Nasanjargal Byambaa

Nasanjargal Byambaa Эрүүл аж төрөх ёсыг дээдлэж, Гоо зүйтэй амьдарцгаая

22/12/2024

Гөлөг төөрүүлэхэд 3.0 тэрбумыг заржээ.

За одоо бүгдээрээ тархи угаалт гэдэг юмыг ойлгож авна аа. Цэвэр агаар нэртэй сан байлаа. 2011 онд байгуулагдаад, 2015 онд татан буулгасан. Анхны захирал нь Н.Хүрэлсүх гэж энэ хүн. Өө тэгээд нягтлан бодогч, байцаагч энэ тэр гээд бас баахан дагуултай. Уг сан оршин байх хугацаандаа нийслэлчүүдийг утаанаас салгана гэж 140 орчим тэрбум төгрөг үрэн таран хийсэн. Эл Н.Хүрэлсүх гэж нөхөр л гэхэд хотын төвд 10 орон сууцтай болсон, нягтлан нь 300 саяын үнэт эдлэлтэй байсан, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж хэдэн арван байр, ээмэг бөгж, үнэтэй машин авч гэнэт баяжсан нийт 11 хам хэрэгтний хэрэг байдаг. За тэгээд шалгагдаж байна, батлан даалтанд гарлаа гэхчлэн шоудсаар хугацаа хожиж, 2-8 жилийн ял авцгаасан боловч жил гаруйхан хоригдсон болоод Өршөөлийн хуульд хамрагдаад эрх чөлөөтэй болсон. Улсад учруулсан хохирлоо төлсөн, үгүй нь өнөөг хүртэл тодорхойгүй. Нөгөө үрэн таран хийсэн 140-өөд тэрбум төгрөгийнхөө 200 орчим сая төгрөгийг хэвлэл мэдээлэлд, 330 сая төгрөгийг цахим хуудас бүтээх зориулалтаар, 2.4 тэрбум төгрөгийг вэб сайтуудад зарсан байдаг. Нийтдээ бараг 3.0 тэрбум. Энэ их мөнгөний зориулалт нь утаатай байсан ч утаагүй байна гэж та бидэнд итгүүлэхэд зориулагдсан гээд бод доо. Утаагаар амьсгалаад байгаа хэрнээ утаагүй байна аа гэж бодоод, уншаад, мэдээ үзээд алхаад байх юм биз дээ. Үүнийг тархи угаалт гээд байгаа юм. Одоо энэ тархи угаалт дахин боловсронгуй болсон. Тэртэй тэргүй утаагаар амьсгалаад байгаагаа иргэд ойлгоод, заргалдаад эхэлмэгц гөлөг төөрүүлэх арга хэрэглэнэ, гөлөг төөрүүлэгчдэд бас мөнгө төлнө, нөгөө гөлгөндөө өөр сэдвээр өгөөш хаяна за ийм л байна. Цэвэр агаар сан бол тархи угаалтын зөвхөн нэг жишээ шүү дээ. Утаатай байгаа боловч агаарын чанар сайн байгаа үзүүлэлт гарчээ энэ тэр гэсэн мэдээллүүдийн үнэ шүү дээ, харин бид гөлөг, төөрүүлээд хаямагц нь буцаад гүйгээд очдог гөлөгхөнүүд л юм даа. Сонирхуулахад, 140 тэрбумаар доголдоод байгаа цахилгаан станцынхаа хэдэн зуухыг бүрэн засч шинэчилж болох байлаа!

-н хамт Uyanga Byambadorj – Би дөнгөж сая түүний шилдэг дэмжигчдийн нэг боллоо! 🎉
20/12/2024

-н хамт Uyanga Byambadorj – Би дөнгөж сая түүний шилдэг дэмжигчдийн нэг боллоо! 🎉

24/07/2024

😭

22/07/2024

Хэн нэгэнд дургүй хүрч, жигших зэвүүцэх сэтгэл төрж, тэр хүнийг "муу хүн" гэж дүгнэхээс, шүүмжлэхээс урьтаж өөрөөсөө яагаад ийм мэдрэмжийг мэдэрч байгаагаа олж мэдэхийг хүсдэг болсон. Тэр хүний хэлсэн үг, хийсэн үйлдэл чиний юуг хөндөв гэж өөрөөсөө асууна. Үнэт зүйлсд чинь халдсан уу? үгүйсгэсэн үү? Хувийн орон зай, эрх чөлөө, эрхэнд чинь зүй бусаар хандсан уу? Яг ямар мэдрэмж вэ энэ? Өөртөө итгэх итгэлийг чинь үгүйсгэсэн болохоор уу?

