Гэрэлт шүтээн эмийн сан

Гэрэлт шүтээн эмийн сан Завхан Улиастай

28/11/2025

Хүүхдэд эм уулгахад амар биш үе олон байдаг. Харин суспенз эм бол хамгийн хялбар, аюулгүй сонголтуудын нэг. Нунтаг савлагааг зөв хэмжээгээр усанд найруулж, уухад зөөлөн шингэн эм бэлэн болдог. Гэхдээ хэрхэн зөв найруулах вэ гэдгийг хүн бүр мэдээд байдаггүй. Энэ постоор бид түүний үндсэн зарчмуудыг тайлбарлая.

✔️ 1. Тухайн эмийн зааврыг эхлээд унших:
Эмийн савлагаан дээр хэдэн мл ус нэмэх, найруулсны дараа хэд хоног хэрэглэх, хөргөгчинд хадгалах эсэх бүгд бичээстэй байдаг → Заавар нь хамгийн гол юм шүү!

✔️ 2. Ямар ус хэрэглэх вэ?
-Буцалгаж хөргөсөн ус /цэвэр/
-Савласан цэвэр ус аль аль нь болно.

⚠️ Харин халуун ус эсвэр шууд крантны ус болохгүй.
Халуун ус нь эмийн бүтэц, үр нөлөөг өөрчилж болзошгүй.

✔️ 3. Усны хэмжээг ягштал баримтлах
Хэт их ус хийвэл → тун багадна, эмчилгээ сулрана.
Хэт бага ус хийвэл → тун ихдэх аюултай.

Иймээс зааварт заасан яг мл-ийг тааруулж хийх хэрэгтэй.
Хэрэв саван дээр “шугам” тэмдэгтэй бол тэр хүртэл нь хийнэ. Гэхдээ найруулах арга чухал.

✔️ 4. Найруулах стандарт арга (хамгийн түгээмэл)
Цэвэр саванд зааварт заасан усаа мл-р хэмжиж хийнэ.
Эмийн бодистой саванд эхлээд тал орчим усаа нэмнэ.
Нунтаг бүрэн норж жигд болтол сайтар сэгсэрнэ.
Дараа нь үлдсэн усны хэмжээг нэмээд нэгэн жигд болтол дахин сайн сэгсэрнэ.
Нэгэн жигд болсоныг сайтар харж шалгах хэрэгтэй
Ингээд нэгэн төрлийн зуурамтгай суспенз болно.

✔️ 5. Найруулсны дараа
Хэрэглэх болгондоо заавал сэгсэрч байж тун нэгэн жигд болно.
Тунадас харагдвал → сайн сэгсэр
Хэт бөөгнөрсөн, үнэр өнгө өөрчлөгдвөл → ашиглахгүй байна уу. Бохирдсон байх магадлалтай.

✔️ 6. Хадгалалт
Зарим эм хөргөгчинд, зарим нь өрөөний темпертурт хадгалагддаг
→ Тухайн эмийн зааварыг уншина уу.

Ихэнх эм 7–14 хоног хадгалагддаг
Хугацаа дууссан бол дахин хэрэглэхээс татгалзаарай.

✔️ 7. Хүүхдэд өгөхдөө:
Эмтэй ирсэн хэмжигч халбага эсвэл тариурыг ашиглана
Өөр савны халбага ашиглах нь → тун зөрөх аюултай.
Хүүхдийг унтаж байхад нь өгч болохгүй шүү (бөглөрөх аюултай байдаг).

14/11/2025

Та хайртай дотны хэн нэгнээ гэрт нь эсвэл эмнэлэгт эргэх гээд юу авч очихоо мэдэхгүй байна уу? 😇

🧡Уураг 10гр
🧡Омега-3
🧡Л-аргинин
🧡нэмээд 26 төрлийн витамин, эрдэс бодис бүгд орсон

💪 Хавдрын эмчилгээний үед болон хагалгааны өмнө, дараа дархлаа дэмжин, шим тэжээлээр хангахад
🤰 Жирэмсэн болон жирэмсний хордлоготой, сүүлийн саруудад ядарч сульдах үед нь
🧓 Ахмад настнуудынхаа эрдэс, витаминийг нөхөхөд гээд

Хайртай хүмүүсээ хэрэгтэй зүйлээр нь эргэцгээе! 🥰🧡


🥰

  манай дээр худалдаалагдах болсныг дуулгахад таатай байна🥰Үтрээний ямар ч асуудалтай байсан хүрээд ирээрэй бүсгүйчүүд м...
14/11/2025

манай дээр худалдаалагдах болсныг дуулгахад таатай байна🥰
Үтрээний ямар ч асуудалтай байсан хүрээд ирээрэй бүсгүйчүүд минь😘

08/07/2025

Сайхан амарцгаасан уу?
Манай эмийн сан 2025 оны 07 сарын 07-13 хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна.

19/06/2025

Joint Movement Glucosamine - Үе мөчний шингэн Глюкозаминаа Завхан аймаг дахь Гэрэлт шүтээн эмийн сан худалдан аваарай.

📍Завхан аймаг, Улиастай хот, Нэгдсэн эмнэлгийн зүүн талд, Гэрэлт шүтээн эмийн сан

☎️Холбогдох дугаар 99046482

( aiwibi )Australia живхнүүд өмсдөг, наадаг сонголтоор ирлээ🥰Чанартай бөгөөд хямд❤️Нимгэн бөгөөд хуурай❤️
13/02/2025

( aiwibi )
Australia живхнүүд өмсдөг, наадаг сонголтоор ирлээ🥰
Чанартай бөгөөд хямд❤️
Нимгэн бөгөөд хуурай❤️

Менингококкын халдвараас урьдчилан сэргийлээрэй😷
02/02/2025

Менингококкын халдвараас урьдчилан сэргийлээрэй😷

Д.Нарангэрэл: Халдварт менингит буюу ардын хэллэгээр “цахилгаан менингит “өвчин дахиад л нийслэлд гарчээ. Ер нь ихэнх халдварт өвчин их гарах, дэгдэлт болох үечлэлтэй байдаг. 2025, 2026 онд менигит өвчний үечлэлийн жил учраас хүн бүр анхаарч мэдээлэлтэй байх хэрэгтэй тул дараах зөвлөмжийг анхаарна уу.
Үүсгэгч: менингококк бактер
Дамжих зам: Агаар дусал
Эмнэл зүй: Гэнэт өндөр халуурах (38 хэмээс дээш), цоргитол баөлжих, цусархаг од хэлбэрийн тууралт гар, хөл, цээж, хонго зэргээр гарах, татах, дагз хөших гэрлээс цочих, айх зэрэг шинж тэмдэг хүчтэй илэрнэ. Өвчин 6-12 цагийн дотор л маш хурдан хүндэрнэ.
Урьдчилан сэргийлэлт:
1. Ам, хоолойг давс сод, сармисны зэрэг уусмалаар өдөрт 3-4 удаа 10 хоног ээлжлэн зайлах,
2. Хамар, хоолойн үрэвсэлт өвчнөө эмчлүүлэх( бактер ам залгиур хоолойд үрждэг)
3.А,Ц, Д аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, нэмэлтээр уух,
4.Эд хэрэглэл, гэр орондоо ахуйн ариутгагч бодисоор цэвэрлэгээ хийж байх( үүсгэгч ариутгагч бодист тэсвэргүй 2-3 минутад үхдэг),
5. Бага насны хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх( шүлсэнд бактер байдаг)
6.Сайтар унтаж амрах, дархлаагаа дэмжих,
7.Менингококийн эсрэг вакцин хийлгэх зэрэг болно.

Сайн амарцгаасан уу эрхэм үйлчлүүлэгчид минь❤️❤️❤️14+ насны охидтой ээжүүд болон 14+ насны охид наашаа түр анхаарлаа хан...
21/01/2025

Сайн амарцгаасан уу эрхэм үйлчлүүлэгчид минь❤️❤️❤️

14+ насны охидтой ээжүүд болон 14+ насны охид наашаа түр анхаарлаа хандуулна уу💥

Шилжилтийн насны онцлогоос шалтгаалж нүүрний арьс эмзэгшиж, гэмтэж, идээт тууралтууд гараад хэцүү л байдаг биздээ🤭

Тэгвэл энэ асуудлыг шийдэх амар болжээ🌹

Хэрэглэх аргыг танилцуулъя.

1. Өглөө цэвэрлэгч гелээр нүүрээ сайтар угааж цэвэрлэнэ. (Хуурай энгийн арьсны угаагч, батгатай арьсны угаагч) 2 төрөл байдаг.

2. Чийгшүүлэгч тосоо түрхэнэ❤️.

3. Нарны тосоо мартаагүй биз🥰.

4. Хамгийн сүүлд нь мэдээж пудр🌹.

❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥Вааав❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥
Зөөлөн бүтэцтэй, арьс эмзэгшүүлж хуурайшуулахгүй, зөвхан таньд л тохирсон эмчилгээний багц манайд ирлээ💯💞

31/12/2024

Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая
Мөрөөдөл биелэх мөч ойртож
Мөнгөн шөнөөр шинэ он айсуй
Будар будар цаснаар буурал дэлхий хучигдаж Болор шилэн жүнзэнд оргилуун дарс нь оргилсон
Баяр баярын дээд шинэ он ирлээ🌲
Ирж буй жилд юу санасан есөн цагаан хүсэл тань биелэх болтугай❤️

12/12/2024

🌲❤️

12/12/2024
28/10/2024

Хүүхэд хахаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Та бүхэнд хахалтын үед үзүүлэх анхны тусламжийн мэдээлэл хүргэж байна. Бусдад түгээгээрэй.

🚑 Хэн нэгэн хахах үед та ямар тусламж үзүүлэх ёстойгоо мэдэх үү.

📌 Насанд хүрэгчид хахах үед үзүүлэх анхны тусламж:

📌 Осолдогч ханиалгаж байвал саад хийхгүйгээр ханиалгуулах хэрэгтэй. Гаднын биетийг гараараа авах гэж оролдож болохгүй. Харин осолдогчоос дуу авиа гарахгүй бол яаралтай 103 дуудаарай. Хэрэв олуулаа байвал нэг нь арга хэмжээг яаралтай авч бусад нь тусламж дуудна.

📌 Хахсан хүн ханиалгаж, амьсгалж чадахгүй байвал нэг гараараа биеийг түшиж, амьсгалын замыг газартай параллель болтол тонгойлгоод нөгөө гараараа хоёр далны хооронд хүчтэй урагш чиглэлтэй гарын алгаар таван удаа цохино. Цохилт бүрийн дараа гацсан гаднын биет гарсан эсэхийг шалгана.

📌 Хэрвээ гаднын биет гараагүй бол хэвлийн шахалт хийнэ. Хахсан хүний ард нь зогсон нэг гараа атгаж, аюулхай мөгөөрс орчим байрлуулаад, нөгөө гараараа түгжин, нөгөө гарынхаа дээрээс барьж дээш чиглэлтэй огцом шахалт таван удаа хийнэ. Хэвлийн шахалт нь өрцийг дээш цочроож гаднын биетийг шахаж гаргадаг. Хэрэв осолдогч тусламж үзүүлэгчээс хэт өндөр тохиолдолд хэвлийн шахалтыг хийхдээ осолдогчийг өвдөг сөхрүүлж шахах хэрэгтэй.

📌 Гаднын биет гарах эсвэл осолдогч ухаангүй болтол энэ хоёр алхмыг ээлжлэн хийнэ. Цохилт болгоны дараа гаднын биет гарсан эсэхийг шалгана. Хэт их хүчээр цохих болон шахах нь нэмэлт гэмтэл учруулж болзошгүйг анхаараарай.

👦🧒 Бага насны хүүхэд хахах үед үзүүлэх анхны тусламж

📌 Хэрэв хахсан хүүхэд ханиалгаж байвал саад хийлгүй ханиалгуулна. Гацсан зүйлийг гараараа авах гэж бүү оролд. Энэ нь нэмж гэмтэл үүсгэх, гаднын биетийг улам цаашлуулах эрсдэлтэй.

📌 Хэрвээ хүүхэд ханиалгаж, амьсгалж чадахгүй байвал хүүхэдтэй нэг түвшинд өвдөглөж суугаад нэг гараараа биеийг түшиж, нөгөө гараараа хоёр далны хооронд хүчтэй урагш чиглэлтэй таван удаа цохино. Цохилт болгоны дараа гацсан гаднын биет гарсан эсэхийг шалгана.

📌 Хэрвээ гаднын биет гараагүй бол хэвлийн шахалт хийнэ. Хахсан хүүхдийн ард зогсон нэг гараа атгаж, аюулхай мөгөөрс орчим байрлуулаад, нөгөө гараараа түгжин гарынхаа дээрээс барьж дээш чиглэлтэй шахалт таван удаа хийнэ.

Хоёр ба гуравдугаар алхмыг хариу үйлдэл үзүүлэхгүй болтол хийнэ. Цикл болгоны дараа гаднын биет гарсан эсэхийг шалгана. Хэрэв гаднын биет гарахгүй, байдал хүндэрвэл түргэн тусламж дуудна.

👶👩‍🍼 Хөхүүл хүүхэд хахах үед үзүүлэх анхны тусламж

📌 Гаднын биетэд хахсан эсэхийг хэрхэн таних вэ?

📌 Хагас бөглөрсөн бол: Нярай уйлж, ханиалгаж, сонин чимээ гаргадаг.

📌 Бүтэн бөглөрсөн бол: Нярай ханиаж, уйлж, янз бүрийн чимээ гаргаж чадахгүй.

📌 Хариу үйлдэл үзүүлэхгүй. Ихэвчлэн амаа ангайн гацсан байдалтай харагддаг.

✅️ Хэрэв хахсан нярай уйлж, ханиалгаж, амьсгалж чадахгүй байвал нярайг доош харуулан уруу чиглэлтэй барина. Нэг гараараа унагахаас сэргийлж толгойноос нь барьж, нөгөө гараараа хоёр далны хооронд хүчтэй урагш чиглэлтэй таван удаа цохино.Толгойг цохиж гэмтээхээс сэргийл.

✅️ Таван удаагийн цохилтын дараа нярайг өвдөг дээрээ дээш харуулан хэвтүүлж амыг нь ангайлган гацсан гаднын биет гарсан эсэхийг шалгана. Гаднын биетийг гараараа авах гэж оролдох нь улам цаашлуулж байдлыг хүндрүүлэх эрсдэлтэй.

✅️ Хэрэв гаднын биет гараагүй бол цээжний шахалт хийнэ. Нярайг дээш харуулсан байрлалд нэг гараараа дагзнаас сайтар түшин барьж, нөгөө гарынхаа эрхий болон долоовор хоёр хуруугаар аюулхай мөгөөрс орчим таван удаа шахна.
✅️ Хоёр ба гуравдугаар алхмыг ээлжлэн хийнэ. Цикл болгоны дараа гаднын биет гарсан эсэхийг шалгана. Хэрэв гаднын биет гарахгүй байдал хүндэрвэл түргэн тусламж дуудна.

Address

Zawkhan Uliastai
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 22:00
Tuesday 09:00 - 22:00
Wednesday 09:00 - 22:00
Thursday 09:00 - 22:00
Friday 09:00 - 22:00
Saturday 09:00 - 22:00
Sunday 09:00 - 22:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гэрэлт шүтээн эмийн сан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram