15/01/2026
АНУ-ын Төрийн департамент 2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн гадаадын 75 улсын иргэдэд ЦАГААЧЛАЛЫН ВИЗ-ийг тодорхойгүй хугацаагаар зогсоох болсноо мэдэгдэв.
АНУ-д ирэх цагаач иргэд санхүүгийн хувьд бие даасан, АНУ-ын нийгмийн халамжид найдахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор холбогдох бүх бодлого, журмыг хянан, шинэчилж байгааг онцлов.
ЖИЧ: Энэхүү шийдвэр нь ЦАГААЧЛАЛЫН БУС ВИЗ мэдүүлж байгаа иргэдэд хамаарахгүй гэдгийг анхаарна уу.
• Аялал жуулчлал
• Албан болон Бизнес
• Сурах
• Оюутан солилцоо
зэрэг нь Цагаачлалын бус визийн ангилал болно.
Эх сурвалж: https://travel.state.gov/content/travel/en/News/visas-news/immigrant-visa-processing-updates-for-nationalities-at-high-risk-of-public-benefits-usage.html
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia