Ganaa ganaa

Ganaa ganaa Бүх төрөлийн газар шорооны ажил түргэн шуурхай хийнэ 80026671

20/08/2025
Бүх төрлийн газар шорооны ажлыг бэлэн болон бартер тохирч түргэн шуурхай хийж гүйцэтгэнэ. 99345714💥 газар тэгшилгээ, буц...
22/07/2025

Бүх төрлийн газар шорооны ажлыг бэлэн болон бартер тохирч түргэн шуурхай хийж гүйцэтгэнэ. 99345714
💥 газар тэгшилгээ, буцаан дүүргэлт, булалт
💥 барилга байшингийн суурь
💥 шугам хоолой
💥 төслийн газар шороо хөрс хуулалт

07/07/2025

Орсон орлогоос татвар авдаггүй
Олсон ашигаас татвар авдаг болмоор байна

Эхнэрээ зөвхөн минийх, минийх байх ёстой гэж торонд орсон шувуу шиг байлгахыг хүсч харддаг, зоддог, эрхшээлдээ оруулан, ...
02/07/2025

Эхнэрээ зөвхөн минийх, минийх байх ёстой гэж торонд орсон шувуу шиг байлгахыг хүсч харддаг, зоддог, эрхшээлдээ оруулан, олноос тасдаж, сэтгэл санаа бие махбодиор нь ил, далд хүчирхийлдэг ийм араатнууд гаднаа чухам л эхнэр хүүхдэдээ хайртай, халамжтай, номхон хүний дүртэй ч үнэн чанартаа "хонины арьс нөмөрсөн чоно шиг" хэрцгий. Тэд хэзээ ч засардаггүй. Салъя гэхээр салахгүй, яг нохой шиг зууралдана. Хүнийг яаж хуурч, эрхшээлдээ оруулж удирдах вэ, яаж амьдрах итгэлгүй болтол тархийг нь угааж залхаах вэ гэдгээ маш сайн мэддэг. Үг, үйлдэл бүр нь худлаа.
Сэтгэл судлалын түвшинд үүнийг нэг төрлийн сэтгэцийн эмгэг гэж үздэг ч энэ бол өвчин эмгэг биш буруу хүмүүжил, төлөвшлөө өөрөөсөө хүч дорой хүмүүст гаргаж байгаа бүдүүлэг балмад зан авир, ёс суртахуунгүй үйлдэл нь юм байна гэж ойлгосон.

Миний өнгөрсөн амьдрал яг энэ талийгаач шиг байсан даа🥹🥲. Амьд үлдэхийн тулд, охиддоо, аав ээждээ эсэн мэнд харагдахын төлөө бүх зүйлээ золиослоод харьд явахаас өөр сонголтгүй болтол, тэвчээрийн хүлээс тасарч, хүсээгүй гэмт хэрэг хийх хэмжээнд хүртэл уур бухимдлыг минь барж зовоосон. Яагаад тэгтлээ доромжлуулчихаад тэсч тэвчээд, нуугаад байснаа, яагаад ийм хүнийг хайрлав, яагаад өөрийгөө хайрласангүй вэ, гээд л одоог хүртэл өөртөө харамсаж, гутардаг.
Хөнжлөөр биеийг минь битүү хучаад ямар ч амьсгаа авах боломжгүй болгож байгаад гаднаас нь балбаж, муужирч унатал, хамрын цус сад тавин урстал тарчлааж байсан тэр мөч, арзгар ултай гутлаар өшигчүүлж, галын дэгээ, хайчаар хөх эрээн болтлоо цохиулаад хэдэн өдөр хавдаж хөхөрсөн хөл гар, "хорвоод мэндлэх" гээд бүрэлдэж байсан үрийг минь зулбатал өшигчин зодсон тэр хардалт, нүд минь хөх алаг болтлоо хөхөрчихсөн музейгээ тайлбарлаад зогсож байсан тэр гунигтай бөгөөд ичгэвтэр өдрүүд, уурлахаараа хамаг хувцсаа гал руу хийж шатаадаг байсан тэр балмад авир ... гээд санахыг хүсдэггүй ч хар дарсан зүүд шиг цээжинд хадсан бараан дурсамжууд намайг орхиогүй.
Хамгийн муухай нь дээрх бүх үйлдлийн дараа хэлдэг маш олон удаагийн "уучлаарай, би чамд хайртай болохоороо л харамлаад, дахиад ингэж зовоохгүй, гар хүрэхгүй, чи л миний амьдрал, чамайг салвал үхнэ" гэдэг хуурамч амлалтуудын ард тэр давхар амьдрал зохиосон байсан. Одоо ч амьдарсаар байгаа!

"Үрийн минь эцэг, хань минь шүү дээ" гэсэн сэтгэлээр заримдаа өөрийгөө хүртэл буруутгаж, хөөрхийдөө хэмээн өрөвдөж байхад дахиад давтагддаг байсан аймшигт мөчүүдийн хааяа эргэн санахаас ч ой гутаж, зүрх тэмтэрдэг.
Одоо ингээд амьд яваадаа өдөр бүр талархдаг ч "хаяж явсан" гээд өс хонзон өвөртөлж явдгийг нь хэд хэдэн ойрын төрлийн хүнээс баримттайгаар мэдэж, сонссон болохоор сэтгэл дотроо бэргэсээр яваа.

Бүсгүйчүүд минь хань нөхрөө л зөв сонгоорой. Удам угсаа, мэргэжил боловсрол, ажил төрөл, өссөн орчин, найз нөхөд, хүрээлэл гээд харж ажиглаж болох бүхнийг нь анзаарч хараарай. Энэ маш чухал шүү.
Амьдралд огтхон ч яарч болохгүй гэдгийг хүн биеэрээ туулж хохирсон хойноо л ойлгож, ухаардаг юм билээ.
Одоо бид хөөрхий бүсгүйн үхлээр шуугиад өнгөрөх бус охид эмэгтэйчүүд, ээжүүд, үр хүүхдийнхээ төлөө дуугарах цаг аль хэдийнээ болсон шүү.
Гэр бүлийн тухай хууль болон бусад хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, боловсролын салбартаа ч бодлогын түвшинд "Хүн байх ёсны тухай" сэтгэл зүйн хичээл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхгүй бол нүднээс далд хэдэн мянган охид минь, хэдэн зуун ээжүүд минь хүчирхийлүүлсээр, амь насаа алдаж хохирсоор байх болно гэдгийг өөрийн туулсан амьдрал дээр тулгуурлан, сургамж аваасай, мэссэж болоосой гэсэндээ анх удаа илэн далангуй бичлээ.

18/05/2025

Ялаа болчихсон юм уу даа би

17/05/2025

Хуурамч найз ховонд итгэдэг
Жинхэн найз чамд итгэдэг юм

20/04/2025

Замын хөдөлгөөнд зам тавьж өгөөгүйгээс болж маргалдсан хэргээс болоод 13 жилийн дараа шоронгоос суллагдсан нэгэн: 2008 онд зам тавьж өгөөгүйгээс үүдэлтэй маргаан болж, нөгөө хүн нарийн мод барьж ойртон ирсэн бол, би төмөр барьж машинаасаа буугаад, бухимдсандаа тэр хүний толгой руу цохисон. Үүний улмаас нөгөө хүн 8 цагийн дараа нас баржээ. Тэр үед хэрүүл өдөхгүйгээр зүгээр замаа хөөсөн бол, 2 сарын дараа хэн нэг нь надаас: Чи хоёр сарын өмнө зам дээр ийм маргаан хийж байсан уу гэж асуусан бол би бүр санах ч үгүй байх байсан.

Огтхон ч ой тойнд орохгүй нэг жижигхэн зүйлээс болоод 13 жилийг 4 хананы дунд тарчилж амьдралаа үрсэн. Тэр өдөр, тэр явдлаас 2-хон цагийн өмнө цэцэрлэгт хүргэж өгсөн хүү маань өнөөдөр их сургуульд сурч байна. Харин би түүний хамгийн гоё насанд, хамгийн их хамт байх хэрэгтэй байсан үед нэгхэн мөчийн уур хилэнгээс болоод төмөр хаалганы цаана амьдралынхаа он жилүүдийг алдсан. Мөнгө ч үгүй байсан болохоор эхнэр хүүхдээ ядууралд хүргэсэн. Одоо ч эдийн засгийн хүнд байдалд байна, ажил ч олдохгүй байна. Тиймээс эрх чөлөөг тань булааж мэдэх ямар ч зүйлээс хол байгаарай.

Хэрвээ муу зүйлтэй тулгарсан бол хуулийн замаар шийдэхийг хичээгээрэй. Энэ богинохон амьдралыг шоронгийн цонхны цаана үрж болохгүй. Хэрэв хэн нэгэн алдаа хийж байвал хийж л байг, таны зодоон энэ нийгмийн соёлыг өөрчлөхгүй. Замын хөдөлгөөнд өдөр бүр хүн зодож болох ч магадгүй та өөрөө ч хохирч болно.

Зам дээр хэнтэй ч битгий муудалцаж маргаарай. Энэ нь зодолдох уу, айх уу гэдэг асуудал биш, харин эцсийн дүн нь амьдралд хохирол учруулах магадлалтай. Гэртээ харих, үр хүүхэд, эцэг эх, эхнэрээ тэвэрч үнсэх эрх чөлөө, амьд байхын жаргал нь зам дээрх “миний зөв байсан” гэх мэдрэмжээс хамаагүй илүү үнэ цэнэтэй. Инээмсэглээрэй, тэгвэл амьдрал ч танд инээмсэглэнэ.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ganaa ganaa posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram