Монголын Наран нийгэмлэг / Mongolian Naran Society

Монголын Наран нийгэмлэг / Mongolian Naran Society Наран нийгэмлэг / Mongolian Naran Society for Oesteoarthritis and Musculoskeletal Health NGO

Mongolian Naran Society for Osteoarthritis and Musculoskeletal Health (Mongolian Naran Society) was founded in Ulaanbaatar in 2020 and is a professional association with IOF membership that conducts academic and research work in the field of musculoskeletal health.

27/02/2026
12/02/2026
04/02/2026
Монголын Яс булчин үе судлалын Наран нийгэмлэгтэй хамтран ажилласан та бүхэндээ  баярлалаа. Шинэ оны баярын мэнд хүргэе....
25/12/2025

Монголын Яс булчин үе судлалын Наран нийгэмлэгтэй хамтран ажилласан та бүхэндээ баярлалаа. Шинэ оны баярын мэнд хүргэе.
Happy New Year, Marry Christmas.

Дэлхийн ясны сийрэгжилттэй тэмцэх өдрийг (World Osteoporosis Day) 4 жилдээ Монголын Яс булчин үе судлалын Наран нийгэмлэ...
21/10/2025

Дэлхийн ясны сийрэгжилттэй тэмцэх өдрийг (World Osteoporosis Day) 4 жилдээ Монголын Яс булчин үе судлалын Наран нийгэмлэг, АШУҮИС-ийн Эрдмийн сургууль, УНТЭ-ийн Хэрх Үе судлал, Үе Сэргээх төвтэй хамтран тэмдэглэн өнгөрөөлөө. Мөн бид энэ жил дэлхийн үе мөчний эсрэг өдөртэй (World Arthritis Day) хамтатган тэмдэглэж байгаагаараа онцлог юм. УНТЭ-ийн амбулатороор үйлчлүүлж байгаа дөчөөс дээш насны 86 иргэд үйлчлүүлэгчид биеийн хэмжилт, ясны сийрэгжилтийн эрсдлийн үнэлгээг асуумжаар авч 100 үйлчлүүлэгчид ясны нягтыг оношлон мэргэжлийн эмчийн зөвлөгөө, дүгнэлт өгөн ажиллаа. Ивээн тэтгэгчээр Дэнк фарм ХХК оролцов.

25/08/2025
Moнголын Яс булчин үе судлалын “Наран” нийгэмлэг, Олон улсын ясны сийрэгжилтийн сантай хамтран International Osteoporosi...
25/08/2025

Moнголын Яс булчин үе судлалын “Наран” нийгэмлэг, Олон улсын ясны сийрэгжилтийн сантай хамтран International Osteoporosis Foundation (IOF) "Bone and Muscle Health 2025" Олон улсын хурлыг 2025.09.12-нд Holiday Inn зочид буудлын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
Тус хуралд Бельги, Швед, Швейцарь, Сингапур, Монгол улсын эрдэмтэн, судлаачид хамгийн сүүлийн үеийн судалгаа, мэдээллийг зочин илтгэлээр танилцуулах болно.

Ерөнхий зохион байгуулагчид:
• Moнголын Яс булчин үе судлалын “Наран” нийгэмлэг
• АШУҮИС, Эрдмийн сургууль
• International Osteoporosis foundation (IOF)
• The European Society for Clinical and Economic Aspects of Osteoporosis, Osteoarthritis and Musculoskeletal Diseases (ESCEO)
• The Asia Pacific Consortium on Osteoporosis (APCO)
• “Сүү” ХК
Хамтран зохион байгуулагчид:
• ГССҮТ
• ЭХЭМҮТ
• “Монконди” ХХК
• “Дэнк фарм” ХХК
• “АялуунФарм” ХХК
• “Нано Фарм трейд” ХХК
• “Одь-тан” ХХК
• “Макс Хотелс” ХХК (Holiday Inn)
Хурлын илтгэлүүд Анагаах Ухааны Зүүн Өмнөд Азийн мэргэжлийн холбооны гишүүн сэтгүүл болох "Онош" сэтгүүлд хэвлэгдэнэ. Яс, булчин, үе судлал, осол гэмтлийн чиглэлээр илтгэлийг хүлээж авна.
Хурлын бүртгэл төлбөргүй. Хуралд бүрэн оролцогчдод багц цаг олгоно.
Илтгэлийг дараах холбоосоор авч байна:
👉 https://forms.gle/3ksxKddQCe48Pk749

Илтгэл хүлээн авах имайл хаяг: info@bmhealth2025.mn
Илтгэл хүлээн авах авах хугацаа: 2025 оны 09 сарын 02-ны өдөр 18:00 цаг.

Moнголын Яс булчин үе судлалын Наран нийгэмлэг, Олон улсын ясны сийрэгжилтийн сантай https://www.osteoporosis.foundation...
15/08/2025

Moнголын Яс булчин үе судлалын Наран нийгэмлэг, Олон улсын ясны сийрэгжилтийн сантай https://www.osteoporosis.foundation хамтран "Bone and Muscle Health 2025" Олон улсын хурлыг 2025.09.12-нд Holiday Inn зочид буудлын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
Тус хуралд Бельги, Швед, Швейцарь, Сингапур, Монгол улсын эрдэмтэн, судлаачид хамгийн сүүлийн үеийн судалгаа, мэдээллийг зочин илтгэлээр танилцуулах болно.

Хурлын илтгэлүүд Анагаах Ухааны Зүүн Өмнөд Азийн мэргэжлийн холбооны гишүүн сэтгүүл болох "Онош" сэтгүүлд хэвлэгдэнэ. Яс, булчин, үе судлал, осол гэмтлийн чиглэлээр илтгэлийг хүлээж авна.
Хурлын бүртгэл төлбөргүй . Хуралдаанд бүрэн оролцогчдод багц цаг олгоно.
Илтгэлийг дараах холбоосоор авч байна:
https://forms.gle/3ksxKddQCe48Pk749

Илтгэл хүлээн авах имайл хаяг: info@bmhealth2025.mn

Илтгэл хүлээн авах авах хугацаа: 2025 оны 08 сарын 20-ны өдөр 17:00 цаг.

Moнголын Яс булчин үе судлалын Наран нийгэмлэг, Олон улсын  ясны сийрэгжилтийн сантай хамтран "Bone and Muscle Health 20...
04/07/2025

Moнголын Яс булчин үе судлалын Наран нийгэмлэг, Олон улсын ясны сийрэгжилтийн сантай хамтран "Bone and Muscle Health 2025" Олон Улсын хурлыг 2025.09.12-нд Holiday Inn зочид буудлын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
Тус хуралд Бельги, Швед, Швейцарь, Сингапур, Монгол улсын эрдэмтэн, судлаачид хамгийн сүүлийн үеийн мэдээллийг зочин илтгэлээр танилцуулах болно.
Хурлын илтгэлүүд "Онош" сэтгүүлд хэвлэгдэнэ. Яс, булчин, үе судлал, осол гэмтлийн чиглэлээр илтгэлийг хүлээж авна.
Илтгэлийг дараах холбоосоор хүлээн авч байна:
https://forms.gle/3ksxKddQCe48Pk749
Имэйл хаяг: info@bmhealth2025.mn
Илтгэл хэвлэлтийн төлбөр 40.000 төгрөгийг Хаан банк 5031421449 дансанд шилжүүлнэ.
Илтгэл хүлээн авах авах хугацаа: 2025 оны 08 сарын 25-ны өдөр 17.00 цаг.

06/04/2025

✅ Элэгний эрүүл мэндийн талаарх энгийн хэдэн зөвлөгөөг танд хүргэе.
✅ Эрүүл элэгтэй байхын тулд өдөр тутам хэвшүүлэх дадал**
- **Хангалттай шингэн уух** (Багадаа 8 аяга ус уу)
Элэгний нийлэгжүүлэх, хоргүйжүүлэх бүхий л үйл ажиллагаанд ус мэдээж чухал. Мөн элэгний үйлдвэрлэж гаргадаг цөсний нийт найрлагын 90 хувь нь ус байдаг. Тиймээс цөсөө шингэн байлгая гэвэл ус уу.
- **Элгэнд ээлтэй хүнс, хоол ид** (Ногоон өнгийн навчит ногоо, зэрлэг жимсгэнэ, самар, шар тос, оливын тос, бэлчээрийн малын махаа ид, гэхдээ адуу тарвага, хонины махыг зөвхөн өвлийн ид хүйтэнд л идэж болно)
- **Архи дарсыг хязгаарла** (үнэхээр уух шаардлага гарвал эрэгтэйчүүд 2 стандарт уултаас хэтрүүлэхгүй байх, эмэгтэйчүүд 1 стандарт уултаас хэтрүүлэхгүй. 1 стандарт уулт гэдэг нь шар айраг бол 355 мл, вино бол 150мл, архи бол 45 мл-ийг хэлдэг.)
- **Өдөр бүр багадаа 30 минут дасгал хөдөлгөөн хий, хөдөл** (Алхах, шогших, сунгалтын дасгал хийх, мэдээж фитнесс ч хийж болно)
- **Бүх төрлийн боловсруулсан хүнснээс татгалз** За энэ бол их чухал зөвлөмж юм шүү. Учир нь гэдэг өвчин газар авсан өнөө үед элдэв амттай, сахартай хүнс таны элгийг улам гэмтээдэг. Жишээ нь бүх төрлийн газтай, газгүй ундаа, амтлагч, чихэр, печенид агуулагдах фруктоз гэх сахар нь шууд элгэнд өөхөн хуримтлал бий болгодог. Улмаар элэгний эс задарч, гэмтдэг. Аажимдаа хатууралд хүргэх ч эрсдэлтэй.

**❌ Та элэгний эмчид хандах шаардлагатайг илтгэж буй АЮУЛТАЙ(Red flag) шинжүүдийг мэдээд аваарай:**
- Байнга ядарч сульдах (элэг өвдсөн үед хамгийн түрүүнд гарах шинж)
- Толгой өвдөх
- Бие загатнах, арьс хуурайших, харлах
- Нүд арьс шарлах (**Шарлалт**)
- Шээс бараан өнгөтэй гарах & баас цайвар өнгөтэй гарах
- Хэвлий болон, хөлөөр хавагнах
- Шалтгаангүй турах

**📅 Та эдгээр шинжилгээг жил бүр хийлгэж элэгний эрүүл мэндээ хянаарай.**
- **Гепатитийн В, С вирусийг илрүүлэг шинжилгээ**
- Биохимийн шинжилгээнд (AЛАТ/AСАТ) үзүүлэх, хүндэрсэн тохиолдол билирубин, цөсний хүчил, ШФ, ГГТ, альбумин, өөх тосны солилцоо, аммони, шээсний хүчил гэх мэт...
- Хэрэв тарган, чихрийн шижинтэй бол элэг өөхлөлтийг хянах. Үүнд хэвлийн цуллаг эрхтэний эхо, шаардлагатай бол Фиброскан хийлгэх**

**🌿 Элгийг эрүүлжүүлэгч байгалийн бүтээгдэхүүнүүд**
- **Милк тистл** (Элэгний эсийг хамгаалагч)
- **Ногоон цай, зэрлэг жимсгэнэ: аньс, нэрс гэх мэт** (Антиоксидант)
- **Турмерик** (Үрэвслийн эсрэг)
- **Сайн чанарын кофе** (элэгний хатуурлын эрсдлийг бууруулдаг)
*❗️(Гэхдээ нэг зүйлийг анхаараарай. Энэ бол “элгэнд сайн” гэх ямар нэг нэмэлт эм, бэлдмэл, тан, ургамал уухаасаа өмнө заавал эмчтэй зөвлөлдөөрэй!)

**Бонус мэдээлэл: Элэгний талаарх төөрөгдөл ба бодит үнэн Myth vs. Fact**
❌ **Төөрөгдөл:** "Детокс цай, хоол, шүүс ууж, хэрэглээд элгээ цэвэрлэдэг."
✅ **Бодит үнэн:** Таны элэг өөрөө өөрийгөө цэвэрлэх, хоргүйжүүүлэх системтэй. Гагцхүү та эрүүл, тэнцвэртэй хооллож, элдэв хор, хордлогоос зайлсхийх хэрэгтэй.
❌ **Төөрөгдөл:** "Зөвхөн В, С вирус элгийг гэмтээж, хатуурал, хавдарт хүргэдэг."
✅ **Бодит үнэн:** Архи, таргалалт, удамшил, эм зэрэг шалтгааны улмаас элэг гэмтэж, хатуурал, хавдарт хүрч болно.

**Эдгээр мэдээлэл хэрэг болохуйц байсан бол цааш нь түгээгээрэй!❤️

Эмчийн зөвлөгөө, чиглүүлэг авах бол "ЭЛЭГ" гээд коммент хэсэгт бичээрэй 😊

Дотрын ахлах зэргийн эмч, АУ-ны магистр Д.Гэрэлмаа
😉

#Элэгнийэрүүлмэнд #эрүүлэлэг #элэгөөхлөлт #эмчийнзөвлөгөө

Жил бүрийн 10-р сарын 20-ны өдрийг дэлхий нийтээрээ "Ясны сийрэгжилтийн эсрэг өдөр" болгон тэмдэглэдэг. "Наран" ясны сий...
24/10/2024

Жил бүрийн 10-р сарын 20-ны өдрийг дэлхий нийтээрээ "Ясны сийрэгжилтийн эсрэг өдөр" болгон тэмдэглэдэг.
"Наран" ясны сийрэгжилтийн нийгэмлэг нь олон улсын ясны сийрэгжилтийн нийгэмлэгийн гишүүн байгууллага бөгөөд Монгол улсын хэмжээнд жил бүрийн ясны сийрэгжилтийн эсрэг өдөрлөгийг 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Энэ жилийн хувьд "Та ясны эрүүл мэндийнхээ төлөө алх, гүй, шатаар яв, жинтэй дасгал хий, жим-д нэгд" гэсэн олон улсын уриатайгаар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг/ The First Central Hospital of Mongolia дээр зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаагаар 40-с дээш насны иргэдэд биеийн хэмжилт, ясны сийрэгжилтийн эрсдлийн үнэлгээ асуумж, ясны нягтралтын аппарат оношилгоо хийж, мэргэжлийн эмчийн зөвлөгөө, дүгнэлт өгөхийн зэрэгцээ Сүү Хувьцаат Компани | SUU JSC -ийн кальциар баялаг сүүн бүтээгдэхүүнүүд бэлэглэлээ.
Ард иргэдийн дунд анхдагч ба хоёрдогч шалтгаант яс сийрэгжих эмгэг нилээдгүй тохиолдох бөгөөд бүх нийтээрээ энэ өвчний талаар ойлголттой болох, урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.
Энэхүү үйл ажиллагаанд хамтран зохион байгуулагчаар ажилласан Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг, ерөнхий ивээн тэтгэгчээр 2 дох жилдээ оролцож буй Монгол улсын ууган үйлдвэр "Сүү" ХХК, дэмжигч байгууллагаар мөн 2 дох жилдээ хамтран ажиллаж буй Denk Pharma Mongolia -н хамт олонд, удирдлагуудад гүн талархал илэрхийлье!
Өдөрлөгийн ерөнхий зохион байгуулагч: Наран ясны сийрэгжилтийн нийгэмлэг

Address

Bayanzurkh District, 13th Khoroo
Ulaanbaatar
14181

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Наран нийгэмлэг / Mongolian Naran Society posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Монголын Наран нийгэмлэг / Mongolian Naran Society:

Share