Тохуурхал, бардамнал, дургүйцэл, зэвүүцэл, айдас түгшүүр, урвалт, бачуурал, цөхрөл, эсэргүүцлийн аль нь юм бол? Хэрэв айдас түгшүүр, хоосон бардамнал мэдрэгдэж байгаа бол юунаас үүдэлтэй төрж байгаа юм бол? Энэ миний ганхаж мэдэх сул тал минь юм болов уу? Миний эмзэг, бусдаас сонсохыг хүсдэггүй тэр байдал минь юм болов уу? гэж хөөж ухаарахыг хичээсээр эцэст нь жинхэнэ өөр дээрээ бууж, өөрийгөө шинээр танин мэдсээр байдаг.

Тэгвэл тэр дургүйг чинь хүргээд байгаа хүн ямар буруутай гэж? Тэр хүнд би дургүйцэж, холдлоо ч дахиад л тийм үгс, үйлдлийг өөр нэгнээс сонсох, мэдрэх бүртээ би эмзэглэж, дургүйцэж, тавгүйтэж явах уу? Тэгвэл энэ мэдрэмжээ өөрийнхөө нэг хэсэг болгоё. Дараа дахиж мэдрэгдэж, зэвүүцэл, эгдүүцлийн аль нэг төрөх үед "Аан нөгөө мэдрэмж байна шүү дээ" гэж лавшруулан ойлгож, тэр мэдрэмж төрөх бүрт сэтгэл хөдлөөд, тогтворгүйтээд байхгүй болгоё. Эсвэл энэ мэдрэмжийг бий болгож буй сул тал дээрээ ажиллах гэж хичээе, өөрчилж чадахгүй бол зугтахгүйгээр өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрье. Аль эсвэл энэ тухгүй мэдрэмжийг өгдөг, бусдын оронд өөрийгөө тавьж үздэггүй, түүнийгээ шулуун шударга гэж нэрлэн бусдад таагүй мэдрэмжийг, гэмтлийг учруулдаг тэр хүмүүс болон хүчин зүйлсээс холдоё гэдэг шийдлүүд дээр очдог.

Мөн нөгөө хүнийхээ өнцөг, нөхцөл байдал, тэр хүнд төрж буй мэдрэмжийг ойлгохыг хичээнэ. Ингээд ирэхээр муу, муухай хүн гэж байдаггүй санагддаг. Муучлах, гоочлох, зэвүүцэх шаардлагагүй болдог. Бид бүгд өөр өөрийн ертөнцөөр, өөр өөрийн туулсан замнал, тэр замдаа гэмтсэн, өвдсөн, цангасан тэр л мэдрэмжээр, бас олж авсан ноён нуруу болох итгэл үнэмшил, үнэт зүйлс, эрх чөлөө, өөрийгөө үнэлэх үнэлэмжээр бие биетэйгээ харилцаж буй... Хэнийг ч буруутгах шалтгаан үгүй.

Гагцхүү нийгэмшсэн хүн төрөлхтөн гэдэг ёс суртахууны, харилцааны хэм хэмжээг баримталж, хүнлэг чанарыг өмнөө тавих зүрх сэтгэлтэй байхад үргэлж суралцдаг байх учиртай. #ЗүрхСэтгэлийнБоловсрол

21/07/2024
03/07/2024

🙄

I have reached 100 followers! Thank you for your continued support. I could not have done it without each of you. 🙏🤗🎉
12/12/2023

I have reached 100 followers! Thank you for your continued support. I could not have done it without each of you. 🙏🤗🎉

Яг үнэн дандаа. Ийм л байдаг Болимоор юм
29/08/2023

Яг үнэн дандаа. Ийм л байдаг
Болимоор юм

Монголын Цагдаа нар цалин багатай, ажил ихтэй! Илүү цагаар гөлийтлөө ажиллана. Ар гэр амьдралгүй юм шиг! За дарга нар нь бол тасарчихсан амьдралтай! Эдэнтэй харьцуулах ч юм биш!

Ганц цагдаа ШҮГЭЛ үлээгээд гараад ирэв!

Цалинг нь хасдаг л гэнэ, цалингаас нь дураараа мөнгө авдаг л гэнэ. Энэ хүмүүст чинь ар гэр, үр хүүхдүүд гэж бий! Цөөхөн цалин өгнө! Хасна, дураараа авдаг бол яаж амьдрах юм бэ?!

Шүгэл үлээсэн энэ Цагдаагаа бусад Цагдаа нар нь хамгаалж, дэмжиж чадах болов уу?
Нийлээд дэвсэлчих юм уу?!

Хамгаалвал бүгд хамгаалагдана
Дэвсэлвэл бүгд л дэвсүүлнэ!

Сэтгүүлч Т.Шинэбаяр

Address

Officer Toirog
Ulaanbaatar

Telephone

+97699293138

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Nasanjargal Byambaa posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Nasanjargal Byambaa:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram