна шүү дээ. Хэргийн ганц хариу нь "андуурчээ" гэнээ. Юу гэсэн үг вэ, ийм жаргалтай орон гэж байх уу? "Жаргалтай" гэдэг үг барагтайд таарч тохирдоггүй юм шүү дээ. Хөрөнгө мөнгөтэй, жаргалтай л гэнэ, маргааш юу болохыг хэн ч тааварлашгүй.

Япон, Сингапурынхан өчүүхэн бяцхан аралдаа яралзсан инээдтэй амьдарч байхад, манай монголчууд цацсан шагай шиг өргөн уудам нутагтаа улангассан бух шиг ууртай, ширүүн дориун, хялалзан барин амьдарч байна. Хэм хэмжээ...
Аманд ч, үгэнд ч хэм хэмжээ бий. Ор хөнжлийн салхи савир яриа бол ичгүүр биш бахархал болчихжээ. Бүсгүй хүний цэвэр ичимхий ааш гэж яривал онигоонд орж магадгүй ээ. Ичнэ гэдэг чинь ёс зүй. Бидний чих алт болсон юмаа гэхэд хүүхэд, бяцхан үрсийн чих, нүд одоо юу болох билээ?

Зохиолч Долгорын Цэнджав

👉Та үүнийг мэдэх үү 🧐 Лавлах утас: 91191510 📞
20/02/2024

👉Та үүнийг мэдэх үү 🧐
Лавлах утас: 91191510 📞

04/11/2023
🤔Монгол Улс үүнд бэлэн үү?👉Хавдрын өнөөгийн байдлыг судлаж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хавдрын өвчлөл, нас баралты...
11/09/2023

🤔Монгол Улс үүнд бэлэн үү?

👉Хавдрын өнөөгийн байдлыг судлаж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хавдрын өвчлөл, нас баралтын төлөв гаргадаг. 2040 онд Монголд хавдрын өвчлөл 11 мянга, нас баралт 9 мянга хол давахаар гарсан. Өдөрт 30 хүн өвдөж, 24 хүн амь насаа алдана гэсэн үг. Мэдэх үү?
👉Хавдрын хяналтын үндэсний хөтөлбөр (National Cancer Control Program/NCCP)-төй Ази номхон далайн 10 орны Хавдрын Бэлэн Байдлын Индекс (Index Cancer Preparedness/ICP)-ийн судалгаагаар хамгийн сайн бэлтгэлтэй улсын нэг Солонгос (South Korea - 83.4) шалгарсан.

👉Монгол ICP судалгаагүй, бүр NCCP ч байхгүй. Ингээд дэлхийд нас баралтаар тэргүүлсээр яваад баймааргүй байна. Хамгийн найдвартай эрт илрүүлж, эмчилж болдгоор шалгарсан умайн хүзүүний хавдрыг ядахдаа хяналтанд авах бүрэн боломж байна.

🥰ОУ-ын үзэсгэлэнд шилдэг технологиор шалгарсан Солонгосын AIDOT компаний АНУ-ын FDA бүртгэлтэй, хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн ЦЕРВИРЭЙ ХО систем Монголд манай эмнэлэг нэвтрүүллээ 👍

"Умайн хүзүүний хавдраар нэг ч эмэгтэй амь насаа алдах ёсгүй."




#умайнхүзүүнийхавдаргүймонголулс

  Эмэгтэйчүүд бид бүхний анхаарал хандуулан, арчлах  гол хэсэг бол далд гоо сайхан бөгөөд үтрээ орчмын хэсэг юм. Та гэрт...
05/09/2023


Эмэгтэйчүүд бид бүхний анхаарал хандуулан, арчлах гол хэсэг бол далд гоо сайхан бөгөөд үтрээ орчмын хэсэг юм.

Та гэртээ болон бусдын ам дамжсан зөвөлгөөнөөс зайлсхийж мэргэжлийн эмчид хандах нь зөв.
ҮТРЭЭНИЙ ОЗОНТОЙ УГААЛГАНЫ ҮР ДҮН нь УРТ ХУГАЦААНЫ ЭМЧЛЭХ үйлчлэлээрээ давуу талтай юм.
✅ Салстыг нөхөн төлжүүлэх
✅ Үтрээний орчин тэнцвэржүүлэх
✅ Бактери, вирус, мөөгөнцөр устгах
✅ Үтрээний орчин цэвэрлэх
✅ Умайн хүзүүний шархлаа эмчлэх
✅ Умайн хөндийн талстын үрэвсэлт өвчин эмчлэх
✅ Өндгөвчний архаг үрэвсэл
✅ Бага аарцгийн идээт үрэвсэл эмчлэх зэрэг олон үйлчилгээг нэг дор үзүүлдэг онцлогтойгоороо давуу талтай билээ.
ХАМГИЙН САЙХАН НЬ ТА 🥰💖❤️
Манай хаяг: Улаанбаатар, СБД, 8-р хороо, CITY TOWER 14 давхарт

‼️ үйлчилгээ ашиглан Урьдчилгаагүй,Хүүгүй Одоо аваад 4-6 хувааж төлөх боломжтой
Дэлгэрэнгүй мэдээллийг
Утас: 77379009, 90094009

23/08/2023

ЦЕРВИРЭЙ ХО
✅Систем нь хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх систем бөгөөд VIA (Цууны хүчлийн сорил тавьж, харж оношлох) аргаар эмч мэдээллийг нарийвчлалтай дүгнэх боломжийг бүсгүйчүүдэд олгож байна.
❗️Хүн амд суурилсан умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэгт
👉1. Цууны хүчлийн уусмалд нүдээр харж оношлох VIA арга,
👉2. Умайн хүзүүнээс эсийн шинжилгээ авах уламжлалт Пап тест арга,
👉3. Хиймэл оюун ухаанд суурилсан AI арга
зэрэг гурван эрт илрүүлгийн аргыг харьцуулсан судалгаагаар хавдар илрүүлэх мэдрэг байдал
📍VIA арга 69%,
📍Пап тест арга 71%
✅AI арга 93% гэж дүгнэгдсэн байна.
Айдот компаний Монгол улс дахь албан ёсны эрхтэйгээр системийг Содонгоо эмнэлэг үйлчилгээндээ нэвтрүүллээ.
‼️‼️ үйлчилгээ ашиглан Урьдчилгаагүй,Хүүгүй Одоо аваад 4-6 хувааж төлөх боломжтой 💯
☎️Мэдээлэл авах утас: 9009-4009, 7737-9009
🏩Хаяг:Сүхбаатарын талбайн зүүн талд, Сити тауэр, 14 давхарт.
#инноваци

👉Хэрэгтэй дасгалууд байна шүү🥰
21/06/2023

👉Хэрэгтэй дасгалууд байна шүү🥰

Мэсгүйгээр арьс чангалах, залуужуулах аппаратны эмчилгээ 🔸  аппаратын 2.350.000н үйлчилгээг 2 бүсгүйд бэлэглэе.Зүрхээ да...
29/05/2023

Мэсгүйгээр арьс чангалах, залуужуулах аппаратны эмчилгээ 🔸 аппаратын 2.350.000н үйлчилгээг 2 бүсгүйд бэлэглэе.Зүрхээ дараад дараад явчхаарай 🥰😇

Sodongoo aesthetic & beauty clinic -н
Жил бүр ээжүүд, эмэгтэйчүүддээ зориулан ОНЦЛОХ 7️⃣ эмчилгээ, үйлчилгээндээ 7️⃣0️⃣ % хямдрал урамшууллыг 7хон өдөр зарладаг өдрүүд нь иржээ…🎁🎁🎁

‼️5/28-6/05 нийг дуустал буюу 7 өдөр үргэлжилнэ.

Энэ жилийн онцлох 7️⃣ үйлчилгээнд:

1️⃣ 2023 ОН
Hifu-Mfu технологийн хамгийн сүүлийн загвар болох Мэсгүйгээр арьс чангалах, залуужуулах аппаратны эмчилгээ
🔸 (Дан)
2.350.000-705.000₮

🔸 (12 line HIFU)
1.200.000-360.000₮

2️⃣
Суга/Бикини-150.000-50.000₮
Гарын шуу/Хөлийн шилбэ 300.000-90.000₮

3️⃣
1ед-20.000-6000₮
🔸
1ед-20.000-6000₮

4️⃣
185.000-55.500₮

5️⃣ Харшил эмчилгээ болон дархлаа дэмжих эмчилгээ
85.000-25.500₮

6️⃣
Энгийн давхраа үүсгэх мэс ажилбар 1.100.000-330.000₮

7️⃣
🔸HIRONIC-(Hifu_Mfu) эмчилгээ
450.000-135.000₮ (1 удаа)

🔸Phenix_nano аппарат курс эмчилгээ (10 удаа)
1.100.000-450.000₮

🔸Үтрээний ПРП эмчилгээ
600.000-180.000₮ (3удаа)

🔸Үтрээний Озонтой угаалга, эмчилгээ
150.000-45.000₮ (5 удаа)


🔸Cerviray AI умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг, аппарат оношилгоо
(Эмчийн үзлэг зөвлөгөө,Үтрээний угаалга, Эмэгтэйчүүдийн Эхо)
Үндсэн 350.000-105.000₮

‼️ үйлчилгээ ашиглан Урьдчилгаагүй,Хүүгүй Одоо аваад 4-6 хувааж төлөх боломжтой

☎️Мэдээлэл авах утас: 9009-4009, 7737-9009

🏥Хаяг: Сүхбаатарын талбайн зүүн талд, Сити тауэр, 14 давхарт

🥰ХҮМҮҮНД 5-н БУЯН бий гэнэ.Орчлонд би азтай төржээ😍1. Насны БУЯН.Энэ нь ЗӨВ ТӨЛӨВШЛӨӨС шууд хамааралтай.2. Ханийн БУЯН.Э...
29/05/2023

🥰ХҮМҮҮНД 5-н БУЯН бий гэнэ.
Орчлонд би азтай төржээ😍

1. Насны БУЯН.
Энэ нь ЗӨВ ТӨЛӨВШЛӨӨС шууд хамааралтай.

2. Ханийн БУЯН.
Энэ нь ЗӨВ СОНГОЛТООС шууд хамаарна.

3. Үрийн БУЯН.
Энэ нь ЗӨВ ХҮМҮҮЖЛЭЭС шууд хамааралтай гэнэ.

4. Эдийн БУЯН.
Энэ нь ЗӨВ ШИЙДВЭРЭЭС л хамаарна.

5. Эрүүл мэндийн БУЯН.
Энэ нь ердөө ЗӨВ ДАДЛААС хамаарна гэнэ дээ. Copy

  Эмэгтэйчүүд бид бүхний анхаарал хандуулан, арчлах  гол хэсэг бол далд гоо сайхан бөгөөд үтрээ орчмын хэсэг юм. 👉ОЗОН б...
19/05/2023



Эмэгтэйчүүд бид бүхний анхаарал хандуулан, арчлах гол хэсэг бол далд гоо сайхан бөгөөд үтрээ орчмын хэсэг юм.
👉ОЗОН бол өөрөө байгалийн халдваргүйжүүлэх нэгдэл бөгөөд байгаль дээр 3 янзаар оршдог.
👉Эмнэлгийн ОЗОН тусгай аппаратын тусламтай уусмалаа озонжуулан олон янзаар хэрэглэдгийн нэг үйлчилгээ нь эмэгтэйчүүпийн угаалга эмчилгээ юм.

Бид эрүүл мэндийн мэдлэг дутмагаас өдөр тутмын буруу арчилгаа дутсанаас, оношилгоо эмчилгээг цаг тухайд хийгдээгүй улмаас үүдэн үтрээнээс эвгүй үнэр гарч, янз бүрийн хольцтой ялгадас их бага хэмжээгээр ялгарч тухгүй байдалд оруулах нь бий.
Иймд эдгээр шинжүүд нь ганцхан бэлгийн замын халдварын үед тохиолддог бус үтрээний эрүүл ахуйн дэглэм алдагдсантай холбоотой юм.

Та гэртээ болон бусдын ам дамжсан зөвөлгөөнөөс зайлсхийж мэргэжлийн эмчид хандах нь зөв.

ҮТРЭЭНИЙ ОЗОНТОЙ УГААЛГАНЫ ҮР ДҮН нь УРТ ХУГАЦААНЫ ЭМЧЛЭХ үйлчлэлээрээ давуу талтай юм.

✅ Салстыг нөхөн төлжүүлэх
✅ Үтрээний орчин тэнцвэржүүлэх
✅ Бактери, вирус, мөөгөнцөр устгах
✅ Үтрээний орчин цэвэрлэх
✅ Умайн хүзүүний шархлаа эмчлэх
✅ Умайн хөндийн талстын үрэвсэлт өвчин эмчлэх
✅ Өндгөвчний архаг үрэвсэл
✅ Бага аарцгийн идээт үрэвсэл эмчлэх зэрэг олон үйлчилгээг нэг дор үзүүлдэг онцлогтойгоороо давуу талтай билээ.

ХАМГИЙН САЙХАН НЬ ТА 🥰💖❤️
Sainaa Sainaa

Манай хаяг: Улаанбаатар, СБД, 8-р хороо, CITY TOWER 14 давхарт
Sodongoo clinic

Дэлгэрэнгүй мэдээллийг
Утас: 77379009, 90094009

“ХИЙМЭЛ ОЮУН УХААН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 2023” ОУ-ЫН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ“Хиймэл оюун ухаан эрүүл мэндийн ...
16/05/2023

“ХИЙМЭЛ ОЮУН УХААН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 2023” ОУ-ЫН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
“Хиймэл оюун ухаан эрүүл мэндийн салбарт 2023” ОУ-ын Анхдугаар эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмрээ оруулж хамтран ажилласан МУ-ын хүний гавьяат эмч, доктор, профессор, Францийн мэс заслын академийн хүндэт гишүүн, УИХ-ын гишүүн Ж. Чинбүрэн, ХСҮТ-ийн хамт олон, ерөнхий захирал, доктор, профессор Н. Эрдэнэхүү, Толгой хүзүүний мэс заслын тасгийн эмч Ц. Одонтунгалаг, Бүртгэл тандалт эрт илрүүлгийн албаны эмч Ж. Уранболор, Дурангийн тасгийн эмч Б. Амарбат, Элэг шилжүүлэн суулгах албаны эмч Ч. Мөнхзаяа, Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эмч А. Эрдэнэжаргал, Үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга Л.Энхээ, Нийгмийн эрүүл мэнд эрдэм шинжилгээ сургалтын албаны дарга Ц. Бадамсүрэн, Н. Булган эмч нартаа болон АШУҮИС-ийн Био-анагаахын шинжлэх ухааны сургуулийн захирал, доктор, профессор Г. Дарамбазар, Монголын Анагаах ухаан дахь хиймэл оюун ухааны нийгэмлэгийн тэргүүн Б. Баярбаатар эмч нартаа гүнээ талархал илэрхийлж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөөх цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе! 🙏🏥🇲🇳

НИЙТЭД ТҮГЭЭХ

ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТ ГЭЖ ЮУ ВЭ?ЖИРЭМСНЭЭС СЭРГИЙЛЭХ АРГУУДИЙГ ТАНИЛЦУУЛЬЯ1. Хуанлийн буюу календарийн аргаЭнэ арга нь биени...
21/04/2023

ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
ЖИРЭМСНЭЭС СЭРГИЙЛЭХ АРГУУДИЙГ ТАНИЛЦУУЛЬЯ
1. Хуанлийн буюу календарийн арга
Энэ арга нь биений юмны мөчлөгөө бүрэн сайн мэддэг , тогтмол ирдэг эмэгтэйчүүдэд илүү зохимжтой ба 60-80% хамгаалдаг.
2. Жирэмслэлтээс хамгаалах механик аргууд
Үтрээний хаалт: Бэлгийн харилцаанд орохоос 2 цагийн өмнө үтрээнд байрлуулана.
Бэлгэвч: Бэлгэвч нь эр, эм бэлгийн эсийг хооронд нь тусгаарлах аргаар 99% хамгаалах, нэг удаагийн арга юм. Эрэгтэйн ба эмэгтэйн гэсэн 2 төрлийн хэлбэртэй
Диафрагм: . Умайн хүзүүнд байрлуулснаар эр бэлгийн эсийн дамжих замыг хааж жирэмснээс хамгаална. Бэлгийн харилцаанаас хойш 8 цагийн дараа авах боломжтой.
3. Жирэмснээс хамгаалах дааврын аргууд
Жирэмснээс хамгаалах дааврын аргууд нь эм бэлгийн эсийн боловсролтонд нөлөөлөх, умайн хүзүүнээс доош гарах салиаг өтгөрүүлснээр эр бэлгийн эс орохыг саатуулах замаар жирэмнээс хамгаалах юм. Дааврын найрлагатай жирэмснээс хамгаалах эм, тариа, наалтыг хэрэглэхийн өмнө мэргэжлийн эмчтэй ярилцан давуу болон сул талуудыг харгалзан үзэж сонголтоо хийх, биений юмны аль өдрөөс эхлэх, хэр удаан уух хэрэглэхийг зөвлөлдсөнөөр жирэмснээс 95-99% хамгаалах боломжтой.
Дааврын хавсарсан эм
Дааврын тариа
Дааврын наалт
Бугалганы суулгац
Жирэмслэлтээс хамгаалах 72 цагийн эм
4. Жирэмснээс хамгаалах умайн хөндийн ерөндөг
Умайн хөндийн ерөндөг тавьснаар эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг багасгах, амьдрах чадварыг сулруулах аргаар жирэмслэлтээс 99% хамгаалах арга юм.
Ерөндөг нь төрсөн болон төрөөгүй эмэгтэйчүүдэд зориулсан олон янзын хэлбэр, хэмжээ, металл, дааврыг агуулсан, 3-10 жилийн хугацааны сонголттой байдаг. Ерөндөг тавиулсны дараа биений юмны хэмжээ ихсэх, сарын тэмдгийн өвдөлт бага зэрэг нэмэгдэх ба зовиур дунджаар 6-8 сар үргэлжилнэ.
Биений юм хэт ихээр ирдэг, умайд бүтцийн өөрчлөлттэй, цус багадалттай, кесараар олон удаа төрсөн, мигренитэй эмэгтэйчүүдэд эмчтэйгээ маш сайн зөвлөлдөх шаардлагатай.
5. Үтрээний лаа
Бэлгийн харилцаанд орохоос 30 минутын өмнө үтрээний гүнд лаа хийх ба эр бэлгийн эсийн амьдрах орчинг бууруулах, устгах аргаар жирэмснээс хамгаалах арга юм.
6. Мэс заслын аргууд
Дахин төрөхгүй гэсэн эсийн шийдвэрийн дараагаар мэс заслын аргаар эмэгтэйн үрийн хоолой, эрэгтэйн үрийн сувгийг боох, тайрах боломжтой. Мэс заслын дараа дахин сэргээх боломжгүй тул маш сайн ярилцаж шийдвэр гаргах нь зөв.

Address

Khuvsgul Lake, City Tower 14th Floor
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Sodongoo women's clinic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram